| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/01257/И |
| Дугаар | 191/ШШ2026/02753 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2026/02753
2026 02 24 191/ШШ2026/02753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн ******* шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ү******* х******* о*******ын ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* ******* ******* ******* т холбогдох,
Гуравдагч этгээд: Э Ү ,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: М.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж,
Хариуцагчийн төлөөлөгч: Б.П, М.О,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н******* ******* ******* ******* нь тус *******наас 49.0 тэрбум төгрөгийн өр төлбөр гаргуулах 6 ******* баримт бичигт ******* ******* ажиллагаа явуулж байгаа болно. Тус ******* нь одоогийн байдлаар дээрх ******* *******ээр тогтоосон өр төлбөрөөс 2 төлбөр авагчийн 2.0 тэрбум төгрөг барагдуулаад байна. Н******* ******* ******* ******* газраас тус *******ны өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, усны гудамж-1 /Б, В, Г корпус/ тоотод байрлах 4729.27 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд х*******д дараах ажиллагааг явуулсан. Үүнд: 2023.05.18-ны өдрийн 22420480/157 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024.01.17-ны өдрийн 22420480/157 дугаар тогтоолоор хурааж, 2024.02.06-ны өдрийн 02/5 тогтоолоор үнэлгээ тогтоохоор шинжээч томилж, 2024.02.16-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 57,2 тэрбум төгрөгөөр Х******* Э үнэлгээ" ХХК-ийн үнэлсэн ба уг үнэлгээг 2024.02.16-ны өдөр 4-152/3958 тоот албан бичгээр тус *******анд Н******* ******* ******* ******* газраас мэдэгдсэн болно. Дээрх үнэлгээ нь Монгол Улсын Иргэний хууль, Шүүхийн ******* ******* тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул уг үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Нэг. Зах зээлийн хандлага /Market comparison approach/-ыг буруу хэрэглэсэн Үнэлгээний тайлангийн 22-р хуудаст тусгагдсан үнэлгээний дүгнэлт"-ээс үзэхэд зах зээлийн хандлагыг баримталж дүгнэлтээ гаргасан байна. Үүнийг харуулбал:
| № | Х******* | Үнэлгээний дүн | Ач холбогдол | Дүн |
| 1 | Зах зээлийн хандлага | 57,254,063,276 | 100% | 57,254,063,276 |
| 2 | Орлогын хандлага | 23,294,850,203 | - | - |
| 3 | Өртгийн хандлага | 13,048,543,991 | - | - |
|
| Нийт дүн |
|
| 57,254,063,276 |
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 зүйлийн 7.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон ү******* стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг баримтална гэж заасан. 2020.01.31-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж буй Үнэлгээний олон улсын стандартад Зах зээлийн хандлага гэж хөрөнгийн үнэ цэнийг тухайн үнэлэх гэж буй хөрөнгийг яг адил эсвэл ижил төстэй хөрөнгүүдэд санал болгож буй үнэтэй харьцуулах замаар тогтоодог үнэлгээний хандлага юм хэмээн заасан. Тодруулбал тус үнэлгээний тайланд харьцуулсан 5 үл хөдлөх эд х******* нь үнэлүүлж буй тус *******ны үл хөдлөх х*******тэй яг адил биш, ижил төстэй ч биш байх буюу харьцуулалтыг буруу хийсэн, харьцуулж буй хөрөнгийг буруу сонгосон байна. Үүнд:
| № | Харьцуулж буй х******* | Буруу х*******тэй харьцуулсан гэж үзэж буй шалтгаан |
|
1 |
1/ Seoul plaza business center-ын 5,6 давхар
2/ City tower-ын 1, 2 давхар
3/ Blue sky tower-ын 1 давхар | -Бие даасан барилга биш, өргөтгөх, өөр байдлаар ашиглах, сайжруулах боломжгүй, тухайн байрлалд буй бусад үл хөдлөх х******* өмчлөгчдөөс хамааралтай. Бусад давхрууд нь өөр өмчлөгчтэй тул бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй. -Аливаа том төсөл хэрэгжүүлэх, барилгын цогцолбор барьж байгуулах, бүтээн байгуулах боломжгүй. -Барилга доторх талбай учраас өөрийн эзэмшлийн гүй. -Барилгад нэвтрэх орц, гарц хязгаарлагдмал, тусдаа авто зогсоолгүй, хүрэлцээ муутай. -Үйлчилгээний оффис зориулалтаар ашиглахад тохиромжгүй. Учир нь үнэлгээний тайланд дурдсанаар баар, интертаймэнт төв, брэнд дэлгүүр төвлөрсөн. -Барилгын хийц чанарын хувьд өөр, -Урлаг соёлын түүхэн биш энгийн барилга. -Зоорийн Б1 давхаргүй. |
|
2 | 4/ Хүнсний 1-р дэлгүүрийн урд байрны дунд баригдсан барилга
5/ Цэцэг төвийн зүүн урд талын байрны барилга дундах | -Хэдий бие даасан барилга хэдий ч байрлалын хувьд харьцуулах боломжгүй, орон сууцны дунд баригдсан барилгууд учраас өндөр давхартай барилга барих боломжгүй, авто зогсоолгүй, өргөтгөх боломжгүй. -Зам дагуу байрласан байдал, явган хүний урсгалаас шалтгаалан манай өмчлөлийн барилгатай харьцуулахад бизнесийн хувьд ашиггүй байршилтай. -Бага м.кв талбайтай. -Зоорийн Б1 давхаргүй. -Урлаг соёлын түүхэн биш энгийн барилга. |
Харин тус *******ны барилгын онцлог нь Улаанбаатар хотын А бүс, хамгийн том авто зогсоолтой, урлаг соёлын түүхэн барилга мөн, бие даасан х******* буюу энэхүү барилга нь цаашлаад олон давхар барилга болох боломжтой, өөрийн эзэмших эрхийн тай, зай талбай том буюу 4729.27 м.кв талбайтай үнэ цэнтэй барилга юм. Түүнчлэн Улаанбаатар хотын замын үндсэн 2 урсгал болох төв зам, нарны зам аль аль талаас чөлөөтэй нэвтрэх боломжтой, урлаг соёлын үйлчилгээ, циркийн хажууд байрлалтай, цаашид нэгдсэн цогц үйлчилгээний төв байгууламж болох, н******* хэмжээнд буй бүтээн байгуулалт хийх боломжит газруудтай харьцуулахад ирээдүйд бизнесийн үнэ цэн нь хэд дахин өсөх х******* гэж үзэж байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээчин нь харьцуулж буй хөрөнгийг сонгохдоо хийц чанар ижил, үйл ажиллагааны зориулалт адил, хэмжээ талбай болон ойролцоо байршилтай, цаашид зах зээлийн үнэ цэн нь өсөх боломжтой үл хөдлөх хөрөнгийг зориулж сонгож аваагүй байна. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8, 24 дүгээр хуудаст тусгагдсанаар "харьцуулсан хөрөнгүүдийн мэдээллийн эх үүсвэр нь: www.unegui.mn, Facebook, Centery21" гэх мэт зарын сайтуудаас эх үүсвэрээ хийсэн буюу бодит бус мэдээллийн эх үүсвэрийг ашиглаж үнэлгээний үндэслэлээ авсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална. 4.1.4 дэх заалт "Бодитой байх зарчимтай нийцэхгүй байна.
Хоёр. Бусад: Хөрөнгийн үнэлгээний шинжээч нь дараах алдаатай ажиллагааг явуулж холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Үнэлгээ хийж буй тус *******ны барилгад огт хэмжилт хийгээгүй ба зөвхөн барилгын гадна фото зургийг авч үнэлгээ тогтоосон. Үнэлгээ хийж буй үл хөдлөх эд х******* нь А, Б, В, Г гэсэн 4 корпусаас бүрдэх ба Шүүхийн ******* ******* газраас Б, В, Г корпус дээр ажиллагаа явуулж байгаа болно. Гэтэл хөрөнгийн үнэлгээчин нь зөвхөн А корпустай маш богино хугацаанд танилцаад үнэлгээ хийсэн ба хөрөнгийн үнэлгээний гол зүйл болох Б, В, Г корпусын бодит байдал дээр үзээгүй буюу танилцаагүйгээр үнэлгээ хийсэн. Үнэлгээний тайлангийн 14 дүгээр хуудасны 3:3-т харьцуулж буй нь сумын төв дотроо байрлалтай тул итгэлцүүрийг 0,8-р буулгаж тохируулав. гэж илт худал тохируулга хийж итгэлцүүрийг буулгасан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр тус *******ны хөрөнгийг илт доогуур, үндэслэлгүйгээр үнэлж *******ны эрх ашгийг хохироож байх тул Н******* ******* ******* ******* газрын шинжээч томилж Х******* Э үнэлгээ ХХК-иар үнэлүүлсэн 2024.02.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.3, 8.3.1-т үнэлгээчний нэр, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг заавал тусгана гэж заасан. Х******* э үнэлгээ ХХК тусгай зөвшөөрөлгүй байсан гэдэг нь Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4-р зүйлд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Мөн Б.Б нь шинжээчээр томилогдсон этгээд биш бөгөөд Х******* э үнэлгээ ХХК шинжээчээр томилогдсон, компани өөрөө тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т тусгай зөвшөөрөл гэдгийг тодорхойлсон байгаа. Шинжээч тусгай зөвшөөрөлгүй байгаа учраас бид хөрөнгийн үнэлгээг яаж хүлээн зөвшөөрөх вэ? Б.Б гэдэг хүн ******* ******* ажиллагааны бүх баримтууд дээр итгэмжлэл аваагүй байхдаа гарын үсэг зурсан байдаг. Манай үл хөдлөх х******* болон нь 2021 оны үнэлгээгээр 81 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан. Гэтэл Х******* э үнэлгээ ХХК үнэлгээ хийхдээ газрын үнэлгээг хийгээгүй. Үүнээс болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа. Хөрөнгийн үнэлгээ сүүлийн 3 жил өссөн байхад хөрөнгийн үнэлгээ бодит бус гарсан байна гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022.04.20-ны өдрийн 181/ШШ2022/00886 дугаар захирамжаар "Ү******* х******* о*******ын *******"-аас 44.469.689.474 төгрөгийг гаргуулж Э үт олгохоор *******лэсэн. Төлбөр төлөгч Ү******* х******* о*******ын ******* ХХК нь төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тул Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, хороолол, /14252/ гудамж 1/Б, В, Г корпус/ тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээнд харилцан тохиролцож тогтоогоогүй шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 5 зүйлийн 55.2.2-т заасны дагуу Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, хороолол, /14252/ гудамж 1/Б, В, Г корпус/ тоотод байрлах 1728.6 м.кв талбайтай соёл урлагийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хууль болон Шүүхийн ******* ******* тухай хуульд зааснаар шинжээч томилон хөрөнгийн үнэлгээний Х******* э ХХК /шинжээч Б.Б, туслах үнэлгээчин Б.Б/ нараар үнэлгээ тогтоолгоход дээрх үл хөдлөх хөрөнгийг 57.254.063.276 төгрөгөөр хөндлөнгийн шинжээч үнэлгээ тогтоосон. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 5 зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг 2024.02.16-ны өдрийн 4-152/3958 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үзвэл нотлох баримтгүй, үндэслэлгүй, тодорхой бус нэхэмжлэл гаргаад байгаа нь зөвхөн төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа асуудал биш, төлбөр авагч Э үт эдийн засгийн асар их хохирол учирч байгаа. Хэт доогуур үнэлсэн гэж үзээд байгаа хэр нь нотлох баримт шинжлэн судлахад нэг хөрөнгийн үнэлгээний тайлан өгсөн байсан. Үүнд 53 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байна. Гэхдээ зөвхөн Б, В, Г корпус биш, А корпусыг мөн оруулсан байна. Нэхэмжлэгч талын үйлдэл нь ******* ******* ажиллагаанд саад учруулах, төлбөр төлөхгүй байх зорилгоор санаатайгаар саад учруулж байгаа. Энэ нь зөвхөн төрийн байгууллагын эрх ашиг биш, Э үийн ажилтан, албан тушаалтуудын эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр ******* ажиллагаа 2022 оны 8 сард эхэлсэн. Тэгээд 2024 оны 3 сар хүртэл буюу 1 жил гаруй орчим хугацаанд ******* ******* ажиллагаа үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд талууд хоорондоо мэтгэлцээгүй, ямар нэгэн байдлаар түдгэлзүүлсэн тохиолдол байгаагүй. Шүүхийн ******* ******* тухай хуулийн дагуу 6 сарын хугацаанд 2 удаа дуудлага худалдаанд хөрөнгийг оруулсан боловч борлуулагдаагүй. Ийм тохиолдолд хөрөнгийг төлбөр авагчдад санал болгох замаар ******* ******* ажиллагааг дуусгах боломж хуулиар бий. Гэвч 2 дуудлага худалдаа нь сар орчим зайтай явагддаг бол манай хэргийн тухайд нийт ажиллагаа 1 жил гаруй үргэлжилсэн нь удаашралтай байсан гэж үзэж байна. Энэ хугацаанд 2 өөр ******* гүйцэтгэгч ажилласан бөгөөд энэхүү өөрчлөлт нь Ү******* х******* о*******ын *******наас төрийн албан хаагчдад нөлөөлөх, дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан. Шүүх энэ асуудлыг уг хуралдаанаар *******лэхгүй ч гэсэн хэрэгт нөлөөлөх хүчин зүйлүүдийг бүрэн дүгнэж, бодит ******* гаргах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь ******* ******* ажиллагааны бусад асуудалд гомдол гаргаагүй, зөвхөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан. Битүүмжлэл, хураалт, дуудлага худалдааны процесс хуулийн дагуу явагдсан гэж үзээд нэхэмжлэгч талаас эдгээрт гомдол гаргаагүй гэж ойлгож байна. Төлбөр төлөгч болох *******ны зүгээс хөрөнгийн үнийн санал өгөөгүй тул шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээгээр 4,729 мкв талбай бүхий объектын нийт үнийг 57 тэрбум төгрөг гэж тогтоосон. Энэ нь 1 мкв нь ойролцоогоор 12 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн үг. Гэтэл 2024 оны 2 дугаар сарын байдлаар тус дүүрэгт шинээр баригдаж буй барилгын 1 мкв талбайн зах зээлийн үнэ 4,280,000 төгрөг байсан. Ингээд шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн үнээс даруй 3 дахин өндөр гарсан нь харагдаж байна. Төлбөр авагч тал энэ өндөр үнэлгээнд гомдол гаргаагүй. Харин нэхэмжлэгч тал барилгын үнийг хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа. Тус барилга нь циркийн захиргааны зориулалтаар социализмын үед, 1970-аад онд баригдсан. 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн төрийн өмчийн тогтоолоор 15 тэрбум төгрөгөөр хувьчлагдаж байсан. Гэвч энэ нь зөвхөн барилгын тал хувь байсан. Иймд тухайн үеийн 15 тэрбум төгрөгийн үнэтэй тал барилга өнөөдөр 57 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь нэхэмжлэгчийн гомдолтой нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч тал хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл үүнийгээ нотлох баримт, бодит дүн мэдээг шүүхэд ирүүлээгүй. Ямар ч тооцоо, эсвэл энэ барилга 60 тэрбум, 70 тэрбум байх ёстой гэх мэт баримт бүхий дүгнэлт байхгүй. Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч дахин томилогдсон бөгөөд 2024 оны 0 сарын 01-ний өдөр шинжээчийн гаргасан тайланд Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох аргачлалуудын хүрээнд зохих үндэслэлтэй хийгдсэн. Тайлангийн дунд зарим техник дутагдал байж болох ч энэ нь эцсийн үнэлгээний дүгнэлтэд нөлөөлөхөөргүй гэж дүгнэсэн байна. Иймд шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй, уг үнэлгээ үнэн зөв, бодитой байсан гэж үзэж болно. Нэхэмжлэгч тал харьцуулсан барилгуудаа зөв сонгоогүй, ижил төстэй барилга харьцуулаагүй, огт өөр барилгуудыг харьцуулсан гэж тайлбарласан. Гэвч Монгол Улсад циркийн захиргааны зориулалттай, ижил хэмжээ, зориулалт, байршил бүхий өөр барилга байхгүй. Хэрвээ тухайн барилга нь ердийн угсармал орон сууц байсан бол ойролцоох барилгуудтай харьцуулах боломжтой байх байв. Гэтэл уг барилга нь зах зээлийн үнэлгээгээр дүүрэгт шинээр баригдаж буй орон сууцнаас 3 дахин өндөр үнэлэгдэж байгаа нь ирээдүйн үнэ цэнэ, байршил, зориулалтыг харгалзан үзсэн үнэлгээ гэж дүгнэж байна. Би уг барилгад олон удаа очиж үзсэн. Барилга нь хуучирсан, засвар хийгдээгүй, *******ны санхүүгийн хүндрэлээс шалтгаалан урсгал засвар хийгдээгүй байдал ажиглагдсан. Шинжээч нь мэргэжлийн үнэлгээ хийсэн тул эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улсад ******* ******* гарснаас хойш хүү тооцох боломжгүй, мөнгөн төлбөрийн үнэ цэнэ хадгалагддаггүй. Өнөөдөр инфляц 7-10 хувиас дээш хувьтай байгаа. Гэтэл нэхэмжлэгч жил гаруйн хугацаанд шүүх хурал бүрт 5-6 хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг удаашруулж байна. Энэ нь гагцхүү хугацаа хожиж, ******* ******* ажиллагааг саатуулах замаар төлбөрөөс зайлсхийж буй хэлбэр юм. Харамсалтай нь, хуулиар төлбөр авагчийн эрх ашгийг хамгаалах үр нөлөө бүхий механизм байхгүй. Иймд ******* ******* ажиллагаа хэт удааширч, төлбөр авагчид бодит хохирол учирсаар байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд зөвхөн маргааныг удаашруулах, хугацаа хожих зорилготой гэж үзэж байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хууль өөрчлөгдсөнөөр 2023.06.01-ний өдрөөс тусгай зөвшөөрлөө авах ёстой байсан. 2024.01.19-ний өдөр Х******* э үнэлгээ ХХК нь зөвшөөрлөө авах хүсэлтээ өгснийг Сангийн яам 2024.06.12-ны өдөр буюу 5 сарын дараа *******лэсэн байна. Хэрэв хугацаандаа *******лэсэн бол энэ байгууллага тусгай зөвшөөрөлтэй байх байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хөрөнгийн үнэлгээ гээд үйл ажиллагааны чиглэл нь байх бөгөөд улсын бүртгэл үнэн зөв гэдэг хуулийн зохицуулалттай. 2018 онд гаргаж өгсөн баримтуудаас үзвэл үнэлгээчин Б.Б нь тухайн компанид ажилладаг, өөрөө үнэлгээний эрхтэй талаарх баримт хэрэгт авагдсан. Хэргийн бодит байдлыг агуулга талаас нь харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Бид нар нэхэмжлэгчид олгосон 44 тэрбум төгрөгийн зээлээс жилд 10 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээж байна. Сангийн яам 2023.09.01-ний өдрийг хүртэл ямар ч компанид эрх олгоогүй, тус хугацаанд хөрөнгийн үнэлгээний компаниуд тусгай зөвшөөрөлгүй байсан. Сангийн яамнаас зөвшөөрөл өгөөгүй гэдгээр ******* ******* ажиллагаа явахгүй, зогсоно гэж байхгүй гэв.
4.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн 000171932 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шинжээч томилох тухай 2024.02.06-ны өдрийн 2/55-р тогтоолын хуулбар, Н******* ******* ******* ******* газрын 2024.02.16-ны өдрийн 4-152/3958 дугаартай албан бичгийн хуулбар, Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн Х******* үнэлгээний тайлангийн хуулбар, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн 2023 оны санхүүгийн тайлан, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн Ү-2203043606 дугаартай үл хөдлөх эд х******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н******* ******* ******* ******* газрын 2024.03.01-ний өдрийн 4-152/5361 дугаартай албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024.02.27-ны өдрийн 3/тай тогтоол, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн 2024.10.14-ний өдрийн ТУЗ/24-17 дугаартай албан бичиг, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн 2021.05.14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолтын маягт, 2024.10.15-ны өдрийн хэмжилтийн зургийн хуулбар, Уран асар ХХК-ийн ЗТ11-819/22 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар, Уран асар ХХК-ийн 9011224062 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0000225183 дугаар, 0000199307 дугаар, 0000380281 дүгээр, 0000377832 дугаар аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хуулбар, 000850548 дугаар Үл хөдлөх эд х******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Хариуцагч нотлох баримтаар,
Шүүхийн 2022.08.17-ны өдрийн 182/ГХ2022/00827 дугаартай ******* хуудасны хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022.04.20-ны өдрийн 181/ШШ2022/00886 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022.08.17-ны өдрийн 181/ШЗ2022/10699 дугаар захирамжийн хуулбар, Э ү -ын итгэмжлэлийн хуулбар/1 хх 89, 116, 190/, Э ү -ын албан бичгийн хуулбар/1 хх 90, 118, 134-135, 147, 191/, Э ү -ын 000182501 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай 2022.09.26-ны өдрийн 22420480 дугаар тогтоолын хуулбар, Иргэний ******* ******* ажиллагааны зардал гаргуулах тухай 2022.09.26-ны өдрийн 2242301тай гэрээний хуулбар, №1888 дугаартай 2022.09.22-ны өдрийн Төлбөрийн даалгаврын хуулбар, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн итгэмжлэлийн хуулбар/1 хх 96, 105/, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.09.23-ны өдрийн ТУЗ/22-40 дугаартай тогтоолын хуулбар, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн албан бичгийн хуулбар/1 хх 98, 108, 113, 117, 120-121, 125-126, 136/, Банкны өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийн хуулбар, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн мэдээллийн хуулбар, Н******* ******* ******* ******* газрын албан бичгийн хуулбар/1 хх 101-103, 114, 119, 122-123, 128, 144, 185, 187, 193, /, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2022.10.19-ний өдрийн 152-22 дугаартай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.11.08-ны өдрийн 1442 дугаартай албан бичгийн хуулбар, Н******* Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2022.12.08-ны өдрийн 01/3500 дугаартай албан бичгийн хуулбар, Н******* ******* ******* ******* газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар/1 хх 110, 145/, Шийдвэр ******* албаны албан бичгийн хуулбар/1 хх 111, 127, 133, 146, /, Монгол *******ны 2023.09.06-ны өдрийн Б-10/671 дугаартай албан бичгийн хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2023.11.06-ны өдрийн 22420480/152 дугаартай тогтоолын хуулбар, Хөрөнгийн эрх сэргээх тухай 2023.11.29-ний өдрийн 152/06 дугаартай тогтоолын хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.11.07-ны өдрийн 4/10338 дугаартай албан бичгийн хуулбар, Эд х******* битүүмжлэх тухай 2024.01.17-ны өдрийн 22420480/152 дугаартай тогтоолын хуулбар, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/1 хх 139, 143, 186, 188, 194/, 2024.01.17-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, Эд х******* хураах тухай 2024.01.17-ны өдрийн 22420480/152 дугаартай тогтоолын хуулбар, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн өмчлөлийн Ү-2203022378 дугаартай үл хөдлөх эд х******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шинжээч томилох тухай 2024.02.06-ны өдрийн 2/5тай тогтоолын хуулбар, Х******* э үнэлгээ ХХК-ийн 000289461 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Бгийн 202006003 дугаартай хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээний хуулбар, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан 2024.02.16-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтын хуулбар, Х******* э ХХК-ийн 2024.02.13-ны өдрийн 01/0тай нэхэмжлэхийн хуулбар, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн 2024.02.16-ны өдрийн баримтын хуулбар, Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн 01/06 дугаартай итгэмжлэлийн хуулбар, Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн 01/06 дугаартай албан бичгийн хуулбар, Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024.02.27-ны өдрийн 3/тай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2024.03.05-ны өрийн 117тай албан бичгийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2024.03.04-ний өдрийн 181/ШЗ2024/04822 дугаартай захирамжийн хуулбар, Н******* ******* ******* ******* газрын 2024.04.02-ны өдрийн 1/113 дугаартай итгэмжлэлийн хуулбар, Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн 2024.02.21-ний өдрийн 01/79 дугаартай нэхэмжлэлийн хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2024.08.27-ны өдрийн 24/80 дугаартай албан бичиг, Үнэлгээний Олон Улсын стандарт, Монгол Улсын сангийн яамны 2024.12.02-ны өдрийн 03/9896 дугаартай албан бичиг, Монгол Улсын сангийн сайдын 2024.06.12-ны өдрийн 111 дугаартай тушаалын хуулбар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2025.05.01-ний өдрийн 25/47-р албан бичиг, нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* журмаар томилсон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2025.01.16-ны өдрийн №01Ш/2тай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын сангийн яамны 2026.01.14-ний өдрийн 03/218 дугаартай албан бичиг, Монгол Улсын сангийн сайдын 2024.06.12-ны өдрийн 111 дугаартай тушаалын хуулбар, Монгол Улсын сангийн яамны 2026.02.04-ний өдрийн 03/721 дугаартай албан бичиг, Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.01.18-ны өдрийн 1/42 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026.01.30-ны өдрийн 6/118 албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Х******* э ХХК-ийн 2018.01.03-ны өдрийн 17/02 дугаар хувьцаа эзэмшигчийн *******, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Х******* э ХХК-ийн компанийн дүрэм гэсэн баримтуудыг ******* журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ү******* х******* о*******ын ******* ХХК нь хариуцагч Н******* ******* ******* ******* т холбогдуулан Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэх нь зүйтэй гэж үзсэн.
2.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн х******* үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 57.2 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хийхдээ харьцуулсан 5 үл хөдлөх эд х******* нь үнэлүүлж буй х*******тэй ижил төстэй биш, харьцуулалтыг буруу хийсэн, харьцуулж буй хөрөнгийг буруу сонгосон. Харьцуулсан хөрөнгүүдийн мэдээллийн эх үүсвэр нь www.unegui.mn, Facebook, Centery21 гэх мэт бодит бус мэдээллийн эх үүсвэрийг ашиглаж үнэлгээний үндэслэлээ авсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, 4.1.4-т заасан Бодитой байх зарчимд нийцээгүй. Үнэлгээ хийж буй тус *******ны барилгад огт хэмжилт хийгээгүй ба зөвхөн барилгын гадна фото зургийг авч үнэлгээ тогтоосон, илт худал тохируулга хийж итгэлцүүрийг буулгасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.3, 8.3.1-т үнэлгээчний нэр, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг заавал тусгана гэж заасан. Х******* э үнэлгээ ХХК тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Мөн Б.Б нь шинжээчээр томилогдсон этгээд биш бөгөөд Х******* э үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон, компани өөрөө тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэж тайлбарлав.
3.Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022.04.20-ны өдрийн 181/ШШ2022/00886 дугаар захирамжаар "Ү******* х******* о*******ын *******"-аас 44.469.689.474 төгрөгийг гаргуулж Э үт олгохоор *******лэсэн. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тул үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч талууд үнэлгээг тохиролцоогүй, шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Х******* э ХХК /шинжээч Б.Б, туслах үнэлгээчин Б.Б/-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 57.254.063.276 төгрөгөөр үнэлснийг 2024.02.16-ны өдрийн 4-152/3958 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал төлбөр төлөхгүй байх зорилгоор ******* ******* ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна. Энэ нь зөвхөн төрийн байгууллагын эрх ашиг биш, Э ү -ын эрх ашиг зөрчигдөж байна гэж мэтгэлцсэн.
4.Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлээ Төлбөр төлөгч *******ны зүгээс үнийн санал өгөөгүй тул шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг 57 тэрбум төгрөг гэж тогтоосон. Тус барилга нь циркийн захиргааны зориулалтаар социализмын үед 1970-аад онд баригдсан бөгөөд 2007.01.08-ны өдрийн Төрийн өмчийн тогтоолоор 15 тэрбум төгрөгөөр хувьчлагдсан. Тухайн үеийн 15 тэрбум төгрөгийн үнэтэй тал барилга өнөөдөр 57 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь нэхэмжлэгчийн гомдолтой нийцэхгүй байна. 2024.05.01-ний өдрийн шинжээчийн тайланд Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох аргачлалуудын хүрээнд зохих үндэслэлтэй хийгдсэн гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч тал харьцуулсан барилгуудаа зөв сонгоогүй гэж маргадаг, гэвч Монгол Улсад циркийн захиргааны зориулалттай, ижил хэмжээ, байршил бүхий өөр барилга байхгүй. Х******* э үнэлгээ ХХК нь 2024.01.19-ний өдөр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасныг Сангийн яамнаас 2024.06.12-ны өдөр буюу 5 сарын дараа *******лэсэн байна. Хэрэв хугацаандаа *******лэсэн бол энэ байгууллага тусгай зөвшөөрөлтэй байх байсан. Мөн Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр хөрөнгийн үнэлгээ гээд үйл ажиллагааны чиглэл нь байх бөгөөд улсын бүртгэл үнэн зөв гэдэг хуулийн зохицуулалттай гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
5.1.Сүхбаатар дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022.04.20-ны өдрийн 181/ШШ2022/00886 дугаар захирамжаар Ү******* х******* о*******ын ******* ХХК 44,358,713,714 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Э ү -т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон *******лэсэн.
5.2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022.08.17-ны өдрийн 181/ШЗ2022/10699 дүгээр ******* *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2022.08.17-ны өдөр 182/ГХ2022/00827 дугаар ******* хуудас олгогдон, 2022.09.26-ны өдрийн 22420480 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагаа үүсгэжээ.
5.3.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 5 зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар Ү******* х******* о*******ын ******* ХХК, Э ү нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй болох нь хариуцагчийн 2024.01.30-ны өдрийн №4-152/2656 үнийн санал өгөх тухай мэдэгдэх хуудасны хуулбар, Э ү -ын 2024.02.06-ны өдрийн №117/151 тоот албан бичгийн хуулбараар тогтоогдсон.
5.4.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 5 зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2024.02.06-ны өдөр шинжээчээр Х******* э үнэлгээ ХХК-ийг томилсон. Үнэлгээний тайлангаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 57,254,063,276 төгрөгөөр үнэлсэн байна.
5.5.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 5 зүйлийн 55.3-т зааснаар хариуцагч нь Х******* үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2024.02.16-ны өдөр мэдэгдэж, гардуулсан болох нь 2024.02.16-ны өдрийн -1-152/3958 үнэлгээний мэдэгдлийн хуулбар, 2024.02.16-ны өдрийн ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдсон.
5.6.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 5 зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэр гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан болох нь нэхэмжлэл дэх ******* дардсаар тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч нь 2024.02.16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодитой байх зарчимд нийцээгүй, харьцуулж буй хөрөнгийг буруу сонгосон, илт худал тохируулга хийж итгэлцүүрийг бууруулж, үл хөдлөх эд хөрөнгийг доогуур үнэлсэн гэж маргасан.
Хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээчээр томилогдсон Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2025.01.16-ны өдрийн №01Ш/25 шинжээчийн дүгнэлтэд Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, ҮОУС, арга хандлагуудын хүрээнд зохих үндэслэлтэй хийгдсэн болох нь тогтоосон бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.
Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.3, 8.3.1-т үнэлгээчний нэр, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг заавал тусгана гэх шаардлагыг хангаагүй, Х******* э үнэлгээ ХХК нь тусгай зөвшөөрөлгүй байсан гэх үндэслэл нь Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн албан тоотууд болон Сангийн сайдын 2024.06.12-ны өдрийн 111 дүгээр Тусгай зөвшөөрөл олгох тухай тушаалаар тогтоогдсон.
Тодруулж хэлбэл Монгол Улсын Сангийн Сайдын 2024.06.12-ны өдрийн 111 дүгээр Тусгай зөвшөөрөл олгох тухай тушаалаар Х******* э үнэлгээ ХХК-д хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгосон. Х******* э үнэлгээ ХХК нь 2023.01.01-ээс 2024.06.11 хүртэлх хугацаанд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан гэх хариуг Сангийн яамнаас ирүүлсэн байна.
7.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 3.1.10-т "үнэлгээний хуулийн этгээд" гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг;, мөн хуулийн 4-ийн 4.1-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална:, 4.1.5-д хууль тогтоомж, стандартад нийцсэн байх., 16 дугаар зүйлийн 16.1-т Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ гэж заасан.
Х******* э үнэлгээ ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан хугацаанд хүсэлтээ гаргаж, тусгай зөвшөөрлөө аваагүй болох нь Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.01.18-ны өдрийн 1/42 дугаар бүртгүүлэх хүсэлт гаргах тухай албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны мэдээллийн бүртгэлд 2023.12.05-аас хойш шинэчилсэн бүртгэл, мэдээлэл байхгүй/-гаар тогтоогдож байна.
Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд болох Х******* э үнэлгээ ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байх тул нэхэмжлэлийг хангаж *******лэх үндэслэлтэй.
8.Хариуцагч нь нэхэмжлэгч тал төлбөр төлөхгүй байх зорилгоор ******* ******* ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл Х******* э үнэлгээ ХХК-ийг тусгай зөвшөөрөлтэй эсэхийг хэрхэн шалгаж, баримтжуулсан нь тодорхойгүй, тусгай зөвшөөрлийн эрхтэй этгээдийг томилсон гэх өөрийн тайлбар, татгалзалаа баримтаар нотлоогүй болно.
9.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн хариуцагч Н******* ******* ******* ******* т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
10.Хавтаст хэргийн 1-р хавтасны 8-13-р хуудас, 247-250-р хуудас, 2-р хавтасны 1-81-р хуудас, 161-209-р хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, ******* *******ийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
11.Шинжээч Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, тэргүүлэх зэрэгтэй үнэлгээчин Д.Алтанцэцэгээс шинжээчийн ажлын зардал 4,000,000 төгрөг шаардсан баримт буюу 2025.01.16-ны өдрийн №01/2025 тоот албан бичиг, 2025.05.01-ний өдрийн 25/47 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Шинжээчийн зардлыг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар шинжээчийн зардлыг хариуцагчаас гаргуулж, шинжээч Д.Алтанцэцэгт олгоно.
12.Нэхэмжлэгч Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Н******* ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү******* х******* о*******ын ******* ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х******* э үнэлгээ ХХК-ийн 2024.02.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ү******* х******* о*******ын ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н******* ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү******* х******* о*******ын ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар хариуцагч Н******* ******* ******* ******* газраас 4,000,000 төгрөг гаргуулж, шинжээч Д.Алтанцэцэгт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар *******ийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Н******* иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН