Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/06833

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

   Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдуламыг суулцуулан,  нэхэмжлэгч ******* өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух хаягтай /РД:*******/, Боржигон овогт ******* гаргасан

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол, холбогдон хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд    

                                                                              

                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: “...******* нь улсын бүртгэлийн Ү-204016245 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 дугаар хороолол, хаягт байрлах 43 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 10 сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж 170.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар мэдээллийг гэдэг хүнээс 10 сарын 21-ний өдөр олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж, энэ тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид огт мэдэгдээгүй, дуудлага худалдааны тогтоолыг бүртгэлийн байгууллага болон төлбөр гаргуулах эд хөрөнгийн өмчлөгч нарт хүргүүлээгүй, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан.

Нэхэмжлэгч ******* хувьд “Дэд бүтэц инженеринг” ХХК-аас төлбөр гаргуулж, Хөгжлийн банканд олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь хураагдаж, албадан худалдах ажиллагаа явагдаж байгаа юм. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг шуудангаар нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж байгаа ч энэ талаар хэрэгт баримтгүй байхгүй байгаа.  

Иймээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 10 сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн тогтоол, түүнтэй холбоотой явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хоёр дахь албадан дуудлага  худалдааг хүчингүй болгож өгнө үү.” гэв. 

2. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дүгээр шийдвэрээр “Дэд бүтэц инженеринг” ХХК-аас 2.564.766.588 төгрөгийг гаргуулж Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийн дагуу гаргуулах төлбөрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2023/00062 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2023/00279 дүгээр тогтоолтой.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* өмчлөлийн эрхийн улсын Ү-2204016245 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, хаягт байршилтай 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 201.754.000 төгрөгөөр үнэлгээний байгууллагаас үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэж, тус газраас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч анхны санал болгосон үнэд хүрэх санал ирээгүй.

Төлбөр төлөгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь  хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/Ш32023/25991 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Мөн тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02476 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр давж заалдах гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 210/Ш32024/00702 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан.

Иймд тус газраас ******* өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/21 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол, мэдэгдэл гардуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/21615 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээсэн тул тус хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн жагсаалтаас хасуулсан байна.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаагаа сэргээлгэсэн боловч шүүхэд гомдол гаргаагүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1862 тоот албан бичгээр тогтоогдсон тул дээрх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 201.754.000 төгрөгийн 50 хувь болох 100.877.000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 170.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж 170.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар аас мэдсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу хариуцагчийн зүгээс огт мэдэгдээгүй, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь хэсэгт заасан эрхийг олгоогүй гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хариуцагч байгууллагын зүгээс төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа ба тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг дагуу шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага, төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/6 тоот тогтоолыг анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2023 оны 4-153/20750 тоот мэдэгдлийн хамт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгч өмчлөгч болон төлбөр авагч нарт тус хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн тус газраас 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/25 тоот тогтоол 2025 оны 4-232/23283 тоот мэдэгдлийн хамт төлбөр төлөгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ад 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр биечлэн гардуулж, эд хөрөнгийн өмчлөгч *******т утсаар холбогдож, түүний оршин суух гэрийн хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэлээр баталгаажуулсан байгаа. Энэ талаарх холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбар өгч маргасан.  

 

3. Шүүх, зохигчийн тайлбар, хэрэгт талуудаас гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 10 сарын 17-ны өдрийн тогтоол болон уг тогтоолтой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.  

3.1. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан төлбөр төлөгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-аас ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2204016245 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, дахь 43 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 10 сарын 17-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг өөрт нь болон улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж мэдэгдээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулах, улмаар уг тогтоолтой холбогдон хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч, өмчлөгч болон бүртгэлийн байгууллагад хуульд заасан журмын дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдсэн мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан.” гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн.  

 

3.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 11-ны өдрийн 1225 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00692 дугаар тогтоолоор “Дэд бүтэц инженеринг” ХХК-аас 2.564.766.588 /хоёр тэрбум таван зуун жаран дөрвөн сая долоон зуун жаран зургаан мянга таван зуун наян найм/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 13.051.982 төгрөгийн хамт гаргуулж Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д олгохоор,  

- мөн Монгол улсын Хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй нэр бүхий хариуцагч нар болох , Г.Удвал, *******, Б.Тэнгис нарт холбогдох “Нэр бүхий иргэдийн хөрөнгөөр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан худалдсан үнээс төлбөр гаргуулж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд  “...“Дэд бүтэц инженеринг” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаартай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэгдсэн ,, хаягт байршилтай 324.34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /өмчлөгч нь Г.Удвал, нар/, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016245 дугаарт бүртгэгдсэн, ******* 18 дугаар хороо 13 дугаар хороолол, хаягт байрлах 43 м.кв  талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /өмчлөгч нь *******/, эрхийн улсын бүртгэлийн Ү2003003007 дугаарт бүртгэгдсэн Дархан уул аймаг Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 9 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөөр орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг /өмчлөгч нь Б.Тэнгис/  тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 09 сарын 10-ны өдрийн ЗГ-ДБИ-32018-167 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн 2023 оны 08 сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2022/03614 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 210/Ма2023/00062 тоот магадлал, улсын Дээд шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 001/ШХТ2023/00279 тогтоол зэрэг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 24-ны өдрийн 101/ШЗ2023/13153 дугаартай захирамж, 101/ГХ2023/01266 дугаартай гүйцэтгэх  баримт бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ны өдрийн 181/ГХ2021/00772 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус явуулан,  албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 09 сарын 10-ны өдрийн ЗГ-ДБИ-32018-167 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нэхэмжлэгч ******* өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, ******* 18 дугаар хороо 13 дугаар хороолол, хаягт байрлах 43 м.кв  талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагааг гүйцэтгэн, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох ажиллагааг гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдсон байна.

3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг эс төвшөөрч, хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгч   аас хариуцагчид холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02476 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар зохигч, оролцогчдоос гомдол гараагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/26 дугаартай Хоёр дахь албадан дуудлага  худалдаа явуулах тогтоолоор төлбөр төлөгч “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр хариуцагч ******* өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016245 дугаарт бүртгэлтэй, ******* 18 дугаар хороо 13 дугаар хороолол, хаягт байрлах 43 м.кв  талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 201.754.000 төгрөгийн 50 хувь болох 100.877.000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, 2025 оны 10 сарын 17-ы өдрийн 10:00 цагт Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 200  тоот өрөөнд зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан болуулахаар шийдвэрлэж, 2025 оны 10 сарын 02-ны өдрийн Монголын мэдээ сонины Пүрэв гарагийн №093 (6116) дугаарт нээлттэй зарыг /жагсалтын 25-рт/ байршуулсан, мөн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 4-232/23281 дугаартай албадан дуудлага худалдааны мэдэгдлийг нэхэмжлэгч Ж.Энхцэцэгийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,******* 418 дугаар байрны 239 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхээр утсаар мэдэгдэж, энэ тухайгаа тэмдэглэлээр баталгаажуулсан, 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 4-232/23281 дугаартай мэдэгдэл, тогтоолын хамт 2025 оны 10 сарын 14-ны өдөр Монгол шуудан компанийн УБ-44 салбараар дамжуулан баталгаат шуудангаар хүргүүлсэн шуудангийн дардас бүхий баримттай байна.

2025 оны 10 сарын 17-ны өдрийн 10:00 цагт болсон хоёр дахь албадан дуудлага худалдаанд нэхэмжлэгчийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016245 дугаарт бүртгэлтэй, ******* 18 дугаар хороо 13 дугаар хороолол, хаягт байрлах 43 м.кв  талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 201.754.000 төгрөгийн 50 хувь болох 100.877.000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, дуудлага худалдаанд нэр бүхий 3 иргэн оролцож хамгийн өндөр үнийн санал буюу 170.000.000 төгрөгийн санал гаргасан Б.Эрдэнэтулга /РД:УШ97012451/ ялагч болсон талаарх дуудлага худалдааны тэмдэглэл баримттай байна.

3.5. Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, ... шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 14 дүгээр зүйлийн 14.3, 41.4-т тус тус заасан тул 2025 оны 10 сарын 17-ны өдөр зохин байгуулахаар зарласан 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, мөн баталгаат шуудангаар нэхэмжлэгчид мэдэгдсэн зэргээр шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлд заасан журам зохицуулалтыг зөрчсөн болон үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчийн дуудлага худалдаанд оролцох Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан эрхийг зөрчиж  хязгаарласан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

3.6. Нөгөөтээгүүр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/03614 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 210/Ма2023/00062 тоот магадлал, улсын Дээд шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 001/ШХТ2023/00279 тогтоол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу “Дэд бүтэц инженеринг” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаартай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ... нэхэмжлэгч ******* үүргийн гүйцэтгэлд барьцалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 09 сарын 10-ны өдрийн ЗГ-ДБИ-32018-167 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, уг шийдвэрийн үндсэн дээр бичигдсэн гүйцэтгэх бичиг баримтыг дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тэрээр өөрийн хөрөнгөөр төлбөр хариуцах үүрэг бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал буюу төлбөр төлөгчийн хувиар оролцож байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж үзэх боломжгүй.

 Учир нь төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т тодорхойлсон.

3.7. Төлбөрт хураагдсан нэхэмжлэгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 10:00 цагт явуулахаар тогтоосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 11/26 дугаартай Хоёр дахь албадан дуудлага  худалдаа явуулах тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тухайлан заасан тусгавал зохивол мэдээллийг бүрэн тусгаж, дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт журам зохицуулалтыг зөрчөөгүй байхаас гадна, албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан зохигчийн тайлбар, талуудаас хэрэгт гаргасан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж гаргасан “ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 10 сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн тогтоол, түүнтэй холбоотой явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хоёр дахь албадан дуудлага  худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.    

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  75дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус  тус удирдлага болгон                                                                                           

                                                      ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 10 сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн тогтоол, түүнтэй холбоотой явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хоёр дахь албадан дуудлага  худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 197/ШЗ2025/69247 дугаартай шүүгчийн захирамжийн үйлчлэл хэвээр үргэлжлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                С.БАЗАРХАНД