Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/433

 

2026            04            15                                                                       2026/ДШМ/433

 

 

 Э.Э-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Ж.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Ж.Гантулга, Ж.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Э-од холбогдох 2408000000364 дугаар эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Ч- овгийн Э-ийн Э-, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны  өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ........ тоотод оршин суух, /РД: УЭ-/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 296 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон 56 цагийг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 240 цагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Э.Э- нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний ................

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “...Шүүгдэгч Ч- овогт Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “Шүүгдэгч Ч- овогт Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, Ж.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын 2025 оны 12 дугаар дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Л.ГАЛБАДАР

          ШҮҮГЧ                                                      Ц.МӨНХТУЛГА

                                 ШҮҮГЧ                                                    Т.ШИНЭБАЯР