2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2026/00943

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 15 191/ШШ2026/00943

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  А******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жа*******ийн Ж*******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Ч*******ийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.А******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Ж******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.01.14-нд 7108799490 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 1,370,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023.11.26-нд 7108501910 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 1,100,000 төгрөгийн зээлийг сарын 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 624 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 3,285,067.98 төгрөгийг гаргуулахаар харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025.01.10-ны өдрийн 116 дугаар захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жа*******ийн Ж*******ыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.12.03-ны өдрийн итгэмжлэл, 2024.10.30-ны эрх олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А******* ******* ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2023.01.11-ний өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2023.11.26-ны өдрийн цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2024.01.14-ний өдрийн цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.10-ны өдрийн 309/ШЗ2025/00116 дугаар шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.12.30-ны өдрийн 191/ШЗ2025/01412 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ж*******ын оршин суух хаягийн лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.А******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жа*******ийн Ж*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Ж.Ж******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, А******* ******* ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2023.01.11-ний өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2023.11.26-ны өдрийн цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2024.01.14-ний өдрийн цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Ж.Ж******* нь хүсэлт гаргагч А******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ж******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг хаягт бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.10-ны өдрийн 309/ШЗ2025/00116 тоот шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

Улмаар тус шүүхийн 2025 оны 12 сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/01412 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ж*******ын оршин суух хаягийн лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулахад Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг, Улз хаягт оршин суух бүртгэлтэй байна.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ж******* нь А******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул А******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, Ж.Ж*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч А******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар Г******* овогт Жа*******ийн Ж******* /*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Ж.Ж*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Ч*******/утас:*******/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН