| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 2334003090138 |
| Дугаар | 2026/ДШМ/28 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | С.Ариунзул |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/28
2026 3 12 2026/ДШМ/28
Б.Б-тхолбогдох эрүүгийн
хэргийн тухай
......... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Ариунзул /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Г.Ганцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Түмэндэмбэрэлийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Б.Б-тхолбогдох 2334003090138 дугаартай /3 хавтас/ эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.Б, 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ................суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ............... тоотод оршин суух хаягтай (РД:................).
2. Б.Б нь .........сургуулийн ......... дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ......... хөдөлмөрийн хэлтэст Техник хангамж, сүлжээний ажилтнаар, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажиллахдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. ......... прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан ......... Прокурорын газраас шүүгдэгч Б.Б2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажиллахдаа ашигласан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хуурамч бичиг баримт ашигласан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүгдэгч Б.Боногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 2334003090138 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн .......... дугаартай диплом нэг ширхгийг устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгахыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Бээс иргэний нэхэмжлэгч нар хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор Б.Түмэндэмбэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ болон прокурор С.Ариунзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж хуульчилсан ба гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь .........сургуульд 2002 онд элсэн орсон хэдий ч тухайн дээд сургуулийг төгсөөгүй болох нь мөн тухайн сургуулийн ......... дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн "БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР" зэргийн диплом хуурамч болох нь түүнийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, үргэлжилсэн үйлдлээр 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний ......... хөдөлмөрийн хэлтэст Техник хангамж, сүлжээний ажилтнаар,
2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн "Сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо, сүлжээ хариуцсан" мэргэжилтнээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн .........сургуулийн ......... дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР" зэргийн хуурамч диплом ашиглан, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа Эрдмийн сургуульд элсэн суралцаж, авсан .......... дугаартай "Боловсролын Магистр" зэргийн дипломыг хуурамч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажилласан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүйгээр хэргийн хэрэгсэхгүй болгосон байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хуулийн этгээд нь шүүгдэгчийн учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролтой холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэйг заасан бөгөөд тухайн нэхэмжлэлийг шүүх уг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхээр хуульчилсан" байхад, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь "Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх" хуулийн шаардлагад нийцээгүй ба уг хэсэгтэй холбоотой дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт, шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэхээр тогтоосон бөгөөд нотлох баримтын хүрэлцээ хамаарлыг үнэлж дүгнэхдээ, ......... дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн "БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР" зэргийн хуурамч диплом ашиглан, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа Эрдмийн сургуульд элсэн суралцаж авсан .......... дугаартай "Боловсролын Магистр" зэргийн дипломыг хуурамч диплом гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд тухайн дипломыг ямар үндэслэлээр хуурамч диплом биш гэж үзэж байгаа талаар, няцаан үгүйсгэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...1-д.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.Б уг дипломыг ашигласан болох нь тогтоогдоогүй. Тэрээр анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж, улмаар үргэлжлүүлэн ажилласан бөгөөд 2-3 ажил давхар хийж явсан нөхцөл байдалтай.
2-т.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирлын асуудлыг иргэний нэхэмжлэлээр шийдвэрлэх талаар дурдсан байна. Гэтэл энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээс хохирол нэхэмжлээгүй, харин диплом ашигласан гэх асуудлаар гомдол гаргаж шалгуулсан байдаг. Мөн уг хэрэг өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан бөгөөд уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Прокурорын байгууллагын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангах ёстой. Гэтэл уг эсэргүүцэл нь “прокурорын эсэргүүцэл” гэж бичигдсэн атлаа төгсгөл хэсэгт “улсын яллагч эсэргүүцэл бичлээ” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон улсын яллагч нь прокурорын эсэргүүцэл бичих ёстой байтал хуульд заасан хэлбэрийг зөрчсөн байна гэж үзэж байна.
Мөн эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заасныг зөрчсөн гэж дурдсан байна. Харин уг заалтад шүүх хуралдааныг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах тухай зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэтгэлцээний үндсэн дээр явагдсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах дүгнэлт болон шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна. Харин прокурорын эсэргүүцэл нь 3 үндэслэлээр бичигдсэн боловч эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрээр няцаагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
8. Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-тхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Түмэндэмбэрэлийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
2.Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувьд хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.
3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны шатанд судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл, Б.Б нь .........сургуулийн ......... дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ......... хөдөлмөрийн хэлтэст Техник хангамж, сүлжээний ажилтнаар, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажиллахдаа ашигласан гэх гэмт хэргийн үйл баримтын талаар тусгагдсан байна.
......... прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 340А дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг .........сургуулийн ......... дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ......... хөдөлмөрийн хэлтэст Техник хангамж, сүлжээний ажилтнаар, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэнг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хуурамч бичиг баримт ашигласан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
түүний 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Үйлчилгээний даргаар ажиллахдаа хуурамж диплом ашигласан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хийсэн “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/27 дугаартай ......... .........хэлтсийн даргын “Бямбаагийн Батхишигийг Үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд” томилсон тухай тушаал, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, .......... дугаартай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Эрдмийн сургуулийн “Магистрын диплом” хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 122 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтад заасан “Албан тушаалын тодорхойлолт” зэрэг баримтуудаас дүгнэхэд түүнийг хуурамч бичиг баримт буюу хуурамч диплом ашигласан, ...хэлтсийн даргын албан тушаалд томилогдоход үндэслэл болгосон .......... дугаартай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Эрдмийн сургуулийн “Магистрын диплом” хуулбарыг хуурамч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тодруулбал, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой, ойлгомжтой зааж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг зөрчсөн байна.
5.Эрүүгийн хуульд заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно. Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.
Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа, дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч тогтоосон байгааг шүүх анхаараагүй, гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
6. ......... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ......... дугаар магадлалаар “...Хэрэв шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл уг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хянан өөрийн дотоод итгэлээр үнэлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлыг тооцон тогтоох боломжтой байна” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийгээгүй, иргэний нэхэмжлэгчээр ажил олгогч нарыг тогтоосон хэдий ч нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулаагүй орхигдуулжээ.
7.Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын ”...Шүүгдэгч Б.Бийн .........сургуулийн ......... дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР" зэргийн хуурамч диплом ашиглан, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа Эрдмийн сургуульд элсэн суралцаж, авсан .......... дугаартай "Боловсролын Магистр" зэргийн дипломыг хуурамч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ......... .........хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажилласан үйлдлийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, иргэний нэхэмжлэлийг уг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхээр хуульчилсан байхад холбогдох хэсэгт дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулгатай эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Б-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Д.МӨНХБҮРЭН