| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2503 00000 1247 |
| Дугаар | 2026/ДШМ/440 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/440
2026 04 16 2026/ДШМ/440
З.Б-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч З.Б-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/530 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2503 00000 1247 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
У- овгийн З-н Б-, 1990 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэггэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Нийслэлийн Ерөнхий боловсролын З- сургуульд цагийн багш ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух, /РД: ЙЗ-/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/710 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1768 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/710 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 613 хоногийн хугацаагаар хасах, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 613 хоногийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч З.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 45 минутын орчимд “Toyota Auris” маркийн З- УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан З.Б-эд энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1768 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жил 1 cap 29 хоногийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялын төрөл хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 жил 1 cap 29 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 533 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч З.Б-эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч З.Б-эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Давж заалдах гомдол гаргасан шалтгаан нь миний эхнэр болох Б.У- нь салж явсан. 2 охин болох Б.А-, Б.Е- нартай хамт амьдардаг өрх толгойлсон эцэг бөгөөд 2 бага насны хүүхдээ хардаг.
Би С- сургуульд багшилдаг мөн Богд мебел тавилгийн үйлдвэрт ажиллаж 2 охиныхоо сургалтын төлбөр, цалингийн зээл болох 19,000,000 төгрөгийг төлж яваа билээ. Миний буруутай үйлдлээс болж 2 охин минь зовж байна, өөрийнхөө гэм бурууг үнэхээр ойлгож байна.
Иймд миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хөнгөрүүлэх боломжуудыг хэрэглэн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон. Өөрөөр хэлбэл, үндэслэлтэй шийдвэр гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч бага насны хүүхдүүдтэй юм байна. Үүнийг нь харгалзан үзээд шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Тээврийн прокурорын газраас З.Б-ийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 45 минутын орчимд “Toyota Auris” маркийн З- УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, “...2026/ШЦТ/530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан З.Б-эд энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1768 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жил 1 cap 29 хоногийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялын төрөл хэмжээг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 жил 1 cap 29 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 533 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь, Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.
Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч З.Б-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ хэт ерөнхий буюу 1 жил 533 хоног гэж ял шийтгэлийг ойлгомжгүй байдлаар оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Мөн З.Б-ийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/1094 дүгээр шийтгэвэр буюу зөрчлийн арга хэмжээ авагдсан нөхцөл байдал, /цаг хугацаа/ үйлдлийг дүгнээгүй, аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ зааж дүгнэлгүйгээр дан ганц гэм буруутайд тооцох зарчимд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн байна гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Б-ийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан З.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/530 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч З.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР