Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар  2026/ДШМ/11  

 

 

 

 

 

 

2026             01             29                                                 2026/ДШМ/11  

 

А.Э-дхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Лувсанцэрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /цахимаар/,

иргэний хариуцагч ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Халиунаа,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,

.............. анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ......дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч А.Э-дхолбогдох эрүүгийн 2434003630465 дугаартай хэргийг тухайн шүүх 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1......., 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..............

2.А.Э нь .......... аймгийн ..............сум ................... гэх газарт Улаанбаатараас Дархан чиглэлийн асфальтан замд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Laigong H20 маркийн ......улсын дугаартай механизмыг жолоодох эрхгүй үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх “...Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Huandai Porter маркийн ...... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарч, тус машины жолооч Б.Бнас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас А.Э-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: А.Э-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

А.Э-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр таван жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч А.Э-дшүүхээс тэнссэн таван жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Э-дхорих ял оногдуулахгүйгээр тэнссэн таван жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн таван жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч ........... ХХК-аас 49,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч А.Э-г 49,500,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгож,

Эрүүгийн 2434003630465 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5.Иргэний хариуцагч ........... ХХК-ийн төлөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “.............. ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Э, иргэний хариуцагч нартай ямар нэг эрх зүйн харилцаанд орсон гэрээ байхгүй, осол болсон цаг хугацаа нь ажлын бус цагаар болсон байхад иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

........... ХХК нь тухайн осол гарсан тээврийн хэрэгслийн эзэмшигч биш юм. Хуулийн дагуу уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагч нь А.Э гэх иргэн болох нь тогтоогдсон. Тус компани нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагч А.Этай гэрээ байгуулсан /2-р хавтас, 73 дугаар хуудас/. Уг гэрээнд тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой аливаа эрсдэл, гэмтэл, хохирлыг гүйцэтгэгч өөрөө хариуцахаар заасан бөгөөд захиалагч буюу ........... ХХК хариуцахгүй байхаар тусгасан. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хариуцагчаар татагдсан боловч дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл тус компани нь хуульд заасан журмын дагуу иргэний хариуцлага хүлээх этгээд биш юм. Түүнчлэн 2-р хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтэд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зүйн хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн тус компанид иргэний хариуцлага хүлээлгэх үндэслэлгүйг харуулж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар татан оролцуулах нь хууль ёсны үндэслэлгүй гэж үзэж байгаа... Үүнээс гадна шүүхийн шийдвэрээр гаргуулсан хохирол нь сэтгэл санааны хохирол бөгөөд ийм төрлийн хохирлыг зөвхөн гэм буруутай этгээдээс гаргуулахаар хуульчилсан. Иргэний хариуцагчийг хууль зүйн үндэслэлгүйгээр татан оролцуулж, сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Эын өмгөөлөгч Б.Цолмонгийн давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  

“...Анхан шатны шүүхэд... 2025.02.27-ний өдөр "Нотлох баримт гаргаж өгөх тухай" гэсэн гарчигтай нийт 2 хуудас баримт, Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн гэдэг хүний нэр дээр “Гомдол гаргах тухай" гэсэн гарчигтай нийт 3 хуудас баримтыг, Хүсэлт гаргах тухай" гэсэн гарчигтай нийт 3 хуудас баримтыг, 2025.03.21-ний өдөр гэж огноолон "Хүсэлт болон нотлох баримт хүргүүлэх тухай" гэсэн гарчигтай нийт 4 хуудас баримт, 2025.04.09-ний өдөр гэж огноолон, "Хүсэлт гаргах тухай" гэсэн гарчигтай нийт 6 хуудас бичгийн баримтыг гарган өгч байсан. Хамгийн сүүлд 2025.07.18-ний өдөр гэж огноолон, "Хүсэлт гаргах тухай" гэсэн гарчигтай, нийт 4 хуудас бичгийн баримтыг гарган өгч байсан.

Дээрх бүх бичгийн баримтуудад, өмгөөлөгч миний бие нь ямар учраас БНХАУ-ын "..........." ХХК болон ...........ХХК гэсэн 2 компани нь энэ эрүүгийн хэрэгт "Иргэний хариуцагч"-аар татагдах ёстойг, иргэн А.Э нь энэ эрүүгийн хэрэгт "Иргэний хариуцагч"-аар татагдах ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэдгийг... хууль тогтоомжуудын холбогдох зүйл заалтуудыг иш татан хэрэглэж, бичиж байсан...

Улмаар анхан шатны шүүхэд өмгөөлөгч миний зүгээс хүсэлт гаргаж, шүүх нь хүсэлтийг маань хангаж, ...........ХХК-ийн захирал ........... гэгч нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгч байсан. Тухайн шүүх хурал дээр өмгөөлөгч миний бие нь хуульд заасан эрхийнхээ дагуу уг этгээдэд асуулт тавьж, хариултаа авч байсан ба тэрээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө "Э ах надтай гэрээ байгуулъя гээд удаа дараа санал тавьж байсан нь үнэн. Би завгүй учраас тухайн үедээ гэрээ байгуулж чадаагүй" хэмээн хэлж байсан. Мөн тэрээр "Манай компани нь БНХАУ-ын "..........." ХХК-тай "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулан ажиллаж байсан нь үнэн...гэхдээ автын осол гарсан өдөр би хотод явж байсан, хэргийн газар байгаагүй. Миний сонссоноор, тэр өдөр осол болох үед дохиочин байсан. Гэхдээ манай компанид яг орон тооны хөдөлмөр хамгаалалын инженер байдаггүй, хөдөлмөр хамгааллын ажил хариуцсан ямар нэгэн ажилтан байдаггүй. Ийм инженер, ажилтныг хуулийн дагуу ажиллуулъя гэхээр, тухайн хүмүүст өгөх цалин хөлс төлбөрийг нь төлөх боломж манай компанид хомс байдаг юм...А.Э, А.Э нарыг би өөрийн компанидаа ажиллуулж байсан нь үнэн" гэсэн зүйлүүдийг ярьж байсан...

Ийнхүү ...........ХХК-ийн захирал ........... гэгч этгээд нь А.Э, А.Э гэсэн 2 иргэнийг өөрийн компанидаа, тодорхой цалин хөлсийг өгч ажиллуулж байсан нь тогтоогдсоор байхад, мөн түүнчлэн тэрээр энэ 2 иргэнд "Та 2 өөрсдөөсөө гадна дахиад хэдэн хүн надад олоод өг. Надад туслах ажилтанууд хэрэгтэй байна, мөн кемп байгуулахад надад гэр хэрэгтэй байна" гэх мэтийн зүйлийг хэлж, А.Э, А.Э 2-оос гадна дахиад 5-6 хүнийг компанидаа авч, мөн тухайн 2 хүнээр кемп байгуулахын тулд 2ш гэр олуулж, кемп байгуулсаар байхад, уг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч X.Даваахүү нь “А.Э, А.Э 2 болон ...........ХХК-ийн захирал ........... нарын хооронд ямар ч гэрээ байхгүй, тиймээс тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй"...,  “автын осол нь ажлын бус цагаар болсон учраас энэ осол нь ...........ХХК-д хамаагүй" гэсэн зүйлийг бичиж... байна.

...Х.Даваахүү өмгөөлөгч давж заалдах гомдолд “гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлийг дурдсан атлаа өнөөдрийн тайлбараас харахад өөрсдөө өмнө нь үгүйсгэж байсан гэрээг баримт болгон дурдаж байна. Тодруулбал “тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой аливаа эрсдэл, гэмтэл, хохирлыг гүйцэтгэгч өөрөө хариуцахаар заасан бөгөөд захиалагч буюу ........... ХХК хариуцахгүй байхаар тусгасан гэж тайлбар өгч байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд шүүх хуралдааны бичлэгт хадгалагдсан. Саяны судлуулах гэж байгаа гэрээ нь шинээр илэрсэн баримт биш бөгөөд тухайн гэрээнд ........... ХХК-ийн захирал ........... гарын үсэг зураагүй, компанийн тамга дарагдаагүй байна. 2-р хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан иргэн А.Э болон ........... ХХК-ийн захирал ........... нарын хооронд байгуулсан гэх гэрээ нь гэрээний нэг тал болох компанийн захирал гарын үсэг зураагүй тул хууль зүйн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй. Иймд уг баримт нь Иргэний хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Мөн уг гэрээний 5 дугаар заалтад техникийн ажил, машины ажлыг хариуцах талаар заасан боловч өөрсдийн өмнө нь өгсөн тайлбартай зөрчилдөж байгаа нь ойлгомжгүй байна.

Миний бие Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн олон заалтыг үндэслэн, тухайн асуудлаар дэлгэрэнгүй тайлбар, хууль зүйн үндэслэлийг бичгээр гаргаж, хавтаст хэрэгт хавсаргасан. Гол асуудал нь ........... ХХК-ийн захирал ..........., иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч А.Э болон шүүгдэгч А.Э нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн эсэх явдал юм. Энэ харилцаа бодитойгоор үүссэн болохыг өмнө тайлбарласан. Захирал ........... анх ажлын санал тавьж, кемп байгуулах чиг үүрэг өгсөн, кемпийг бодитоор байгуулж, ажил эхэлсэн нь нотлогдож байна. Осол гарсан цаг хугацааны хувьд ажлын бус цагаар гарсан нь үнэн боловч иргэн А.Э тухайн өдөр жолоочоор ажиллаж, ажлаа дуусгаад кемпэд байрлаж байсан газар луу гаа буцаж явах үедээ осолд орсон. Энэ нь Хөдөлмөрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан “ажилдаа ирэх, ажлаасаа буцах үеийн хөдөлгөөн”-д хамаарах тул хөдөлмөрийн харилцаатай холбоотой осол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах гомдолд дурдсанчлан осол гарсан тээврийн хэрэгсэл компаниас олгогдоогүй гэх тайлбар нь ач холбогдолгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан ч ажил үүргээ бодитоор гүйцэтгэж эхэлсэн үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцогдоно. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулдаг. Иймд уг хэргийн хүрээнд иргэний ажил олгогч нь ........... ХХК байх ёстой гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт туслан гүйцэтгэх гэрээ авагдсан байдаг. Энэ нь ........... ХХК болон ажлыг захиалсан этгээдийн хооронд байгуулсан гэрээ бөгөөд уг гэрээнд ........... ХХК нь засвар гүйцэтгэгчээр оролцож, шаардлагатай тохиолдолд давхар гүйцэтгэгч авч ажиллуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах үүрэгтэй гэж тодорхой заасан. Шинжээчийн дүгнэлтээр ........... ХХК иргэний хариуцлага хүлээхгүй гэсэн дүгнэлт гараагүй. Харин үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоох нөхцөл, баримт дутуу байсан тул хууль зүйн дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Сэтгэл санааны хохирлын талаар миний зүгээс нэмэлт тайлбар, саналгүй. Анхан шатны шүүхийн тогтоолд дурдагдсан зарим нэр томьёо, дугаарлалттай холбоотой алдаа нь техникийн шинжтэй бөгөөд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд засах боломжтой гэж үзэж байна гэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт буюу "Шийтгэх тогтоол"-д заагдсан, гэм хорын хохирол буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор заагдсан нийт 100 сая төгрөгийг иргэн А.Э, ...........ХХК хоёр хувааж төлөхөөр биш, харин уг төлбөр буюу гэм хорын хохирлыг ...........ХХК нь дангаараа төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хариуцагчийг дутуу татан оролцуулсан үндэслэлээр хэргийг буцаасны дараа ........... ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, хэргийг дахин хэлэлцэн шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь гомдол нь хуулийн шаардлага хангаагүй байна. Х.Даваахүү өмгөөлөгч гомдлоо гараар бичиж гаргасан тул зарим хэсгийг уншихад ойлгомжгүй байсан. Анхан шатны шүүх нь хохирол, хор уршгийн асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу, холбогдох хууль тогтоомж, сайдын тушаал, журамд тулгуурлан дүгнэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэлийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэнэ гэж хуульд заасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шаардах эрх нь хохирогчид хуулиар олгогдсон...” гэв.

8.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ........... ХХК-тай хамтран ажиллахаар очиж, 5 хоногийн хугацаанд тус компанийн захирал ...........ийн зааж өгсөн байршилд кемпээ байгуулж, техникээр хамтран ажиллаж эхэлсэн. Кемпээ байгуулж, ажиллаж байх хугацаанд тухайн осол гарсан. Энэ хугацаанд гэрээ байгуулах талаар яригдаж байсан боловч албан ёсоор гэрээ хийгдээгүй байсан. Гэрээг удахгүй байгуулна гэж ярьж явж байх хооронд осол гарсан. Үүний дараа намайг иргэний хариуцагчаар татсан. Тухайн үед компанийн захиралтай уулзахад “...та иргэний хариуцагчаар татагдах ёсгүй, намайг л хариуцагчаар тат” гэж хэлж байсан. Энэ талаар утсаар болон биечлэн уулзаж ярилцаж байсан бөгөөд өмгөөлөгч дагуулан гэрт нь болон гадаа уулзсан тохиолдлууд ч бий. Гэрээ байгуулна гэж удаа дараа ярьж байсан боловч эцэст нь холбоо барихаа больж, улмаар гэрээгээ сүүлд нь нэг талын байдлаар байгуулсан байсан...” гэв.

9.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр ........... ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Уг хэргийн хувьд хоёр иргэний хариуцагч болон нэг шүүгдэгчийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ гэдэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдана. Энэхүү гэрээг талууд заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд тухайн ажил, үүргийг урьдчилан тохиролцсон нөхцөлд гэрээ хүчин төгөлдөр гэж үздэг. Мөн ажлын хөлсийг талууд урьдчилан тохирсон бол гэрээний үндсэн нөхцөл хангагдсан гэж тооцогдоно. Тухайн гэрээнд талууд маргалдах зүйлгүй, гүүр, хоолойн цутгалтын ажил болон гүйцэтгэх ажлын үр дүнг хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, ........... ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ Монгол Улсын хуулиар заасан шаардлагад нийцсэн. Энэ гэрээнд захиалагчид тодорхой ажлын үр дүнг гүйцэтгэгч хүлээлгэж өгөх, гүйцэтгэгч нь ажлын төлбөрийг авах зэрэг эрх зүйн харилцаа, үүрэг хариуцлага тодорхой тусгагдсан. Шүүгдэгчийн хувьд тухайн ажлыг гүйцэтгэх болсон үндсэн шалтгаан нь уг гэрээтэй холбоотой юм. Ерөнхий ажил гүйцэтгэгчээр оролцсон ........... ХХК нь доороо хэд хэдэн туслан гүйцэтгэгчтэй байж болох бөгөөд тэдгээрийг сонгох эрх нь ерөнхий гүйцэтгэгчид хамаарна. Иргэний хариуцагчаар татагдсан ........... ХХК нь туслан гүйцэтгэгч А.Этай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд гарч болзошгүй үр дагаврыг хариуцах үндэслэл бий. Иймд Иргэний хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг үндэслэн ........... ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

10.Прокурор Б.Лувсанцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн байдал, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын хувьд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин шүүх хуралдааны явцад нэг удаа 60 хүртэлх хоногоор хойшлуулж, иргэний хариуцагчийн асуудлыг тодорхойлох зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ нь хохирогчийн хүсэлт, гомдол, саналыг бүрэн гүйцэд шийдвэрлэх шаардлагатай холбоотой байсан. Улсын яллагчийн зүгээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны үеэр осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Э болох нь тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар санал гаргасан. Шүүхээс хоёр иргэний хариуцагчид холбогдох асуудлыг тус тусад нь хэлэлцэж, шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Иймд иргэний хариуцагчтай холбоотойгоор өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байна...” гэв.

11.Шүүгдэгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

         1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил илрээгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй ба хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооход нотлох баримт хангалттай бүрдсэн ба үнэлэх боломжтой байна гэж үзсэн.  

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч А.Э нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ......................... гэх газарт Улаанбаатараас Дархан чиглэлийн асфальтан замд “Laigong H20” маркийн .....улсын дугаартай механизмыг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “... Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөө чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг  зөрчсөний улмаас Huandai Porter маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарч, тус машины жолооч Б.Батболдын амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

         3. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан:

         -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн “...2024 оны 6 дугаар сарын 19-ний өглөө манай аав Б.Бнь Улаанбаатар хот руу барилгын материал авчирна гээд явсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад Борнуурын цагдаа над руу залгаад аавыг Төв аймгийн Борнуур суманд осолд орсон, Борнуур сумын эмнэлэгт байгаа талаар хэлсэн. Тэгээд...Борнуур сумын эмнэлэгт 22 цагийн үед ирэхэд миний аав Батболд нь ухаангүй, толгой нь боолттой байсан...2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Аав B, C, C1, D, D1 ангилалтай, жолоодох эрхтэй байсан...А.Э гэх хүн нь нийт 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Гомдолгүй. Гэхдээ оршуулгын зардал нэхэмжилнэ” гэх /1-р хх-ийн 37/,

-иргэний нэхэмжлэгч Ч.Шүрэнчулууны “...2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай нагац ах Б.Бнадаас Улаанбаатар хот ороод барилгын хэв хашмал аваад ирмээр байна гэхээр нь би өгөөд явуулсан...Би тухайн зам тээврийн осолд буруутай жолоочоос нь өөрийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11,500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх /1-р хх-ийн 41-42/,

-иргэний нэхэмжлэгч А.Эын “........ХХК-ийн захирал Н............ миний танил бөгөөд 2024 оны 6 дугаар сарын эхээр надад хандаж "Төв аймгийн Борнуур суманд замын шаврын ажил байна, та Миксер механизтай биздээ" гэхээр нь би зөвшөөрөөд аман гэрээгээр өөрийн ......улсын дугаартай Laigong H20 маркийн миксер механизмаар ажиллахаар болсон... Э-аар миксер механизмыг бариулж би цалинжуулахаар болсон. Би Э-ыг миксер жолоодох эрхтэй байх л гэж бодсон. Тухайн үед мэдээгүй байсан. Гэрээгээ хийж амжаагүй байсан. Тухайн өдөр ажлын эхний өдөр байсан. ХАБ-н инженер гэж байхгүй, зааварчилгаа зуруулдаггүй байсан. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /1-р хх-ийн 45/,

-гэрч Б.А-ы “...2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг өнгөрч байх үед...зам дээр тас хийх чимээ гарсан...Э гэх залуу өөрөө явагч миксер механизмтай цагаан өнгийн Портер маркийн авто машинтай мөргөлдчихсөн байсан...Би Э-ыг ажлаа дуусаад ирж байхыг нь харж байсан өөрөө явагч миксер механизм нь маш удаан явдаг гэрийн ойролцоо засмал зам дээр төмөр шонгуудын дундуур гарч явж байгаад ...мөргөлдсөн байсан...” гэх /1-р хх-ийн 50/,

-гэрч Д.Э-ийн “...Намайг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 38 минутад манай ээлжийн сувилагч М.Оюунаа над руу Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр баг 92-н гүүр гэх газар осол гарч хүн гэмтсэн байна гэх дуудлага өгсөн...20 цаг 45 минутад очиход цагаан өнгийн Портер маркийн авто машин өөрөө зуурагч миксер механизмтай мөргөлдөж Портер маркийн авто машины жолооч авто машиныхаа хаалганд хавчигдаж машин дотроо гарч чадахгүй гацсан байсан...” гэх /1-р хх-ийн 53/,

-гэрч Н............ийн “...би 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд авто замын гүүрний бетон зуурмагийн ажил хийлгэхээр Эыг өөрөө зуурагч миксер механизмтай нь авчраад 1 өдөр ажиллуулсан...Э өөрөө зуурагч миксер механизмаа өөрөө ажиллуулаагүй хөлсний оператор авчирсан байсан... 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн орой ажил хийж байсан талбайгаас 5 километр зайд байрлах гэр лүүгээ явж байгаад Эын авчирсан хөлсний оператор Эрдэнэбат зам тээврийн осолд орсон байсан. Манай компанид хөдөлмөр хамгааллын инженер гэж байхгүй, тухайн талбай дээр ажил хийж байх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан, ажил хийж гүйцэтгэсэн талбайгаас осол болсон газар 5 километрийн зайд хол байсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 55 /,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8467 дугаартай “... Б.Б-ын биед зүүн зулай, чамархай, суурь яс, суурийн хөндий баруун талын лямбда заадас хамарсан хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, цус хуралт аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 3,4,5-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн бугалга, шуу хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх /1-р хх-ийн 63-66/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3769 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Бадарч Батболд 48н” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх /1-р хх-ийн 71-73/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 122 дугаартай “...Талийгаач Б.Б-ын цогцост зүүн дух, зулайн хуйханд хууларсан шарх, зүүн чамархай яснаас цөмөрч суурийн дунд хонхор, турк эмээл, баруун зулай, суурийн дунд хонхор луу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, зулайн хуйх, ясны хальсанд цус хуралт, зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал /цээжний зүүн хөндийн хий хуралдалт 600.0мл/, зүүн хацар ясны хугарал, зүүн гуяны шарх, цээж, зүүн дээд, доод зовхи, хоёр мөр, бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2.4.1.3, 4.1.4, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 54 минутад нас баржээ. Цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна” гэх /1-р хх-ийн 76-92/,

-Шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52/68 24/327 дугаартай “...Hyundai Porter маркийн ...... улсын дугаартай автомашины жолооч Б.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Laigong H20 маркийн ......улсын дугаартай механизмын жолооч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" мөн дүрмийн 10.9 "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Laigong H20 маркийн ......улсын дугаартай механизмын жолооч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй” гэх /1-р хх-ийн 146-149/,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 06/147 дугаартай “...laigong H20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 800,000 /найман зуун мянга/ төгрөг...” гэх /1-р хх-ийн 97-113/,

-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 06/106 дугаартай “.....улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн нийт хохирлын үнэлгээ нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг...” гэх /1-р хх-ийн 119-135/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1506 дугаартай “.......................... /ТА............./-н сэтгэцэд уй гашуугийн болон гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 222-224/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         4.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Болгоомжгүй” гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос А.Эын үйлдэл холбогдлыг хүндрүүлэх шинжтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

         Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.  

         5.Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч А.Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэг хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6.Шүүхээс шүүгдэгч А.Э-дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  таван жилийн хугацаагаар хасч, таван жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулсан нь “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлно” гэсэн хууль ёсны зарчимд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмуудыг зөрчөөгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

7.Иргэний хариуцагч ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү “.............. ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хохирол 49,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

8.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгдэгч А.Э нь тус гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон бусад хохиролд нийт 15,773,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Шүрэнчулуунд 7,600,000 төгрөг, нийт 21,400,000 төгрөгийг төлсөн байх ба энэ талаар маргасан зүйлгүй.

9.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан амь хохирогчийн ар гэрт үлдсэн хүүхэд тус бүрийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь үндэслэлтэй байна.

Учир нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хуулиар тогтоосон ба хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүн тус бүрт бус амь хохирогчийн ар гэрт олгож буй нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр юм.

10.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоохдоо Иргэний 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр... шүүхээс тогтооно” гэж зааснаар буюу гэмт хэрэг гарсан 2024 оны 6 дугаар сарын байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, нийт 99,000,000 төгрөгөөр тооцсон нь хуульд нийцсэн байна.

11.Харин анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ ........... ХХК нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Этай 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх тул гэрээнд заасны дагуу болон хуульд зааснаар хариуцах эрхтэй байна гэж дүгнэн,  хохирогчид аль ашигтай байдлаар тогтоохоор журамласан үндэслэлээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч ........... ХХК болон А.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу иргэний хуулийн гэм буруугүйгээр үүрэг хүлээхээр заасан этгээдэд хамаарахгүй этгээдээс гэм хорын хохирлыг гаргуулсан нь хуульд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд зөвтгөж өөрчлөлт оруулах үндэслэл болов.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлгээр А.Э нь шүүгдэгч А.Эаар өөрийн техникийг жолоодуулан ........... ХХК-ийн зам гүүрийн цутгалтын ажлыг гүйцэтгэхээр тохирсноор талуудын хооронд иргэний хуульд заасан үүрэг үүссэн нь нотлогдсон учир иргэний хариуцагч ........... ХХК-ийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч гэж үзэхгүй тул анхан шатны шүүх ........... ХХК-ийг иргэний хариуцагчаар татуулсан нь буруу болжээ.   

12.Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой үүссэн тул тухайн хор уршгийг арилгах үүргийг шүүгдэгч А.Э хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн хор уршгийг иргэний хариуцагч А.Э, ........... ХХК нар хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан шүүгдэгч А.Эаас 99,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгох”-оор өөрчилж, 

2 дахь заалтын "...албадлагын арга хэмжээ авсугай...” гэснийг хасч,

3 дахь заалтад "...үүрэг..." гэснийг "...үүргийг..." гэж,

6 дахь заалтаас "...шүүгдэгч А.Э бусдад төлөх төлбөргүй" гэснийг хассан найруулгын өөрчлөлтийг тус тус оруулж, иргэний хариуцагч ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13.Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хэргийн дугаарыг 2534003630465 гэж, шүүгдэгчийн ургийн овгийг Боржигон гэж, насыг 43 гэж зөрүүтэй бичсэн, мөн тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтад материаллаг хуулийг баримталсан нь буруу болохыг тус тус тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1............. анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ......дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтад: “А.Э-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай” гэснийг

“А.Э-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

-3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч ..........д шүүхээс тэнссэн 5 /тав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч ............д шүүхээс тэнссэн 5 /тав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй” гэж,

-5 дахь заалтад “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч ........... ХХК-аас 49,500,000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг, иргэний хариуцагч ............... тоотод оршин суух, ЙП............ дугаарын регистртэй, А.Э-г 49,500,000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .............. тоотод оршин суух, ТА................дугаарын регистртэй, ............д олгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан шүүгдэгч А.Эаас 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............. тоотод оршин суух, ................регистрийн дугаартай ..............д олгосугай” гэж,

-6 дахь заалтад “Эрүүгийн 2434003630465 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай” гэснийг

“Эрүүгийн 2434003630465 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч ........... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Магадлалыг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.