Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/443

 

2026           04             16                                                                        2026/ДШМ/443

 

Д.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-т холбогдох эрүүгийн 2406 00000 0437 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А- овогтой Д-ийн А-, 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ....... тоотод оршин суух хаягтай, /РД:ЙД-/;

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан.

Шүүгдэгч Д.А- нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Оффис Д- тоотод иргэн М.Ө-д “Австрали улсын визэнд орж урилга авахын тулд урьдчилж дансандаа 140.000.000 төгрөг байршуулан, буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Ө-3 тоот дансаараа 141.000.000 төгрөгийг,

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд иргэн Н.Ө-ын төрсөн хүү С.А-ыг “Солонгос улс руу явуулна, виз гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Ө-, С.А- нарыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, А- тоот гэртээ байхад нь цахим хэрэгсэл буюу Фейсбүүк чат ашиглан хуурч, “Худалдаа хөгжлийн” банк дахь өөрийн эзэмшлийн 4Ө-3 дугаарын данс, “Хаан” банк дахь иргэн М.Б-ын эзэмшлийн 5Б-1 дугаарын дансыг тус тус ашиглан 4 удаагийн гүйлгээгээр нийт 6.504.200 төгрөгийг,

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Бор булан гэх газарт хохирогч Ц.С-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 870 боодол 7.395.000 төгрөгийн эд хөрөнгийг,

2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.М-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5М-1 дугаарын дансаар 1.100.000 төгрөг. Худалдаа хөгжлийн 4Ө-3 дугаарын дансаар 1.940.000 төгрөгийг,

“..цахим хэрэгсэл буюу фейсбүүкт байршуулсан иргэн Н.Н-ийн “өвс ачуулна” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, “өвс тээвэрлэж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Ван экс вет” /One xbet/ гэх цахим мөрийтэй тоглоомын агент болох А.У-ын эзэмшлийн “Хаан” банкны 5У-7 тоот данс руу 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, У- дүгээр байрны У- тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Н.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.А-ыг “үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ын цагдан хоригдсон 158 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А-аас нийт 103.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 54 дүгээр байрны Ц- оршин суух З- овогт М-ын Ө- /РД:ЙМ-/-д 100.500.000 төгрөгийг, хохирогч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 51 -М- тоотод оршин суух Д- овогт Н-ын Н- /РД:ДН-/-д 2.500.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.А-ын “Худалдааны хөгжлийн” банкны 4Ө-3 дугаартай данс, “Хас” банкны 5Н-3 дугаартай данс, “Хас” банкны 5Н-9 дугаартай данс, Д-ийн Т-ын эзэмшлийн “Худалдаа хөгжлийн” банкны 4Т-5 дугаартай данснуудын шилжилт хөдөлгөөн хязгаарласан хязгаарлалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Д.А-ыг нийт 3 жил 3 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж шийдвэрлэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг төлсөн болон төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр хорих ял оногдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд яллагдагчийн эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, нотлох баримтыг дан ганц яллах талаас бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Д.А- болон өмгөөлөгчийн зүгээс холбогдсон хэргүүдтэй холбоотойгоор нэмэлт ажиллагаа хийлгүүлэх, нотлох баримт цуглуулах хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж байсан. Гэвч хяналтын прокурорын зүгээс бүхэлд нь хангасан байхад мөрдөгч нэмэлт ажиллагааг бүрэн хийдэггүй, зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлж, цагаатгах болон л хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох баримтуудыг огт цуглуулаагүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Оффис Д- тоотод иргэн М.Ө-д “Австрали улсын визэнд орж урилга авахын тулд урьдчилж дансандаа 140.000.000 төгрөгийг байршуулан, буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Т-3 тоот дансаараа 140.000.000 төгрөгийг авсан үйлдэлд, яллагдагч Д.А- нь өөрийн мэдүүлэгтээ тухайн компанийн ажилтан П- гэх хүн надад зээл судалж өгсөн бөгөөд миний утасны апплекэйшны бүх мэдээллийг аваад өөр рүүгээ 1.000.000 төгрөг авсан дараа нь бас 1.000.000 төгрөгийг хүү гэж надаас зөвшөөрөл авалгүй авсан, би мөн 500.000 төгрөгийг хүү гэж төлсөн гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад П- гэх хүнээс огт мэдүүлэг аваагүй, хэргийн бодит байдлыг тухайн хүн мэдэж байгаа гэдэг, мөн тухайн компанийг анх Ө- гэх хүн өдрийн зээл гаргадаг гэж анх хэлж байсан бөгөөд тухайн хүнийг гэрчээр мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангасан хирнээ тухайн ажиллагаа огт хийгдээгүй, мөрдөгчөөс асуухаар гадаадад байгаа юм байна гэх шалтгаанаар мэдүүлэг авдаггүй. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд иргэн Н.Ө-ын төрсөн хүү С.А-ыг Солонгос улс руу явуулна, виз гаргана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн НӨ-, С.А- нарыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, А- тоот гэртээ байхад нь цахим хэрэгсэл ашиглан хуурч, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 4Ө-3 дугаарын данс, “Хаан” банк дахь иргэн М.Б-ын эзэмшлийн 5Б-1 дугаарын дансыг тус тус ашиглан 4 удаагийн гүйлгээгээр нийт 6.504.200 төгрөг залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Энэхүү үйлдэлтэй холбоотой дараах хүсэлт гаргасан.

1. Д.А-ын Солонгос Улс дахь “Хана” гэх банкны 144Ө-7 тоот дансны хуулгыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл авах,

2. “Ө-” сургалт зуучлалын байгууллагатай С.А-ыг төлөөлөн гэрээ байгуулахад Д.А-тай хамт явсан н.Ө-ийг гэрчээр асууж тухайн үйл баримтыг тогтоож өгнө үү. /н.Ө-тай холбогдох утасны дугаар: Ө-/ Дээрх баримтууд нь Д.А- нь зохиомол байдлыг бий болгон бусдыг залилаагүй, харин зуучлалын үүргээ гүйцэтгэж байсныг нотлох баримтууд байсан ба уг нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгэх хүсэлтийг бүрэн хангасан атал бодит байдал дээр хийгдээгүй юм. Дээрх баримтыг хэрэгт авхуулахаар дүүргийн ерөнхий прокурорт хандахад 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4/1445 дугаартай гомдлын хариу мэдэгдэх хуудсаар “...Н.Ө- гэгчийг олж тогтоох, гэрчээр мэдүүлэг авах, Бүгд Найрамдах Солонгос ард Улсын “Хана” гэх банкнаас яллагдагч Д.А-ын дансны хуулгыг гарган өгч, шалгуулах эрх нь нээлттэй гэх хариу өгсөн. Гэвч Д.А- нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гадагшаа гарах боломжгүй учир өөрөө “Хана” банкнаас дансны хуулга авах эрх нь хязгаарлагдмал учир тухайн хүсэлтийг гаргаж нотлох баримт цуглуулах, шалгуулах яллагдагчийн эрхээ эдэлсэн боловч дээд шатны прокурор хангаагүй юм. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.М-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5М-1 дугаарын дансаар 1.100.000 төгрөг, Худалдаа хөгжлийн 4Ө-3 дугаарын дансаар 1.940.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэлд, Д.А- нь О.М-тай харилцан тохиролцоод түүний өмнөөс Солонгос улсын визний материалыг бүрдүүлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний материалыг нь бүрдүүлэхээр л харилцан тохиролцсон юм. Ингээд тухайн хүний орлогыг нотлох баримт байхгүй байсан тул миний зүгээс түрээсийн гэрээг хийж баримтыг хуулийн дагуу бүрдүүлсэн. Миний бүрдүүлсэн баримт нь Солонгос улс руу виз зуучлалын газарт өгсөн байдаг. Тиймээс тухайн О.М-тай холбоотой виз гаргуулахтай холбоотой баримтуудыг Солонгос Улсын элчин сайдын яамнаас гаргуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргасан боловч мөн хангасан боловч хавтаст хэрэгт аваагүй. Энэ баримт нь тухайн үйлдэл нь хууль бус иргэд хоорондын хэлцлийн үндсэн дээр үүргээ биелүүлсэн болохыг нотлох ач холбогдолтой баримт юм.

ХАнхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Амгаланбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн арвайхээр сумын 13 дугаар баг, 301 дүгээр байрны 102 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Цэрэнхандтай мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн нүдний дээд, доод зовхи, хамар зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон гэжээ. Гэвч хохирогч Н.Ц-аас анх мэдүүлэг авахад “...над руу шидээд юм нь миний нүдний доор оноод миний нүд хавдсан...”, гэрч Д.Б- мэдүүлэхдээ “...Ц- руу шидсэн хүүхдийн ёолкны модны тоглоом нь Ц-ын хамар хэсэг оноод...” гэсэн байхад шинжээчийн дүгнэлтэд “...зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...” гэсэн байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь шүүгдэгч Д.А-аас шалтгаалсан гэмтэл биш байгаа юм. Мөн хохирогч Н.Ц- нь дахин мэдүүлэг өгөхдөө “...А- гацуур модны чимэглэл авч шидсэн. Тэгэхээр нь би уурандаа гэрээс гарах гэж байхдаа хаалганы бариул мөргөөд зүүн нүдний доод хэсэг хөхөрсөн, би өмнө өгсөн мэдүүлэгтээ нөхрөө хашраах гээд худлаа ярьсан юм. Гацуур модны чимэглэл шидээд намайг оноогүй...”, гэрч О.Н- мэдүүлэхдээ “...Ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Нүд нь улайгаад уйлсан байдалтай байсан...” гэжээ. Мөн шинжээч эмчийн мэдүүлэгт “...Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэгт хязгаарлагдмал бус хавтгай гөлгөр гадаргуутай хатуу хүчин зүйлүүдийг хэлнэ. Мохоо хүчин зүйлд хаалганы бариул хамаардаг...” гэжээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Д.А- нь гацуур модны чимэглэл шидсэн үйл баримт байгаа боловч Н.Ц-ыг оноогүй, мөн зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь яг юунаас болж учирсан нь тогтоогдохгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх хууль зүйн зохицуулалттай. Дээрх үйлдэлд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолд заагаагүй байна. Тиймээс давж заалдах журмаар хянуулж анхан шатны шүүхийн тогтоолын тухайн хэсгийг өөрчлөн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шүүгдэгч Д.А-т ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2305039991750 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор миний үйлчлүүлэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Тухайн тогтоолыг танилцуулаад эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотойгоор мэдүүлэг авах ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн бөгөөд миний үйлчлүүлэгч яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...мөрдөгч дээр нэгтгүүлж байгаа би тухайн хэлтэст нэгдсэн журмаар мэдүүлэг өгнө...” гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” 3 дахь хэсэгт “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй” 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасан бөгөөд яллагдагч Д.А- нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлэг өгөх эрхээ хангуулахаар нэгдсэн журмаар мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж ямар хэрэгт ял сонсож байгаагаа мэдэх, яллагдагчаар мэдүүлэг өгөх боломжоор хангагдах эрх нь зөрчигдсөн байгаа юм. Энэхүү эрх нь зөрчигдсөнөөс үүдэн баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх зөрчигдсөн байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримтыг дутуу цуглуулсан, яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн зэрэг зөрчлүүд байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож өгнө үү.гэв.

Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдолтой холбогдуулан бичгээр гаргасан тайлбартаа болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д-аас урьдчилгаа 1.000.000 төгрөгийн хүү төлөөд 141.000.000 төгрөгийг зээлж аваад 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д- цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсээс яллагдагчаар татсан. Эрэн сурвалжилж, миний эзэмшлийн банкны бүх данснуудыг битүүмжилсэн. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч хошууч И- шалгахдаа анхнаасаа нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан юм. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, У- дүгээр байрны У- тоотод өөрийн гэртээ унтаж байхад Өвөрхангай аймгийн цагдаа нар цонх эвдэж, жижиг поорчиг хагалан орж ирсэн. Прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан. Тэгээд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21:00 цагт И- байцаагч дээр, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргэсэн бөгөөд шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг цагдан хорьсон. Дараа нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн зөвшөөрлөөр 90 хоног үргэлжлүүлэн цагдан хорьсон. Цагдан хоригдож байх хугацаанд гэр бүлийн хүн болох эхнэр Н.Ц-, авга ахын эхнэр Х.Б- хоёр эргэлтийн бичиг авах гэсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч И- дээр очсон боловч огт эргэлтийн бичиг өгөөгүй, 21 хоносон байдаг. Учир нь, нөхөр чинь их хэмжээний мөнгө бусдаас залилан авсан, тиймээс өөрийн нэр дээрх Б- УАР шалаанз машинаа шилжүүлж өг, тэгвэл эргэлтийн бичиг өгч нөхрийг чинь суллана, батлан даалтад гаргаж гадуур шалгана гэж шантаажилсан байдаг. Эхнэр Н.Ц- хэд хэдэн удаа эргэлтийн бичиг авч чадалгүй Өвөрхангай явсан байдаг. Тэгээд аргаа бараад намайг цагдан хоригдсоноос хойш 22 хоногийн дараа хохирогч гээд байгаа М.Ө-д нэр шилжүүлэн өгөөд тэр өдрөө эхнэр Н.Ц-, бэр эгч Х.Б- нарт эргэлтийн бичгийг анх өгсөн байдаг. Ингээд 90 хоног цагдан хоригдож байх хугацаанд И- байцаагч нэг ч удаа ирж тайлбар мэдүүлэг аваагүй. Б- УАР шалаанзыг нэр шилжүүлэн өгснөөс хойш 5-6 сарын дараа хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн байдаг. Б- УАР шалаанз толгойг 2021 онд эхнэрийн нэр дээр миний бие 126.000.000 төгрөгөөр банкны лизингээр худалдан авч байсан. Энэ тээврийн хэрэгслийг М.Ө-, И- нар 38.000.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Хөндлөнгийн 2 гэрч, шинжээч байлцуулалгүй хүлээн авсан байдаг. 2024 оны 03 дугаар сарын 20-ны үед М.Ө- нь Б- УАР шалаанзын толгойг 11-11 АА шалаанз чиргүүлийг хамтад нь авч явсан байдаг. Намайг хоригдож байх хугацаанд гэр бүлийн гишүүд болох эхнэр Н.Ц-, аав Г.Д-, төрсөн дүү Д.Т- нарыг айлган сүрдүүлж, тулган асуулт тавьж, хөтөлж мэдүүлэг авсан байдаг. Энэ үйлдэл нь гэр бүлийн гишүүдийн ойр дотны хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг болон 13 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байдаг. Миний бие анх эдгээр хүүтэй мөнгө зээлдэг хүмүүстэй холбогдохдоо З.Ө- ахаас мэдээлэл авч утсыг нь авч анх уулзаж байсан. Ө- ах өмнө нь иргэн Д-, Ө- нараас 4-5 удаа богино хугацаатай өндөр хүүтэй мөнгө зээлсэн байсан. Ингээд би шаардсан материалуудыг бэлдээд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д-, Ө- нарын хаяг явуулсан газар очиж, туслах ажилтан болох П- гэх хүүхэн дээр дансны хуулга, гадаад паспорт, иргэний үнэмлэхээ авч очоод мэдээллээ судлуулсан. Урьдчилгаа 1.000.000 төгрөгийн хүү төлөөд зөвшөөрсний дагуу 141.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Анх хүүгээ тохирохдоо 0.5 хувиар буюу өдрийн 700.000 төгрөгийн хүү тохирч авсан. Дараагийн өдрийн хүүгээ төл гэхээр нь би дараагийн өдрийн хүү гээд 500.000 төгрөг иргэн Д-ын данс руу хийсэн. Энэ үйлдэл дээр иргэн М.Ө- дургүйцээд өдрийн 1.000.000 төгрөгөөр тохирч зээлүүлсэн хүүгээ дутуу хийлээ гэж маргаан үүссэн. Тэгээд Д- 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаад гомдол гаргаад данс битүүмжлүүлж, яллагдагчаар татуулсан байдаг. Энэ үйлдэл дээр гэрч болох иргэн З.Ө-, Э.П- нараас огт мэдүүлэг аваагүй. Энэ хоёр хүнээс мэдүүлэг авхуулъя гэсэн “цагдаагийн мэдүүлгийн санал хүсэлтийн хуудсан”-д миний бичсэн санал байдаг. Мөн бас нэг ноцтой асуудал бол иргэн Э.П- нь миний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4Ө-3 данс руу зөвшөөрөлгүй нэвтэрч Хаан банкны 5Б-5 тоот данс руугаа 1.000.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан байдаг. Энэ хууль бус кибер халдлага, хууль бус үйлдлийг нь шалгуулъя гэсэн мөрдөгчийн санал хүсэлтийн хуудас дээр хүсэлт гаргасан боловч ажиллагаа хийж өгөөгүй. Мөнгө анх авахдаа хүү гэж 1.000.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлэн, мөн Д-ын данс руу ахин хүү гэж 500.000 төгрөг шилжүүлсэн. Ахин Э.П-гийн шилжүүлсэн мөнгийг М.Ө- нь Австрали улсын виз мэдүүлэхэд өгсөн ашгийн хөлс гэж мэдүүлсэн байдаг. 141.000.000 төгрөгтэй холбоотой гол үйлдэл хийсэн хүн болох Э.П-гээс огт тайлбар мэдүүлэг аваагүй, хавтаст хэрэгт огт оруулж өгөөгүй. Харин оронд нь М.Н- гээд огт уулзаж үзээгүй хүнийг гэрчээр мэдүүлэг өгүүлсэн байдаг. Энэ үйлдэл дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хамтран ажиллаж этгээдүүдийн мэдүүлгээр нотлох баримт цуглуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоож, үнэн зөвөөр шийдэх нь тодорхойгүй байна.

С.А- нь Солонгосын виз гаргаж өгнө гээд 5.500.000 төгрөг аваад огт үйлдэл хийлгүй алга болсон, залилсан гэсэн гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Анх С.А-ын ээж Н.Ө- надад санал тавьсан юм. Би Солонгос явах гээд олон удаа виз мэдүүлсэн боловч огт гарсангүй, чи олон удаа Солонгос явах хүмүүст виз мэдүүлэхэд нь тусалсан байна лээ. Би өөрөө аяллын визтэй, хүүгээ Солонгост сургамаар байна. Бид хоёрт визний материал бүрдүүлэхэд туслалцаа үзүүлээч гэж санал тавьсан. Тэгээд би виз мэдүүлэхээрээ хэлээрэй, тухайн үед нь материал бүрдүүлэхэд чинь тус болъё гээд орхисон юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын сүүлээр ээж Н.Ө- нь надтай холбогдоод өөрийнхөө болон хүүхдийнхээ визний материалаа аваад ирсэн. Би Солонгосын виз мэдүүлэхтэй холбоотой бүх материалыг нь цуглуулаад дутуу материалыг ахин гаргуулаад иргэн Н.Ө-ын өөрийн нэр дээрх аж ахуйн нэгж байгууллага дээр нь компанийн зардал гэдгээр нь материалыг нь бүрдүүлээд Солонгосын виз мэдүүлэх газар цаг авч 2022 оны сүүлээр материалыг нь өгөхөөр тохиролцож, туслалцаа үзүүлсэн юм. Тэгээд 2023 оны эхний саруудад С.А-ын ээж Н.Ө-ын виз амжилттай гарч, иргэн Н.Ө- нь 2023 оны 02 дугаар сард Солонгос улс руу яваад буцаж ирсэн. Тохиролцсон туслах үйлчилгээгээ өөрийн биеэр материалыг нь бүрдүүлэн оролцож амжилттай төгсгөсөн. Харин хүү С.А- нь Солонгос улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй байсан болохоор би материалыг нь аваад 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Солонгос улс руу өөрийн биеэр явсан. 2022 оны 09 дүгээр сар болсон байсан учраас намрын элсэлт нь дууссан байсан учраас хаврын элсэлтэд бүртгүүлэхээр болж 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бүртгэл хийгдэнэ гээд сар гаран би Солонгос улсад хүлээсэн юм. Тэгээд би 2022 оны 10 дугаар сард Солонгос улсын их дээд сургуульд зуучилдаг мэргэжлийн байгууллага болох “I Б-” гээд сургалт зуучлалын төв дээр өөрийн танил Солонгос улсад ажиллаж байсан З.Ө- ахтай хамт очиж Монгол эмэгтэй ажилтантай очиж уулзаад, зорилгоо хэлж С.А-, ээж Н.Ө- хоёртой онлайнаар санал солилцоод 4-5 их дээд сургуулиас хичээлийн цаг, төлбөр зэргийг нь харгалзан үзээд өөрөөр нь Солонгосын Сөүл хотын нэгэн сургуулийг сонгуулаад өмнөөс нь миний бие С.А-ын оронд сургалт зуучлалын гэрээг нь хийсэн. “I Б-” байгууллага нь сургуульд суралцах бүх төрлийн бичиг баримт, визтэй холбоотой бүх бичиг баримтыг миний өмнөөс болон С.А-ын өмнөөс хариуцан хийхээр болж, ажлын хөлс 1.450.000 төгрөгийг миний эзэмшлийн Солонгосын Хана банкны дансаар дамжуулан авсан. Ингээд хийсэн гэрээг нь онлайнаар С.А- луу явуулж миний хийх ёстой ажил дууссан. Монголд 2022 оны 11 дүгээр сард би ирсэн ба Өвөрхангай аймагт очоод Н.Ө-д “I Б-” ХХК-тай хийсэн  гэрээгээ эх хувиар нь гардуулж өгөөд миний хийх ёстой ажил дууссан. Одоо Солонго компанийн Монгол ажилтантай холбогдоод бүх зүйлээ хийлгээрэй, надад хамаагүй боллоо, хүүхдийн чинь визийг “I Б-” ХХК хариуцна гэж хэлээд салсан. 2023 оны 02 дугаар сард Н.Ө- нь миний виз гарчихлаа чамд баярлалаа гээд надад өгөх ёстой байсан үлдэгдэл мөнгөө өгсөн. Харин нилээн хэдэн сарын дараа хүү С.А- нь виз гаргаж өгнө гээд 5.500.000 төгрөг аваад алга болчихлоо гэж гомдол гаргасан байдаг. Би мэдүүлэг тайлбартаа дээрх үйлдлүүдийг тодорхой ярьсан, мөн гэрээний хуулбарыг татаж аваад хавтаст хэрэгт оруулсан байгаа. Энэ үйлдэл дээр мөрдөгч, прокурор нөгөөх баримт бичиг болох “I Б-” ХХК-тай хийсэн хийсэн гэрээг үнэн худал болохыг тогтоох үйлдэл хийгээгүй. Энэ компанийн Монгол салбар Монголд үйл ажиллагаа явуулдаг, тухайн үйлдлийг гардан хийсэн Монгол ажилтан мэдээллийг мөрдөгчид гаргаж өгсөн боловч намайг цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах дургүй байсан. Мөрдөгч И- нь Солонгос улсаас материал татаж авч мэдүүлэг авах боломжгүй гэдэг хариу өгсөн. Энэ үйлдэл нь мөрдөгч, прокурор хийх ёстой ажлаа хийхгүй байсаар бусдад давуу байдал олгосон үйлдэл болсон. Энэ үйлдэл нь эрүүгийн хэргийн харилцан туслалцаа үзүүлж мөрдөн шалгах ажиллагааг зөрчсөн үйлдэл болсон.

2022 оны 11 дүгээр сард О.М-ын ах гэж Б- гэх хүн Б- гэсэн дугаараас залгаад чи манай танилын хүмүүсийг виз гаргахад нь туслалцаа үзүүлж, Солонгос руу дагуулан яваад ажилд оруулж өгөөд ирсэн байна. Манай хамаатны ажилгүй хоёр дүү байна. Визний материал бүрдүүлэхэд туслалцаа үзүүлээч гэж гуйсан. Тэгээд О.М-, төрсөн дүү хоёр нь надтай холбогдоод ажил төрөлгүй гээд би өөрийн эзэмшлийн компаниар гэрээ хийж дансны хуулгыг нь үлдэгдэлтэй 6 сарын товч хураангуй авч өгөөд бусад шаардагдах бүх материалыг нь хийж өгөөд “Б-”-д байдаг “Б-” гэж Солонгосын элчин сайдын яамны харьяа виз мэдүүлгийн төв дээр материалыг нь бүрдүүлж өгсөн. Энэ үйлдлийг хийсэн гэрээ бичиг баримтыг нь “Б-”-с авч болох байсан мөрдөгч И-т хэлсэн боловч ямар ч мөрдөх, бодит байдлыг үнэн зөвөөр нь тогтоох ажиллагааг явуулж өгөөгүй. О.М- Солонгосын виз мэдүүлэхэд орчуулга, визний хураамж, бусад материал бүрдүүлэхэд шаардагдсан 1.100.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн түүний дүү охин 1.090.000 төгрөгийг адил өгсөн. Түүний дараа О.М- 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 850.000 төгрөгийг иргэний журмаар зээлүүлсэн. Дансны хуулгаар баталгаажиж байгаа. О.М-д визний материал бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж харилцан тохиролцсон байсан. Харин виз гарах эсэх нь элчин сайдын яамны мэдэх асуудал юм.

Миний бие 2021 оноос хойш 2024 он хүртэл Булган аймгийн Баяннуур сумын төв уурын зуухыг нүүрсээр хангаж байсан. Жил бүр 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны хооронд Б- УАР шалаанзаар нүүрс зөөдөг байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны үед уурын зуухны дарга З.С-ийн танил нэг сумын иргэн болох С-гаас нүүрсний том тэргээр хашаанд нь 3 тонн нүүрс буулгаж өвсний урьдчилгаа болгож өгөөд, үлдэгдэл мөнгөө 7 дугаар сард өгөхөөр харилцан тохиролцож аман хэлцэл хийгээд С- ӨВЕ “Toyota crown” маркийн машин хашаанд нь оруулж барьцаанд үлдээгээд 870 ширхэг боодол өвсийг авч явсан. Дараа нь би тэр оны сүүлчийн нүүрсээ буулгаад иргэн С-тай тохиролцож С- ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Б- УАР шалаанз маркийн машинаар сольж авч явсан. 2023 оны 5-6 дугаар сарын үед мөнгөө өгөөд том машинаа авч явах гэж ирсэн чинь миний том машины шалаанзын чиргүүл С- АА дугаартай тоног төхөөрөмжийг миний зөвшөөрөлгүй үл таних хүмүүст түрээслүүлсэн байсан. Энэ асуудлаас болоод би чиргүүлээ олж авч байж өвсний үлдэгдэл мөнгөө өгнө гээд Б- УАР шалаанз толгойгоо аваад явсан. Түүний дараа 2024 оны 02 дугаар сард би Налайхын зам дээрээс С- АА чиргүүлээ жолооч нарт захиж байж олж авсан. Тухайн үед миний чиргүүлийн 12 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар солиод рамыг нь хугалсан байдалтай олж авсан. Энэ нь надад маш их хохирол дагуулсан үйлдэл болсон. Чиргүүлээ олж аваад иргэн С-гийн өвсний үлдэгдэл болох 7.400.000 төгрөгийг бүрэн шилжүүлж өгсөн. Энэ үйлдэл дээр бусад оролцогч нар мөн С- АА чиргүүл авч явж тээвэр хийсэн жолоочоос мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч мөрдөгч И- хийж өгөөгүй. Энэ үйлдэл дээр мөн адил мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийж хэргийн бодит байдлыг тогтоож өгөөгүй.

2023 оны намар миний бие Б- УАР шалаанзаараа тээвэр хийгээд Дорнод аймагт очсон. Файсбүүк зараар өвс тээвэрлүүлнэ гэсэн зарын дагуу У- гэж хүүхэн холбогдсон юм. Тээврийн зардлаас 5.000.000 төгрөгийг над руу У- хийгээд өвс тээвэрлэх газраа очтол уг өвс нь байхгүй, ахиад цаашаа 200 км явж байж ачих шаардлагатай болсон. Тэгээд би хол явах учир 5.000.000 төгрөг түлшинд хүрэлцэхгүй гээд иргэн У-аас орж ирсэн 5.000.000 төгрөгийг Н.Н- руу тээвэрлэх боломжгүй гээд буцаагаад хийсэн. Харин дараа нь У- 4.500.000 төгрөгийг авч намайг өвс тээвэрлүүлнэ гэж хэлээд авсан байдаг. Уг мөнгө болох 4.500.000 төгрөгийг над руу огт орж ирээгүй. Энэ үйлдэл дээр У-ын худал мэдүүлгээр намайг буруутгасан. 4.500.000 төгрөг орж ирсэн дансны хуулга нотлох баримт огт байхгүй, хавтаст хэрэгт хэрэв намайг энэ үйлдэлд буруутгаж байгаа бол У- яагаад яллагдагчаар татагдахгүй байгаа юм. Энэ үйлдэл миний хэргийг шүүхэд шалгах үед гарч ирээд Баянгол дүүргийн цагдаа надад танилцуулсан. Би тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа, миний хувьд өмгөөлөгчтэй нэгдсэн журмаар шалгагдана гэж хэлээд мэдүүлэг өгөөгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ тухай хүсэлт гаргасан боловч өмгөөлөгчтэй нэгдсэн журмаар мэдүүлэг өгөх эрхээр хангаж өгөөгүй. Энэ хэрэгтэй холбоотой хавтаст хэрэгтэй одоог болтол танилцаагүй явна.

Эхнэр Н.Ц-ын гаргасан гомдлын тухайд, хүргэн ах болох Б- хамт байсан ба тухайн үед юу болсон талаар тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэрч О.Н- бас гэрчийн мэдүүлгийг тодорхой өгсөн. Дээрх хоёр хүний мэдүүлгээр цохиж зодсон гэмтэл үүсгэх хэмжээний биед нь халдсан тухай мэдүүлэг огт байдаггүй. Эхнэр Н.Ц- бас өөрөө мэдүүлэхдээ өөрөө согтуудаа хаалганы бариул мөргөсөн гэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр мохоо зүйл гэдэгт хаалганы бариул орно гэж тайлбарласан байсан. Мөн гэрч О.Н- цагдаа нар иртэл хамт коридорт зогсож байсан. Дуудлагаар цагдаа ирээд намайг авч яваад эхнэр Н.Ц-ын биед ямар нэг гэмтэл байгаагүй, тухайн үед нь би ямар нэг зодоон цохион болоогүй, согтуу хүмүүсийн хооронд маргаан болсон, ямар нэг гэмтэл байхгүй, та хоёр цагдаад хэлээрэй гэж тухайн үед саатуулахаар авч явахад нь тодорхой хэлж байсан. Өвөрхангайн эргүүлээр ирсэн хоёр цагдаагаас газар дээр нь ямар байдалтай байсан талаар тодруулж мэдүүлэг авхуулж болох байсан. Энэ бүгдээс харахад гэмт хэрэг гэж тогтооход хэргийн бодит байдлыг бүрэн хэмжээнд тогтоож чадаагүй. Хохирогч Н.Ц-аас өөрөөс нь шүүх хурал дээр мэдүүлэг авхуулбал тодорхой болох болно. Мөр гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судалж үзээсэй гэж бодож байна. Дээрх 6 үйлдэл дээр мөрдөгч, прокурор надад холбогдох хэргийг шалгахдаа хэргийн гол ач холбогдолтой гэрчүүдийн зармыг нь асууж тайлбар мэдүүлэг аваагүй, мөн ач холбогдолтой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт оруулж өгөөгүй. Зарим нотлох баримтуудын талаар тодруулж шинжлэн судлаагүй, гадаадын аж ахуйн нэгж гэсэн байдлаар мэдүүлэг, нотлох баримт цуглуулахаас зайлсхийж, хэргийн бодит байдлыг тогтоохдоо бүрэн тал бүрээс нь тогтоогоогүй, нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчилтэй мөрдөн шалгах, ажиллагаа явуулж, хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гаргасан. Миний бие 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар гомдол гаргаж, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр АТГ-ын мөрдөгч ирж, мэдүүлэг авч, хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Мөн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж, тухайн хэрэгт гол ач холбогдол бүхий 1.000.000 төгрөгийн хууль бус гүйлгээг шалгуулах, миний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны данс руу хууль бусаар нэвтэрсэн, хуулга татаж авсан, гүйлгээ хийсэн талаар шалгуулах хүсэлт гаргасан. 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч ирж намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байгаа. Хэрэг үүсгээд шалгаад явж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдолтой санал нэг байна. Миний зүгээс давж заалдах шатны шүүхэд 11 хуудас гараар бичсэн тайлбарыг хүргүүлсэн. Тухайн тайлбар маань хэргийн материалд хавсаргагдсан байгаа байх гэж бодож байна. Залилах гэмт хэргийн хамгийн сүүлийн үйлдэл Баянгол дүүрэгт болсон. Миний бие хавтаст хэрэгтээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд танилцаж чадаагүй. Уг хэргийг давж заалдах шатны шүүхэд буюу 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материалтай танилцсан. Баянгол дүүргийн прокурорын газраас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тухайн тогтоолоо 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр танилцуулсан. Тухайн үед миний зүгээс “...Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа хэрэг байгаа тул хэргүүдээ нэгтгэж шалгуулах хүсэлттэй байна. Тухайн хэргүүд нэгтгэсэн тохиолдолд нэг мөр мэдүүлэг, тайлбар өгье...” гэж хэлээд гарын үсэг зураад явсан. Үүнээс хойш ойролцоогоор 7 хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч М- гэх хүн намайг дуудсан, тэгээд би мэдүүлэг өгсөн. Мөрдөгч М- мэдүүлэг авахдаа 141.000.000 төгрөгийн талаар асуусан. Би мөрдөгчид хандаж “хэргийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс болох З.Ө-, П- нараас гэрчийн мэдүүлэг авахуулах саналтай байна” гэх хүсэлтийг гаргасан. Мөрдөгч М-т мэдүүлэг өгсөн өдөр “Ш-” компанитай холбоотой хэрэг маань гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаагдаж байгаа гэх тогтоолтой танилцсан. Миний зүгээс М- байцаагчид хандаж Баянгол дүүрэг дээр шалгагдаж байгаа хэрэг байгаагаа хэлсэн. Өөрийн холбогдсон хэргүүдтэй холбоотой үйлдэл тус бүр дээрээ тайлбар бичиж, бичгээр өгсөн байгаа тул нэмж тайлбарлах нь илүүц байгаа тул үйлдэлтэй холбоотой тайлбараа дуусгая. Миний зүгээс надад холбогдох дээрх гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэж боддог. Мөн мөрдөгчөөс мэдүүлэг, тайлбар авахдаа хэтэрхий нэг талыг барьж, хөтөлж, тулгаж мэдүүлэг авсан. Тухайлбал, мөрдөгч мэдүүлэг авахдаа “...тэгсэн биз дээ, ингэсэн биз дээ...” гэх байдлаар мэдүүлгээ авдаг байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байгаагаа илэрхийлж байсан. Гэвч хүсэлтийг маань хүлээж авахгүйгээр, хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлтэй холбоотой Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулж байгаа. 141.000.000 төгрөгтэй холбоотой гол үйлдэл хийсэн П- гэх хүнээс ямар ч мэдүүлэг тайлбар аваагүй байх тул надад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү. Өмгөөлөгчийн маань гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Зүүм холболт хийсэн боловч гар утас нь унтраад сүлжээ унаад байна...” гэсэн хариу өгсөн болно.  

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.А- нь:

1. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Оффис Д- тоотод иргэн М.Ө-аас “Австрали улсын визэнд орж урилга авахын тулд урьдчилгаа дансандаа 140.000.000 төгрөг байршуулах шаардлагатай байна, мөнгийг нь буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк-ны 4Ө-3 тоот дансаараа 141.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 23/,

иргэн Д.Д-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 22/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-32/,

хохирогч М.Ө-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...Би Ш- XXК-д хуулийн зөвлөхөөp ажилладаг юм. Манай компани нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Оффис Ш- тоотод байрладаг ба би салбар хариуцан ажилдаг. Манай компани нь Австрали улс руу виз гаргуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компаниар 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ирж судлуулсан Д.А- нь би Австрали улсад том тэрэгний жолоочоор ажиллаж байсан урт хугацааны Австрали улсын визтэй болох талаар хүсэлт гаргаж судлуулсан. Д.А- нь өөрийгөө том тэрэгний жолоочоор ажиллаж тээвэрлэлт хийдэг, өмнө нь Солонгос улсад том тэрэгний жолоочоор ажиллаж байсан, би Өвөрхангай аймгийн Уянга сумынх гэж хэлж байсан. Тэгээд урьдчилгаа 1 сая төгрөгийг компанийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд Австрали улсын визэнд орж урилга авахын тулд урьдчилж дансандаа 140.000.000 төгрөг байршуулсан байх ёстой байдаг учраас миний зүгээс тухайн Д.А-тай ярилцсаны үндсэн дээр итгэл төрж тухайн Д.А-ын Худалдаа хөгжлийн банкны 4Ш-3 тоот данс руу 140.000.000 төгрөгийг экскаваторын түрээс утгаар шилжүүлсэн. Уг шилжүүлсэн 140.000.000 төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдөр өглөө 08 цагт буцааж компанийн данс руу шилжүүлэн өгч, ажил дээр ирж уулзах ёстой байсан. Надад Д.А- нь гадаад паспорт, иргэний үнэмлэхээ үлдээсэн. Ингээд би 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 08 цаг өнгөрч байх үед Д.А-ын холбогдох Ш-, А-, Ё- дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би У- тусгай дугаарт дуудлага өгсөн ба Д.А-ын дансанд барилт хийлгүүлэх хүсэлт гаргасан. Австрали улсаас урилга авахын тулд дансандаа 140.000.000 төгрөг байршуулах шаардлагатай байдаг ба Д.А- нь би гадаад улсад том тэрэгний жолоочоор ажиллаж байсан, Австрали улсын виз гарчихвал очоод том тэрэгний жолоочоор ажиллана, мөн би Өвөрхангай аймгийн Уянга сумынх гэж ярьж байсан ба надтай нэг нутаг болохоор би итгээд тухайн Д.А- гэх хүний гадаад паспорт, иргэний үнэмлэхийг авч үлдэж 140.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн 140.000.000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай өөрийнхөө дансандаа байршуулаад буцаад компанийн данс руу шилжүүлэх ёстой байдаг юм. Тухайн 141.000.000 манай компанийн санхүүч Д-гийн Д- нь өөрийнхөө хувийн Худалдаа хөгжлийн банкны 4Д-6 дугаартай данснаас 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутад шилжүүлсэн. Буцааж 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үйлчилгээний хөлсөнд нь 1.000.000 төгрөг авсан юм. Тухайн Д.А- нь утсаа салгаж, компаниас авсан 140.000.000 төгрөгийг буцааж өгөлгүй, оргон зугтаж, миний итгэлийг эвдэж залилан мэхэлсэн үйлдэл гаргасан тул хуулийн дагуу шалгаж өгнө үү. Анхнаасаа Д.А- нь зохион байгуулалттайгаар манай компанийг залилан мэхлэх зорилготой байсан нь надтай харьцаж байгаа мессеж болон утсаа салгасан, хаана байгаа нь тодорхойгүй байгаа нь илт харагдаж байна. Миний зүгээс Д.А-ын Д- дугаар руу мессеж бичихэд уучлаарай надад өөр арга байсангүй, мөнгийг нь 10 хоногийн дараа өгнө гэж ямар нэгэн гэмшсэн шинжгүй, ямар үйлдэл хийснээ ухамсарлаагүй мессеж бичсээр байна. Манай байгууллагад бүртгүүлсэн 3 нь гар утасны дугааруудаас 1 ч дугаар нь холбогдохгүй, утсаа салгасан байдалтай байгаа нь залилах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж ойлгогдохоор байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Д.А- нь хаана байгаа нь тодорхойгүй, анхнаасаа залилах санаа бодолтой ирсэн нь тодорхой харагдаж байна...” /37-39/,

хохирогч М.Ө-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн ...Миний бие Д.А-ын дансанд битүүмжилсэн 42.000.000 төгрөгийг битүүмжилсэн ба дээрх дансны битүүмжлэлийг би цуцлуулж 42.000.000 төгрөгөөр гаргуулан авмаар байна. Мөн би Д.А-аас Норд бенз маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд орж ирсэн ачааны тээврийн хэрэгслийн толгойг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба чиргүүлийн бичиг баримт нь асуудалтай гээд шилжүүлэн аваагүй байна. Д.А-т залилуулсан 140.000.000 төгрөгөөс болж миний бие маш их асуудалд орж өр төлбөрт унасан. Санхүүгийн байдал хүнд байгаа тул би банкинд битүүмжлэгдсэн 42.000.000 төгрөгийг гаргуулан авч ашиглах хүсэлтэй байна. Миний хувьд Д.А-аас хохирлоо бүрэн барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй...” /хх 43-44/,

хохирогч М.Ө-ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...Миний бие нь 2023 оноос 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд Д- ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Тухайн үед миний хариуцлагагүй байдлаас болж компанид хохирол учирч компанид учирсан хохирлыг Хаан банкнаас эхнэр Д-гийн нэр дээр зээл авч бүрэн төлж барагдуулсан. Одоо “Д- ХХК-д нэг ч төгрөгийн өр төлбөр байхгүй, компанийг бүрэн төлөөлөх эрхийг надад өгсөн. Одоо энэ 140.000.000 төгрөгийг би өөрөө Д.А-аас авах эрх үүссэн, эцсийн өмчлөгч нь намайг гэж компанийн удирдлагуудын зүгээс хүлээн зөвшөөрч албан бичиг хийж өгсөн. Миний хувьд дээрх компанийг төлөөлж биш хувиараа хохирогчоор оролцож байна. Учир нь “Д- ХХК-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...Миний амьдралыг Д.А- бүрэн утгаараа сүйрүүлж чадсан. Би А-ыг зүс таних, хувийн алтны уурхай эрхэлдэг байхыг нь мэддэг, аавыг нь мэддэг болохоор итгээд 140.000.000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай банкны дансанд байршуулаад буцаад өгөхөөр тохирсон боловч намайг хуурч дээрх мөнгийг хувьдаа завшиж, өр төлбөрөө барагдуулсан байдаг. Д.А-ыг ийм залилан хийгээд явж байгааг нь сүүлд нь мэдсэн...” /6 хх 73-74/,

гэрч Д.Д-ын “...Би Ш- ХХК-д санхүүчээр ажилладаг юм. Манай Ш- ХХК-ийн салбар нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, оффисын Д- тоотод байрладаг. Манай компани нь Австрали улс руу виз гаргуулахад туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай салбар хариуцсан М.Ө- нь Д.А- гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 4Ө-3 тоот дансыг өгч уг данс руу 141.000.000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсний дагуу би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4Д-6 дугаартай данснаас 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутад шилжүүлсэн. Буцааж 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5Б-5 тоот данс руу шилжүүлсэн. Би Д-ийн А- гэх хүнийг танихгүй. Манай салбар хариуцсан зөвлөх М.Ө- нь тухайн Д.А- гэх хүнийг судалж, дансны дугаарыг нь өгсөн. Тухайн Австрали улсын визний урилга хүсэхэд дансандаа 140.000.000 төгрөг байршуулсан байх шаардлагатай ба 1 хоногийн хугацаанд 140.000.000 төгрөгийг тухайн дансандаа байршуулаад буцааж өгөх ёстой байдаг юм. Үйлчилгээ үзүүлэхэд 1.000.000 сая төгрөгийн хөлстэй байсан. Үйлчилгээний хөлс гэж 1.000.000 төгрөгийг урьдчилж өгөх ёстой байдаг. ...2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.А- нь манай компанийн оффист ирэхдээ иргэний үнэмлэх, гадаад паспорттойгоо ирсэн ба манай ажлын оффис хариуцсан менежер М.Ө- нь Д.А- гэх залууг мэдэх хүн байгаа юм, гайгүй хүн байгаа шилжүүлчих гэж хэлэхээр нь би 140.000.000 төгрөгийг тухайн Д.А-ын Худалдаа хөгжлийн банк руу өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. Тухайн Д.А- нь манай компанийн мөнгийг 1 хоног дансандаа байлгаж дансны хуулга болон үлдэгдэлтэй тодорхойлолтоо гаргуулан аваад маргааш өглөө нь ирж манай компанийн данс руу 140.000.000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан боловч 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирээгүй, залгахаар утсаа авахгүй байсан, утас нь холбогдохгүй байсан талаар манай оффис хариуцсан менежер М.Ө- надад хэлж бид 2 тухайн өдөр цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан юм. Д.А- нь манай компанийн мөнгийг анхнаасаа залилах зорилготой ирсэн гэж бодож байна. Учир нь маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нь ирэх ёстой байсан боловч утас нь холбогдохгүй, утсаа хааяа нээгээд хаагаад, хаана нь байгаа нь тодорхойгүй байсан юм...” /хх 50/,

гэрч Д.Т-ын “...Намайг гэртээ байхад манай төрсөн ах Д.А- нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 01 цагийн үед над руу Д- дугаараасаа залгаад би сүлжээгүй газар явж байна би чам руу данс явуулъя чи тухайн данс руу мөнгө шилжүүлээд өгөөч чи дансаа явуулчих гэж хэлсэн. Тэгээд А- ах руу би Худалдаа хөгжлийн банкны 4Т-5 тоот дансыг мессежээр явуулсан. Тэгэхэд миний Худалдаа хөгжлийн банкны 4Т-5 тоот данс руу 49.000.000 сая төгрөг шилжиж орсон ирсэн ба тухайн 49.000.000 төгрөгийг нь А- ахын над руу явуулсан Хаан банкны 5Д-6 тоот данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн үед дансны эзэмшигчийг нь харахад манай А- ахын эхнэр болох Н-ын Ц- эгчийн Хаан банкны данс байсан болохоор нь би ямар нэгэн юм бодоогүй шилжүүлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа цагдаагаас над руу яриад дуудахаар нь А- ахыг бусдын мөнгийг авч өрөндөө өгч шилжүүлснийг нь мэдсэн. ...Манай ах А- нь уул уурхайн компанитай байж байгаад компани нь дампуурсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд ачааны тээврийн хэрэгсэлтэйгээр хот хооронд ачаа тээвэр хийж байгаа юм. 2016 оноос хойш интернэтээр тоглодог покер, 1ХВЕТ апплекэйшнүүдээр тоглож мөнгөө их алдаж өрөнд орсон. Би тухайн үед дээрх тоглоомуудыг тоглож байх үед нь наад тоглоомоо одоо тоглохоо болиоч ээ гэж маш олон удаа хэлж байсан боловч миний үгэнд ороогүй. Манай аав, ээж, ах дүү хамаатан садангууд А- ахыг онлайн покер, казино, 1ХВЕТ тоглоом тоглож байгааг мэдээд тоглоомоо тоглохоо болиоч ээ хамаг мөнгөө алдаж, өрөнд орж дууслаа гээд аргадаж хэлж, хэрэлдэж хэлж ч үзсэн боловч тус тоглоомоо тоглосоор л байсан. Миний мэдэж байгаагаар манай төрсөн ах А-ын нэр дээр ачааны автомашин, тусдаа чиргүүл байгаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2 өрөө байр байх ёстой А-, Ц- хоёрын аль нэгнийхэн нэр дээр нь байгаа болов уу гэж бодож байна. Улаанбаатар хотод нэг байртай байсан тэр байрыгаа хуучин сууж байсан эхнэртээ өгсөн...” /хх 57-58/,

гэрч Г.Д-ийн “...Манай хүү А- нь хүмүүстэй нийлээд уул уурхайн компани байгуулан ажиллаж байгаад 2016, 2017 оноос хойш онлайн покерт орсон талаар сүүлд суусан эхнэр Ц-аас 2021 онд мэдсэн. Тэгээд би цахимаар мөрийтэй тоглоом тоглоод байгааг мэдээд хүү А-т чи наад утсаараа мөрийтэй тоглоом тоглохоо болиоч ээ гэж хэлэхэд би мөрийтэй тоглоом тоглоогүй гээд надад худлаа яриад байсан, мөн манай эхнэр Д- болон ах, дүү нар нь бүгд А-т мөрийтэй тоглоом тоглохоо болиоч ээ гэж хэлсэн боловч тоглохоо болихгүй, амьдралаа үрэн таран хийж, өр төлбөрт орж, зээл авч, өөрт байгаа эд хөрөнгөө зарж тухайн тоглоомдоо зарцуулж дуусгасан. Д.А- нь их сайхан амьдралтай байсан ба онлайн тоглоомд орсноос болоод амьдралаа өөрийн гараар самарч байгаа хүн юм. Бид нар бол маш олон удаа хэлсэн боловч аав, ээжийнхээ үгийг авдаггүй, утсаар ярих гэхээр утсаа унтраачихаад авдаггүй. Манай хүү Д.А- нь урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай хүү Д.А-ын нэр дээр мал бол байхгүй, өөрийн нэр дээр байсан эд хөрөнгөнүүдээ бүгдийг нь зарж үрээд тоглоомоо тоглоод дууссан... /хх 64-65/,

гэрч М.Н-ийн “...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Оффис-Д- тоотод байрлах Д- ХХК-д менежерээр 2023 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байна. “Д-" ХХК-ийн төв оффис нь 13 дугаар хорооллын дунд замын О- байрладаг юм. Манайх бол нэг салбар нь юм. Манай Д- ХХК нь Австрали улс руу виз гаргуулах материал бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр над руу салбар хариуцсан менежер М.Ө- яриад одоо оффис дээр Д.А- гэх хүн очиж уулзана гэж яриад удаа ч үгүй Д-ийн А- гэх нэртэй хүн орж ирсэн ба би тухайн үед салбар хариуцсан менежер Ө- руу залгаад “үл хөдлөх хөрөнгө барьцаалах юм уу гэж асуухад наад хүн чинь найдвартай хүн, тодорхойлолтыг нь аваад өг гэж хэлсэн ба Д.А- гэх эрэгтэй нь өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспортоо үлдээгээд Австрали улс руу виз гаргах банкны баталгаа болох 140.000.000 төгрөгийг Д.А-ын худалдаа хөгжлийн банкны данс руу манай ажилтан Д- шилжүүлсэн. Уг барьцаа мөнгийг шилжүүлсний дараа нь үлдэгдлийг тодорхойлолт хуулгыг Д.А- Худалдаа хөгжлийн банкин дээр очиж авч маргааш өглөө нь манай компанийн оффис дээр ирж 140.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэх ёстой байсан боловч 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д.А-ын үлдээсэн гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба манай салбар хариуцсан менежер М.Ө- бид 2 ээлжлэн залгасан боловч утас нь холбогдохгүй байсан ба хаана байгаа нь тодорхойгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Манай “Д- ХХК нь Австрали улс руу виз гаргах барьцаа хөрөнгийг нь 1 хоногийн хугацаатай байршуулан 1 хоногийн дараа тухайн иргэн ирж манай компаниас авсан мөнгөө буцааж хийдэг юм. Д.А-ын гар утасны дугаарууд руу цагдаагийн байгууллагад хандах хүртэлх хугацаанд залгасан ба манай салбарын менежер М.Ө- нь хариуцлага алдсан ажлаасаа халагдсан. Уг нь журмаараа бол батлан даалт гаргахын тулд үл хөдлөх хөрөнгө барьцаалж байж тухайн зээлийг гаргах ёстой байдаг ба М.Ө- менежерээс асуухад найдвартай таньдаг хүн байгаа юм гэж хэлэхээр нь би тухайн Д.А- гэх хүнтэй уулзаж, холбогдох баримт, утасны дугаарыг нь тэмдэглэж авч, санхүү хариуцсан Д- компанийн руу би Д.А-ын Худалдаа хөгжлийн банкны дансыг нь өгч тухайн 140.000.000 төгрөгийг нь хийлгүүлсэн юм...” /хх 68-69/,

гэрч Э.Д-гийн “...М.Ө- бид 2, 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 5 хүүхэдтэй. Би Д.А- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Манай нөхөр М.Ө- нь 2023 онд Д- ХХК-д менежерээр орсон юм. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирээгүй ба маргааш нь орой ирж хоночхоод яваад байсан ба юу болсон юм бэ ажил төрөлд чинь ямар нэгэн зүйл тохиолдсон юм уу гэж асуухад хэлэхгүй байсан ба 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр надад би компанийнхаа 140.000.000 төгрөгийг хүний дансанд хийгээд нөгөө хүн нь намайг хулхидчихлаа гэж хэлсэн. Дээрх мөнгө нь хүмүүсийн сургалтын төлбөр байсан болохоор би энэ мөнгийг яаралтай ямар нэгэн аргаар төлөхгүй бол болохгүй талаар хэлээд Хаан банкинд манай нөхөр М.Ө-ын нэр дээр байх байр болон миний үеэл дүүгийн нэр дээр байсан байрыг барьцаанд тавьж 140.000.000 төгрөгийг гаргуулан авч Д- ХХК-ийн захиралд өгсөн. Яаж ямар хэлбэрээр өгснийг нь би мэдэхгүй байна. Миний данснаас юанийн шилжүүлэг хэлбэрээр гарсан. Дээрх 140.000.000 төгрөгийг залилсан гэх хүн нь манай нөхөр М.Ө-тай нэг нутгийн хүн гэдгийг би нөхрөөсөө дараа нь сонссон. Манай гэр бүл 140.000.000 төгрөгийг төлж барагдуулснаас хойш асар их өр төлбөртэй болж сар болгон л зээлийн төлбөрөө хийж байна. Дээрх манай нөхөр М.Ө-ын итгэлийг эвдэж залилсан гэх хүнд манай нөхөр Ө- болон миний зүгээс маш их гомдолтой байна. Манай нөхөр М.Ө- нь өрөндөө орсноос хойш асар их сэтгэлийн зовнил шархтай явж байна...” /6 хх 110/,

гэрч М.О-ын “...Би “О-” /О-/ ХХК-ийг 2014 онд үүсгэн байгуулсан ба манай компани Австрали улс руу оюутан сургах, аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. Энэ чиглэлээрээ үйл ажиллагаагаа 10 гаруй жил явуулж ирсэн. Дээрх компанийн төв оффис нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О- байрладаг. Манай компанийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Ө- нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 140.000.000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай үл таних хүнд өгөөд залилуулсан талаар 2024 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдөр мэдсэн. Дээрх мөнгөний эх үүсвэр нь Австрали улс руу шилжүүлэх 4 оюутны сургалтын төлбөр байсан. Дээрх мөнгийг төлж барагдуулах талаар ажлын хариуцлага алдсан М.Ө-д шаардлага тавьж, хохирлоо даруй барагдуулахаар тохиролцсон юм. Ингээд М.Ө- нь 2024 оны 04 дүгээр сард гэхэд манай О- ХХК-ийн хохирлын мөнгө болох 140.000.000 төгрөгийг Австрали доллароор 63.300 болгож бэлнээр авч ирж өр төлбөр нь дууссан. Тухайн үед хувийн ажил ихтэй байсан учраас компанийг төлөөлөх эрхийг М.Ө-д олгож чадаагүй. Манай компанийг төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай М.Ө-д өгсөн ба манай компани нь ямар нэгэн хохиролгүй болсон. М.Ө- нь өөрийнхөө байрыг барьцаанд тавьж хохирлоо барагдуулсан сураг байсан. Манай компанийн зүгээс дээрх хэрэгт М.Ө-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцох бүрэн эрхтэй гэдгийг дээрх мэдүүлгээр хэлмээр байна. Манай компанид учирсан хохиролыг М.Ө- нь бүрэн төлж барагдуулсан ба дээрх хүнд залилуулсан гэх 140.000.000 төгрөгийг М.Ө-ын мөнгө гэж хэлэхэд болно... /6 хх 125/ гэх мэдүүлгүүд,

гэрч Э.Д-гээс гаргаж өгсөн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар 11 хуудас /6 хх 111-122/,

Худалдаа хөгжийн банкны харилцагч Т- Д- эзэмшигчтэй 4Т-5 тоот депозит дансны хуулга /хх 134/,

Худалдаа хөгжийн банкны харилцагч А- Д- эзэмшигчтэй 4Ө-3 тоот депозит дансны хуулга /хх 137, 212-243/,

Хас банкны харилцагч Д- А- эзэмшигчтэй 5Н-3 тоот дансны хуулга /хх 141-142, 144-145/,

Хас банкны харилцагч Д- А- эзэмшигчтэй 5Н-9 тоот дансны хуулга /хх 143, 146-148/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №Д035/24 дугаартай “хөрөнгийн үнэлгээний төлбөр 2406000000437, 406.000 төгрөг” нэхэмжлэх /хх 178/,

“О- ХХК-ийн гүйцэтгэх захирал М.О-ын итгэмжлэл олгох тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №25/06 дугаартай тушаал /6 хх 67/,

2. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Н.Ө-ын төрсөн хүү С.А-ыг Солонгос улс руу явуулна, виз гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл буюу Фейсбүүк чат ашиглан хуурч, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 4Ө-3 дугаарын данс, Хаан банк дахь иргэн М.Б-ын эзэмшлийн 5Б-1 дугаарын дансыг тус тус ашиглан 4 удаагийн гүйлгээгээр нийт 6.504.200 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх 82/,

хохирогч Н.Ө-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3 хх 83/,

хохирогч Н.Ө-ын 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...А- гэх хүнтэй холбогдоод материалыг нь эх хувиар нь онгоцоор явуулаад тэр сургуульд зуучилсан гэж 1.450.000 төгрөгийг А-ын Худалдаа хөгжлийн банкны 4Ө-3 дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд А- нь хэлэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр над руу холбогдоод хүүхдийн чинь визийг найдвартай гаргаж өгнө, би хөөцөлдөж байна, та одоо 1.000.000 төгрөгийг над руу шилжүүлээрэй, би тус найзтайгаа уулзана. Харин 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэхэд таны хүү А-ын виз гарчихна гэж хэлсэн. Тэрнээс хэд хоногийн дараа А- надтай дахин холбогдоод, таны хүү болон та хоёрын явах тодорхой юм чинь онгоцныхоо тийзийг урьдчилан наана нь бичүүлэх шаардлагатай байдаг, би Солонгос улс руу явах тизийг чинь бичүүлье гэсэн. Бид хоёр ч зөвшөөрөөд хэзээ яаж явах вэ судлаад өгөөч гэхэд тэрээр надад таны хувьд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 15 минутын УБ-Сөүл, буцах 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сөүл-УБ чиглэлийн 2 талдаа Миатын нислэг 661.000 вон 1.893.000 төгрөг болж байна. Харин танай хүү болох А-ын 1 талын нислэг буюу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 цаг 15 минутын 1 талын нислэг 1.161.000 төгрөг байна гэсэн. Тэгээд бид хоёр зөвшөөрөөд чи захиалчих бид хоёр мөнгийг шилжүүлье гэж хэлсэн. А- нь мөн өмнө мөнгө авч байсан худалдаа хөгжлийн банкны 4Ө-3 дугаарын дансыг өгсөн. Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагт тус өгсөн данс руу 3.054.200 төгрөгийг шилжүүлсэн... /3 хх 87-88/,

хохирогч Н.Ө-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн “...А-ын материалыг Улаанбаатар хотод бүрдүүлээд тухайн үед А- Солонгос улсад байсан. А-ын материалыг нисэх онгоцны буудал дээр Солонгос явах хүнд бичиг баримтаа дайгаад явуулсан. Бичиг баримт өгч явуулсан хүнийг огт танихгүй. А-ын Солонгос дугаарыг нь өгөөд явуулсан 2023 оны 01 дүгээр сарын 7-8-ны хавьцаа А- Д- гэсэн дугаараас ярихдаа А-ын визний татгалзсан хариу ирсэн байна, сургуулийн виз нь гараагүй байна гэж хэлсэн. А- бид хоёрын нийт 6.504.200 төгрөгийн буцаан авмаар байна...” /3 хх 91/,

хохирогч С.А-ын “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай ээж Н.Ө- над руу залгаад Худалдаа хөгжлийн банкны 4Ө-3 дугаарын тоот данс над руу явуулаад 1.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь энэ тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн ба гүйлгээний утга нь Ө- гэж бичээд явуулсан. Мөнгө шилжүүлсний дараа 2 хоногийн дараа ээж надад хэлэхдээ Солонгос улс руу виз гаргадаг хүн байгаа юм, чиний материалыг өгчихлөө гэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Д.А- гэх хүн над руу чат бичээд сургууль дээрх материал чинь бүрэн одоо материалыг чинь явууллаа элчингийн хүнд 1.000.000 төгрөг өгнө над руу шилжүүлчих гээд Худалдаа хөгжлийн банкны 4Ө-3 тоот данс над руу явуулахаар нь би 1.000.000 төгрөг шилжүүлэх дээ гүйлгээний утган дээр 5 үсэг тавиад явуулсан. ...Шилжүүлсэн 2.000.000 төгрөгөө авмаар байна... /3 хх 97/,

гэрч М.Ш-ын ...Манай найз Д- Солонгос улсад ажилладаг юм. Д- Солонгос улс руу гарахдаа А- гэх хүнээр дамжуулж гарсан юм. Тэгээд би Д- найзтай холбогдоод яаж Солонгос улс руу гарах вэ гэхэд А- гэх хүн зуучилж өгсөн гэхээр нь би А- гэх хүний фейсбүүк хаягийг аваад холбогдсон. Солонгос улс руу виз гаргаж өгье гэхээр нь би 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би виз мэдүүлэхээ болилоо гээд буцаагаад 1.000.000 төгрөгөө авсан юм. ...2022 оны 11 дүгээр сард Н.Ө-тай уулзаж Богд ресторанд хоол идэх зуураа А- гэх хүн Солонгос улс руу виз зуучилж өгдөг хүн байна лээ гэж ярихад энэ хүнийхээ хаягийг өгчих би холбогдмоор байна гэхээр нь би хаягийг нь өгсөн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа надтай Н.Ө- тааралдаад миний нөхрийн найз байна лээ, бид нар багийн найзууд байсан юм гээд байсан... /3 хх 93/,

гэрч М.Б-ын ...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч хүн байгаа юм. Солонгос улсад ажиллаж байгаа Монгол хүмүүсийн воныг Монгол мөнгө болгоод Монгол данс руу нь хийж өгдөг. Бас Монголоос Солонгос улс руу мөнгө явуулах гэж байгаа хүмүүсийн мөнгийг вон болгож данс руу нь хийж өгдөг. Фейсбүүкээр найзууд юм. Өмнө нь надаар гүйлгээ хийлгэдэг байсан. Би 5Б-1 гэсэн данс эзэмшдэг. Тухайн өдөр Д.А- гэх хүн над руу фейсбүүк чатаар бичээд би таны данс руу 1.450.000 төгрөг явуулчихлаа. Та вон буюу Солонгос мөнгө болгоод миний Солонгос данс руу буцаагаад хийгээд өгөөч гэсэн. Би тэр мөнгийг вон болгоод Солонгос улсын Хана банкны 144Ө-7 гэсэн А-ын данс руу 582.330 воныг шилжүүлсэн. Би бол А-тай уулзаж байгаагүй. Фейсбүүкээр л холбогддог. Хаана байдаг ямар ажил хийдэг талаар нь ч асууж байгаагүй... /3 хх 101-У-/ гэх мэдүүлгүүд,

Худалдаа хөгжлийн банкны харилцагч А- Д- эзэмшигчтэй 4Ө-3 тоот дансны хуулга /3 хх 116, 129-135/,

Худалдаа хөгжлийн банкны харилцагч А- Д- эзэмшигчтэй 45Д-4 тоот дансны хуулга /3 хх 117, 136/,

Хаан банкны харилцагч Наран Ө- эзэмшигчтэй 5Д-08 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 121-122/,

Хаан банкны харилцагч М-жав Б-а эзэмшигчтэй 5Б-1 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 123/,

Хаан банкны харилцагч Содномцэрэн А- эзэмшигчтэй 55Д-8 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 124-125/,

хохирлын тооцоо /3 хх 137/,

гар утсанд /Redmi 10/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 138-149/,

гар утсанд /IPhone 13 Promax/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 150-158/,

3. Булган аймгийн Баяннуур сумын Бор Булан гэх газарт оршин суух хохирогч Ц.С-гаас 870 боодол өвсийг нэг бүрийн үнийг 8.500 төгрөгөөр худалдан авахаар тохирч сүлжээтэй газар очиж байгаад мөнгөө шилжүүлнэ гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 7.395.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 хх 90/,

хохирогч Ц.С-гийн ...Би 2022 оны 10 дугаар сараас эхлэн Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг Бор булан гэх газраас өөрийн хадлангийн талбайгаас нөхөр Г.Б-гийн хамт малын өвс бэлтгэж худалдан борлуулж байсан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр том ачааны машинтай үл таних залуу ирээд бэлэн мөнгөөр нь өвс худалдаж авъя гээд 870 ширхэг /боодол/ өвсийг нэг бүрийнх нь үнийг 8.500 төгрөгөөр бодож нийт 7.395.000 төгрөгийн өвс худалдаж авахаар болсон. Ингээд тухайн залуу надаас худалдаж авсан өвсөө өөрийнхөө машинд ачиж авсныхаа дараа би одоо замдаа сүлжээтэй газар очиж таны мөнгийг данс руу чинь явуулна мөнгө ортол та надтай хамт явж байгаа залууг toyota crown маркийн саарал өнгийн машины хамт түр үлдээе намайг мөнгө шилжүүлэхээр та явуулаарай гээд миний дансны дугаарыг авсан. Ингээд би тухайн залууг мөнгө шилжүүлэх байх гээд 3 хоног хүлээсэн боловч мөнгөө шилжүүлээгүй. ...Намайг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд гэртээ байж байтал 10 цаг 53 минутад миний Б- дугаартай гар утас руу 8Б- гэсэн дугаараас залгахаар нь автал би ноднин таниас өвс авсан А- байна аа, одоо таны мөнгийг өгөх гэсэн юм аа, би өөр хүний данснаас хоёр хувааж өгье гэхээр нь би өөрийнхөө хаан банкны дансыг өгтөл удалгүй миний хаан банкны 5Б-8 тоот данс руу эхлээд 4.000.000 төгрөг дараа нь 3.400.000 төгрөг нийт 7.400.000 төгрөг орсон... /4 хх 96-97/,

гэрч 3.С-ийн “...Би Булган аймгийн Баяннуур сумын нэгдсэн халаалт уурын зуухыг давхар хариуцан ажилладаг. Би Д.А- гэх хүнийг зүс танина. Д.А- нь 2020 оноос хойш 2022 он хүртэл манай уурын зууханд халаалт эхэлсэн үед жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 3-4 удаа Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас том машинаар нүүрс авчирч өгдөг байсан учраас зүс таних болсон. Д.А- нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үед манай уурын зууханд ирж нүүрс буулгачихаад Улаанбаатар хот руу ангийн уулзалттай гээд нүүрс ачиж ирсэн машинаа шөнө оруулж ирээд тавьчихаад явчихсан байсан. Тэгээд 2 хоногийн дараа ирээд надтай уулзсан. Надтай уулзахдаа юм ярьж байгаад надад ах 200-300 боодол өвс олдох болов уу гэхээр нь би хүнээс асууж егье гэсэн. Тэгээд би хүргэн ах Ч-гээс өвс асуусан чинь өвс байж магадгүй гэхээр нь би Д.А-ыг Ч- ахтайгаа холбуулсан юм. Түүний дараа Ч- ах над руу утсаар залгаад манай сумын малчин Ц.С- эгчийн нөхөр Б-гийн талбайгаас ирж хурдан өвс авбал ав гэж байна гэсэн ингээд Д.А-т энэ тухай утсаар хэлэхэд Д.А- нэг залуугийн хамт том машинтайгаа Булган аймгийн Баяннуур сумын шар тал 2 дугаар багийн нутаг Бор булан гэх газарт очоод Ц.С-, түүний нөхөр Б- ах нараас 700 гаран боодол өвс авсан гэж сонссон түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. 2023 оны 03 дугаар сарын эхээр Д.А- манай уурын зууханд нүүрс буулгахаар ирсэн юм. Тэгээд өөрийнхөө ачиж явсан нүүрснээс барагцаагаар 2 тонн орчмыг Ц.С- эгчийнд буулгах гэж байгаа гээд ярьж байсан. Түүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.С- эгч над руу утсаар залгаад нөгөө Д.А- гэх залуу чинь манай хашаанд мөнгөнийхөө оронд түр үлдээчихсэн байсан машинаа аваад явчихлаа чи залгаад асуугаад өгөөч гээд би Д.А-ын утасны дугаарыг аваад залгаж Д.А-тай утсаар яриад чи өвс авсан хүнийхээ мөнгө төгрөгийг нь өгөөч, яагаад хэлж ярихгүй машин тэргээ аваад явчихдаг юм бэ гэсэн чинь би аваагүй банкны хүмүүс авсан гэхээр нь яахаараа банкны хүмүүс хэлж ярихгүй айлын хашаанаас хүний машин хулгай хийгээд авдаг юм гэсэн чинь би мэдэхгүй гээд утсаа салгасан түүнээс хойш би олон дахин удаа залгахад утсаа аваагүй, мессеж бичсэн боловч над руу хариу ирээгүй...” /4 хх 131-132/,

гэрч Г.С-ын “...Би 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын авто замын төлбөр хураах цэгт ажил дээрээ байж байтал чиргүүлгүй дан толгойтой цагаан өнгийн Норд бенз маркийн машин ирээд манай ажлын гадаа зогсоод унтарсан тэгтэл тэр машиныг жолоодож явсан нэг залуу намайг ахын дүү гарч ирээд аккумляторын келемний толгой бариад өгөөч гэхээр нь би гараад барьж өгтөл тэр ах машинаа асаагаад хөдлөөд манай постоор гараад Улаанбаатар хот чиглэлд явсан юм. Тухайн хүнийг А- гэсэн санагдаад байна, тухайн хүн ганцаараа машинаа жолоодчихсон явж байсан. Би өмсөж явсан хувцсыг нь санахгүй байна, дунд зэргийн махтай, 170 орчим өндөртэй, бордуу царайтай эрэгтэй хүн байсан. Би тухайн хүнийг дахиж харвал танина, зургийг нь харвал танина. Таны надад харуулсан хүний зураг А- гэх манай төлбөр хураах цэгт цагаан Норд бенз маркийн машин унаж ирсэн хүн мөн байна гэв...” /4 хх 135-136/,

гэрч 3.А-ийн “...Манай нөхөр Ч- нь 2023 оны 02 дугаар сард Булган аймгийн Баяннуур сумын төвийн уурын зууханд галчаар ажиллаж байсан юм. Мөн галчаар ажиллаж байхдаа сумын Шар тал 2 дугаар багийн нутаг Бор булан гэх газарт өвлийн хадлан хийж байсан. Тухайн үед 2023 оны 02 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн төвөөс А- гэх залуу том ачааны машинаар сумын төв уурын зууханд нүүрс буулгаж ирэхдээ манай нөхрөөс их хэмжээгээр өвс зарах хүн байна уу гэж асуухаар нь манай нөхөр тус болох гээд Бор буланд хадлан хийж байсан хүмүүсээс хадсан өвс асууж С- гэдэг хүнээс 800 гаран боодол өвс авч өгсөн гэж сонссон тэгээд тухайн өвсийг ачих гэж тэр А- 3-4 хоносон гэсэн. Тэгээд өвс авч ачуулсныхаа дараа явахаасаа өмнө манай гэрт нэг залуугийн хамт ирээд хоол идээд явсан. Тэр үед л А- гэдэг залууг харсан түүнээс танихгүй, холбогдох утсыг нь мөн гэр орныг нь хаана байдгийг нь мэдэхгүй. Д.А- нь манайд ирээд хоол унд идэж байхдаа мөнгө төгрөгийн талаар тодорхой зүйл яриагүй би ч тэр асуудалд нь оролцоогүй, сүүлд нь сонссон чинь мөнгөө өгнө гээд өгөөгүй гэж байсан. Д.А- нь манай гэрт ирэхдээ мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэгтэй ирсэн. Би хамт ирсэн залуугийнх нь нэрийг нь мэдээгүй. Өвс ачуулсан том машин нь улаан толгойтой, том чиргүүлтэй байсан... /4 хх 139-140/,

гэрч Т.Ч-гийн ...Намайг 2023 оны 02 дугаар сард Баяннуур сумын төв уурын зууханд галчаар ажиллаж байхад Д.А- гэдэг залуу том тэргээр Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас нүүрс ачиж манай уурын зууханд буулгадаг байсан тийм учраас зүс таних болсон. Д.А- нь 2-3 удаа ирж манай уурын зууханд нүүрс буулгасан тэгээд 2023 оны 02 дугаар сарын дунд үеэр том машинаараа нүүрс буулгаж ирчихээд надаас танай суманд зарах өвс байна уу би буцахдаа ачиж явна гэхээр нь би тус больё, ольё гэж бодоод Баяннуур сумын Бор бул булан гэдэг газарт дагуулж очоод хадланчдаас 800 гаран боодол өвс цуглуулж өгөөд том машин дээр нь 3 хоног ачуулсан. Д.А- нь манай сумын С- гэдэг хүнтэй өвсний тооцоо хийх ёстой байсан тэгээд сүүлд нь мөнгөө өгөөгүй гэж сонссон. Би тухайн үед өвсний мөнгө төгрөгт нь оролцоогүй. ...Д.А- нь дунд зэргийн нуруутай туранхай шар залуу байсан...” /4 хх 143-144/,

гэрч Г.Б-гийн “...Би Д.А- гэх хүнийг урьд нь таньдаг байгаагүй. 2023 оны 02 дугаар сард манай сумын уурын зууханд галч хийдэг Ч- нь том ачааны машинтай нэг залуу бас нэг жижиг тэрэгтэй залууг Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг Бор булан гэх газарт намайг хадлан хадаж байхад дагуулж ирээд энэ залуу том ачааны машинтай өвс авах гэж явна гэсэн. Тэгэхээр нь би Ч-гийн таньдаг хүн байна гэж ойлгосон. Тэгээд тэр том ачааны машинтай залуу нь би бэлэн мөнгөөр нь өвс авна гэхээр нь манай эхнэр С- өөрийнхөө болон тэнд хадлан хадаж байсан Эрдэнэбаяр, Мийгаа нараас өвс цуглуулаад өөрийнхөө өвстэй нийлүүлээд 870 боодол өвсийг нэг бүрийнх нь үнийг 8.500 төгрөгөөр бодож, нийт 7.395.000 төгрөгийн өвсийг ачааны машинд нь ачиж өгөөд явуулсан. Манай эхнэр С-гаас өвс авсан залууг А- гэж байсан. Урьд нь манай сумын уурын зууханд 3-4 удаа Өвөрхангай аймгаас ирж нүүрс буулгаж байсан гэж хүмүүс ярьж байсан. Тэгээд л Ч-г таньдаг болсон юм байна лээ. А- нь өвсөө ачуулсныхаа дараа би сүлжээтэй газар гараад дансаар мөнгийг чинь шилжүүлнэ гээд манай эхнэр С-гийн дансыг аваад явсан. Тухайн үед би тэр залуутай хамт явсан жижиг машинтай залууг мөнгөө явуулсны чинь дараа чамайг явуулна гэсэн. Ингээд тухайн өдөр өнгөрөхөд мөнгө явуулаагүй байсан тэр залуутай утсаар холбогдоход удахгүй явуулна хүнээс мөнгө авна гэх зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан ярьсаар байгаад 3 хоног болсон сүүлдээ бүр утсаа ч авахаа байсан... /4 хх 147-148/,

гэрч Г.Б-гийн ...Би Д.А-ыг урьд нь таньдаг байгаагүй. Би Д.А-ыг 2023 оны 02 дугаар сард Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг Бор булан гэх газраас манай хадлангийн талбайгаас өвс авна гэж ачих гээд ирэхээс өмнө ерөөсөө уулзаж байгаагүй. Тухайн үед өвс авна гээд Ч- дагуулж ирсэн тэр үед л анх А-ыг харсан. Д.А- нь Бор булангаас манай хадлангийн талбайгаас 870 боодол өвс аваад машиндаа ачуулчихаад урагшаагаа сум руу дөхөж сүлжээтэй газар очиж байгаад 870 боодол өвснийхөө мөнгийг нь бүгдийг нь манай эхнэр Ц.С-гийн данс руу хийнэ гээд өвс аваад явсан боловч мөнгөө дансаар шилжүүлээгүй...” /4 хх 159-160/,

Хас банкны харилцагч Д- А- эзэмшигчтэй 5Н-3 тоот дансны хуулга, албан бичиг /4 хх 182-183/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/, албан бичиг /4 хх 198-199/,

Тольдох оюуны өнгө” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №21/1/32 дугаартай “...иргэн Ц.С-д эд хөрөнгийн хохирол учирсан байх тул Ц.С-гийн бусдад өгсөн гэх 467 боодол /ширхэг/ өвсний зах зээлийн үнэлгээний дүгнэлтийг 3,969,500 төгрөг гэж тогтоолоо... гэх /4 хх 206-211/,

“Тольдох оюуны өнгө” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №21/1/33 дугаартай ...2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хадсан малд өгөх зориулалт бүхий 360 боодол /ширхэг/ байгалийн өвс нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үнэлгээний дүгнэлтийг 3.069.000 төгрөг гэж тогтоолоо... гэх /4 хх 220-225/,

 “Тольдох оюуны өнгө ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №21/1/34 дугаартай ...иргэн Б.Эрдэнэбаярт эд хөрөнгийн хохирол учирсан байх тул бусдад өгсөн гэх 43 боодол /ширхэг/ өвсний үнэлгээний дүгнэлтийг 365.500 төгрөг гэж тогтоолоо...” /4 хх 235-240/ гэх шинжээчийн дүгнэлт, гэрчилгээнүүд,

4. Хохирогч О.М-д Солонгос улс руу явах виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх 94/,

хохирогч О.М-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /5 хх 95/,

хохирогч О.М-ын “...Би өмнө нь БНСУ руу гарахаар хөөцөлдөж байсан юм. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай хамаатны ах Б- /Б-/ манай ээжтэй яриад, манай ээж намайг Б- ахтай яриулсан. Тэгэхэд Б- ах БНСУ руу баталгаатай виз гаргадаг нэг хүн яриад байна. Чи энэ хүнтэй ярьчих гэсэн. Тэгээд надад Д- гэсэн дугаарыг өгсөн ба тэр дугаарт нь 8С- дугаараасаа залгаж асуухад виз гаргаж өгнө, мөнгөө шилжүүлчих гэсэн. Би баталгаатай эсэхийг нь асуухад баталгаатай гэсэн тул итгээд эхний гүйлгээг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ээжийнхээ ахын залуу Б-ын Э-ын Хаан банкны 5Э- тоот данснаас 5М-1 тоот дансанд 1.100.000 төгрөгийг интернэт банкаар надтай хамт Офицеруудын ордны автобусны буудлын орчимд явж байхдаа гүйлгээний утгыг нь цаанаас мессежээр илгээсэн 51Э-1 гэсэн утгыг хийж шилжүүлсэн. Дараагийн удаа өөрийн Хаан банкны 5Э-69 тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 4Ө-3 тоот данс руу 1.090.000 төгрөгийг 8С- гээд өөрийнхөө утасны дугаарыг утга хэсэг дээр нь бичээд Монгол кино үйлдвэрийн хажууд явж байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа виз гарах гээд байна үлдсэн мөнгөө хий гэсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5Э-69 тоот данснаас 4Ө-3 тоот дансанд зээлэв гэсэн утгатайгаар 850.000 төгрөгийг шилжүүлж нийт 3.040.000 төгрөгийг шилжүүлсэн Д.А- гэгч нь надаас мөнгө авсан цагаасаа хойш утсаа авахаа больсон...” /5 хх 99-100/,

гэрч Д.Б-ын ...О.М- нь манай хамаатны дүү, миний үеэл хүүхэд. Харин А-ыг танихгүй. М-ын ээж нь хүүгээ солонгос улс руу явуулчих юмсан гэж яриад байсан үеэр манай найзууд олон дам дам хүнээс л Солонгос улс руу гаргаж өгдөг А- гэдэг хүн байна гэхээр нь би 2022 оны 12 дугаар сард А-ын Д- дугаарын утас руу залгаж ярихад би хөдөө байдаг, очиж уулзаж ярих боломжгүй ээ ах утсаар яриад мэдээлэл авчих гэхээр нь би дүүгээ яриулъя гээд М-д А-ын утсыг нь өгсөн. Тэгээд би М-д сайн асууж лавлаад уулзъя гэж байгаад уулзаад мөнгө төгрөгөө өгөөрэй гэж хэлээд байхад надад хэлээгүй баахан мөнгө шилжүүлсэн байсан...” /5 хх 104/ гэх мэдүүлгүүд,

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны харилцагч О- М- эзэмшигчтэй 5Э-69 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 106-111/,

5. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Н.Н-ийн “өвс ачуулна гэх зарын дагуу холбогдож өвс тээвэрлэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ван экс вет /One xbet/ гэх цахим мөрийтэй тоглоомын агент болох А.У-ын эзэмшлийн Хаан” банкны 5У-7 тоот данс руу 3.500.000 төгрөгийг дараа нь 1.000.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх 9/,

хохирогч Н.Н-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /7 хх 10/,

хохирогч Н.Н-ийн “...Би фейсбүүкт 2023 оны 09 дүгээр сард “өвс ачуулна” гэсэн пост оруулсан бөгөөд зарын дагуу А- гэх хүн “О- О-” гэсэн хаягаар холбогдсон. Би Д.А-ыг огт танихгүй, ах дүү, төрөл садны холбоо хамаарал байхгүй. Би эхлээд 1.000.000 төгрөг, 2.200.000 төгрөг, 1.800.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр Н- өвс, өвс 7784, 7784 өвс гэсэн утгаар шилжүүлсэн. Д.А- нь надад хэлэхдээ “Миний худалдаж авсан өвсийг өөр хүнд буулгаж өгчхөөд дахиад миний өвсийг хоёр хоноод ачаад гарна” гэж хэлээд надад 5.000.000 төгрөг буцаан шилжүүлж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “таны өвсийг ачих гэж байна, хямдхан өвс олсон” гээд надаас 4.500.000 төгрөг шилжүүлэн авсан. Би гомдолтой байна...” /7 хх 14-15/,

гэрч М.О-ийн “...Би 2023 онд One xbet” буюу спортын мөрийтэй тоглоомын сайтын агент хийдэг байсан. Тоглогч Д.А- өөрийн дансаар гүйлгээ хийдэг байсан. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “О- О- фейсбүүк хаягаас миний “One xbet Mongolia” гэсэн чат руу бичсэн бөгөөд “1.000.000 төгрөгөөр дансаа цэнэглүүлье өвс тээвэр гэсэн утгатай мөнгө орно” гэсэн. ...Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 54 минутад Хаан банкны 5О-1 тоот данснаас 1.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд би мөрийтэй тоглоомын дансыг нь цэнэглэж өгсөн... /7 хх 26/,

гэрч А.У-ын “...Хаан банкны 5У-7 тоот данс миний данс. Би 2023 оноос өнөөдрийг хүртэл One xbet буюу спортын мөрийтэй тоглоомын сайтын агент хийж байгаа. ... Д.А- нь Б- өвс гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байсан... /7 хх 28/ гэх мэдүүлгүүд,

цахим орчинд буюу фейсбүүкт “О- О- гэсэн хаягаас бичсэн мессежний хуулбар /7 хх 29-39/,

хохирогч Н.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.У-ын эзэмшлийн “Хаан” банкны 51О-7 дугаарын данс руу Б- өвс гэсэн утгатай 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн болохыг нотолсон Н.Н-ийн эзэмшлийн “Хаан банкны 5О-1 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /7 хх 40-46/,

6. Д.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, У- дүгээр байрны У- тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Ц-тай мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, /зүүн шилбэнд/ цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /4 хх 4/,

хохирогч Н.Ц-ын “...2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг У- дүгээр байрны У- тоотод гэртээ эгчийн нөхөр Б-, нөхөр А-, манай охин Е- нар байсан. Тэгээд “Harbin” нэртэй 10 ширхэг лаазтай пиво уугаад шөнийн 3 цаг хүртэл сууж байсан. Тэгээд би нөхөртөө “чамаас мөнгө авах гэж байгаа хүмүүс над руу залгаад амар заяа үзүүлэхгүй байна, Хаан банкнаас над руу яриад зээлийг чинь шүүх рүү шилжүүлнэ гээд намайг дарамтлаад байна, чи гэрээс зайл” гэсэн чинь нөхөр А- нь хэрүүл гуйгаад “янхан, гичий” гэх мэтээр элдвээр хэлээд юм шидээд байсан. А-ын шидсэн зүйл нь миний нүдний доор оносон. Миний нүд, хамар хавдаад, ...байрны 4 давхарт байдаг манай ажлын эгч Н-ийн гэрийн хаалгыг нүдээд ...дуудлага өгсөн...” /4 хх 7-8/,

гэрч О.Н-ийн “...Би гэртээ унтаж байхад хаалганы хонх дугараад байсан. Цагийг нь сайн санахгүй байна. 02 цаг өнгөрч байсан. Харанхуй шөнө хэн ирдэг юм бол гээд хэсэг хугацаанд хаалгаа тайлахгүй байсан чинь Хандаа байна хаалга гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалга тайлсан чинь уйлаад та утсаа өгчих Амраа миний утсыг өгөхгүй байна гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь цагдаа дуудах гэсэн юм гэж хэлсэн. Хөл нүцгэн байхаар нь би углааш өмсгөсөн. Тэгээд манай гэрийн үүдэнд миний утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрт хүн байгаа талаар асуухаар нь байгаа гэсэн чинь би гарлаа гэхээр нь би хамт доод давхар руу бууж байхад цагдаа нар ирээд удалгүй би гэртээ орсон. Нөхөртэйгөө хэрэлдээд гэж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... Дуудлага өгөх гэсэн юм гээд гэрийн хаягаа хэлээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна хурдан ирээрэй гэж хэлээд утсаа салгасан...” /4 хх 42/,

шинжээч М.О-ийн ...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үзүүлэгч Н.Ц-ын биед шүүх эмнэлгийн өрөөнд дээрээс доош чиглэсэн бүтэн биеийн үзлэгийг өөрийн биеэр хийсэн. Үзлэгээр тархи доргилт зүүн нүдний дээд, доод зовхи, хамар зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэгт хязгаарлагдмал бус хавтгай гөлгөр гадаргуутай хатуу хүчин зүйлүүдийг хэлнэ. Мохоо хүчин зүйлд хаалганы бариул хамаардаг. Гэмтлүүдийн өнгө тогтоц шимэгдлээс үзэхэд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хаалганы бариулыг биеийн олон хэсгээр нэгэн зэрэг очиж мөргөхгүй...” /4 хх 45/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М. О-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №02 дугаартай ...Н.Ц-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /4 хх 16-17/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.А-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг “үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг “...П-гээс мэдүүлэг аваагүй, Ө-ийг гэрчээр асуух хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч бодитой хэрэгжүүлээгүй, мөн Солонгос дахь банкны дансны хуулга болон холбогдох баримтуудыг цуглуулаагүй,

Д.А- нь залилан үйлдээгүй, харин зуучлалын үүргээ гүйцэтгэж байсан нотлох баримтуудыг бүрэн шалгаагүй,

гэмтлийн тухайд хохирогчийн өмнөх мэдүүлэг худал байсан, гэмтэл нь шүүгдэгчээс үүдэлтэй биш байж болох нөхцөл тогтоогдсон,

түүнчлэн яллагдагчийн эрхийг зөрчиж, мэдүүлэг өгөх, өөрийгөө өмгөөлөх боломжийг бүрэн хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримт дутуу үнэлсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.А-ын дээрх үйлдлүүд нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлууд дараах байдлаар няцаагдаж байна. Үүнд:

Хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд, холбогдох бичгийн нотлох баримт болон бусад баримтууд нь ач холбогдолтой, харилцан уялдаа холбоотой, нэгнээ нотолсон байх бөгөөд тухайн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоох боломжийг бүрдүүлсэн байх тул хэргийг дахин нэмэлт байдлаар шалгах, тухайлбал зарим гэрчүүдийг дахин асуулгах шаардлагагүй байна.

Өөрөөр хэлбэл, П-, Ө- нараас гэрчийн мэдүүлэг авах, О.М-ын виз гаргуулахтай холбоотой баримтуудыг Солонгос Улсын элчин сайдын яамнаас гаргуулах, Д.А-ын Солонгос Улс дахь “Хана” гэх банкны 144Ө-7 тоот дансны хуулгыг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд бодитой нөлөө үзүүлэхээргүй буюу хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг өөрчлөх ач холбогдолгүй байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “Д.А-ыг зуучлалын үйлчилгээ үзүүлсэн, П-, Ө- нар нь хэргийн үйл баримтыг нотолно, Солонгос дахь дансны хуулгаар хэргийн үйл баримт няцаагдана” гэх тайлбараас өөрөөр нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.А- болон түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдол болон тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ДШМ/103 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2800 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлтүүдийг хангаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байх тул уг хэрэгт дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим гэрчээс мэдүүлэг аваагүй, эсхүл хүсэлтэд дурдсан бүх ажиллагааг гүйцэтгээгүй нь дангаараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй ба мөн Д.А-т нотлох баримт гаргуулах, цуглуулах эрх нээлттэй байсан талаар дүүргийн ерөнхий прокуророос хариу өгсөн байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй нь түүний хуульд заасан эрх, боломжийг хаасан гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхээс хэргийг буцаах хүртэл хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт ажиллагаа хийлгэх талаар эрх бүхий байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байх бөгөөд түүний “нэмэлт ажиллагаа хийлгүүлэх, нотлох баримт цуглуулах хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж байсан, нэмэлт ажиллагаа бүрэн хийгдээгүй” гэх үндэслэлээр гомдол гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж байсан эсэх, уг эрхээ бодитой ашигласан эсэхтэй нийцэхгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Ш

 

үүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Д.А- нь эхнэр Н.Ц-ын биед гэмтэл учруулаагүй, хохирогчийн өмнөх мэдүүлэг худал байсан, хохирогч өөрөө хаалганы бариул мөргөсөн, гэмтэл нь шүүгдэгчээс үүдэлтэй биш байсан, зүүн шилбэнд юунаас болж гэмт учирсан болох нь тодорхойгүй талаар маргаж байх хэдий ч хохирогч Н.Ц-ын анх өгсөн буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...гэртээ эгчийн нөхөр Б-, нөхөр А-, манай охин Е- нар байсан. Тэгээд “Harbin” нэртэй 10 ширхэг лаазтай пиво уугаад шөнийн 3 цаг хүртэл сууж ...нөхөр А- нь хэрүүл гуйгаад “янхан, гичий” гэх мэтээр элдвээр хэлээд юм шидээд байсан. А-ын шидсэн зүйл нь миний нүдний доор оносон...” /4 хх 7-8/, гэрч О.Н-ийн “...02 цаг өнгөрч байсан. ...Хандаа байна хаалга гэж хэлсэн. ... Хөл нүцгэн байхаар нь би углааш өмсгөсөн. ...Нөхөртэйгөө хэрэлдээд гэж байсан. ...Дуудлага өгөх гэсэн юм гээд гэрийн хаягаа хэлээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна хурдан ирээрэй гэж хэлээд утсаа салгасан...” /4 хх 42/, шинжээч М.О-ийн ...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үзүүлэгч Н.Ц-ын биед шүүх эмнэлгийн өрөөнд дээрээс доош чиглэсэн бүтэн биеийн үзлэгийг өөрийн биеэр хийсэн. Үзлэгээр тархи доргилт зүүн нүдний дээд, доод зовхи, хамар... /зүүн шилбэнд/ цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэгт хязгаарлагдмал бус хавтгай гөлгөр гадаргуутай хатуу хүчин зүйлүүдийг хэлнэ. Мохоо хүчин зүйлд хаалганы бариул хамаардаг. Гэмтлүүдийн өнгө тогтоц шимэгдлээс үзэхэд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хаалганы бариулыг биеийн олон хэсгээр нэгэн зэрэг очиж мөргөхгүй...” /4 хх 45/ гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М. О-ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №02 дугаартай ...Н.Ц-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, /зүүн шилбэнд/ цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /4 хх 16-17/ гэх шинжээчийн дүгнэлт, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /4 хх 4/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний дээрх үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогч Н.Ц-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн анхны мэдүүлэгт тухайн өдөр хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэсний дараа маргаан үүсэж, улмаар эд зүйл шидэж нүдний орчимд нь оносон талаар тодорхой, логик дараалалтайгаар мэдүүлсэн байх бөгөөд энэхүү мэдүүлэг нь хэрэг үүссэн даруйд өгөгдсөн, үйл явдлын шууд эх сурвалж болохын хувьд нотлох баримтын ач холбогдолтой байхын зэрэгцээ шинжээч эмч М.О-ийн дүгнэлт болон мэдүүлгээр хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, /зүүн шилбэнд/ цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, нэг цаг хугацаанд үүссэн байх магадлалтай, хаалганы бариулд нэг удаагийн мөргөлтөөр биеийн олон хэсэгт зэрэг гэмтэл үүсэх боломжгүй талаар тодорхой дурдсан байна.

Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн “зүүн шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл учирсан талаар хэргийн оролцогч нараас ямар нэгэн тайлбар, мэдүүлэг гаргаагүй хэдий ч хэргийн бодит нөхцөл байдал, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд, тухайн цаг хугацаанд шүүгдэгч Д.А- нь гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Н.Ц-тай мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний биед халдсан үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, шүүгдэгч нь хохирогч руу эд зүйл шидсэний улмаас уг зүйл хохирогчийн нүдний доод хэсэгт онож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи, хамрын хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хохирогчийн биед учирсан гэмтлийг өөрийн болгоомжгүй үйлдлээр буюу хаалганы бариул мөргөснөөс үүдэлтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин шүүгдэгчийн зүгээс хүч хэрэглэсэн үйлдлийн үр дагавар гэж дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хасаж хязгаарласан буюу яллагдагчийн эрхийг зөрчиж, мэдүүлэг өгөх, өөрийгөө өмгөөлөх боломжийг бүрэн хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.А-аас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр түүний үйлдсэн 5 үйлдэлтэй холбогдуулан мэдүүлэг авч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр түүнээс дахин мэдүүлэг авах гэсэн боловч “...Би үйлдсэн гэх хэргээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой М- гэх мөрдөгч дээр нэгтгүүлж байгаа. Би тухайн хэлтэст нэгдсэн журмаар мэдүүлэг өгнө...” /7 хх 75-76/ гээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 220 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /7 хх 88-91/-ыг түүнд танилцуулж, түүнд эрх, үүргийг тайлбарлан, түүнээс дахин мэдүүлэг /7 хх 95-96/ авсан, түүнд 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан /5 хх 154/ байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, дээр дурдсан зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/420 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР

 

 

                                   ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

 

 

                                  ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ