Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 197/ШЗ2026/33282

 

Иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төгс-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хороо, ******* оршин суудаг гэх, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:/, Олхонууд овогт ын гаргасан,  

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, оршин суудаг гэх, /РД:/, д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:  3000 ам доллар буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт:

“...2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз д 3000 ам долларыг “Монголиа Энержи” компанийн хувьцаа худалдаж авахаар шилжүүлсэн. Тус компанийн хувьцаа нь Гонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг бөгөөд нь Ард секьюритиз үнэт цаасны компанид данс эзэмшдэг тул уг дансаар хувьцаа худалдан авч, үнэ өссөн үед нь буцаан зарах байдлаар хамтран ажиллаж ашиг олох яриа хэлцлийн дагуу анх мөнгийг шилжүүлсэн. Гэтэл нь хувьцаа худалдан аваагүй, үнэ ханш нь унасан байна, анхны үнээс илүү гарсан мөнгөөр зарж ашиг олж мөнгийг чинь өгье гэж ярьсаар байгаад 12 жил өнгөрчээ. Тухайн үе хариуцагчтай найз нөхдийн холбоотой байсан учир түүнд итгэж байсан. Тэгээд хамгийн сүүлд  2025 оны 07 сарын 06-ны өдөр хариуцагчтай уулзахад 2025 оныхоо 9 дүгээр сард багтааж мөнгийг чинь өгье, өгөхгүй бол шүүхээр явж аваарай гэж хэлсэн учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн ханш 3.600 төгрөгөөр тооцож 11.000.000 төгрөг нэхэмжилсэн. Мөн ах гээс олгосон төлөөлөх эрхтэй итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн тул шаардах эрхтэй.  Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.”  гэв.

Хариуцагч: ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“...*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн баримтаар хувьцаа худалдаж авсан төлбөр гэсэн утгаар 3000 ам долларыг гэдэг хүнээс ын данс руу  шилжиж орсон байдаг. Өөрөөр хэлбэл , нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэсэн үг. Гэрээний дагуу өөрийнхөө нэр дээр байсан хувьцааг зарсан байдаг. Тухайн үед хариуцагч нь Ард секьюритиз ҮЦК дээр данс нээгээд арилжаа хийдэг байсан.

Хэрвээ хүсэж байсан бол өөрөө арилжаанд орох бүрэн боломжтой байсан. Нэхэмжилж байгаа мөнгө нь 3.000 ам доллар. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш буурсан, өссөн бол үүрэг үүссэн үеийн ханшаар бодно гэж хуульд заасан байна. 2014 оны 06 сарын 23-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргах, мөн Монгол банкны ханшийн лавлагаа баримтыг нотлох баримтаар өгөх ёстой байсан. Энэ талаар хэрэгт байхгүй байна. Яаж тооцоод 11.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй.

Мөн хариуцагч ын хувьд шүүхээс нэхэмжлэл гардан авахдаа өөрийн оршин суух бүртгэлтэй хаягаа тодорхой бичиж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь Бумбат Алтай ҮЦ компани гэх хуулийн этгээдийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн харьяалал зөрчсөн байна. Нэхэмжлэлд дурдагдсан харилцаа нь , нарын хооронд үүссэн, хариуцагч нь *******тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй учир нь шаардах эрхгүй этгээд байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт талуудаас гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан хувьцаа худалдан авч, ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиросны дагуу 20214 оны 06 сарын 23-ны өдөр д шилжүүлсэн 3000 ам долларыг буцааж өгөөгүй үндэслэлээр 11.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч *******тай эрх зүйн харилцаанд орооогүй, шилжүүлсэн 3000 ам доллар нь түүний ах аас худалдан авсан хувьцааны үнэ шилжүүлсэн төлбөр тооцоо юм гэх зэрэг тайлбар хийж маргасан.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад *******ын нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх доорх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Тухайлбал:

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хэрэгт авагдсан Хас банкны орлогын мэдүүлэг баримтаар иргэн гээс  Ширэндэв ын дугаартай дансанд 3000 ам долларыг ” гүйлгээний утгаар 2014 оны 06 сарын 23-ны өдрийн 14.56 цагт шилжүүлсэн баримттай байна.

Тухайн нөхцөлд нь хувьцааны төлбөр тооцоотой холбоотой хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч *******ын хувьд тэрээр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2025 оны 08 сарын 15-ны өдрийн байдлаар г төлөөлж тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байжээ.

Эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг өөр этгээд  төлөөлж нэхэмжлэл гаргасан тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрхийг баталсан баримтыг нэхэмжлэлийн хамт шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлөөлөх эрхийг баталгаажуулсан баримт, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд тухайлан заасан шаардлагыг  хэлбэр, агуулгын хувьд бүрэн хангасан байх хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нь төлөөлөх бүрэн эрхтэй хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан хэдий ч хэрэгт өгсөн З.гээс *******т олгосон итгэмжлэл баримт нь 2026 оны 03 сарын 12-ны өдөр 12 цаг 15 минут гэсэн огноотой байх бөгөөд итгэмжлэл  нь олгосон өдрөөс эхлэн хүчинтэйд тооцогдох юм. 

Иймээс нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэж үзнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана”, мөн хуулийн 13  дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.” гэж хэргийн болон шүүхийн харьяаллыг хуульчлан тогтоосон.

Хэрэгт хариуцагч аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мандахад олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон нотариатаар гэрчлүүлсэн 2099 бүртгэлийн дугаар бүхий итгэмжлэлд:  Цээл Олхонуд овогт ын оршин суух хаягийг *******, *******, 7-р баг , 3/60 дугаар байр, оршин суух,  , гэж тэмдэглэсэн байна.

Хариуцагч д холбогдуулж гаргасан *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүх харьяалан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 13  дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт тус тус заасан шүүхийн харьяалал зөрчигдөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил үүсгэх үр дагавар бий болгохоор байна.

 Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдсон гэж үзнэ.

 

Дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.5 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэж дүгнэн хариуцагч аас 11.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ИРгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч аас 11.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч захирамжийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАЗАРХАНД