Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 137/ШШ2026/00177

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1-р танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н Ө /РД: ...../, О овогт С У /РД: ....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Ө.С, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр Ө.Э, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ө.Г нарыг эцэг Н.Ө асрамжид үлдээж, хариуцагч С.У 3 хүүхдээ өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 127.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Д З сум .-р баг .. тоотод байрлах ... м.кв 2 өрөө бүхий байрны үнэ 128,000,000 төгрөгийг гэр бүлийн 6 гишүүнд хувь тэнцүүлэн хувааж, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Н.Ө, Ө.С, Ө.Э, Ө.Г нарт шилжүүлж, нэхэмжлэгч Н.Ө /128,000,000:6/ 42,666,666 төгрөгийг гаргуулж 21,333,333 төгрөгийг хариуцагч С.У, 21,333,333 төгрөгийг шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.Т тус тус олгож, Д аймгийн С суманд байрлалтай .. мкв 1 өрөө бүхий 42,449,966 төгрөгийн үнэ бүхий байрнаас 3 охинд оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэгч Н.Ө нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Нэхэмжлэгч Н.Ө нь Э хотод байх газрын шаардлагаасаа, хариуцагч С.У нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа тус тус татгалзсаныг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ө, нэхэмжлэгч Н.Ө 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч С.У тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.БОЛОРМАА