| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2534000000036 |
| Дугаар | 2026/ДШМ/36 |
| Огноо | 2026-03-26 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/36
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ................ шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2........... дугаар шийтгэх тогтоолыг ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч ................... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэж хохирогчийг жирэмсэн болгосон." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг
“... Шүүгдэгч ...............Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, жирэмсэн болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
5 дахь заалтын “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн дотоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай...” гэснийг
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн дотоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн, Б.Жигмэддорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч............ 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ