Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/21

 

 

 

 

 

 

 2026          3             05                                                        2026/ДШМ/21

                                 

                                 Б.Ц, Т.Онарт холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Э.Уянга,

Шүүгдэгч Б.Ц, Т.О, тэдгээрийн өмгөөлөгч С.Сувдмаа, Д.Гансүх,

Хохирогч Ц.Ө,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .............. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ц, Т.Онарт холбогдох эрүүгийн 2222000680030 дугаартай хэргийг  шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.1.Б.Ц, 1971 оны 3 дугаар сарын 01-нд .......... суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

........... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөгдөж байсан, регистрийн дугаар Н3............  

1.2.Т.О, 19... оны 3 дугаар сарын 10-нд .............. суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............... оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар НЭ............ 

2.Шүүгдэгч Б.Ц, Т.Онар нь .................. гэх газарт нутаглаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 16-аас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Ё.Б , Ц.Ө нарын итгэмжлэн хариуцуулсан 400 тооны эм хонийг завшиж 66,560,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан “малын үнэ болох 41,700,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө, малыг өсгөж авна” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.А-н368 тооны бог малыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч мөнгөө өгөхгүй малыг бусдад зарж залилсан,

Б.Ц нь ........................ гэх газарт нутаглаж байхдаа 2013 оны 10 дугаар сарын 16-аас Цагдаагийн Ерөнхий газрын Туслах аж ахуйд гэрээт малчнаар ажиллаж 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл итгэмжлэн хариуцуулсан 623 хонь, 3 морийг бусдад зарж борлуулан, хувьдаа завшиж 56,571,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Б.Ц, Т.Онарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хөрөнгө завших гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Цэд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийн цагдан хоригдсон 180 /нэг зуун ная/ хоногийг, шүүгдэгч Т.Оюуны цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О-д оногдуулсан 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Т.О-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч НЗ........ дугаарын регистртэй, Б.Ц, НЭ73031063 дугаарын регистртэй, Т.О нараас  55,053,000 /тавин таван сая тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ЗД.........дугаарын регистртэй, ...........,

18,218,082 /арван найман сая хоёр зуун арван найман мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулж Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгож,

Эрүүгийн 2222000680030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.ОБ.Ц нар нь хохирогч Б.А-д 41,700,000 /дөчин нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөнг, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

хохирогч Ц.Ө нь 2020 оны төл 240 хурга, 2021 оны төл 240 хурга зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Цийн хорих ял эдлэх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

          5.Хохирогчийн ууль ёсны төөлөгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны .............. дугаартай шийтгэх тогтоолын эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолын "Хохирол, хор уршгийн талаар:" гээд "Цагдаагийн ерөнхий газраас 626 толгой малыг 36,328,082 төгрөгөөр үнэлж анх шүүгдэгч Б.Ц, Т.Онараас нэхэмжилсэн байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч болон прокуророос удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулж, хохирлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн байна.

Шүүх Цагдаагийн ерөнхий газарт учирсан бодит хохирлыг тогтоохдоо 626 толгой малыг 36,328,082 төгрөгөөр үнэлсэн хэмжээнээс тооцож тогтоолоо.

Иймд шүүгдэгч нарын төлсөн 211 толгой малын 18,110,000 төгрөг хасаж үлдэх 415 толгой малын 18,218,082 төгрөгийг гаргуулж Цагдаагийн ерөнхий газарт тус тус олгож шийдвэрлэсэн болно." гэж;

Мөн "ТОГТООХ" хэсгийн 8-д "...18,218,082 /арван найман сая хоёр зуун арван найман мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулж Цагдаагийн ерөнхий газарт тус тус олгосугай." гэж тус тус дурдсан байна.

Хэрэгт авагдсан үнэлгээтэй холбоотой баримтыг үзэхэд:

1."Гарьд гүрү үнэлгээ" ХХК-ний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 07/154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...623 тооны хонь, 3 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 56,571,600 /тавин зургаан сая таван зуун далан нэгэн мянга зургаан зуу/ төгрөг болно." гэжээ

2.Дахин шинжээчийн дүгнэлт буюу "Дамно үнэлгээ" ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ТЦ-24-153 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...623 тооны хонь, 3 тооны адуу ... 71,390,000 /далан нэгэн сая гурван зуун ерэн мянган төгрөг/-өөр үнэлэгдэв" гэжээ.

Мөн тухайн дүнэлтийн 3, 4 дүгээр хуудсанд 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар cap хүртэл хугацааны 161 тооны малын зах зээлийн үнэлгээг 15,220,000 төгрөгөөр тооцсон байна.

З.Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны санхүүгийн тайланд 623 тооны хонь, 3 тооны адууг 36,328,082 /гучин зургаан сая гурван зуун хорин найман мянга наян хоёр/ төгрөгийн үнэтэй байхаар тусгасан бөгөөд тус байгууллага нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын "Мал амьтад" дансанд бүртгэлтэй малын үнийг шинэчлэн тогтоосон.

Монголбанкны 2021 оны "Инфляцын тайлан"-д "... хүнсний бүтээгдэхүүний үнэ төсөөллөөс өндөр буюу жилийн 12.9 хувиар өссөн байна." гэж дурдсан байна. Иймд 2019 оны санхүүгийн тайланд байгаа үнэ нь зах зээлийн бодит үнэтэй нийцэхгүй байна.

Үүнээс үзэхэд шүүх санхүүгийн тайланд тусгагдсан 623 тооны хонь, 3 тооны адууг 36.328.082 /гучин зургаан сая гурван зуун хорин найман мянга наян хоёр/ төгрөгийг хохиролд тооцсон атлаа "Дамно үнэлгээ" ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ТЦ-24-153 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3, 4 дүгээр хуудсанд байгаа 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар cap хүртэл хугацааны 161 тооны малын зах зээлийн үнэлгээг 15,220,000 төгрөгөөр, шүүх хуралдааны өмнөх 50 тооны мал буюу 2,890,000 төгрөгөөр 211 тооны мал буюу нийт 18,110,000 төгрөгөөр хохирол нөхөн төлсөнд тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Нөгөө талаар шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно." гэж хуульчилсан.

Шүүхээс дээрх дүгнэлтийг хийж 18,218,082 /арван найман сая хоёр зуун арван найман мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулж Цагдаагийн ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн нь бодит хохирлыг нөхөн төлүүлэх, төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоох хуулийн заалттай зөрчилдөж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны .............. дугаартай шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү...” гэв.

7.Хохирогч Ц.Ө тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр машинаа шилжүүлсэн. Түүний дараа буюу хурал болохын өмнө өмгөөлөгч Гансүх намайг дуудаж “...бүгдээрээ өр төлбөр барагдуулсан гэх хэлцэл байгуулчихъя...” гээд надаар гарын үсэг зуруулсан. Тухайн машин нь явдаггүй, авто тээврийн газар чирч авчраад л үзлэгт оруулангуутаа над руу шилжүүлсэн. Улмаар нөгөө машинаа манай хадмын хашаа руу чирж аваачсан. Ингээд хурал болсны дараа нөгөө машин нь асаагүй. Тэгэхээр нь би тухайн машиныг нь найзынхаа машинаар чирүүлээд Улаанбаатар хот руу авто засварын газарт авчирсан. Одоо хүртэл асаагүй байгаа учраас миний хохирол төлбөр барагдсан гэж үзэхгүй...” гэв.  

8.Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Цагдаагийн ерөнхий газар Т.Оюунтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Т.Оюун итгэмжлэн хариуцсан этгээд биш. Гэтэл энэ хэрэгт хамаатуулж, оролцуулаад байгаа. Мөн энэ хэрэг нь иргэний эрх зүйн харилцаа юу, эрүүгийн эрх зүйн харилцаа гэдэг нь эргэлзээтэй. Эдгээр нь хоорондоо ялгаатай. Алданги тооцож гэрээ хийсэн байдаг. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

9.Шүүгдэгч Т.О, Б.Ц нарын өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна. Т.О нь цагдаагийн малыг маллаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй хүнийг нөхөртэй нь хамаатуулаад яллаад байгаа...” гэв.

10.Прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тэдний эд хөрөнгө завших, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Б.Ц, Т.Онарын мэдүүлэг, хохирогч болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэн, мөн тухайн хэргийн бусад нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Хохирол, нөхөн төлбөрийн тухайд анх Цагдаагийн ерөнхий газар Б.Ц, Т.Онартай гэрээ байгуулж, малыг хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үнийн дүнгээр 626 толгой мал буюу нийт 36,000,328 төгрөгийн үнэлгээтэй байсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад үнийн дүнг шалгаж, хохирлын хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзэн хохирлын үнийн дүнг тогтоосон. Анх Цагдаагийн газрын малыг хүлээн авах үед хонь, хурганы үнэ тухайн үед үйлчилж байсан зах зээлийн үнийн дүнгээс зөрүүтэй байсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг мөн харгалзан үзсэн. Цагдаагийн газрын падаанд тусгагдсан малыг хүлээн авсан баримтад тэмдэглэгдсэн үнийн дүнгээр хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

11.Шүүгдэгч Т.ОБ.Ц нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...өмгөөлөгч нарынхаа гаргасан саналтай санал нэг байна...” гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Ц, Т.Онарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

2.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц, Ц.Онарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд, ............ Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ............ дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ "5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь аж ахуйн нэгж байгууллага болон иргэдээс өөрийн өмчийг хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн өгснийг үүрэг хүлээн хариуцсан этгээд эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авч захиран, зарцуулсан идэвхтэй үйлдэл байх ба ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг төлөхгүй, өөрийн өмч мэт эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг бол уг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд мөн зүйлийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлагдсан ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Б.Ц нь Цагдаагийн ерөнхий газрын санхүү, ар талын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 242 тоот тушаалаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээт малчнаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж байсан талаар хавтаст хэргийн 2-р хавтас 106-118-р талд авагдсан нотлох баримтад тусгагдсан байхад прокуророос хэрэглэвэл зохих хуулийн хэсэг, заалтыг хэрэглэлгүй орхигдуулан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн яллах дүгнэлт үйлдсэн нь тухайн гэмт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна...” гэж дүгнэлт хийжээ. /4хх-124-125/

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц, Ц.Онарт холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд очсоноор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаасан, нэмэлт ажиллагааны хугацаа олгосон байхад прокурор нь давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийж хэргийн зүйлчлэлийг зөвтгөлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад “...яллагдагч Б.Ц Цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албаны малчин байхдаа тухайн байгууллагад албан тушаалын эрх эдэлж, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй байсан тул түүний үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно...” гэх дүгнэлтийг хийж, тухайн зүйл хэсэгт зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.   

Өөрөөр хэлбэл, 2 дугаар хавтаст хэргийн 105-118 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 242 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын санхүү, ар талын газрын даргын “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар ажилд томилогдож, 2018 оны №111, 2019 оны ЦЕГ-2019/332, 2020 оны ЦЕГ-2020/386, 2021 оны ЦЕГ-2021/335 дугаартай хөдөлмөрийн гэрээнүүд, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуй албаны даргын “............. байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн, түүнчлэн 5 дугаар хавтаст хэргийн 197-200 дугаар хуудсанд авагдсан албан тушаалын цалин хөлс тогтоосон зэрэг баримтаар Б.Ц нь Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны туслах малчнаар ажиллаж байсан үйл баримт тусгагдсан.

Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралтад туслах малчин нь Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-1 зэрэглэлд хамаарахаар заасан байхад хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

4.Иймд давж заалдах шатны шүүх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.2-д “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэлд хамаарна гэж үзэж, анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .............. дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

5.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын гаргасан “...хохирлын тооцооллыг зөв гаргуулах” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д тус тус зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ц, Ц.Онарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1................. анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .............. дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д тус тус зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Цэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.