Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/17

 

 

 

 

 

 

  2026       03        13                                             2026/ДШМ/17

 

 

                                              М.Эт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                     Т.Д

Шүүгдэгч                                                     М.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ма.А /цахим/

                                                                                       Ми.А

Хохирогч                                                  П.Г

Хохирогч З.Гантуяа, Л.Ичинхорлоо

нарын өмгөөлөгч                                     Ю.Б /цахим/

                        Нарийн бичгийн дарга                              Г.Э нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Э.Энэрэл, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.Эын давж заалдах гомдлоор М.Эт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт М-н Э, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч М.Э нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С     дүүрэг    дугаар хороо      тоот хохирогч Э.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Samsung” /Самсунг/ брендийн 58 инч “LED” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

үргэлжилсэн үйлдлээр

2024 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө      дүүрэг      дүгээр хороо “Б” төвд байрлах “Алт, мөнгөний дархан”-ы үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч А.Он ажлын байрны хаалгыг сүхээр хөшиж эвдэн нэвтэрч, алт, мөнгөн эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.474.166 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө         дүүрэг      дугаар хороо “Ш” төвд байрлах “Алт, мөнгөний дархан”-ы үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Л.Л-н ажлын байрны хаалгыг сүхээр хөшиж эвдэн нэвтэрч, алт, мөнгөн эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.121.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр     дүүрэг      дугаар хороо      дугаар гудамж  тоот хохирогч О.Т-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс аяга 3 ширхэг, виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 286.780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 2 дугаар сарын 11-ний өглөө      дүүрэг      дугаар хороо      дугаар гудамж      тоот хохирогч Ч.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 2 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө      дүүрэг      дугаар хороо “Т” төвийн хажууд байрлах “Алт, мөнгөний дархан”-ы үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Д.М-н ажлын байрны жижиг цонхоор нэвтэрч, монет, мөнгөн эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 3 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө     дүүрэг     дугаар “Б дэлгүүр”-ийн хажууд байрлах “Алт, мөнгөний дархан”-ы үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Л.И-н ажлын байрны хаалгыг хөшиж эвдэн нэвтэрч алт, мөнгө, шүрэн эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 21.084.576 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 3 дугаар сарын 22-ны өглөө     дүүрэг    дугаар хороо “Н” валют арилжааны төвийн “Б-т хаан” ББСБ-ийн байранд үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Э.Э-н ажлын байрны хаалгыг хөшиж эвдэн нэвтэрч, бэлэн мөнгө, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 952.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр     дүүрэг     дугаар хороо “Н” валют арилжааны төвийн 1 тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Д.С-н ажлын байранд нэвтэрч, сейфэнд нь байсан бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 11 дүгээр сарын 16-17 шилжих шөнө     аймаг     сум     баг    тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Д.Д-н “Г” дэлгүүрийн цонхоор нэвтэрч, дугуй хийлэгч, жолооч багцын цүнх 2 ширхэг, лед гэрэл, кисно гэрэл 2 ширхэг, “МР” 8 ширхэг, “Power bank”, сурагч цүнх, машины араанд хийдэг бариул, машины үнэртүүлэгч 4 ширхэг, машины порсунк цэвэрлэгч 5 ширхэг, машины цацардаг гэрэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 11 дүгээр сарын 16-17 шилжих шөнө     аймаг    сум      баг     тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Э.Н-н “Т” дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч, 17 инч “Dell” загварын нөүтбүүк, “katry” электрон тамхи 3 ширхэг, “Bag” электрон тамхи 6 ширхэг, “Bag” жижиг электрон тамхи 4 ширхэг, “Space man” электрон тамхи 6 ширхэг, “Vebel” электрон тамхи, “katry” электрон тамхины запас 4 ширхэг, “LD” тамхи 7 хайрцаг, бэлэн 43.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.833.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 03.30 цагийн орчим    аймаг    сум    баг    тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Л.А-н “Орос хүнс” дэлгүүрийн цонхоор нэвтэрч, хар эссэ тамхи 1 хайрцаг, кастер тамхи 1 хайрцаг, бэлэн 533.715 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 610.715 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө    аймаг    сум     багт үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Х.М-н “А” ногооны захын цонхоор нэвтэрч, касснаас нь бэлэн мөнгө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 02.45 цагийн орчим    аймаг   сум    багт үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Т.О-н “Г” чикены газарт нэвтэрч, тахианы гуяны 7кг мах, хар өнгийн үүргэвч, бэлэн 387.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 693.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 01.00 цагийн орчим    аймаг   сум   багт үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч П.Г-н “Сүү, цагаан идээ” дэлгүүрийн вакум цонхоор нэвтэрч, камерын сим карт, “HP”брендийн нөүтбүүк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө    аймаг    сум     баг “Үйлчилгээний төв”-ийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Ч.Ц-н лангуунаас бэлэн 50.000 төгрөг, хохирогч Б.Н-н лангуунаас бэлэн 80.000 төгрөг, хохирогч Ц.Б-н лангуунаас бэлэн 80.000 төгрөг, хохирогч М.Э-н лангуунаас бэлэн 150.000 төгрөг, хохирогч Т.Н-н лангуунаас бэлэн 40.000 төгрөг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн хохирогч Л.М-н лангуунаас “Swarovski” ээмэг зүүлтний хослол, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.522.000  төгрөгийн хохирол, хохирогч З.Гантуяагийн лангуунаас алт, монет, мөнгөн эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 103.172.293 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 22 хохирогчийн их хэмжээний буюу 141.020.030 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Х овогт Мн Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар шүүгдэгч М.Эыг 6 /зургаа/ жил 8 /найм/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 8 дугаар  сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ сар 11 /арван нэг/ хоног, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 353 /гурван зуун тавин гурав/ хоног, нийт  476 / дөрвөн зуун далан зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Эаас 85.281.571 төгрөг гаргуулж,

хохирогч Э.Бд 960.000 төгрөг,

хохирогч А.Од 2.474.166 - 1.044.167 төгрөг /хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнэ/  = 1.429.999 төгрөг,

хохирогч Л.Лд 1.121.500 төгрөг,

хохирогч О.Тд 286.780 төгрөг,

хохирогч Ч.Дд 360.000 төгрөг,

хохирогч Д.Мд 2.775.000 төгрөг,

хохирогч Л.Ид 21.084.576 төгрөг + 188.000 төгрөг /үнэлгээ хийлгэхэд төлсөн дүн/ = 21.272.576 төгрөг,

хохирогч Э.Эд 952.000 төгрөг,

хохирогч Д.Ст 605.000 төгрөг,

хохирогч Д.Даваанямд 790.000 төгрөг + 40.000 төгрөг /үнэлгээ хийлгэхэд төлсөн дүн/ = 830.000 төгрөг, 

хохирогч Э.Нд 1.833.000 төгрөг + 50.000 төгрөг /үнэлгээ хийлгэхэд төлсөн дүн/ = 1.883.000 төгрөг,

хохирогч Л.Ат 610.715 төгрөг,

хохирогч Х.Мд 600.000 төгрөг,

хохирогч Т.Од 693.000 төгрөг, 

хохирогч П.Гд 780.000 төгрөг + 40.000 төгрөг /үнэлгээ хийлгэхэд төлсөн дүн/  = 820.000 төгрөг,

хохирогч Ч.Цд 50.000 төгрөг,

хохирогч Б.Нд 80.000 төгрөг,

хохирогч Ц.Бд 80.000 төгрөг,

хохирогч М.Эд 150.000 төгрөг,

хохирогч З.Гд 103.172.293 - 57.392.292 төгрөг /хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнэ/ = 45.780.001 + 2.590.000 /1.100.000 + 1.490.000 үнэлгээ хийлгэхэд төлсөн дүн/ = 48.370.001 төгрөг,

хохирогч Т.Нд 40.000 төгрөг,

хохирогч Л.Мт 1.522.000 - 260.000 төгрөг /хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнэ/ = 1.262.000 + 50.000 төгрөг /үнэлгээ хийлгэхэд төлсөн дүн/ = 1.312.000 төгрөг тус тус олгож,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 161 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч М.Эт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тул энэ шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын иргэн С.С-н эзэмшлийн Хаан банкны     дансны зарлагын гүйлгээнд хязгаарлалт тавьсан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож,

уг дансанд байгаа шүүгдэгч М.Эын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.430.360,38 төгрөгийг, мөн сери дугаар бүхий 330.000 төгрөгийг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж, 

2001 онд үйлдвэрлэгдсэн, “Sonata-5” загварын       улсын дугаартай, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Эт буцаан олгож,

 

Хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 10 ширхэг хуурцагийг уг хэрэгт хавсарган үлдээж,

эд мөрийн баримтаар тооцож хураасан “Б” төвд байрлах “Алт, мөнгөний дархан”-ы газарт хэргийн газрын үзлэг хийх явцад хураан авсан, нийт урт нь 34.5см, улаан толгойтой, хар өнгийн иштэй төмөр сүх,

    дүүргийн    дүгээр хороо “Б”-ийн урд байрлах “Алт, мөнгөний дархан”-ы газарт хэргийн газрын үзлэг хийх явцад хураан авсан, нийт урт нь 18.5см, шар өнгийн иштэй автирк, 

прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж хураан авсан ногоон өнгийн “Adidas-загварын хос пүүзийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдолдоо:

... Хохирогч Л.И нь миний аваагүй эд зүйлсийг авсан мэтээр мэдүүлж хохирлын үнэлгээ тогтоолгосон билээ. Хохирлын үнэлгээ аваагүй эд зүйлс хулгайн эд зүйлсийг худалдаалсан ченж мэдүүлэг дансны хуулга хохирлын үнэлгээ зэргийг үнэн бодитоор шийдүүлэхийн тулд хүсэлт удаа дарааллан гаргадаг байсан. Хохирогч Л.И-н хохирол алга болсон гэх эд зүйл болох алтан гинж нь 12 грамм биш, 7.4 граммтай байсан гэх ченжийн мэдүүлэг байдаг боловч хохирогчийн мэдүүлгээр л хохиролд тооцсон. Мөн мөнгөн эд зүйлс нь      дүүргийн      хэлтсийн мөрдөгч дэслэгч Т нь хураан авсан боловч хураан аваагүй гэж алга болгосон, үрж барагдуулсан аль нь мэдэгдэхгүй болсон учраас 7,060,576 төгрөгийн хохирол дахин нэмэгдэж маш их гомдолтой байна. Мөн Орхон аймаг дахь хохирогч З.Г-н хохирол хураан авсан эд зүйлс болон грамм үнэлгээ маш их зөрүүтэй байдаг. 70 хувь-80 хувийг нь хүлээлгэн өгсөн байхад зөрүүтэй мөн эд зүйлс зарсан 2 ченжийг үнэн зөвөөр нь зааж байцаалт мэдүүлэг авсан байтал зөрүүг нь гаргаагүй билээ. Мөн Улаанбаатар хотод 2024 оны 10 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө     дүүрэгт үйлдсэн хулгайн үйлдэл,     дүүрэгт тус тус хулгайн хэргийг нэгтгэж шийдүүлэх хүсэлт удаа дараа шат шатны прокурорт мэдэгдсэн боловч тийм хэрэг байхгүй зүгээр хэргээ шийдүүл гэх зэргээр аргацааж татгалзсан хариу мэдэгдэх хуудас явуулдаг байсан. Иймд тус тус хулгайн үйлдэл болон хохирол үнэлгээ зэрэг дээр үнэн зөвөөр шийдүүлж хулгайн үйлдлүүдийг нэгтгэн нэг шийдүүлж хохирлын үнэлгээ болон мөнгөн дүн граммын зөрүүг гаргуулж үнэн зөвөөр нь шийдүүлж өөрийн эрх зүйн байдал эрх ашгийн үүднээс маш их гомдолтой байна ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Э тайлбартаа: ... миний аваагүй эд зүйлийг авсан гэж мэдүүлсэн ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ма.А тайлбартаа: ... Давж заалдах гомдлыг дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ми.А тайлбартаа: ... И илт худал мэдүүлэг өгдөг ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Г тайлбартаа: ... Миний хохирлыг буруу гаргасан гэж үзэж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч Ю.Б тайлбартаа: ...Анхан шатны шүүх хууль зөрчөөгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.Э нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн үйлдлээр Улаанбаатар хотын      дүүрэг,       аймаг,      сумын         багуудад тус тус байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч нэр бүхий 22 хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, тэдгээрт их хэмжээний буюу 141,020,030 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь нийт 16 удаагийн үйлдлээр нэр бүхий 22 хохирогчийн эд зүйлийг хулгайлан авсан үйлдэл буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, харин тэрээр “... Хохирогч Л.И нь миний аваагүй эд зүйлсийг авсан мэтээр мэдүүлж хохирлын үнэлгээ тогтоолгосон, мөнгөн эд зүйлсийг мөрдөгч Т нь хураан авсан боловч 7,060,576 төгрөгийн хохирол дахин нэмэгдсэн. Хохирогч З.Г-н эд зүйлсийн үнэлгээ маш их зөрүүтэй, 70-80 хувийг нь хүлээлгэн өгсөн байхад зөрүүг гаргаагүй. Иймд эд зүйлийн граммын зөрүүг гаргуулж, хохирлын үнэлгээг үнэн зөв тогтоох ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. 

 

Мөн        дүүрэгт үйлдсэн хулгайн хэргийг нэгтгэж шийдүүлэх хүсэлтийг удаа дараа гаргадаг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Эыг дээрх гэмт хэргүүдээс гадна өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх талаар 9 дүүрэг болон нийт аймгуудаас тодруулах ажиллагааг явуулсан байх боловч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх хариу ирээгүй байх тул шүүгдэгчийн дээрх хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Үүнээс гадна Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШТ/40 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт “... хохирогч Л.И, З.Г нарын хулгайлах гэмт хэргийн улмаас алдсан гэх эд зүйлсийг нарийн шалган тогтоож, шаардлагатай бол дахин үнэлгээ хийлгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох ...” нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж, хэргийг прокурорт хүргүүлсний дагуу мөрдөгч, прокурор нь нэмэлт ажиллагаа хийжээ. 

 

Тодруулбал, хохирогч Л., З.Г нараас дахин мэдүүлэг авч, хохирогч З.Г-с гаргаж өгсөн дэвтэрт үзлэг хийж, хохирогч Л.И-н алдагдсан гэх эд зүйлд хөрөнгийн үнэлгээ тогтоох нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж, шинжээчийн дүгнэлт гаргуулж, гэрч Б.Т, Ц.Г, Г.Э, Л.М нар нараас мэдүүлэг авч, хохирогч А.О-р эд зүйлийг таньж олуулах ажиллагааг явуулж, эд зүйлийг хүлээлгэн өгсөн байхаас гадна

 

шүүгдэгч М.Э болон түүний эхнэр С.С нар үүрэн холбооны дугаар эзэмшдэг эсэх, арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх болон дансны хуулгыг гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх зэргийг холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж лавлагаа, мэдээлэл гаргуулж, дансны хуулгад үзлэг хийж,

 

хохирогч З.Гд хүлээлгэн өгсөн эд зүйлийн хохирлын тооцоог болон нийт хохирогч нарын хохирлын тооцоог гаргаж, прокурор нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Эт танилцуулсан зэрэг ажиллагааг явуулжээ.

 

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.И, З.Г нарын мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүгдэгч М.Э нь    аймаг    сум    баг “Ү”-д нэвтэрч хохирогч З.Г-н лангуунаас алт, монет, мөнгөн эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 103,172,293 төгрөгийн хохирол, хохирогч Л.И-н “Алт, мөнгөний дархан”-ы үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч алт, мөнгө, шүрэн эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 21,084,576 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогч Л.И-с авсан мөнгөн эдлэлүүдийг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Б.Т-г хураан авсан гэж, хохирогч Л.И-н өмгөөлөгч Ю.Б ... хураагдсан эд хөрөнгөө таниад өөрт нь аваад өгье гэсэн боловч мөрдөгч өгөөгүй ... гэж /9 хх-188 тал/ тус тус тайлбарладаг боловч

шүүгдэгчийн мөрдөн шалган ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “...Дэнжийн мянгад зүс таних ахад 700 гр-тай мөнгөн эдлэлээ 1.200.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “... Тухайн хэргийг шалгаж байхад хохирогчийн эд зүйлийг олоогүй ...” гэх мэдүүлгүүд болон давж заалдах шатны шүүхийн хуралдаанд прокурор Т.Д-н ... Хэрэгт    дүүргээс ирсэн мөнгөн гинж гэх зэрэг тодорхой эд зүйлүүд байгаа. Эдгээр нь хохирогч О гэдэг хүний эд зүйл ... гэсэн тайлбар зэргээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дээрх тайлбар нь үгүйсгэгдэж байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Л.И-н мөнгөн эдлэлүүдийг мөрдөгч Б.Т хураан авсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнээс гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирогч Л.И-с хулгайлж авсан мөнгөн эдлэлүүдийг     дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тд хураалгасан эсэх асуудлаар холбогдох байгууллагад нь өргөдөл гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Тус хэрэгт мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

   Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг хулгайлах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, олсон хууль бус орлогоо өөрийн хэрэгцээнд зарцуулах явдлыг ойлгоно.

 

            Шүүгдэгч М.Э нь нэр бүхий 22 иргэдийн байнга амьдрах зориулалттай орон байр болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан эд зүйлсээ бусдад худалдан борлуулж мөнгийг нь бэлнээр болон эхнэрийнхээ банк дахь харилцах дансаар 4-5 удаа хүлээн авч үүнийгээ, мөн хулгайлсан бэлэн мөнгө зэргээ өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж /эхнэрийнхээ хамт Улаанбаатар хот явах, буудалд байрлах, эхнэрээ эмнэлэгт үзүүлэх, автомашин авч унах гэх мэт/ байсан, мөн хулгайлж авсан тамхийг өөрөө хэрэглэсэн зэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.Эыг “үргэлжилсэн үйлдлээр, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан зүйлчилжээ.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.Эт хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 583 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЖАРГАЛТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                                        Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                                    З.ХОСБАЯР