Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 968

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох “...”*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтыг үнэлэхээс татгалзах тухай Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хүчингүй болгох, “*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтад үнэлгээ өгөхийг даалгах, “*******” ХХК-ийн авсан үнэлгээ бусад компанийхаас илүү гарсан нь батлагдвал манай компанид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 3.3-ын 1-д “Тухайн талбайд тавигдсан босго үнэ, санал болгосон үнийг төлөх чадвартай байх, түүнийг нотлох банкны баталгааг хавсаргах” гэснээс “...түүнийг нотлох банкны баталгааг хавсаргах” гэснийг Иргэний хуулийн 234, 457, Банкны тухай хуулийн 12, 17 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч З.Б*******, түүний өмгөөлөгч Г.Д******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-ийг үндэслэн манай компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар, Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д "нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66 дугаар зүйлийн 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нарын төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. 

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох “...”*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтыг үнэлэхээс татгалзах тухай Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хүчингүй болгох, “*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтад үнэлгээ өгөхийг даалгах, “*******” ХХК-ийн авсан үнэлгээ бусад компанийхаас илүү гарсан нь батлагдвал манай компанид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 3.3-ын 1-д “Тухайн талбайд тавигдсан босго үнэ, санал болгосон үнийг төлөх чадвартай байх, түүнийг нотлох банкны баталгааг хавсаргах” гэснээс “...түүнийг нотлох банкны баталгааг хавсаргах” гэснийг Иргэний хуулийн 234, 457, Банкны тухай хуулийн 12, 17 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох “...”*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтыг үнэлэхээс татгалзах тухай Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хүчингүй болгох, “*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтад үнэлгээ өгөхийг даалгах, “*******” ХХК-ийн авсан үнэлгээ бусад компанийхаас илүү гарсан нь батлагдвал манай компанид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг”-ийн 3.3-ын 1-д “Тухайн талбайд тавигдсан босго үнэ, санал болгосон үнийг төлөх чадвартай байх, түүнийг нотлох банкны баталгааг хавсаргах” гэснээс “...түүнийг нотлох банкны баталгааг хавсаргах” гэснийг Иргэний хуулийн 234, 457, Банкны тухай хуулийн 12, 17 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь тус захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ              Д.ЧАНЦАЛНЯМ