| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00584/И |
| Дугаар | 137/ШШ2025/00507 |
| Огноо | 2026-09-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 137/ШШ2025/00507
2025 09 24 137/ШШ2025/00507
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г... банк ХК-ийн З... салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох 608,670.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 11-ний өдөр хүлээн авч 2025 оны 09 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д... аймаг, З.... сум, ...-р баг Г... бизнес төв /ХХД: ..., РД:2075377, утас:7..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Б.О нь 2024 оны 12-р сарын 23-ний өдөр Голомт банктай ЗГ1731920143419 тоот кредит картын гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар кредит картын зээл авсан. Зээлдэгч Б.О нь ЗГ1731920143419 зээлийн гэрээний хавсралт 6.3.2-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 180 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 608,670.21 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г... банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн З...сумын ...р баг, Тэ... гудамж ... тоотод оршин суух, Б... овогт Б-ны О... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.О нь Г... банк ХК-аас ... төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг төлж барагдуулхаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г... банк ХК-ийн З... салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г... банк ХК-ийн З.. салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Оед холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,910 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 9,455 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,455 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б