| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0146/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/145 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох, 178/2018/0146/ индекстэй, 1836000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарцын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* сумын *******, 5 дугаар багт оршин суух, ******* оны 11 сарын 02-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард захчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа гэр нэг, мотоцикль нэг, 130 толгой малын хөрөнгөтэй, ял шийтгэлгүй, ******* ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар: Шүүгдэгч С.******* нь 2018 оны 08 сарын 26- ны өдөр Ховд аймгийн ******* сумын Мааньт гэх газраас иргэн П.*******ын нэг тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр С.******* нь 2018 оны 08 сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Маанть үзүүр гэх газраас өөрийн нэг тооны үхрийг М.ын машинаар ачиж авах үедээ өөрийнх нь үхрийн дэргэд байсан сүүл нь хугархай, манхан улаан зүсмийн үхрийг авч Зэрэг гол багийн нутагт хүргэснийг цагдаагийн байгууллагаас тухайн үхрийг хохирогч П.*******д хүлээлгэн өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараахи баримтаар тогтоогдож байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ы өгсөн...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэг дахин үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлж, үхрийг буцаан өгсөн...гэх мэдүүлэг Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 2018 оны 08 сарын 25-ны өдөр ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс нэг тооны эм сувай үхрийг хулгайд алдаад цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байсан. Гэтэл манай сумын С.******* гэдэг залуу өөрийн үхрээ авахдаа манай үхрийг хулгайлж авч явсан байсан. Би үхрээ буцаан авсан. Эрж хайсан зардаа төлүүлсэн. Манай алга болсон үхэр нь баруун эвэр нь доош унжиж ургасан, сүүл нь хөлдөөд тал нь хугарсан үхэр байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.******* нь эрж хайсны зардалд 100000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг/ хэргийн 56-57 дугаар хуудас/ Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би тухайн өдөр *******ы ам гэх газраас өөрийн эвдэрсэн марк -2 гэх машиныг авчирахаар явсан. ******* сумын төвд орж ирээд С.*******ыг аваад машин руугаа явсан. Машин дээрээ очоод машинаа чирээд сум руу явсан. Гэтэл С.******* нь “ замд манай үхэр байгаа замаар нэг мөр аваад явъя ” гэхээр нь “Мааньт үзүүр” гэдэг газар очиход нилээн хэдэн үхэр байсан. С.******* нь тухайн үхэрнүүдээс хоёр үхэр тууж гаргаж ирээд ачаад сум руу явсан. ******* сум орж ирээд чирж явсан машинаа үлдээгээд, хоёр үхрийг ачаад “Зэрэг гол” ороод С.*******ы гэрийн гадна хоёр үхрийг буулгаад явсан. Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. С.******* нь өөрийн үхэр гэж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 38- дүгээр хуудас/ Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...Уг хулгайд алдагдсан гэх монгол үхэр нь 6- 7 настай, улаан хүрэн зүсмийн, толгой цээж хэсгээрээ цагаан алаг, баруун эвэр нь доош болсон, сүүл нь үзүүр хэсгээрээ тасарч хугарсан үхэр байсныг хохирогч П.*******д хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / Мал үнэлсэн тухай тайлан...эм үхэр 6-7 настай- 550000 төгрөг / хэргийн 43 дугаар хуудас/ Шүүгдэгч С.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн...2018 оны 08 сарын 26-ны өдөр гэртээ байж байтал манай хүргэн М. залгаад “дээшээ яваад машин аваад ирье” гэсэн. Би замаараа өөрийн нэг тооны үхэр байсан аваад ирье гэж бодоод хамт явсан. М.ын машин ******* бригадын төв дээр байсан машиныг чирээд буцаж явж байгаад манай үхэр байсан Мааньт үзүүр гэх газар очсон. Манай үхрийг ачих үед хажууд нь байсан сүүл нь хугархай, улаан хүрэн зүсмийн үхэр байхаар нь М.т хэлээд хоёуланг нь ачаад сумын төв орсон. Сумын төв ороод би гэрээ барих ажилтай байсан тул гэртээ үлдээд М. үхэр ачсан машинтайгаа манай мал дээр байсан хүүхдэд хоёр үхрийг аваачиж өгсөн. Би тухайн үед өөрийн үхэр гэж хэлсэн. М. миний үхэр гэж ойлгож байсан. Би өөрийн хийсэн зүйлдээ маш их харамсаж байна ... гэх мэдүүлэг / хэргийн 9-10 дугаар хуудас / зэрэг нотлох баримт болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүгдэгч С.******* нь өөрийнх үхрийн дэргэд бэлчээрт байсан 6-7 насны улаан хүрэн зүсмийн, толгой цээж хэсгээрээ цагаан алаг, баруун эвэр нь доош болсон, сүүл нь үзүүр хэсгээрээ тасарч хугарсан, 550000 төгрөгний үнэ бүхий үхрийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар авсан нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж үзнэ. Шүүгдэгч С.******* нь бусдын малыг нууцаар авсан нь Эрүүгийн хуултусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан...Бусдын малыг хулгайлсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ бусдын мал хулгайлах “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч П.******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан...үхрээ буцаан авсан, эрж хайсны зардалд 100000 төгрөг авсан...мэдүүлэг, хэргийн 58 дүгээр хуудас дахь хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 13 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Б.Ганхуягийн өгсөн... Манай хүргэн ах С.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багт амбүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, гэмт хэрэг үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч С.Цэцэгээгийн өгсөн...Манай дүү С.******* нь өөрийн гэсэн малтай, өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй...гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч С.*******ыг үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч С.*******ыг бусдын нэг тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ...үүргийг хүлээлгэхээр тогтов. Эрүүгийн 1836000000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар ...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх... үүрэг хүлээлгэсүгэй. 3.Эрүүгийн 1836000000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6.Шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 , 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА