Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/04351

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                  

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, Эко-26 дугаар байрны  5 дугаар орц 1 тоотод оршин суух хаягтай, /РД:*******/, Мэргэд овогт ******* гаргасан,  

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Ган зам палас төв, /РД:2076675/, УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төвд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Аялал жуулчлалын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 8.100.000 төгрөгийг буцаан гаргуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нарыг оролцуулан, нарын бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:   

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төвд холбогдуулан Аялал жуулчлалын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 8.100.000 төгрөгийг “үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлээгүй” гэх үндэслэлээр буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“...Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 05 сарын 05-ны өдөр Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн харьяа Аялал жуулчлалын төвийн гаргасан АНУ-д аялах зарын дагуу бүртгүүлж, тус төвтэй гэрээ байгуулан аяллын үйлчилгээний төлбөрт 16.140.150 төгрөгийг тушаасан. Гэвч аяллыг урьдчилан танилцуулсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулаагүй, хөтөлбөрт хөтөч, заасан зочид буудлын үйлчилгээ аваагүй, аялагчид өөрсдөө өөр буудал олж байрласан, мөн төмөр замчдын арга хэмжээнд оролцуулна гэсэн урилга нь хуурамч байснаас төлөвлөсөн арга хэмжээндээ                                                                                                оролцож чадаагүй зэргээр аялал ямар ч зохион байгуулалтгүй болсон зэрэг үндэслэлээр хоёр талын онгоцны билетийн үнэ, аялал зохион байгуулагчаас АНУ-д байхад араас шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг хасаж тооцсон үлдэгдэл 8.100.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн” хэмээн тайлбарласан.

2. Хариуцагч УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төв болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь манай байгууллага биш учир бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төв нь “Этигал” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу аяллыг зохин байгуулахад холбон зуучилж, Аялал жуулчлалын тухайн 8 дугаар зүйлд зааснаар аяллын агентын үүрэг гүйцэтгэн ажилласан, АНУ дахь аяллыг гардаж зохин байгуулаагүй бөгөөд аялалд хамрагдагсдаас шилжүүлсэн аяллын үйлчилгээний төлбөрөөс үйл ажиллагааны шимтгэлийг хасаж 15.272.400 төгрөгийг зохион байгуулагч “Этигал” ХХК-д бүрэн шилжүүлсэн, нэхэмжлэгч Оюун-Эрдэнийн хувьд АНУ-д байдаг хамаатныдаа очно гэж аяллын маршрут зөрчсөн тул гэрээний 5.8-д зааснаар аяллын төлбөрийг буцаан олгох боломжгүй, мөн аяллын явцад санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Этигал” ХХК-ийн хүсэлт болон аяллын явцад үүссэн хүндрэлийг арилгах зорилгоор 12.250.000 төгрөгийг аяллын багийн ахлагчийн дансанд шилжүүлж доголдлыг арилгаснаар аялал хэвийн үргэлжилж явсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ...”  гэх тайлбар хийж маргасан.

 

3. Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт талуудаас гаргасан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч Улаанбаатар Төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Аялал жуулчлалын төвий хооронд 2025 оны 05 сарын 05-ны өдөр “Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулагдсан байна.

Энэхүү гэрээг талууд харилцан тохирч, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд гэрээний 1.2-т зааснаар аялал жуулчлал зохин байгуулагч /хариуцагч байгууллага/  нь аялал захиалагч жуулчинд урьдчилан тохирсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, аялал захиалагч /нэхэмжлэгч/ жуулчин нь гэрээний нөхцөлийн дагуу аяллын үнийг төлөх, аяллыг зохион байгуулах, хөтлөх, дуусгавар болгоход талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, төлбөр тооцоотой холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар талууд гэрээний  ерөнхий нөхцөлөө тодорхойлсноор тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

3.2. Зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь  жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээг үзүүлэх, жуулчин ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

3.3. Тухайн хэргийн нөхцөлд хариуцагч УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төв нь “Этигал” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах болон Аяллын гэрээг тус тус үндэслэн АНУ-ын Индиана мужийн Индианаполис дахь Индиана ковнвенцийн төвд 2025 оны 05 сарын 20-22-ны өдрүүдэд зохин байгуулагдах “Rallway interchange” экспо арга хэмжээнд оролцох групп жуулчдыг зохион байгуулж, 2025 оны 05 сарын 18-наас 25-ны өдрийг дуусталх хугацаанд УБ-Чикаго-Индиана-Нью-Йорк-УБ чиглэлээр 8 өдөр 7 шөнийн бизнес аялалд хамруулах зарыг өөрийн байгууллагын дотоодод зарласнаар  нэхэмжлэгч  ******* нь уг аялалд оролцохоор зохигчийн хооронд байгуулсан гэрээний 4.3-т заасан 1 жуулчны аяллын төлбөр 4.650 ам долларыг гэрээ байгуулах үеийн Монгол банкны нэг ам долларын төгрөгтэй тэнцэх ханш 3.471 төгрөгөөр тооцож, 16.140.150 төгрөгийг хариуцагчийн ХХБ банк дахь ...тоот дансанд 2025 оны 05 сарын 05-ны өдөр шилжүүлэн төлж, уг аялалд хамрагдсан үйл баримт тогтоогдсон. 

3.4. Нэхэмжлэгч нь дээрх аялал нь АНУ-д онгоцноос буусан үеэс ямар ч зохион байгуулалтгүй, аяллын хөтөч, жолооч, буудал, үзвэр үйлчилгээ гэх зэргээр хөтөлбөрт заагдсан үйлчилгээ байхгүй, хүний нутагт өөрсдөөсөө зардал гарган хямд буудалд байрлаж байснаас гадна аяллын гол зорилго болох Индиана ковнвенцийн төвд зохин байгуулагдах “Rallway interchange” экспо арга хэмжээнд оролцох урилга нь бүртгэлгүй байснаас арга хэмжээний эхний өдрийн гол арга хэмжээнд оролцож чадаагүй зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн зэрэг үндэслэлээр аяллын үйлчилгээний төлбөрт төлсөн 16.140.150 төгрөгөөс хоёр талын онгоцны билетийн үнэ, аялал зохион байгуулагчаас АНУ-д байхад араас шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг тус тус хасаж тооцон, үлдсэн мөнгийг буцаан гаргуулна гэх шаардлагын үндэслэлийг буруутган дүгнэх үндэслэл зохигчийн тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

3.5. “Тур оператор, аяллын агент нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1 дэх хэсэгт заасан ба дээрх аялалд хамрагдсан нэр бүхий жуулчдын хамт нэхэмжлэгч нь аялал зохион байгуулагч УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төвд хандан зохих ёсоор зохион байгуулагдаагүй аяллын доголдолтой холбоотой хохирол зардлыг арилгуулах талаарх шаардлага хүсэлтээ Иргэний хуулийн 375 дугаар зүйлийн 375.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор буюу 2025 оны 06 дугаар сард гаргаж байсан боловч хариуцагч хохирлыг барагдуулаагүй байна.

Иймд “Тур оператор, аяллын агентын гэм буруугаар доголдол бий болсон бол жуулчин хөлсийг бууруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэх Иргэний хуулийн 374 дүгээр зүйлийн  374.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УБТЗ ХНН-ийн Аялал жуулчлалын төвөөс 7.232.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх  867.750 төгрөгт холбогдох шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ НЬ:

 1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 374 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Аялал жуулчлалын төвөөс 7.232.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх  867.750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144.550 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130.666 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 07 /долоо/  хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАЗАРХАНД