| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00032/И |
| Дугаар | 144/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 144/ШШ2025/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Манлай сум, 4-р баг, Сухайн бууцанд оршин суух, Боржигин овгийн Х*** З*** /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
*** овогт Б*** Х*** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд, мөн Л*** овогт Б*** Б*** 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ч*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.З*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х.З*** миний бие нь 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн *** суманд төрсөн. Өмнөговь аймгийн *** сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд **** онд элсэн орж **** онд 8-р анги төгссөн. Сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн *** сумын *** багт ээж Ц.Х***, аав Д.Б*** нарын хамт мал маллаж эхэлсэн. Миний бие нь Б.Х*** багаасаа үерхэж нөхөрлөсөн ба 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү З.Б*** төрсөн. Ингээд 1992 оны намар бид нэг гэрт орж, албан ёсоор гэр бүл болон Өмнөговь аймгийн *** сумын *** багт мал маллан хамтран амьдарсан ба 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Б.Х**** бид нар 2000 оны дуустал хамт амьдарсан ба таарч тохирохгүй улмаас салж тус тусдаа амьдрах болсон. Ингээд Б.Х*** салж тусдаа амьдарч байх хугацаанд буюу 2002 оноос одоогийн нөхөр Б.Б*** танилцаж, улмаар гэр бүл болон одоог хүртэл Өмнөговь аймгйин *** сумын *** багт мал маллан хамтран амьдарч байна. Б.Б*** бид хоёр 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Б.И*** *** аймгийн *** сумын *** гэх айлаас *** оны ** дугаар сарын **-ний өдөр үрчлэн авч, өөрсдийн овог нэрээр овоглож өсгөсөн. Миний бие нь Б.Х*** салж тусдаа амьдрах болсон тул 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б*** овог, эцгийн нэрийг өөрчилж, өөрийнхөө нэрээр овоглосон. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний нэр дээр малын А данс гараагүй ба малчнаар ажиллаж байсан талаарх баримтууд бүгд нөхөр Б.Х*** болон Б.Б*** нэр дээр гарсан тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Б.Х*** гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй болохоор Б.Б*** гэрлэлтээ бүргүүлээгүй өдийг хүрсэн. Ийм намайг *** овогт Б*** Х*** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд. Мөн Л*** овогт Б*** Б*** 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү.
Намайг Б.Х** болон Б.Б*** нартай гэр бүл болон мал маллан хамтран амьдарч байсныг С.О*** , М.У*** нарыг гэрчээр асууж өгнө үү.
Тэтгэвэрт гаргах гэсэн чинь А данс байхгүй а данс болохлоор тэр хоёр хүний овог дээр байсан болохлоор тэр хамтран амьдарч байсан. Үнэн гэсэн тогтоол гарч өгөөч.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.З*** нь *** овогт Б*** Х** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд, мөн Л*** овогт Б*** Б*** 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Х.З***, Б.Х*** нар нь 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5 дахь тал/
Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцална.” гэж заасан бөгөөд Х.З***, Б.Х*** нарын гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Х.З***, Б.Х*** нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэсэн эхнэр, нөхөр байна.
Нэхэмжлэгч Х.З*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд, иргэний хэрэгт Х.З***, Б.Х*** нарын гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан баримт авагдаагүй, Х.З***, Б.Х*** нар нь гэрлэгчид буюу эхнэр, нөхөр байх тул Х.З*** *** овогт Б*** Х*** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд, мөн Л*** овогтой Б***Б*** 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад зааснаар Х.З*** **** овогт Б*** Х*** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд, мөн Л*** овогтой Б*** Б*** 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ