| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0149/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/150 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох, 178/2018/0149/ индекстэй, 1836000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарцын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, оны 04 сарын 28- ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй, ам бүл-2, хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, өөрт ногдох хөрөнгөгүй, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06- ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, АЮ 95042825 регистрийн дугаартай ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 02 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын компанид ажилд оруулж өгнө гэж хуурч Э.*******аас 09000 төгрөг, Б.*******аас 95000 төгрөг, Э.*******-*******оос 95000 төгрөг, Х.******* 35000 төгрөг, Т.гаас 45000 төгрөг, А.ээс 45000 төгрөг, Ч.аас 36000 төгрөг, нийт 33600 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Б.******* нь Аялал жуулчлал компанид ажилладаг байсан, манай компани шинэ салбараа энд нээх гэж байгаа, тогооч, туслах ажилчин, менежер, орчуулагч, төлөөлөгч зэрэг нийт 12 хүн авч ажиллуулна. Хоёр хүн гадаад руу явуулах гэж байгаа визний мөнгө өгнө нэг хүн 50000 төгрөг нийт хоёр хүнээс 20000 төгрөг бусад хүнээс үнэмлэхний мөнгө авна гэхэд нь Э.******* нь 09000 төгрөг, түүний эх, эгч дүү нар болох Б.******* нь 95000 төгрөг, Э.*******-******* нь 95000 төгрөг, Х.Хишиг нь 35000 төгрөг, Т. нь 45000 төгрөг, А. нь 45000 төгрөг, Ч. нь 36000 төгрөг нийт 33600 төгрөгийг өгсөн, Б.******* нь тухайн мөнгийг нь авсан боловч Ховд аймагт Аялал жуулчлалын компани байгуулагдаагүй, хоёр хүнийг гадаадад явуулаагүй, компани нь ажилчин элсүүлээгүй зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн...Надад мөнгөний хэрэг гараад Э.******* эгчээс худлаа яриад мөнгө аваад Улаанбаатар яваад мөнгийг нь өөртөө хэрэглэсэн. Тухайн мөнгийг ээжийн цалингийн зээл авч төлсөн. *******оо хэн нэгэнд өгөх мөнгө төгрөгний асуудал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* над дээр ирээд би аялал жуулчлалын компанид ажилладаг. Хүүхэд төрүүлээд хоёр жил завсарласан. Энд салбараа нээх гэж байгаа тэгээд ажилчин оруулах гэж байгаа. Тогооч, туслах ажилчин, менежер, орчуулагч, төлөөлөгч нийт 12 хүн авч ажиллуулна. Хоёр хүн гадаад руу явуулах гэж байгаа. Визний мөнгө өгнө, нэг хүнээс 50000 төгрөг, нийт 20000 төгрөг авсан. Бусад хүнээс үнэмлэхний мөнгө авсан. 2000000 төгрөгийг буцаагаад миний дансруу шилжүүлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 58-59 дүгээр хуудас/ Хохирогч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай дүү Э.******* нь гоо сайханы дэлгүүр ажиллуулдаг. Тэгтэл Б.******* нь дэлгүүр дээр нь ирээд “Голланд” улсын аялал жуулчлалын компани манай Ховд аймагт салбараа нээх гэж байгаа. Би Ховд аймагт төлөөлөгчөөр нь ажиллах гэж байгаа гэхээр нь манай эгч тогооч хийж чадна гэхэд үнэмлэхний мөнгө 45000 төгрөг өг гээд мөнгө авсан түүнээс хойш тэр хүнийг огт хараагүй...гэх мэдүүлэг/ хэргийн 67-69 дүгээр хуудас/ Хохирогч Х.Хишгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай охин Э.*******ын танил нь гадаадын аялал жуулчлалын компаний салбарыг Ховд аймагт нээх гэж байгаа гээд би иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, хоёр хувь цээж зураг, үнэмлэхний мөнгө 36000 төгрөг өгсөн. Би тэр охинтой уулзаж “компанитай юм уу “ гэж асуухад гадаадын аялал жуулчлалын компанид ажилладаг. Тэр газар Ховд аймагт салбараа нээх гэж байгаа, байр нь хаана байгаа юм бэ? гэхэд Домботод газар авсан, 40 сая төгрөгөөр гэхээр нь би тийм хямдхан газар байна уу гээд орхисон...гэх мэдүүлэг / хэргийн 78-80 дугаар хуудас/ Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай эгч Э.******* надад...Ховд аймагт гадаадын аялал жуулчлалын нэг компани салбараа нээж байгаа юм байна. Ажилчин авна гэж байна. Чи жолоочоор нь орох уу...гээд иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэргийг бүрдүүлж, 36000 төгрөгний хамт авсан...гэх мэдүүлэг / хэргийн 85-86 дугаар хуудас/ Хохирогч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 02 дугаар сарын эхээр найз Э.******* залгаад...Ховд аймагт нэг Аялал жуулчлалын компани салбараа нээж байгаа юм байна. Чи орох юм уу цалин гайгүй юм байна...гэсэн. Маргааш нь найзруугаа залгаж байгаад Б.*******ын 99447525 дугаарын утсыг аваад очиж уулзаад, иргэний үнэмлэх, цээж зураг, 45000 төгрөг бэлнээр нь өгсөн. Тэгээд эргэж холбоо бариагүй. Би тухайн үед өгсөн мөнгөө худал юм шиг байхаар нь тэр дороо буцаагаад нэхээд авсан...гэх мэдүүлэг/ хэргийн 93-94 дүгээр хуудас/ Хохирогч Э.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Э.******* эгч нэг жуулчны компани Ховд аймагт салбараа нээж байгаа юм байна, чи орох уу гэхээр нь зөвшөөрч, визний мөнгө 95000 төгрөгийг Э.******* эгчээр дамжуулан өгсөн. Гэтэл сүүлд нь худал гэж сонсоод Э.******* эгчээс мөнгөө авсан...гэх мэдүүлэг / хэргийн 99-0 дугаар хуудас/ Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 02 сарын эхээр Э.******* эгчтэй ярьтал Ховд аймагт нэг жуулчны компани салбараа нээж байгаа юм байна, ямар ажил байгаа талаар асуухад хоёр хүнийг гадагшаа гаргаж сургана гэхээр нь би орох хүсэлтэй байна гээд визний мөнгөө явуул гэхэд нь 95000 төгрөгийг өөрийн бичиг баримтыг хуулбарыг Б.*******ын Фейсбүүк рүү хийсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа нөгөө ажил чинь худлаа байж эгч нь чиний мөнгийг явуулна гээд 2018 оны 04 сарын эхээр миний мөнгийг өгсөн. Би Б.******* гэдэг хүнийг танихгүй...гэх мэдүүлэг/ хэргийн 4-6 дугаар хуудас/ Гэрч Э.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай эгч Э.******* нь манай аймагт гадаадын Аялал жуулчлалын компани салбараа нээж байгаа юм байна гээд материалаа бүрдүүлээд өг гэхээр нь иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлж өгсөн. Үнэмлэхний үнэ 36000 төгрөгийг би өглөө, Дараа нь ажилд орохоороо надад өгөөрэй гэж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 44 дүгээр хуудас/ Гэрч Э.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Та бичиг баримтаа өгчих гэхээд нь диплом, иргэний үнэмлэхний хуулбарыг өгсөн, Үнэмлэхиний үнэ 50000 төгрөг төлдөг, түүнийг би өгчихнө гэсэн. Дүүгээсээ залилуулсан байна... гэж сонссон...гэх мэдүүлэг/ хэргийн 45 дугаар хуудас/ Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 02 дугаар сард Э.******* эгчид ажлын санал тавьсан. Тэр ажил маань зуны цагт жуулчин авах ажил байсан. Би эдгээр хүмүүсийн материалыг аваад хот явсан хойгуур цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Би Э.******* нараас нийт 33600 төгрөгийг авсан. Салбар нээх гэж байсан боловч энэ ажил маань бүтээгүй. Би 2015 оноос хойш жуулчидтай хамт яваад ашигтай гэдгийг мэддэг тул энэ ажилыг хийх гэж байсан боловч цагдаа шүүх болоод хаясан. Би хотод хүүхдийн хамт амьдардаг, энд эцэг, эхийн хамт амьдардаг. Э.*******т 2000000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна...гэх мэдүүлэг / хэргийн 77-78 дугаар хуудас / зэрэг нотлох баримт болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүгдэгч Б.******* нь өмчлөгч болон эзэмшигч нарт Ховд аймагт “Голланд” улсын жуулчны компани салбараа нээх гэж байгаа, би тухайн компанид ажилладаг, компани нь тогооч, туслах ажилчин, жолооч, менежер, төлөөлөгч зэрэг нийт 12 тооны ажилчин авна, гадаадад хоёр хүнийг сургана... гэсэн хуурамч мэдээдэл өгч улмаар хохирогч Э.*******т итгэл үнэмшил төрүүлэн түүний эх, эгч, ах, дүү нар болох хохирогч Т., Х.Хишиг, А., Э.Гэрэл-*******, Б.******* нараас нийт 33600 төгрөгийг авсан нь... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.13 дугаар зүйлийн 1-д заасан...хуурч, итгэлийг нь урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ хуурч, итгэлийг нь урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч Э.*******ын Ховд аймгийн Прокурорын газарт...Миний бие овогтой ******* нь Цагдаагийн газарт бусдад залилуулсан гомдол гаргасан. Б.*******тай учраа олж гомдолгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдэж өгнө үү...гэх хэргийн 114 дүгээр хуудас дахь хүсэлтээр шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нь хэргийн 85 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол / хэргийн 91-93 дугаар хуудас /-оор тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь хүү ыг 2016 оны сарын 19-ний өдөр төрүүлсэн, шүүгдэгчийн асрамжинд байдаг болох нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн Засаг даргын 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 606 дугаартай...тус багийн иргэн *******ын ******* нь ам бүл-2, хүүхдийн хамт тус багийн дугаар гудамж тоотод оршин суудаг нь үнэн...гэх тодорхойлолт / хэргийн 81 дүгээр хуудас/ , ******* овогт *******ын ын ПЮ дугаарын регистртэй, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / хэргийн 88 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь урьд шүүхээр шийтгүүлсэн хэдий ч хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, прокурорын санал болгосон 450000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 150000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хуурч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгэгч Б.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар нэг сарын хугацаанд нэг зуун тавин мянган төгрөгөөр тогтоож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Эрүүгийн 183600145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хуурч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг нэг сард 150000 төгрөгөөр тогтоож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Эрүүгийн 183600145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА