| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Хосбаяр |
| Хэргийн индекс | 312/2026/0034/Э |
| Дугаар | 2026/ДШМ/26 |
| Огноо | 2026-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2026/ДШМ/26
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Б.М-г ...” гэсний дараа “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан ...” гэж нэмж,
4 дэх заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 ...” гэснийг
“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4, 5 ...” гэж, “... 3 сарын ...” гэснийг “... 4 сарын ...” гэж,
5 дахь заалтын “... дээрх хугацаанд ...” гэснийг “... тэнссэн хугацаанд ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА
З.ХОСБАЯР