| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0148/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/144 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох, 178/2018/01*******8/ индекстэй,18360000001*******7 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарцын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* улсын иргэн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын *******, ******* дүгээр багт оршин суух, ******* оны 03 сарын 13-ны өдөр төрсөн, *******7 настай,эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа 800 толгой мал, машин, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, ******* ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар: Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 09 сарын 06 - ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт Т.*******тай маргалдаж, толгой нүүрэн тус газар нь цохиж ... тархи доргилт, дээд эрүүний баруун талын 6 дугаар шүдний 2 дугаар зургийн хөдөлгөөн, баруун гарын шууны гадна хэсэг, баруун бугалганы урд хэсэг, зүүн гарын тохойн дотор хэсэг, зүүн өвдөгний дотор гадна хэсэг, баруун хөлийн өвдөгний дотор хэсэгт...цус хуралт , зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байплыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Г.******* нь 2018 оны 09 сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрлэсэн үедээ Ховд аймгийн Мөнххайрхан сумын ******* багийн нутаг дэвсгэрт Т.*******ын гэрт түүнтэй мэнд мэдсэнгүй, архи өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, үсдэж, толгойруу нь цохиж, өшиглөж, түүний бие махбодид тархи доргилт, дээд эрүүний баруун талын 6 дугаар шүд хөдөлгөж, баруун гарын шууны гадна хэсэг, баруун бугалганы урд хэсэг, зүүн гарын тохойн дотор хэсэг, зүүн өвдөгний дотор гадна хэсэг, баруун хөлийн өвдөгний дотор хэсэгт... цус хуралт , зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн...Т.******* манай талийгаач ахын эхнэр байсан. Тухайн өдөр гэрт ороход мэнд мэдээгүй гэж маргалдаж, хохирол учруулсан байсан. Эмчилгээний зардалд 300000 төгрөг төлсөн. Гэм буруугийн талаар маргахгүй байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Прокуророос санал болгосон *******50000 төгрөгний торгох ялыг зөвшөөрч байна...гэх мэдүүлэг Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 09 сарын 06-ны өдөр Мөнххайрхан сумын Индэрт гэх газар байхад Г.*******, С.Баяндаа нар ирсэн. Г.******* надаас архи нэхсэн. Архи байхгүй гэхэд Г.******* барьж байсан аягаа хаячихаад галын хайч бариад далайхаар нь би галын дэгээ төмөр аваад Г.*******гийн гар луу нь цохисон. Г.******* галын хайчаа алдсан. Дараа нь намайг үсдэж аваад хоолны шкабанд тулгаж байгаад арагш үснээс татсан. Би ухаан алдсан. Намайг ухаан ороход Г.******* намайг заамдсан байсан. Гаднаас Д.Галбадрах орж ирж салгасан. С.Баяндаа нь хараад сууж байсан зодоонд оролцоогүй. Би суманд болон аймгийн эмнэлэгт хэвтсэн. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг, хүсэлт / хэргийн 9-10, 11- 12, 68 дугаар хуудас/ Гэрч С.Баяндаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Г.*******гийн хамт “Ендэртийн Улаан эрэг” гэх газар Т.*******ын гэрт очиход Т.******* ганцаараа байсан. Ороод цай уугаад сууж байгаад Г.*******, Т.******* нар маргалдсан. Тэгж байтал Т.******* Г.*******г дарж авсан. Гаднаас Д.Галбадрах орж ирж салгасан. Г.******* нь Т.*******ын толгойн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Хоорондоо маргалдаж цохилдож байхдаа хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/ Гэрч Д.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Намайг торноос мал гаргаж байхад Т.*******ын гэрт мотоцикльтой хоёр хүн ирсэн байсан. Гэрт ороход Г.*******, С.Баяндаа нар байсан. Г.******* нь аяга аваад Т.*******ыг цохих гэхэд нь дундуур нь орж салгасан. Тэгтэл дахиад галын хажууд байсан хайч аваад Т.******* луу далайхад нь бас салгатал Г.******* түлхэгдээд унасан. Тэгтэл Г.******* Т.*******ыг барьж байгаад хоолойг нь боож байгаад нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Дахиад үснээс нь зулгааж хоёулаа шалан дээр унасан. Би Г.*******г салгаж гэрээс гаргаж явуулсан ... гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 сарын 17-ны өдрийн 52******* дугаартай...Т.*******ын биет гэмтэл тогтоогдлоо. Т.*******ын биед тархи доргилт,дээд эрүүний баруун талын 6 дугаар шүдний 2 дугаар зэргин хөдөлгөөн, баруун гарын шууны гадна хэсэгт 11х7.5 см цус хуралт, баруун бугалганы урд хэсэгт 3.5х3 см цус хуралт, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт 2х1.5 см цус хуралт, зүүн гарын тохойны дотор хэсэгт 3х1 см цус хуралт, зүүн өвдөгний хэсэгт 7х6 см цус хуралт, зүүн өвдөгний гадна хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн өвдөгний гадна хэсэгт 3х1 см цус хуралт, баруун өвдөгний хэсэгт 8х5 , 3х2, 2х1.5 см цус хуралтууд, баруун хөлний өвдөгний дотор хэсэгт 6х8 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Т.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой. Т.*******ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.*******ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна ... гэх дүгнэлт / хэргийн 28 дугаар хуудас/ Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.Баяндаагийн хамт Т.*******ын гэрт очсон.Т.******* ууртай байдалтай мэндийн хариу өгөхгүй байхаар нь “ та яагаад уурлаад байгаа юм. Миний ах байсан бол ийм байхгүй байсан” гэхэд “ чиний ах үхдэг замаараа үхсэн “ гээд бид хоёр маргалдсан. Т.******* миний толгой руу цохиод сандлаас татаж унагасан, би цааш түлхээд хөлөөрөө тийрсэн, толгой руу баруун гараараа нэг удаа цохисон. Миний дээрээс босохгүй болохоор хөлөөрөө нэг удаа бие рүү нь өшиглөсөн. Тухайн үед гараараа самардаж байхад цохигдсон байж магадгүй...гэх мэдүүлэг / хэргийн 13-1*******, 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь шинэ гэмтэл байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн хэргийн хувьд хохирогч нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжлээгүй, гомдолгүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хөнгөн хохирлыг бий болгожээ гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч Т.******* нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан...Одоогоор гомдол санал байхгүй, сайн дурын үндсэн дээр тохирч эвлэрсэн тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү .../ хэргийн 68 дугаар хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн *******3 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.*******гийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч нэг сарын хугацаанд төлөх саналтай байна гэв. Шүүхээс шүүгдэгч Г.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг шүүгдэгч нэг сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрч буй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-т зааснаар нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. Эрүүгийн 18360000001*******7 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Г.*******гийн Төрийн банкин дахь *******50906 төгрөг бүхий 110900022610 дугаартай дансыг битүүмжилсэн прокрорын “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.*******, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг нэг сарын хугацаанд төлүүлсүгэй. *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Эрүүгийн 18360000001*******7 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******гийн Төрийн банкин дахь *******50906 төгрөг бүхий 110900022610 дугаартай дансыг битүүмжилсэн прокрорын “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 6.Шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА