2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/02837

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 26 191/ШШ2026/02837

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д*******ын Ч*******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Г*******гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.С******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Д*******ын Ч******* нь 2022 оны 06-р сарын 11-ний өдөр БЗГ22-1998 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,349,900 / Нэг сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг сарын 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээл авахдаа Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 1-р баг Баянхайрхан 8-р гудамж 75 тоот хаягт оршин сууж байсан боловч 2025.11.07-ны өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/Ш32025/72552 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул Д*******ын Ч*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.12.05-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2022.06.11-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн баримт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.11.07-ны өдрийн 197/ШЗ2025/72552 дугаар захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.12.30-ны өдрийн 191/ШЗ2026/01413 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ч*******ийн оршин суух хаягийн лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.С******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д*******ын Ч*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Д.Ч******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022.06.11-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Д.Ч******* нь хүсэлт гаргагч С******* ХХК-нд өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ч******* нь Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 1-р баг Баянхайрхан 8-р гудамж 75 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.11.07-ны өдрийн 197/ШЗ2025/72552 тоот захирамж зэрэг баримтаар тогтоогдсон.

 

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025.12.30-ны өдрийн 191/ШЗ2026/01413 дугаар захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ч*******ийн оршин суух хаягийн лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулахад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33-р хороо, тахилт сургуулийн 1 гудамж, 26 тоотод оршин суух бүртгэлтэй байна.

Уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд бүртгэлтэй ч уг хаягтаа оршин суудаггүй талаар Засаг даргын тодорхойлолт ирсэн байна

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ч******* нь С******* ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул С******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, Д.Ч*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч С******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар Т******* овогт Д*******ын Ч*******/*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д.Ч*******ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Г******* /утас:*******/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч С******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН