Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 197/ШЗ2025/56491

 

2025 09 23 197/ШЗ2025/56491

 

 

Шүүхийн шийдвэрийг албадан

гүйцэтгэх тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/17631 тоот дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *******/РД:*******/-гээс 5,329,000 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхээс ноогдуулсан мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхгүй төлөлтийн график зөрчсөн байгаа тул албадан гүйцэтгэх захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт болон холбогдох баримтыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/17631 тоот дугаар шийдвэрээр 5,329,000 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон, хариуцагч сайн дураар биелүүлээгүй байх тул албадан гүйцэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 185 дугаар зүйлийн 185.1, 185.1.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/17631 тоот дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлсүгэй.

 

2. Шүүгчийн захирамжийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, хэрэгт шийдвэр болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хавсаргахыг шүүгчийн туслах М.Гантуяад даалгасугай.

 

3. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ