Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар М.Гансувд,

Шүүгдэгч Х.Батбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Боржигон овгийн Хоролсүрэнгийн Батбаярт холбогдох эрүүгийн 1834002920181 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, малчин, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 09-20 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Хоролсүрэнгийн Батбаяр /РД:НЭ66102895/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Батбаяр нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Өгөөмөр” гэх газарт 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Хишигжаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг багалзуурдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

  1. Шүүгдэгч Х.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Г.Хишигжаргалын: “...Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр гэх газар мал маллаж амьдарч байгаа юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 28-нд гэртээ байж байхад Баадай орж ирээд намайг авгай минь энд юу хийгээд мал маллаад байгаад байгаа юм тэтгэвэрээ аваад аймагт хэвтэж байж чадахгүй юм уу? гэсэн би юу гэсэн үг юм гэсэн чинь Баадай намайг гараараа хоолой багалзуурдаад авгай минь чамайг ална шүү гээд авдар дээр дараад тэгээд би намайг алах гээд байна гэсэн чинь тавиад тэгээд намайг Баадай гараараа цохиж зодоод тэгээд би босож ирээд гэрт байсан хувинг аваад Баадай руу шидсэн...Батбаяр гэх залуу би Батбаярыг чи хүүхэн шиг хов зөөгөөд яваад байдгаа боль гэж хэлсэн чинь чи муу авгай юу гээд байгаа юм гээд гараараа багалзуурт боож биеийн гар нуруу давсаг хэсэг газар цохиж зодсон...Одоо миний хоолой хөндүүрлэж байна. Толгой тархи өвдөж даралт ихсэж байна...Тухайн үед би болон Батбаяр архи согтууруулах ундаа угаагүй эрүүл байсан...Намайг зодсон Батбаяр эь манай нөхөр Дэмчигийн төрсөн дүү Туулын нөхөр байгаа юм...Урд нь намайг Батбаяр цохиж зодож байгаагүй. Хэл амаар доромжилж байсан өс хонзон өр авлага гэх зүйл надын хувьд байхп/й.Манайд малаа өгч маллуулах гээд байгаа би малыг нь авахгүй байгаа юм тэрэнд юм санаж бодоод байдаг юм болов уу? гэж бодох юм. Би гэртээ байхад айдас хүрээд байх юм дахин ирээд зодох алах вий гэж бодоод байна...Намайг Батбаяр зодож айлган сүрдүүлж байгаад гомдолтой байна...Нэхэмжлэх зүйл байхгүй байна...”, “...Тухайн үед Х.Батбаяр гараараа миний багалзуурыг бариад шахаад боогоод алах гээд түлхээд байсан. Мөн тэр үед гэдэс, сав руу цохьсон байсан дараа нь хөндүүрлэж өвдөөд байсан...Тухайн хэрэг болсон үед гэртээ байхад Х.Батбаяр ирээд намайг та яах гэж хамаатан садангуудтай хэрүүл ам хийж байдаг юм гэсэн тэгэхээр нь би юу хэнтэй ямар хэрүүл маргаан хийсэн юм гээд тэрнээс болоод Х.Батбаяр бид хоёр маргалдсан...Надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй. Х.Батбаяр өөрөө ирж надаас уучлал гуйхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14х/
  2. Гэрч Р.Дэмчигийн: “...Намайг гэрт орж ирэхэд танай дүү Батбаяр намайг заамдаад алах гэж багалзуурдаад гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17х/,
  3. Шинжээч Э.Дэлгэрхүүгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 245 дугаартай: “...1.Г.Хишигжаргалын биед хүзүүний арьсанд улайлт, хүзүүний булчин, баруун бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлий, баруун гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...5.Г.Хишигжаргалын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 х/,
  4. Шүүгдэгч Х.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хүлээн зөвшөөрч байна...Би Төв аймгийн Зуунмодл суманд байж байгаад Төвь аймгийн Сэргэлэн сумын “Их булаг” гэх газар байх Дэмчиг ахынд мал хайж яваад 2018 оны 04 сарын 28-ны өдөр очсон юм. Тэгэхэд гэрт нь Дэмчиг ах эхнэр нь Хишигжаргал нар байсан тэгээд би Хишигжаргалыг та ойр дотны хамаатан садан нарыг муудалцуулах гээд битгий хов зөөгөөд байгаарай гэж хэлсэн чинь Г.Хишигжаргал чи яах гэж намайг оролдож байдаг юм гээд өөдөөс уурлаад хэрүүл хийгээд байсан тэгэхэд ах Дэмчиг та хоёр хэрүүл маргаан хийхээ боль гээд гэрээс гараад явсан тэгэхэд Хишигжаргал чи яах гээд байгаа юм гээд над руу хэрүүл хийгээд дайраад байсан тэгэхээр нь би гараараа хоолой руу нь шахаад цааш нь түлхээд тэгэхэд өөдөөс дайраад байсан би цааш нь түлхэж байхад гэрт орны наана газар унаж босоод байсан...би гараараа хоолойноос нь бариад цааш нь түлхээд тэгэхэд хоолой нь улайсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

     

      Шүүгдэгч Х.Батбаярын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

      Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Гурав: Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Х.Батбаяр нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Өгөөмөр” гэх газарт 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Хишигжаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг багалзуурдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Г.Хишигжаргалын: “...Батбаяр намайг гараараа багалзуурдан боож биеийн гар, нуруу, давсаг хэсэг газар цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14х/, гэрч Р.Дэмчигийн “...Намайг гэрт орж ирэхэд танай дүү Батбаяр намайг заамдаад алах гэж багалзуурдаад гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/, шинжээчийн 245 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 тал/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлсэн шүүгдэгч Х.Батбаярын: “...Би хүлээн зөвшөөрч байна...би гараараа хоолой руу нь шахаад цааш нь түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Батбаярыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Х.Батбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Хохирогч Г.Хишигжаргал нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч Х.Батбаяраас хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Хишигжаргал “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна. 

 

 Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Х.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Х.Батбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Х.Батбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. 

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834002920181 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Хоролсүрэнгийн Батбаярыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Боржигон овгийн Хоролсүрэнгийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Батбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Батбаярыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Х.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.