| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00583/И |
| Дугаар | 137/ШШ2025/00506 |
| Огноо | 2026-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 137/ШШ2025/00506
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г... банк ХК-ийн З... салбарын нэхэмжлэлтэй Ц.М, М.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,717,489.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д... аймаг, З.... сум, ...-р баг Г... бизнес төв /ХХД: ...., РД:..., утас:..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М /.../ болон М.Т /.../ нар нь 2024 оны 02 сарын 23-ны өдөр Г... банктай ЗГ1915148685 тоот зээлийн гэрээ байгуулж 15,500,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 2024 оны 05 сарын 15-ны өдөр ЗГ1915148685-2 тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 3,800,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан. Зээлдэгч Ц.М болон М.Т нар нь ЗГ1915148685 тоот зээлийн гэрээний хавсралт-1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 120 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 10,717,489.43 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г... банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн З.... сум ...-р баг, Э... мэнд гудамж ... тоотод оршин суух, Ц-ийн М... /РД: ..., утас:.../, М-ын Т... /РД:..., ..../ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М..., Т... нар нь Г...т банкнаас нэхэмжилсэн 10,717,489.43 төгрөгийг эхний ээлжинд 4,264,765 төгрөгийг 2025 оны 10 сарын 01-нийг хүртэлх хугацаанд төлж барагдуулна. Үлдэгдэл мөнгийг Голомт банктай байгуулсан гэрээний дагуу сар болгоны 1-нд буюу 2025 оны 10 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2025 оны 11 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2025 оны 12 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2026 оны 01 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 04 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 05 сарын 01-ний өдөр 853,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г... банкны З... салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.М болон М.Т нарын хариу тайлбартай танилцлаа, тухайн нөхцлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г... банк ХК-ийн З.... салбарын нэхэмжлэлтэй Ц.М, М.Тс нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,717,489.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч : Ц.М, М.Т нь нэхэмжлэлийн шаардлага 10,717,489.43 төгрөгийг эхний ээлжинд 4,264,765 төгрөгийг 2025 оны 10 сарын 01-нийг хүртэлх хугацаанд төлж барагдуулна. Үлдэгдэл мөнгийг Голомт банктай байгуулсан гэрээний дагуу сар болгоны 1-нд буюу 2025 оны 10 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2025 оны 11 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2025 оны 12 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2026 оны 01 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 04 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 05 сарын 01-ний өдөр 853,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г... банкны З... салбарын нэхэмжлэлтэй Ц.М, М.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,717,489.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.М, М.Т нар нь нэхэмжлэлийн шаардлага 10,717,489.43 төгрөгийг эхний ээлжинд 4,264,765 төгрөгийг 2025 оны 10 сарын 01-нийг хүртэлх хугацаанд төлж барагдуулна. Үлдэгдэл мөнгийг Голомт банктай байгуулсан гэрээний дагуу сар болгоны 01-нд буюу 2025 оны 10 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2025 оны 11 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2025 оны 12 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2026 оны 01 сарын 01-ний өдөр 853,000 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 04 сарын 01-ний өдөр 853,000, 2026 оны 05 сарын 01-ний өдөр 853,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,430 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 93,215 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.М, М.Т нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 93,215 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
ШҮҮГЧ Э.Б