| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2523000140037 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
Г.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П,
Прокурор Ц.М
Шүүгдэгч Г.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б /цахимаар/
Хохирогч Б.Б /цахимаар/
Хохирогчийн өмгөөлөгч Б.А /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг ........ .......... анхан шатны шүүхийн ..... оны 01 дүгээр сарын ........-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн давж заалдах гомдлоор ........ холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны 03 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн ....... сумд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, Завхан аймгийн ......... сумын .............ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .......... сумын ........ багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ......... овогт ........., РД:/........../
Шүүгдэгч .......... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 04 цагийн үед Завхан аймгийн .......... сумын ..........багийн нутагт ........... гэрт түүнтэй маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ......... овогт ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ........... оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........ оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч ........ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .......” сэргээн засах төвийн толгойн соронзон резонанист томограф судастай шинжилгээний 1 хуудас дүгнэлт, ........... 47F гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн CD-R гэсэн бичиглэлтэй MRI-ийн шинжилгээтэй CD-1 ширхэг, эмнэлгийн баримт бичгийн хуулбар 10 хуудас, нийт 11 хуудас цаасан суурьтай материал, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ......... энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын санд 241,065 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохиролд 2,907,850 төгрөгийг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
2. Хохирогч ...... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг ......... анхан шатны шүүхийн ........ оны 01 дүгээр сарын ........-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчиж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. ...... холбогдох эрүүгийн хэргийн хохирогч ......... миний бие хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудсанд Завхан аймгийн ........ .... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ....... тоот "хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ"-ний "2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ............. биед үзлэг хийсэн... Баруун чихний хурууны хумсаар үүссэн их өвдөлт, толгой өвдөх, бүх бие хөндүүрлэх, дээд зүүн 1-р шүд хөндүүрлэнэ гэж тэмдэглэсэн байна. Хохирогч .......... шүд нь гэмтлийн улмаас унасан "Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаал" Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох заалтын 42-т 1-3 шүд унасан бол 10%, 43-т "гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, цөгцний 14 хүртэл хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ гэж тус, тус заасан байх бөгөөд одоо шүдэлбэр хийлгэхэд 3.000.000 төгрөг шаардлагатай байна. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх уг нотлох баримтыг бодитойгоор үнэлэлгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийг хянан шийдвэрлэх хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Хохирогч миний шүд дахин төлжиж ургах боломжгүйгээр унасан нь гоо сайхан ба эрүүл мэндэд хохирол учирсныг үнэлж дүгнээгүй, мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ....... дугаартай Завхан аймаг ........ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид "....... оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ....... дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд зүүн 1 дүгээр шүд хөндүүрлэнэ гэх зовуурийг хохирогч хэлсэн байхад үзлэгээр шүд гэмтсэн эсэхийг тогтоогоогүй байна. Мөн хохирогч шүүх хуралдаанд өөрийн шүдийг хөдөлсний улмаас авсан гэх баримтыг гаргаж өгсөн ба хохирогчийн эмчлүүлж байсан баримтыг үндэслэн уг шүд нь хохирогчийн хөндүүрлэж байсан шүд мөн эсэх, ямар шалтгаанаар авсан болох, шүдийг авсан шалтгаан нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой эсэх, хэрэв холбоотой бол эрүүл мэндийн хохиролд хамаарах эсэх талаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна." гэж захирамжид заасан ч, ........ оны 05 дугаар сарын 21-ны өдрийн ........... дугаартай захирамж биелэгдээгүй учир ........ оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ..... дугаартай Завхан аймаг ..........анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан боловч ......... дугаартай захирамж нь биелэгдээгүй байна. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн ".......... сувилалд хэвтэн эмчлүүлсэн, зодооны улмаас нүдэнд учирсан хохирлыг ......... ХХК-д оношлуулсан. Иймд Завхан аймаг ......... анхан шатны шүүхийн ......... дугаартай шийтгэх тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хохирогч ............ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүдийг маань шинжээч эмч үзэж гэмтлийн зэрэг тогтоосон. Бусад зүйлийг өмгөөлөгч тайлбарлана гэв.
4. Хохирогчийн өмгөөлөгч ........ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлын гол үндэслэл нь хүний эрүүл мэнд буюу шүдтэй холбоотой асуудал байгаа. 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эвлэрэх хүсэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар болсон. Гэтэл тухайн хэрэгт шинжээч томилуулах ажиллагаа хийгдээгүй буцаж ирсэн. ...... оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөн адил шинжээч дүгнэлт гаргаагүй байна гээд, 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл 60 хоног хойшлуулаад буцаж ирэхэд ямар ч ажиллагаа хийгдээгүй байсан. Ажиллагаа хийгдээгүй учраас дахин 30 хоногийн хугацаагаар хойшилсон. Тэгтэл дээрх 2 шүүгчийн захирамжтай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд анхан шатны шүүх үүнийг авч хэлэлцээгүй. Бодит байдал дээр хохирогчийн шүдний гэмтлийн хохиролтой холбоотой нөхцөл байдал бүрэн тогтоогдож чадаагүй. Энэ нь анхан шатны шүүх дээр ч яригдсан, прокурорын шатанд ч яригдсан бөгөөд, дараа нь иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэдэг асуудал яригддаг. Үүнийг хохирогч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй гэсэн байдаг. Гэтэл эрүүгийн хэргийн материал дотор шүдний гэмтэлтэй холбогдолтой баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл шүдний гэмтлийн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн, энэ хэрэгтэй холбоотой эсэх, шүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх талаар ямар ч баримт байдаггүй. Тийм учраас иргэний журмаар шүүхэд хандахад авч хэлэлцэхгүй нөхцөл байдал байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамж дээр шүдтэй холбоотой юм яригдсан. Өөрөөр хэлбэл, тухайн гэмтэл учирснаас хойш хэд хоногийн дараа шинжээч томилсон. Шинжээчийн үзлэгээр унасан шүдний холбогдолтой үйл баримтыг шинжээчийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт үүдэн шүд хөндүүртэй гэж оруулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2 удаагийн шүүгчийн захирамж гарсан байхад үүнийг огт биелүүлээгүй. Хохирогчийн хувьд өөрт учирсан хохирлоо тогтоолгох ёстой. 1 шүд гэлтгүй уг шүд нь үүдэн шүд бөгөөд хүний гоо сайхантай холбоотой, имплант шүд хийлгэхийн тулд доод тал нь 3,0 сая төгрөгөөс дээшээ 8,0 сая хүртэл үнийн дүнтэй байдаг. Бодит байдал дээр энэ хохирол нь тогтоогдохгүй үлдвэл хохирсон дээрээ давхар хохирох асуудал үүсээд байна. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч ......... давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: ............ биед учирсан гэмтлийг тогтоолгохоор ..... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ........ тоот, .... оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ......... тоот шинжээчийн дүгнэлтүүд тус, тус гарсан байдаг. Уг дүгнэлтүүдээр .......... эрүүл мэндэд учирсан хохиролд шүдний асуудал тусгагдаагүй. Тэгэхээр шүд хэзээ суларсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, А/85 дугаартай тушаалаар батлагдсан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоох журам гэж байгаа. Энэ журмын 42-т шүдний асуудлыг тогтоосон. Гэхдээ шүдийг ямар тохиолдолд гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадвар алдсанд тооцох юм бэ гэдэг талаарх тайлбар байгаа. Энэ тайлбараас үзэхэд шүд нь булгарч унасан, хугарсан, буруу тийшээ ганхсан, зайлшгүй авах шаардлагатай болсон зэрэг үндэслэлүүдийг тайлбарласан. Хохирогчийн шүдний хувьд буруу тийшээ ганхсан, хугарсан зүйл байхгүй. Мөн гэмтлийн явцаараа юм идэж, уухад тээртэй авахаас өөр аргагүй болсон буюу зайлшгүй авах шаардлагатай болсон нөхцөл байдал байдаггүй. .......... хувьд гэмтэлд хамааралгүй, өвчнөөр хагалгаанд орох шаардлагатай болоод эмч нар нь урьдчилан сэргийлэх зорилгоор уг шүдийг авсан байгаа. Хохирогчийн өмгөөлөгч тайлбарлахдаа нэг бол унасан ч юм шиг, үгүй бол авсан ч юм шиг зүйл яриад байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзвэл хагалгаанд ороход хүндрэл үүсгэж болзошгүй гэж үзээд эмч нар уг шүдийг авсан гэдэг үйл баримт хавтаст хэрэгт байдаг. Тийм учраас манай талаас давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
6. Шүүгдэгч .......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
7. Прокурор ........ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч ........ шүд унасан асуудал байдаг. Энэ хэрэг нь 2025 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтуурсан үедээ хэсэг бүлэг хүмүүс хоорондоо зодолдсон нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг анх үйлдэгдсэн. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан. Хоорондоо зодолдсон, маргалдсан асуудлыг дүгнээд гэмтлийн зэрэг гараагүй байгаа тохиолдолд хүний биед халдаж зодсон гэдэг үндэслэлээр зөрчлөөр арга хэмжээ авхуулахаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад шилжүүлж байсан. ............ буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг үүссэн гэдгийг шууд зааж мэдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор хохирогч ........... эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлт анх Завхан аймгийн .......... ... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн .........дугаартай дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт нь 5 заалттай бөгөөд уг заалтууд дээр шүдтэй холбоотой ямар нэгэн заалт байдаггүй. Гэхдээ хэргийн газрын үзлэг дээр шүд хөндүүр гэдэг асуудлыг хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. Үүнийг шинжээч үзсэн байдаг. 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шинжээч шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ “шүдийг 4 ангилдаг, хөндүүр гэдэг үг бол гэмтлийн зэрэг тогтооход ач холбогдолтой, түүнийг гэмтлээс үүссэн байна гэж үзэх боломжгүй байдаг. Тухайн ангиллуудыг авч үзэхэд биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна” гэдэг тайлбарыг өгсөн. Анх шатны шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болсон, 2025 оны 10 дугаар сард бас шүүх хурал болсон. Эдгээр шүүх хуралдаанууд дээр шүдтэй холбоотой ямар нэгэн зүйл яригддаггүй. .......... гэх хүн ......... үснээс нь зулгаасан, зодсон үйлдлийн улмаас ........... тархинд 2.8х2.9 см өөрчлөлт үүссэн байсан. Энэ өөрчлөлт нь цохилтын улмаас үүссэн нь үндэслэлтэй юу?, үгүй юу? гэдэг дээр эргэлзээтэй байдал үүсэж маргаан болж байсан. Тухайн хэрэг шүүхээс буцах үед эмчлэгч эмч нь ээлжийн амралтаа аваад Солонгос улс руу явсан байсан. Тэр хүнээс холбогдох тайлбар, мэдүүлгийг авах боломжгүй байсан учраас хэргийг буцааж шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс энэ нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзэж 30 хоногоор завсарлуулж байсан. Шинжээч ............ анхны дүгнэлт .... оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ........... дугаартай, дараагийн дүгнэлтийг ........... оны 02 дугаар сарын 20-ны өдөр ........ дугаартай 2 дүгнэлт гаргасан. Энэ 2 дүгнэлтийг гаргаж байх хугацаанд хохирогч ............. шүдтэй холбоотой ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Гагцхүү шүүх хуралдаан дээр хохирогчийн зүгээс баримт гаргаж ирж өөрийн унасан шүдтэй, өөрийн нүүрний хэсгийг гаргасан зургийг авч ирж өгсөн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн 2 дүгнэлтэд дурдагдаагүй. Энэ 2 дүгнэлттэй холбоотой шинжээч эмчээс 2 удаа мэдүүлэг авсан. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах ажиллагаанд мөн шүдтэй холбоотой асуудал яригдаагүй. Зөвхөн энэ хүний тархинд байгаа 2.8х.2.9 см-ийн хэмжээтэй цүлхний асуудал яригдаж байсан. Шүд унасан цаг хугацаанд хохирогч ......... тархины хагалгаанд орсон. Энэ үед шүдийг эмч нар авсан байна лээ гэдэг асуудлыг ярьдаг. Гэхдээ яг тархины хагалгаа хийх гэж байгаа, шүд хөдөлж байгаа, шүд авч байгаа үйлдэл нь .......... хийсэн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна. Энэ нь шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шинжээч эмч нэг л зүйлийг хэлж байгаа. Шүдтэй холбоотой 2 удаагийн дүгнэлт гаргахад ямар нэгэн байдлаар ........ зүгээс шүд өвдлөө, шүд хөдөллөө үүнийг яах уу? гэдэг асуудал яригдаагүй. ........... үйлдлийн улмаас шүдтэй холбоотой асуудал хөндөгдөж яригдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч ........ нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн орчимд Завхан аймгийн ........ сумын .......багийн нутагт ......... гэрт түүнтэй маргалдаж, түүнийг зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал,
Хохирогч .......... “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 03 цагийн үед .......... нь миний утас руу залгаад та манай нөхрөөр юм захиулаад авсан юм бол орж ирээд авчихад яадаг юм... манай нөхөртэй 2 цаг ямар юм аа ярьдаг юм ...Миний ахыг шоронд хийсэн, чадаж байгаа юм чинь хаана байна гээд ...байхаар миний уур хүрээд чи юу яриад байгаа янхан бэ? гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд гэртээ сумын ..........., ................ нартай хамт юм яриад сууж байхад манай гэрт эхлээд ............. нар орж ирээд ............ ...манай нагац хаана байна. Манай нагац ахыг байхгүй байхад хоёр, хоёроороо ингээд сууж байдаг юм байна гэж хэлэхээр нь чи одоо юу яриад солиороод байгаа юм. Ер нь юу ярих гээд юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь орноос шууд босож ирээд намайг үсдээд бариад авсан. Тэгэхээр нь ......... бас адилхан үсдээд бариад авсан. Тэгээд ......... гэрээс гаргах гээд бид хоёр үснээсээ зууралдчихсан гэрээс гаргах гэж байгаад гэрийн хаалганд тээглээд би доор нь ороод уначихсан. Тэгсэн чинь .......... нь миний нүүрийг самардаад гараараа цохихоор нь би гараараа нүүрээ хаасан. Тэгсэн чинь миний дух хэсэгт нэлээд хэдэн удаа цохисон. ........ миний дээр байж байхад цаанаас нь нэг эрэгтэй хүн ирээд цааш нь татаад салгасан. Тэгээд ..... юм хэлээд гэрээс гараад явсан. Би гараад явчихсан болохоор гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилсон. Би тухайн үедээ мэдээгүй гар өвдөөд л байсан. Тэгээд харахад хумс хуураад уначихсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ....... “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ....... сумын .......... болон ........... хамт .......... эгчийнд бид нар ороод нэг шилтэй архи хувааж уугаад байж байхад шөнийн 04 цагийн үед ........ эгчийнд ....... түүний нөхөр ......... нарын хамт ороод ирсэн. .......... нь хоймрын орон дээр суугаад ........ эгчтэй муудалцаад байсан. ...Би эргээд харах хооронд л тэр хоёр нэг нэгийнхээ үснээс зууралдсан байсан. Тэгээд ..........., нар дундуур нь ороод .......... гэрийн хаалгаар гарсан. ...би буцаад ......... эгчийнхээс хувцсаа авах гээд ороход .......... эгчийн нүүр хэсэгт гарын хумсны сорви, гэмээр улайж зулгарсан байсан. Мөн гарын чигчий хурууны толь нь хуурч унасан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. ...намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Л......... “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө сумын ......... болон ......... нарын хамтаар .......... эгчийн гэрт очоод ........ эгчтэй уулзаад нэг шилтэй архи хувааж уугаад юм яриад сууж байхад 04 цагийн үед ........, нөхөр .............. эгчийн гэрт архи ууцгаасан ороод ирсэн. .............. нь орж ирээд шууд хоймрын орон дээр, миний дээд талд суугаад та нар чинь харанхуй шөнө юу хийгээд байж байдаг юм гэж хэлсэн. Би .............. чи чинь одоо юу яриад байна аа гэж хэлчхээд бие засах гээд гадаа гарсан. Бие засчхаад... ....... эгчийн гэрийн амбаараар ороход ...... нь .......... эгчийн дээр нь гараад суучихсан. .......... эгч доор нь нэг нэгийгээ зулгаагаад дарчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ......... “...Тэгээд ....... орон дээр сууж байгаад босож ирээд би гарч чадахгүй гээд хоорондоо маргалдаж байгаад учиргүй хоорондоо нэг нэгийнхээ үснээс зулгаагаад ....... эгчийг ширээд дээр үсдээд дарчихсан байсан. Тэгээд цааш очоод гэрийн шал дээр унагаагаад дээр доороо ороод байсан. ......... болон ........ эгч хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад гэрээс гаргасан тухайн үед ........ эгч гэрээ дотроос цоожлоод бид хоёр байж байхад 10 юм уу, 20 орчим минутын дараа .......... эгчийн хаалга цонхыг цохиод байхаар нь би дотроос нь онгойлгоход ......... эгч рүү манай эхнэр .......... янхан, гичий гэж доромжиллоо гээд хүрч ирээд миний хөл рүү нэг удаа өшиглөсөн би ......... руу би танай эхнэрийг яасан юм гэж хэлээд байж байхад өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөсөн талаар нь би сайн мэдэхгүй байсан. Ямар ч байсан доогуур л өшиглөсөн. ...Тэр хоёр хоорондоо л маргалдаад үсдэлцээд байсан...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч .......... “...Хохирогч ......... нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 241,065 төгрөгийн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна. ...уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч ........... үйлдлийн улмаас хохирогч ............ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн ................... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн .......... дугаартай “1.Иргэн ........... биед баруун чигчий хурууны хумс бүрэн хууларч унасан, баруун хацрын хэсэгт, баруун хацрын төвгөрийн дээд хэсэгт, зүүн хацрын хэсэгт, дээд уруулын дунд хэсэгт, зүүн бугалгын гадна дээд хэсэгт, зүүн шууны дотор доод хэсэгт зулгаралтууд, баруун мөрний үений хэсэгт, баруун бугалгын өмнөд дунд хэсэгт, баруун шууны урд доод хэсэгт, баруун шууны ар дунд хэсэгт, зүүн бугалгын урд дунд хэсэгт, хэвлийн зүүн талд, баруун гуяны урд дунд хэсэгт, баруун ташааны хэсэгт, умдгийн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтлүүд чинь нь тогтоолд заасан хэрэг учрал болсон гэх 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. 4.Иргэн ......... биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр,
Гэрч ......... “............ биед баруун чигчий хурууны хумс бүрэн хууларч унасан нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт болон цус хуралтууд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн ......... биед учирсан умдгийн хэсэгт цус хуралттай гэмтэл нь дангаараа хүний эрүүл мэндийн хохирлын зэрэгт хамаарахгүй. Иргэн ........ биед учирсан умдгийн хэсэгт цус хуралттай гэмтлээс бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн ......... биед барууны чигчий хурууны хумс бүрэн хууларч унасан гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. ........ биед баруун чигчий хурууны хумс бүрэн хууларч унасан, умдгийн хэсэгт цус хуралттай гэмтлээс бусад гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч .......... нь хүний эрүүл мэндэд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодсон үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Хохирогч ........ “...шинжээч .......... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ........... тоот “ дүгнэлтэд.............. шүд нь гэмтлийн улмаас унасан гэж тэмдэглэсэн байна.”...Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын тогтоох заалтын 42-т 1-3 шүд унасан бол 10%, 43-т “Гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, цөгцний 14 хүртэл хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ.” гэж тус тус заасан бөгөөд шүдэлбэр хийлгэхэд 3.000.000 төгрөг шаардлагатай байна. ...анхан шатны шүүх уг нотлох баримтыг бодитойгоор үнэлэлгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. ...Хохирогч миний шүд нь дахин төлжиж ургах боломжгүйгээр унасан нь гоо сайхан ба эрүүл мэндэд хохирол учирсныг анхаарч үзээгүй, энэ талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэжээ.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд “......... биед үзлэг хийсэн...Баруун чихний хурууны хумсаар үүссэн их өвдөлт, толгой өвдөх, бүх бие хөндүүрлэх, дээд зүүн 1-р шүд хөндүүрлэнэ” гэж тэмдэглэгдсэн, мөн хохирогч өөрийн шүдийг хөдөлсний улмаас авсан гэх баримтыг гаргаж өгсөн ба хохирогч .......... дээрх шүд унасан нь шүүгдэгч ........... үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлж, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь ............анхан шатны шүүхийн ......... оны 01 дүгээр сарын ........-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч .......... гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Б.АРИУНБАЯР