Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 208/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ий *******д холбогдох, 178/2018/0147/ индекстэй, 1836000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарцын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн харьяат, одоо Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, оны ******* сарын 28-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард казак, дээд боловсролтой, газар зохион байгуулагчийн мэргэжилтэй, ам бүл7, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэг, хадлангийн 2 га газрын эзэмшлийн хөрөнгөтэй, ял шийтгэлгүй, ******* ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ий *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар: Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 09 сарын 09- нээс 10-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.*******тай маргалдаж толгой, нүүрэнд нь цохиж ... хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгээр цус хуралт, баруун талын 2 дугаар шүд 2 дугаар зэргийн гэмтэл, баруун, зүүн гарын шууны ар хэсэгт зулгаралтууд ... гэх хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 сарын 09- нээс 10-нд шилжих шөнө Э.*******, У.*******, Уатхан, Авсу, Б.Жанибек нар нь архи ууцгаасан ба У.******* нь ууж байсан архины талыг авч гараад Хуатын гэрт очсон. Э.Кунтаган нь У.*******аас архиа авахаар Хуатын гэрч очиж, У.*******ад хандан...Таныг яагаад архи аваад явсан юм бэ,дуудаж байна” гэхэд чи намайг мэддэг юм уу гээд Э.******* руу салаавч өгч, улмаар маргалдаж Э.******* нь хохирогч У.*******ыг газар унагаж, түүний толгой, нүүрэнд нь цохиж...хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгээр цус хуралт, баруун талын 2 дугаар шүд 2 дугаар зэргийн гэмтэл, баруун, зүүн гарын шууны ар хэсэгт зулгаралтууд... гэх хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараахи баримтаар тогтоогдож байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ы өгсөн...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Прокурорын санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд төлнө ...гэх мэдүүлэг Хохирогч У.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Жанибекийн хамт нэг шил архи ууж байтал Хуат гэдэг залуу ирсэн. Бид гурав Уатханыд очих гээд явж байтал *******, Жакей нартай таарсан. Уатханы гэрээс буцаад явж байтал замд Авсу таарсан. Жанибек, Авсу хоёр нэг шил архи авчирсан. Түүнийг ууцгаасан. Дараа нь ******* нэг шил архи авчирсныг хувааж ууж байгаад би тэндээс гараад Хуатыг сэргээд яриад сууж байтал ******* орж ирээд намайг уулзъя гээд бид хоёр хамт гэрээс гарсан. ******* “чиний дүү Аска намайг зодсоныг мэдэж байна уу” гэсэн. Намайг “мэдэхгүй” гэхэд шууд миний толгой руу цохиж би унасан. Цаашаа юу болсныг мэдэхгүй. Миний хоёр нүдний дунд хэсэгт гараараа цохисон. Миний нэг шүд хөдөлж байгаад унасан. Эмчилгээний зардалд Э.******* 100000 төгрөг өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 8-9 дүгээр хуудас/ Гэрч Е.Онгорбайгийн өгсөн...2018 оны 09 сарын 10-ны өглөө 06 цагийн үед манай эхнэр Алтан гадаа хоёр хүн зодолдоод нэгнийгээ дэвсэж байна гараад салга гэхээр нь гартал У.******* ганцаараа зогсож байсан. Би У.*******ын дагуулаад гэрт оруулж өгсөн. Тэр намайг Э.******* гэдэг залуу намайг зодлоо гээд нүүрэн хэсэг нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/ Гэрч Х.Хуатбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 09 сарын 10- ны өглөө гэртээ унтаж байтал манайд У.Тажибахыт ирсэн. Намайг Ховд сумын баярт явъя гээд байж байтал ******* орж ирээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд гэрээс гарсан. Би босоод хувцасаа өмсөөд гэрээс гартал хоорондоо зодолдож байхаар нь би салгасан. Э.******* цаашаа эргээд зугтаад явсан. У.*******ыг Онгорбай гэрээсээ гарч ирээд гэрт оруулж өгсөн. Намайг гэрээс гарахад У.******* унасан дээрээс нь Э.******* цохиж байхаар нь би салгасан. Зодоонд *******, ******* нараас өөр хүн оролцоогүй... гэх мэдүүлэг / хэргийн 16-17 дугаар хуудас / Гэрч Б.Жанибекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2018 оны 09 сарын 09- ний орой *******, Хуатбек бид гурав У.*******ын гэр нэг шил архи уусан. Дэлгүүр орж архи авахаар явж байгаад *******тай таарсан. Тэгээд Бөртө дэлгүүр орж архи аваад Уатханы гэрт очиж уусан. Дараа нь *******, Уатхан хоёр нэг архи авчирсан. У.******* гараад удалгүй ******* араас нь гарсан. Дараа нь Авсу бид хоёр тамхи татахаар гарахад хамар хашааны тэнд хүмүүс дуугараад байхаар нь очтол ******* цаашаа явж байсан. ******* нүүр нь цус болсон байдалтай, хажууд нь Хуат зогсож байсан. Би буцаад Уатханы гэр лүү амрахаар явсан. Өглөө намайг унтаж байтал ******* 0.350 литр Ерөөл барьж ирээд “ Би *******ыг зодсон хоёулаа очоод уучлалт гуймаар байна “ гэхээр нь *******ыг *******ын гэрт хүргэж өгөөд буцсан. Би зодолдож байхыг хараагүй. Өглөө нь ******* *******ыг зодсон уучлалт гуймаар байна гээд явж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 сарын 13- ны өдрийн 517 дугаартай...У.*******ын биед гэмтэл учирсан байна. У:*******ын биед хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгээр цус хуралт, хамар хэсэгт 0.7х0.5 см, 1х0.6 см зулгаралтууд, доод эрүүний баруун талын 2 дугаар шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөн, хоолой хэсэгт 1.6х0.2 см, 1.4х0.2 см зулгаралтууд, баруун гарын бугуйн дотор хэсэгт 1.3х0.2 см, 1х0.1 см зүүн гарын шууны доод хэсэгт 1х0.1 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. У:*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. У.*******ын биед учирсан гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. У:*******ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна... гэх дүгнэлт/ хэргийн дугаар хуудас/ Шүүгдэгч Э.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 09 сарын 09-ний орой 23 цагийн үед ******* гудамжинд таараад намайг дуудсан. Би мэндлээд уулзсан. Намайг хуучин утастайгаа байна уу гэхээр тиймээ гээд салаад явсан. Тэгээд 30 минутын дараа над руу залгасан боловч би утсаа аваагүй. Намайг гудамжаар гэр лүүгээ явж байтал миний урдаас У.*******, Жанибек, Авсу тэр гурав ирсэн. Бид нар дэлгүүрээс архи авах гэтэл дэлгүүр онгойдоггүй гээд хамт дээшээ яваад Бөртө дэлгүүр орж архи авсан. Тэр архийг Уатханы гэрт уусан. Архи дуусаад Уатхан бид хоёр архинд явсан. Тэр архийг Уатханы гэрт ууж байтал тал архийг У.******* авч явсан. Түүний дараа Авсу, Уатхан, Жанибек гурав намайг У.*******аас архи аваад ир гэхээр нь түүнийг хайгаад Хуатын гэрт очиход тэнд У.******* архи барьчихсан сууж байсан. Таныг яагаад архи аваад явсан юм бэ,дуудаж байна гэхэд чи намайг мэддэг юм уу гээд над руу салаавч өгсөн. Тэгээд гадна гарсан. Тэгээд маргалдаж байгаад нэг нэгнийгээ нэг удаа цохисон. Тэгж байтал Жанибек ирсэн. Хуат ирээд салгахаар нь би явсан. Архи ууснаас болж маргаан болсон. Урьд нь ямар нэгэн маргааны асуудал байгаагүй. У.*******ад учирсан хохирол 100000 төгрөгийг төлж барагдуулна...гэх мэдүүлэг / хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь шинэ гэмтэл байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч Э.*******ы үйлдсэн хэргийн хувьд хохирогч нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжлээгүй, гомдолгүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хөнгөн хохирлыг бий болгожээ гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Э.*******ы үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-т заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч У:******* нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан ...Эмчилгээний зардалд 100000 төгрөг авсан нь үнэн. Ямар нэгэн гомол саналгүй гэх ... мэдүүлэг, хэргийн 69 дүгээр хуудас дахь хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 43 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч А.Давидын өгсөн... Бид хоёр танилцаад 9 жил болж байна. Э.******* нь урьд хэрэгт холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг, гэрч Э.Нуртуганы өгсөн... Э.******* нь миний төрсөн ах, зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, найз нөхөд олонтой, найз нөхдийн дунд нэр хүндтэй, өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Э.*******ы хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* нь прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин мянгаар торгох ялыг хүлээн зөвшөөрч нэг сарын хугацаанд төлөх саналтай байна гэв. Шүүхээс шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг шүүгдэгч нэг сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрч буй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. Эрүүгийн 1836000000147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Э.*******ы ХААН банкин дахь 512861 төгрөг бүхий 5863020789 дугаартай дансыг битүүмжилсэн прокрорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ий *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг нэг сарын хугацаанд төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Эрүүгийн 1836000000148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.*******ы ХААН банкин дахь 512861 төгрөг бүхий 5863020789 дугаартай дансыг битүүмжилсэн прокрорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 6.Шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА