Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/21

 

 

 

 

 

 

  2026       04         08                                           2026/ДШМ/21

 

 

Д.О, Б.М,

О.О, Х.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч С.Уранчимэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Н.Д

Шүүгдэгч                                                       Д.О, Б.М, О.О, Х.Т /цахим/

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч                     Ц.М, Д.Т, Б.Б,

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлоор Д.О, Б.М, О.О, Х.Т нарт холбогдох    дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овогт Х-ны Т, Монгол Улсын иргэн,

 

Ц овогт Б-н М, Монгол Улсын иргэн,

 

Т овогт О-н О, Монгол Улсын иргэн,

 

Б овогт Д-н О, Монгол Улсын иргэн,

 

Х.Т нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр   аймгийн   сумын     багийн   дугаар байрны гадна хохирогч Д.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар асфальтан зам дээр унагаан хохирогчийн толгой тус газарт өшиглөж “...дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

 

Д.О нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр    аймгийн   сумын    багийн    дугаар байрны гадна Б.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

О.О нь Б.Мтай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр    аймгийн    сумын     багийн    дугаар байрны гадна хохирогч Д.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Б.М нь О.Отай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр    аймгийн    сумын   багийн     дугаар байрны гадна хохирогч Д.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Х.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Д.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.О, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч М овогт Х-ны Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц овогт Б-н М, Т овогт О-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Д-н Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тыг 18.000 (арван найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 ( арван найман сая) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, О.О нарыг 1.300 ( нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуу мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 1.300 ( нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (нэг сая гурван зуу мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тт шүүхээс оногдуулсан 18.000 (арван найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 (арван найман сая) төгрөгийн торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд, шүүгдэгч Б.М, О.О, Д.О нарт оногдуулсан 1.300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (нэг сая гурван зуу мянга) төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т, Д.О, Б.М, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т, Д.О, Б.М, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Тт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ тухай Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагаас баримтыг давхардуулан тооцсон, бичиг арилсан үндэслэлээр 215.300 (хоёр зуун арван таван мянга гурван зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эхнэр М.Р-н ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 9,078,538 (есөн сая далан найман мянга таван зуун гучин найм) төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр, эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1.154.000 (нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд нэхэмжлээгүй үндэслэлээр тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.О нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Х.Таас, хохирогч Б.М нь өөрт учирсан хамрын таславчийн мурийлт гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа шүүгдэгч Д.Оаас, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд, холбогдох байгууллага нь шүүгдэгч Х.Таас тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Х.Т, Д.О, Б.М, О.О нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, нэг ширхэг томографикийн зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Од буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“ ... Д.Оын хувьд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Мтай зодолдож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгч байсан. Гэтэл Оыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол нэхэмжлээгүй буюу бусдад төлөх төлбөргүй байхад эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэхгүйгээр надаас хүнд зүйл ангитай гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч нартай буюу Б.М, О.О нартай адилхан 1,300,000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн Б.М, О.О, Х.Т нар нь Д.Оыг бүлэглэн зодсон бөгөөд О.Оын дүү М.Б-ний мэдүүлгээр Х.Т ганцаараа зодсон мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд Б.М, О.О, Х.Т нарын хэн нэг нь миний араас толгой руу цохиж унагаасны дараа миний толгой нүүр бие рүү цохисон талаар мэдүүлэг өгөөд байхад миний мэдүүлгийг үнэлээгүй нь үндэслэлгүй юм.

Мөн хохирлыг буруу тооцоолсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... “ гэжээ.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч М.М тайлбартаа:

“... Нэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээнд хамаарна. Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд шүүхэд эрх олгосон хэм хэмжээг үүрэг болгосон буюу заавал хэрэглэх ёстой хэм хэмжээ мэтээр тусгасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд энэ талаарх ойлголт нь хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт. Нэгэнт эрх олгосон хэм хэмжээг шүүх хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ тул анхан шатны шүүхээс тухайн заалтыг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох учиргүй. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд өмнө ял шийтгүүлж байгаагүй бөгөөд өмнө ял шийтгүүлж байсан байдал нь хүний хувийн байдалд хамаарч улмаар ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөлүүдийн нэг юм. Шүүгдэгч Д.О хувийн байдлын хувьд өмнө ял шийтгүүлж байсан хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн түүний зүй бус үйлдлүүд, үг хэллэг баримтаар тогтоогдсон. Энэхүү ял оногдуулахад ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу гэм буруутайд тооцогдсон тусгай ангийн зүйл заалтад заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан. Б.М, О.О нарыг 1.300.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь Д.Оыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар өмгөөлөгчийн гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хоёр: Д.Оын бүлэглэн зодсон гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. Түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1.16-д “Хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан үнэлж байвал зохино” гэж тайлбарласан байдаг. Д.О нь хэрэгт хувийн сонирхолтой оролцож байгаа бөгөөд олон хүнд ганцаараа бүлэглэн зодуулсан мэт болж хохирлын хэмжээгээ өгсөн нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь түүний хэрэгт мэдүүлж буй мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлаас тодорхой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мэдүүлгийн нотлох баримтуудаас бусад нотлох баримтаар тогтоогдож буй мэдүүлгийг үнэлэх эрх хэмжээ нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна. Бусад нотлох баримтаар нотлогдохгүй Д.Оын зөрүүтэй мэдүүлгийг заавал шүүх үнэлж шийдвэр гаргах учиртай байсан мэтээр гомдол гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Энэ асуудлаар гомдолдоо ямар үндэслэлээр Д.Оын мэдүүлгийг үнэлэх шаардлагатай талаар үндэслэл бичээгүй байна. Өөрөөр хэлбэл гомдолдоо тухайн нотлох баримт бусад нотлох баримтаар хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа талаарх үндэслэлийг тусгаж өгөөгүй байгаа нь гомдол үндэслэлгүй болохыг бүрнээ харуулж байна. Иймд өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.

Гурав: Өмгөөлөгчийн гомдолд “хохирлыг буруу тооцоолсон” гэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна” гэж заажээ. Гэтэл өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хохирлыг буруу тооцоолсон байна гэх үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй байна. Чухам ямар хохирлыг хэрхэн буруу тооцоолсон энэ талаарх баримт нь хэрэгт хэрхэн хаана хавсаргагдсан зэргийг огт тусгаагүй нь гомдлын үндэслэлээ тодорхой бичсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Ийнхүү өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.О тайлбартаа: ... Би бас М.М өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.О тайлбартаа: ... Би цохиж авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Ямар ч хүн зүгээр байж байгаад зодуулахгүй, биеэ хамгаалах байдал гаргах байх ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ... Би М.М өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Т тайлбартаа: ... Тухайн үед намайг үгээр идээд байсан. ... Тэрнээс хойш босож ирээд намайг цохисон ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мө тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т тайлбартаа: ... Д.Оын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл Д.О, Б.М нар нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр   аймгийн     сумын    багийн    дугаар байрны 2 дугаар орцны орчим маргалдаж эхэлсэн ... улмаар    дүгээр байрны ойролцоо Д.О нь  Б.Мын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ..., энэ үед О.О нь Д.Отай маргалдаж харилцан бие биенийгээ цохиж, ноцолдож байгаад Д.О газарт унахад О.О түүний нүүрэн тус газарт өшиглөж, Б.М нь Д.Оын нүүрэн тус газарт цохисны улмаас Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан  ... ,  

... дээрх үйл баримт болсны дараа шүүгдэгч нар орцны үүдэнд сандал дээр сууж байх үедээ Х.Т, Д.О нар нь хоорондоо маргалдаж, улмаар  тус орцны хажууд байх асфальтан зам дээр Х.Т, Д.О нар бие биенийгээ цохиж Д.Оыг зам дээр унахад Х.Т толгой руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан ... үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О, Б.М, О.О, Х.Т нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэнээс гадна шүүгдэгч тус бүрийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгаа талаар зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Б “... бусад шүүгдэгч нартай адилхан 1.300.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй,  ... Х.Т ганцаараа зодсон мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, ... хохирлыг буруу тооцсон ” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Мөн хохирогч Д.О нь “... Мтай маргалдаад байж байхад араас нэг нь дагз руу цохисон. Хэн цохисныг бол мэдэхгүй ухаан алдаж унаад цааш юу болсныг мэдэхгүй ... ” гэж мэдүүлсэн байх боловч

хавтаст хэрэгт авагдсан Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 15-16/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Оын “...Оын дүү Б бид нараас нилээн зайтай сууж байсан ... ” гэх мэдүүлэг /1 хх 21-22, 25/,

Б.Мын “ ... О, Т хоёр хоорондоо маргалдаад байсан. Маргалдаж байгаад О сандал дээрээсээ босож ирээд Тыг дагуулж О бид хоёроос 4-5 метр зайтай холдож зогсож байгаад хоорондоо юм яриад байсан. Тэгээд О бид хоёрыг сандал дээр суугаад харж байхад О нь Тыг нэг удаа цохиж харагдсан, тэгэхэд Т ... яагаад байгаа юм бэ ахаа болиоч дээ ...  гэж Од хэлсэн. Тэгэхэд О дахиж гараараа Тыг нэг удаа цохисон. Тэгэхэд нь Т зөрүүлж Оын нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон тэгэхэд О хойд тал руугаа машин зам дээр уначихсан.  Оыг унасан хойно нь Т нэг удаа өшиглөж харагдсан, гадаа харанхуй байсан болохоор би хаашаа өшиглөснийг нь анзаарч хараагүй ... Тэгэхэд цаана сууж байсан ... Б гэх залуу ... наад хүн чинь ухаан алдчихлаа ш дээ та нар нэгийгээ аллаа ... гэж хэлээд Оыг өргөж бид нарын сууж байсан сандал дээр авчирч суулгасан. Тухайн үед О ухаан алдчихсан байсан ...   ” гэсэн мэдүүлэг /1 хх 34-35/,

дахин өгсөн “... Оыг босоод ирэхэд нь тэр хоёр зууралдаад цаашаа 6-7 метр орчим алхам явсан. Урд нь бид нар муудалцаад нэг, хоёр цохилцоод салсан байсан болохоор их сүртэй юм болохгүй байх гээд сууж байсан. Гэтэл тэр хоёр гэнэт л пид пад хийх чимээ гараад нэг, нэгийгээ цохих дуу чимээ гарахаар нь харсан чинь О байрны урд талын автомашины асфальтан зам дээр яг гэдрэгээ хараад унасан байсан. Түүнийг унасан байхад нь Т Оын толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Оыг авахаар ирсэн байсан дүү Б нь ... нэгийгээ аллаа шүү дээ гээд Тыг салгасан ... Оыг сандал дээр суулгахад сандлын аравч налаад гулзайгаад суугаад байсан ... Би Од цохиулсан шарандаа тэгээд хэлчихсэн юм ... Ер нь хэн нэгэн хүнийг дуудсан зүйл байхгүй ...  ” гэсэн мэдүүлэг /1 хх 49- 50/,

О.Оын “... харсан чинь О ах зам дээр нүүрээ дараад баруун талаараа хэвтэж байсан. Тэгэхэд нь Т түүний гүүр рүү нь хөлөөрөө өшиглөөд толгойгоороо замын хашлага цохисон ... Тэгэхэд Оын хамраас нь цус гарч байсан. О ямар нэгэн хөдөлгөөн, дуу үгүй, ухаан алдсан шинжтэй байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 37, 46/,

 гэрч М.Б-ний “... Т ах О ах хоёр сууж байснаа босоод ирчихсэн О М хоёроос холдчихсон зогсож байсан. О ах Т-той юм яриад зогсож байх үедээ Т-гийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж харагдсан тэгэхэд Т нь зөрүүлж О ахын нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж О ахтай зууралдаж толгой хэсгээр нь асфальтан зам дээр хүчтэй унагааж, унасан байх үед нь Т ах О ахын толгой хэсэг рүү нь 1-2 удаа замын хажуу талын хашлага боржуртай хавсраад өшиглөсөн. Тэгэхээр нь би очиж Т ахыг салгаж О ахыг хоёр талаас нь өргөсөн, О ах ухаан алдчихсан хамар болон амнаас нь цус гарч байсан... ” гэсэн мэдүүлэг /1 хх 39/,

дахин өгсөн “... Т нь О ах руу гүйж очоод зууралдаж 1 бил үү 2 удаа нүүр хэсэг рүү нь цохиж газар унагаад толгой руу нь өшиглөсөн. Ингэж өшиглөх үед О ахын толгой замын боржуранд хавсарч цохигдсон. Би үүнийг хараад шууд гүйж очоод Т ахыг болиоч гэж хэлээд ... Т ахын хамт О ахыг хоёр талаас нь сугадаж өргөөд орцны урд талын сандал дээр суулгасан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 42/,

гэрч М.Г-н “... О ухаангүй тасарчихсан юм шиг гаднаас нь харахад биеэ авч явах чадваргүй сандал дээр Таар түшүүлээд сууж байсан учраас М, Т хоёроос юу болсон юм бэ гэж асуухад Т ах ... намайг шоронгийн хүнээр бөгсдүүлнэ гэсэн, би зөндөө аргадсан тэгээд тэсэхээ байгаад ингэчихсэн юмаа, би ингэсэн юм ... гэж хэлсэн ... ажиллаж байхдаа Т хүмүүст ... Оыг газар уначихсан байхад толгой руу нь өшиглөж улмаар Оын толгой бордюранд хавсарч цохигдсон ... гэж хэлж байсан ... бас одоо би яанаа, О ахтай уулзаж уучлалт гуйх юм бол гайгүй байх, одоо яанаа ... гэж ярьдаг байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 56/,

шинжээч Ц.Б-н “... Д.Оын биед учирсан дагз ясны шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны цусан хураа няцрал нь толгойн ар хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр хавтгай өргөн гадаргуу дээр унах /хана, шал, газар/ өргөн гадаргуутай зүйлээр цохигдох, мөн өшиглөгдөх гэх мэт зүйлийн үед үүсгэгдэх боломжтой ...” гэсэн мэдүүлэг /1 хх 72-73/,

шинжээчийн 944 дугаартай “... Д.Оын биед дагз ясны шугаман хугарал, дагзны хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, хамар ясны хугарал, тавлавчийн муруйлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /1 хх 76-77/,

бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 497 дугаартай “... 944 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна ... дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, ... хамаарна ...” гэх дүгнэлт /1 хх 90-91/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Х.Т, Б.М, О.О нарыг бүлэглэж Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Б мэдүүлэхдээ “... тухайн өдөр О.О ах жолоо бариад өгөөч гэж дуудсан тэгээд би 5 дугаар микрт очсон. Намайг очиход Т, Отай зодолдоод газар унасан байхад нь дээрээс нь 2 , 3 удаа дэвссэн. Тэгээд О ах ухаангүй байхад нь сандал дээр суулгаад явсан ... орцны үүдний сандал дээр сууж байгаад зодоон хийхдээ зам руу гарсан. Тэгээд хавсарч унагаагаад өшиглөсөн ...  тухайн үед О ах нилээн согтуу байсан ...” гэж,

шинжээч Ч.Б “... гавал ясны хугарал буюу дагз ясны шугаман хугарал, бага тархины зүүн дэлбэн, зүүн тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун духны дэлбэнгийн няцрал гээд энэ гэмтэл толгойн ар хэсэг буюу дагзны түвшинд мохоо зүйлийн цохигдох үед тухайн газраар хавтгай өргөн гадаргуутай зүйл дээр унах мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...” гэж тус тус мэдүүлсэн нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй тохирч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч ... хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч Х.Т, Б.М, О.О нарын мэдүүлгүүд нь тухайн үйл баримтыг харсан гэрч М.Б-ний удаа дараа, тогтвортой өгсөн мэдүүлэг болон гэрч М.Г-н мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул анхан шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд: Хохирогч Д.О нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эмчилгээ оношилгооны болон бинзен шатахууны зардал, эхнэр М.Р-н ажилгүй байсан хугацааны зөрүү, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэрэг нийт 29.972.855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах ёстой.

Анхан шатны шүүх хохирогч Д.Оын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал, хохирогчийн гэм буруутай байдал зэргийг харгалзан түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 5.500.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан гэмтлийн байдлыг харгалзан шүүгдэгч О.О, Б.М нараас тус бүр 1.100.000 төгрөг, шүүгдэгч Х.Таас 3.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө шүүгдэгч Х.Т 7.700.000 төгрөг, шүүгдэгч Б.М 1.500.000 төгрөг, шүүгдэгч О.О 500.000 төгрөг, нийт 9.700.000 төгрөгийг хохирогчид сайн дураараа төлж барагдуулсан байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

Мөн хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг анхан шатны шүүх нэг бүрчлэн шинжлэн судалсны үндсэн дээр 215.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эхнэр М.Р-н ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 9.075.538 төгрөгийг нотлох баримт хангалтгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, дээрх нэхэмжлэлтэй холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Т, Б.М, О.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн  хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тус тус эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин анхан шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн оролцоо, тэдгээрийн үйлдлийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулалгүйгээр шүүгдэгч Д.Од 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, зөрчигдсөн эрх ашиг зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг өөрчилж, түүнд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлын “... шүүгдэгч Б.М, О.О нартай адилхан 1,300,000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.Т нь хохирогч Д.Од хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Оыг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр...” гэснийг “...шүүгдэгч Д.О-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр...” гэж,

 

          тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... шүүгдэгч Б.М, О.О, Д.О нарт оногдуулсан 1,300,000 төгрөгийн торгох ялыг...” гэснийг

         “... шүүгдэгч Б.М, О.О нарт оногдуулсан 1.300.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Д.Од оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлын “... шүүгдэгч Б.М, О.О нартай адилхан 1.300.000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Х.Т нь хохирогч Д.Од хохиролд 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЖАРГАЛТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                                     Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ