| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2502006570402 |
| Дугаар | 2026/ДШМ/384 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 20.2.1., 20.7.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/384
2026 03 31 2026/ДШМ/384
Н.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ууганбаяр,
Шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Ууганбаярын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлээр Н.Г-т холбогдох 2502006570402 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овгийн Н-ийн Г-, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт .......3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:ПН-/;
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 03 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн,
Шүүгдэгч Н.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа буюу 2025 оны 09 дүгээр сарын 07-13-ны өдрийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээн дэх фейсбүүк орчинд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар "...10 дугаар сарын 01-нд өдөр Монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг амьдаар нь шатаая, муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад муу лалрууд одоо нөгөө бензинийг нь өгөөхөө больчихно 10 дугаар сарын 01-нд гараад ир муу гөлөгнүүдийг бууз шиг чимхэж байгаад жигнэж идье.... 10 дугаар сарын 01-нд бүгдээрээ талбай дээр цуглая муу пиздануудыг чихдэж гаргаж ирж байгаад шууд алахыг нь ална. Одоо бол пизда одоо Х-ээ гөлөг минь 10 дугаар сарын 10-нээс өмнө юм хийхгүй бол би цааш нь харуулна шүү муу пязда минь чамайг хөлөөс чинь дүүжлээд ингээд Сүхбаатарын тэр гараа өргөчихсөн байгаа дээрээс ингээд дүүжлээд доошоо харуулаад муу пизда минь хамаг цусыг чинь тархи руу нь юүлээд гөлөг минь амьдаар чинь хатааж ална шүү Энэ хүмүүс 10 сарын 01-нд өдөр нээрээ энэ залууг хүлээгээд үзвэл юу болох бол гээд айна гөлөгнүүд минь. 10 сарын 01-нд цааш нь харуулна шүү муу лалрууд минь Тэгээд энэ гөлөгнүүддээ 10 сарын 01-нд бүгдээрээ хариуцлага тооцъё..." гэх дүрс бичлэгийг удаа дараа шууд дамжуулсан (Live хийсэн) нь террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан,
Мөн шүүгдэгч Н.Г- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны Н- гудамжинд "Тоёота приус" маркийн Н- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 01 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн урьд цагдан хоригдсон 129 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, “Самсунг Галакси Эс-20” загварын гар утсыг шүүгдэгч Н.Г-т буцаан олгож, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутанд хийсэн ногоон өнгийн 120.9 грамм ургамал мэт зүйл, хуванцар савтай шингэн зүйл, мөнгөлөг цаас зэрэг эд зүйлийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, АХ9864382 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “терроризм гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төрийн байгуулал, нийгэм, эсхүл түүний тодорхой хэсэгт нөлөөлөн айдаст автуулахаар хүчирхийлэл үйлдэх, хүчирхийлэл үйлдэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг” гэж, мөн хэсгийн 3.1.3в-д “терроризмыг олон нийтэд зөвтгөх, дэлгэрүүлэх, суртал ухуулга явуулах” гэж, мөн хэсгийн 3.1.4-т “террорист үйлдэл гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төр, олон улсын байгууллагаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардаж хүн амыг айдаст автуулах, хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахыг” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Г-ийн фейсбүүк цахим хаяг нь “Б’’ нэртэй ба түүнд үзлэг хийхэд 11,000 дагагчтай энэ цахим хаягаар дүрс бичлэгийг удаа дараа шууд дамжуулахдаа (live) 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бослого. тэмцэл өрнүүлцгээе, төрийн эрх барих дээд байгууллага буюу Улсын Их Хурлын гишүүдийг алах, хөнөөх зэргээр шууд дамжуулалтыг үзэж буй хүмүүсийг өдөөн турхирсан, улмаар дээрх үйл ажиллагаанд хамтран оролцох тухайгаа илэрхийлсэн агуулга бүхий чатыг түүний цахим хаягт нэр бүхий этгээдүүдээс ирүүлсэн үйл баримтууд нь шинжээч Н.Анужингийн магадалгаагаар тогтоогдсон байдаг.
Шүүгдэгч Н.Г-ийн “...10 дугаар сарын 01-нд Монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг амьдаар нь шатаая, муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад муу лалрууд одоо нөгөө бензинийг нь өгөхөө больчихно доо. ...10 сарын 01-нд бүгдээрээ талбай дээр цуглая муу пиздануудыг чихдэж гаргаж ирж байгаад шууд алахыг нь ална. Одоо бол пизда одоо Х- ээ гөлөг минь 10 дугаар сарын 10-наас өмнө хийхгүй бол би цааш нь харуулна шүү муу пизда минь чамайг, хөлөөс чинь дүүжлээд ингээд Сүхбаатарын тэр ингээд гараа өргөчихсөн байгаа дээрээс ингээд дүүжлээд доошоо харуулаад муу пизда минь хамаг цусыг чинь тархи руу нь юүлээд гөлөг минь амьдаар чинь хатааж ална шүү пизда минь...” гэх мэтээр өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар дүрс бичлэгийг удаа дараа шууд дамжуулсан (live хийсэн) үйлдэл нь террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусад этгээдийг хатгасан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх атал шүүхээс дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хэсэгт “Шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэжээ. Гэтэл шүүгдэгч Н.Г- нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болох нь ял шалгах хуудас, уг шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч Н.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би малчин хүн, тухайн үед Непал /Балба/ улсын бослого гарч хэвлэл мэдээллийн хэрэгслээр үймээн самуун болж байсан. Би 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үймээнийг бодитоор харж байсан учраас залуучуудыг буруу алхмыг битгий хийгээсээ, олон залуучуудыг эрсдэлд битгий ороосой гэж бодсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч тухайн үед Непал улсыг эсэргүүцсэн зүйл ярьсан. Энэ талаар арга хэмжээ авах шаардлагатай байна. Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзах талаар мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байдаг. Тухайн фейсбүүкээр хурц тод үг хэлсэн зүйл байдаг. Терроризм нь зорилготой үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Гэтэл Н.Г-т улс төр, шашин талаар ямар нэгэн зорилго байхгүй, хөдөөгийн малчин хүн байдаг. Террорист үйлдэл хийх гэдэгт хүн амьд айдас төрүүлэх гэж засаан. Гэтэл дээрх үйлдэл хүн амьд айдас төрүүлсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх зөвөөр харж хэргийн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс яагаад гэм буруугаа зөвшөөрсөн гэвэл сэтгэцэд нөлөөт бодистой баригдсан учраас ял хүндэрч магадгүй тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч орсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Н.Г- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны Н- гудамжинд "Тоёота приус" маркийн Н- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад С.Өлзийбаярын 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалгыг онгойлгон урд хэсэгт үзлэг хийхэд голын хайрцагт дотроо шар өнгийн шингэн агууламжтай хуванцар сав, савны дээд хэсгээс буюу хажуу талаас цоолж мөнгөн дэвсгэрт хөндлөн цоолж, мөнгөн дэвсгэртийн төгсгөл хэсэгт мөнгөлөг цаасаар жижиг тогоо хийж, тогооны дотор хэсэгт шатсан ургамал мэт зүйл байсныг 1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд зүүн урд талын сандлын доор шалавчны хэсэгт цагаан өнгийн хуванцар тортой өвс, ургамал мэт зүйл байсныг 2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав." /1хх 56-64/,
2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн "...Тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалгыг онгойлгон урд хэсэгт үзлэг хийхэд голын хайрцагт дотроо шар өнгийн шингэн агууламжтай хуванцар сав, савны дээд хэсгээс буюу хажуу талаас цоолж мөнгөн дэвсгэрт хөндлөн цоолж, мөнгөн дэвсгэртийн төгсгөл хэсэгт мөнгөлөг цаасаар жижиг тогоо хийж, тогооны дотор хэсэгт шатсан ургамал мэт зүйл байсныг 1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд зүүн урд талын сандлын доор шалавчны хэсэгт цагаан өнгийн хуванцар тортой өвд,. ургамал мэт зүйл байсныг 2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав." гэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2хх 113-121/,
Н.Г-ийн биеэс биологийн дээж (шээс) авч, мансууруулах сэтгэцэд нелеет бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай: “...ТНС гэсэн баганад 1 зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 122-123/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0325/6469 дугаартай "1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн Н.Г- 2025.9.14 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Н.Г- 2025.9.14 гэж хаягласан шээснээс дээжээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецын II жагсаалтад багтдаг болно" /2хх 134-137/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0325/6467 дугаар "Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ХТТГ-н 305 х/ч Г.Мөнхдаваа гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, хуйлж ороосон АХ9864382 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 154.0 г, цэвэр жин 120.9 г байна.” /2хх 141-146/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 976 дугаар “Н.Г- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг, хэрэг хариуцах чадвартай байна.” /2хх 153-154/ гэсэн дүгнэлтүүд зэрэг цуглуулж, бэхжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэдийгээр шүүгдэгч нь цахим хэрэгсэл ашиглан өөрийн үзэл санааг илэрхийлэхдээ хараалын үг ашиглан, жагсаал цуглаан хийх ...бусдыг доромжилсон өнгө аяс гаргасан боловч өөрийн үзэл бодлоо илэрхийлснээс өөр байдлаас террорист үйл ажиллагааг уриалсан, бусдыг хатгасан бодитой, идэвхтэй үйлдэл хийгээгүй ба зөвхөн түүний хэлсэн, ярьсан үгэнд үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь шударга ёсны зарчим болон Монгол Улсын Үндсэн хууль, олон Улсын гэрээ, конвенцод харшлах, холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлах нөхцөл байдал бий болохоор байна. Дээрх үйлдэл нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, нотлогдохгүй байна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Г-ийг мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчиж явагдсан, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурор С.Ууганбаяр “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
Шүүгдэгч Н.Г- нь 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мансууруулах бодис хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Баянцагааны Н- гудамжинд "Тоёота Приус" маркийн Н- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”үйлдэл гэж үзнэ.
Дээрх байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон тул прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Н.Г- нь 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Г- нь 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА