| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2405027641951 |
| Дугаар | 2026/ДШМ/386 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/386
2026 03 31 2026/ДШМ/386
Г.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхням,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлээр Г.Э-т холбогдох 2405027641951 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
О- овгийн Г-ын Э-, 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын заслын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:ЛГ-/;
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/778 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор дуусгавар болсон.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон,
Шүүгдэгч Г.Э- нь Баянгол дүүргийн ...........
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА