| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0090/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Б
Шүүгдэгч Б.Б, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, Замын-Үүд сум Эрээн хотын хооронд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн харъяат, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, Замын-Үүд сум Эрээн хотын хооронд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Н.Б нарт холбогдох эрүүгийн 1820000350040 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31512 маркийн авто машинаар Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хязгаарласан бараа болох 27 хайрцаг Ивермектин /ivermectin/ нэртэй малын тарилгыг Монгол Улсын Хилээр хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн,
мөн шүүгдэгч Б.Б нь Н.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31512 маркийн автомашинаар Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хязгаарласан бараа болох 15 хайрцаг Ивермектин /ivermectin/ нэртэй малын тарилгыг Монгол Улсын Хилээр хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн,
шүүгдэгч Н.Б нь Б.Б-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31512 маркийн автомашинаар Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хязгаарласан бараа болох 15 хайрцаг Ивермектин /ivermectin/ нэртэй малын тарилгыг Монгол Улсын Хилээр хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 02 сарын 06-ны өглөө Эрээн хотод Минзу буудлын урдаас 27 хайрцагтай зүйлүүдийг ачсан юм. Тэгээд хажууд зүс таних Б байхаар нь үлдсэн 15 хайрцагтайг нь аччих гэхэд тэгье гэсэн. Би анх ачихдаа малын тарилга гэж мэдээгүй бөгөөд хятадын хил дээр ирээд хятадын гааль үзэхэд малын тариа байна гэж хэлсэн. Тэгээд би 50 юань төлөөд гарсан. Ингээд Монголын хил дээр 09 цаг өнгөрсөн хойно ирж 09 цаг 40 минутын үед гаалийн шалгалтаар орсон. Тэгсэн байцаагч улсын хилээр нэвтрүүлэх болохгүй гэж хэлсэн. Ингээд байж байтал Б 11 цагийн үед машинаа чирүүлчихсэн Монголын хил дээр орж ирсэн. Би Б-н утсыг мэдэхгүй болохоор хэлж чадаагүй юм. Тухайн үед би Б-т тээврийн хөлсийг өгөөгүй, Монголын хил гараад өгнө гэж бодож байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, машиныг улсын орлого болгох талаар ойлгосон, машины үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Уг нь энэ машинаар Эрээн явж орлого олдог байсан, ажлаа хийгээгүй удаж байна, бас хагалгаанд орсон, эмчилгээтэй байгаа. Иймд торгуулийг ялыг багасгаж өгөөч гэж хүсмээр байна” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 02 сарын 06-ны өдөр Эрээнд Минзу буудлын хажууд байтал Б намайг ачаа ачих уу гэхээр нь тэгье гэсэн. Ингээд 15 хайрцаг юм ачаад Б-н ардаас хөдөлсөн. Ачаа ачсан хөлсөнд хэдэн төгрөгийг өгөхийг тохироогүй, Монголын хил гараад өгнө гэж байсан. Би хөлсөнд орсон юм. Би хориотой зүйл гэж мэдээгүй. Машин эвдэрчихээд чирүүлж Монголын хил дээр 11 цагийн үед ирсэн. Ингээд шалгуулахад байцаагч малын тарилга байна гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Машин манай найз Д-н машин байгаа юм, би өдрийн 100 юаниар түрээсэлдэг байсан. Хэрэгт холбогдсоноос хойш ажил төрлөө хийгээгүй, зээл төлдөг зэрэг байдлыг харгалзан торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд “ Б.Б жолоодож явсан УАЗ-469 маркийн автомашинд гаалийн хяналт шалгалт хийхэд машин дотор 27 хайрцаг IVERMECTIN /1 хайр 80 шил, 100 мл/ нийт 2160 шил малын тарилга холбогдох бичиг баримтгүй нийт 2160 шил ачиж авч явсан нь тогтоогдсон” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-12 хуудас/
Тээврийн хэрэгсэлд ачсан 27 хайрцаг буюу 2160 ширхэг IVERMECHTIN нэртэй 100 мл шилтэй шингэнийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн18-19 хуудас/
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.Б-н эзэмшлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тухай тогтоол /хх-ийн 20-21 хуудас/
Б.Б-н эзэмшлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25 хуудас/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтод орох урсгалд гаалийн улсын байцаагчаар ажилласан. 10 цагийн орчимд бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн автомашинд шалгалт хийхээр хуваарилагдсан байсан ба машины жолооч болох иргэн Б надад машинаа шалгуулъя гэж ирсэн. Ингээд уг тээврийн хэрэгслийн ачаанд шалгалт хийхэд эхлээд гадуур нь ногоон матрас өрөөстэй байсан ба түүний цаана бор өнгийн хайрцагтай зүйл харагдсан. Би уг хайрцагтай зүйлийг шалгахад нийт хайрцаг 27 хайрцаг буюу 2160 ширхэг 100 граммаар савалсан Ивермектин /ivermectin/ гэсэн бичиглэлтэй бор өнгийн шилтэй шингэн зүйл гарч ирсэн. Ивермектин /ivermectin/ эм тарилга нь малд хэрэглэдэг эм тарилга байсан ба уг бүтээгдэхүүн нь засгийн газрын тогтоолоор хязгаарласан бараа бүтээгдэхүүнд ордог ба Монгол улсын хилээр нэвтрэхдээ лиценз шаарддаг байгаа. Би Б-д таны зөөвөрлөж явж байгаа бараа бүтээгдэхүүн Монгол улсын хилээр нэвтрэхэд лиценз шаарддаг хязгаарласан, хувь хүн оруулж ирж болохгүй бараа бүтээгдэхүүн байна энэ талаар мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Гэхдээ Б нь Ивермектин livermectin/ нь малын тарилга гэдгийг мэдэж байсан. Ивермектин /ivermectin/ нэртэй малын тарилгыг аж ахуй үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллага зохих байгууллагаас олгогдсон лиценцийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж Монгол хилээр нэвтрүүлэх ёстой байдаг. Гэтэл Б нь ямар нэгэн гаалийн бүрдүүлэлт хийгээгүй хувь хүн өөрөө Монгол улсын хилээр оруулж ирсэн байсан. Б нь өөрийн ачаатай машиныг гаалийн хяналтын бүсэд оруулж ирээд шалгуулахад бэлэн болгоод намайг өөрөө дуудаж Улсын хилээр орж гарах зөвшөөрлийн тэмдэглэл хийгдсэн нарийн хуудсыг надад өгсөн. Тухайн хуудсанд мэргэжлийн хяналтын бүртгэл тамгатай байхаар нь би мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчаар шалгуулсан байна гэж ойлгосон. Ингээд ачаанаас хязгаарласан бараа илэрсний дараа уг нарийн хуудсыг нарийвчлан шалгахад 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шалгасан мэргэжлийн хяналтын хуудас байсан. Журамдаа ачаа ачиж орж ирсэн жолооч нар эхлээд мэргэжлийн хяналтын талбай дээр мэргэжлийн хяналтын байцаагч нарт шалгуулаад дараа нь гаалийн байгууллагын талбай дээр ирэн гаалийн байцаагчид машиндаа ачиж яваа бараа бүтээгдэхүүнээ шалгуулах ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “ IVERMECTIN нэртэй 100 мл шилэн савалгаатай малын шимэгч хорхойн тарилга 27 хайрцаг буюу 2160 ширхэгийг 6.480.000 төгрөгөөр үнэлсэн” 60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторын IVERMECTIN 1хувь “ SORVET” эмийн дээжинд МЭҮФӨ-11.220-00180-14 фармакопейн үзүүлэлтийн дагуу сорилт гүйцэтгэхэд өгүүлэлийн 3.8-д заасан ивермектиний хэмжээ гэсэн үзүүлэлт нь фармакопейн өгүүлэлд заасан шаардлагад нийцэхгүй байна...” гэсэн 52 дугаартай албан бичиг /хх-ийн 51 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторын “ БНХАУ-ын “Hebei Huabang Biotechnology Co.,Ltd” малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 100 мл-ээр бор шилэнд савлагдсан IVERMECTIN /SORVET/ эмийн 20170701-р цувралын дээж нь итгэмжлэгдсэн лабораторын 2018/134 тоот сорилтын дүнгээр МЭҮФӨ-11.220-00180-14 фармакопейн өгүүллийн 3.8-д заасан ивермектиний хэмжээ гэсэн үзүүлэлт, шаардлагад нийцэхгүй байна” гэсэн 02/0111 дугаартай дүгнэлт, сорилтын дүн /хх-ийн 51-53 хуудас/
Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 62 хуудас/
2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн УАЗ3469 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд “ иргэн Н.Б-н жолоодож явсан УАЗ3469 автомашинд гаалийн хяналт шалгалт автомашины шалан дээр 15 хайрцаг цаасан хайрцаг тавиад дээр 20 ширхэг бөхийн хуучин дэвжээгээр хучиж тавьсан байдалтай байв. 15 ширхэг цаасан хайрцагтай эд зүйлсийг нээж үзэхэд 1 хайрцагт 80 ширхэг нийт 1200 ширхэг / 1 шил нь 100 мл/ Ivermectin гэх малын шимэгч хорхой устгах зорилго бүхий тарилгын шингэн байв. Мөн тус ачааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй бөгөөд зохих байгууллагын зөвшөөрөл холбогдох бичиг баримтгүй байхгүй байсан нь тогтоогдсон” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89 хуудас/
Прокурорын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тухай тогтоол /хх-ийн 111 хуудас/
Н.Д-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 119 хуудас/
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр үнэлсэн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн IVERMECTIN нэртэй 100 мл шингэн савалгаатай шингэн, малын шимэгч хорхойн тарилга 15 хайрцаг буюу 1200 ширхэгийг 3.600.000 төгрөгөөр үнэлсэн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 хайрцаг 1200 ширхэг IVERMECTIN нэртэй 100 мл-ийн шингэнийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 124 хуудас/
Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Замын-Үүд дэх автозамын алган нэвтрүүлэх боомтод орох чиглэлд хилийн мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж байсан ба 11-12 цагийн орчимд автомашин Монгол улсын хилээр орж ирэн Мэргэжлийн хяналтын шалгалтын талбай дээр ачаагаа шалгуулах гээд зогссон байсан. Томилгооны байцаагчын томилсноор машиныг би шалгахаар томилогдсон. Ингээд би машиныг шалгахаар машин хажууд иртэл машины жолооч эрэгтэй машинаа шалгуулахаар миний хажууд ирсэн. Би жолооч эрэгтэйгээс машинд юу ачсан талаар асуухад гудас ачсан гэж надад хэлсэн. Би машинд ачсан ачааг шалгахын тулд машины 4 хаалга онгойлгож хойд талын бардак хэсгийг нээхэд автомашины ачаа хэсэгт том оврын өргөн нь 2 метр орчим, урт нь 3 метр гаруй орчим урттай хар ногоон өнгийн 18 ширхэг гудсыг давхарлаж битүү ачсан харагдаж байсан. Би гудасны 4 талыг сөхөж харахад ямар нэгэн өөр зүйл харагдаагүй. Ингээд би автомашиныг мэргэжлийн хяналтаас чөлөөлөх мэдэгдэлд гудас 18 ширхэг гэж бичин хяналтаас чөлөөсөн. Тэгээд уг автомашин дараагийн шалгалт болох гаалийн талбай дээр очин ачаагаа шалгуулж байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа тагнуулын ажилтангууд миний шалгасан улсын дугаартай автомашиныг шалгаж гудасны доороос бор хайрцагтай хайрцагны гадна талд VERMECHTIN гэсэн бичигтэй малын тарилга илрүүлсэн байсан. Надад тээврийн хэрэгслийн жолооч Б нь ачаа хэсэгтээ VERMECHTIN нэртэй малын тарилга ачиж яваа талаар хэлээгүй ба зөвхөн гудас ачсан гэж хэлсэн. Мөн тээврийн хэрэгслийн ачаа хэсэгт нэг төрлийн том гудсыг давхарлан ачсан харагдаж байсан. Монгол улсын хилээр нэвтэрч байгаа иргэн болон аж ахуй нэгж байгууллага нь ачиж яваа бараа бүтээгдэхүүнийхээ талаар үнэн зөв мэдүүлж шалгуулах ёстой байдаг. VERMECHTIN нэртэй малын тарилга нь өөрөө Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хязгаарсан бараа бүтээгдэхүүн байгаа юм. Хэрэв жолооч өөрөө мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн эсхүл байцаагч ачаанаас илрүүлсэн бол суудлын тээврийн хэрэгслийг хяналтаас чөлөөлсөн хуудсыг олгохгүйгээр мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч руу шилжүүлж шийдвэрлүүлэх байсан. Мэргэжлийн хяналтын хяналтанд хамрагдахгүй барааг суудлын тээврийн хэрэгслийг хяналтаас чөлөөлсөн тухай мэдэгдлээр чөлөөлнө. Тээврийн хэрэгслийн жолооч анхнаасаа ачаагаа үнэн зөв мэдүүлсэн бол би шалгахгүйгээр шууд л мэргэжлийн буюу мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч рүү шилжүүлэх байсан. Тээврийн жолооч нь хэрэгслийн ачаанд ачсан байсан VERMECHTIN нэртэй малын тарилгыг ачиж яваа гудсаараа нуусан байсан...” гэсэн мэдүүлэг 155-157 хуудас/
Шүүгдэгч Н.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 хуудас/
2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 1820000340057 дугаартай хэргийг Б.Б-д холбогдох эрүүгийн 1820000350040 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэсэн тухай тогтоол /хх-ийн 169 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн байгаа юм. Би уг тээврийн хэрэгслийг 2017 оны 04 дүгээр сарын эхээр хувь хүнээс 2 сая гаруй төгрөгөөр худалдан авч байсан. ... 2017 оны 05 дугаар сард автомашиныг өөрийн найз Б-д 800.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ машины мөнгийг одоог хүртэл аваагүй байгаа. Гэтэл Б нь Монгол Улсын хилээр хязгаарласан бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн хэргээр миний машиныг битүүмжилсэн байгаа. Б-с өөрийнхөө авто машиныг нэхэмжилнэ... Б нь машины төлбөр гэж надад 300.000 төгрөг өгсөн. Гэхдээ Б бид хоёрын дунд мөнгө өгч авсан талаар ямар нэгэн баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172 хуудас/
Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 176 хуудас/
Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 181 хуудас/
Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт /хх-ийн 191-192 хуудас/
Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори ТӨААТҮГ-ийн “Танай байгууллагаас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 42а-3/289 тоот, ирүүлсэн дээжинд дагалдах мөрдөгчийн тогтоолын дагуу манай лаборатори уг дээжинд шинжилгээ гүйцэтгэж ІVERMECTIN агуулсан бэлдмэл болох нь тогтоогдсон. Энэхүү ІVERMECTIN агуулсан тарилгын шингэнийг малын гадна болон дотор шимэгчийн эсрэг тарьж хэрэглэдэг малын эм бөгөөд энэ ирүүлсэн дээж нь гол үйлчлэгч бодис болох ІVERMECTIN-ний агууламж нь стандартад заасан хэмжээнээс илүү гарсан учир шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт гаргаж өгсөн болно. БНХАУ-ын Hebei Huabang Biotechnology Co.,LTD малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 100 мл-ээр бор шилэнд савлагдсан “IVERMECTIN /SORVET/ эм нь “Сорлог сүрэг” ХХК-ний нэр дээр Монгол улсын малын эмийн бүртгэлд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн. Ийм төрлийн бүтээгдэхүүн импортлоход мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл болон импортын лиценз шаарддаг” гэсэн 122 тоот /хх-ийн 242 хуудас/
IVERMECTIN гэх малын тарилгын талаарх мэдээлэл болон мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлоход шаардагдах баримт бичгийн жагсаалт /хх-ийн 194 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 сарын 06-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос 27 хайрцаг IVERMECTIN /ивермектин/ малын тарилгыг УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн,
мөн шүүгдэгч Б.Б, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос 15 хайрцаг IVERMECTIN /ивермектин/ малын тарилгыг УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар тус тус илэрсэн байна.
IVERMECTIN /ивермектин/ нэртэй малын тарилга нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т зааснаар эмнэлгийн хэрэгсэлд хамаарах бөгөөд эмнэлгийн хэрэгслийг импортлохдоо Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-т зааснаар эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценц авах, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.2-т зааснаар эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь импортлох эрхтэй байна.
Гэтэл шүүгдэгч нарын хувьд ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх нийт 42 хайрцаг малын тарилгыг улсын хилээр нэвтрүүлсэн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутайд болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-12/, тээврийн хэрэгсэлд ачсан 27 хайрцаг буюу 2160 ширхэг IVERMECHTIN нэртэй 100 мл шилтэй шингэнийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн18-19/, гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39/, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторын “ БНХАУ-ын “Hebei Huabang Biotechnology Co.,Ltd” малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 100 мл-ээр бор шилэнд савлагдсан IVERMECTIN /SORVET/ эмийн 20170701-р цувралын дээж нь итгэмжлэгдсэн лабораторын 2018/134 тоот сорилтын дүнгээр МЭҮФӨ-11.220-00180-14 фармакопейн өгүүллийн 3.8-д заасан ивермектиний хэмжээ гэсэн үзүүлэлт, шаардлагад нийцэхгүй байна” гэсэн 02/0111 дугаартай дүгнэлт, сорилтын дүн /хх-ийн 51-53/ УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89/, 15 хайрцаг 1200 ширхэг IVERMECTIN нэртэй 100 мл-ийн шингэнийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 124/, гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /155-157/, Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт /хх-ийн 191-192/, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори ТӨААТҮГ-ийн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн “ ...ІVERMECTIN агуулсан тарилгын шингэнийг малын гадна болон дотор шимэгчийн эсрэг тарьж хэрэглэдэг малын эм бөгөөд энэ ирүүлсэн дээж нь гол үйлчлэгч бодис болох ІVERMECTIN-ний агууламж нь стандартад заасан хэмжээнээс илүү гарсан учир шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт гаргаж өгсөн болно… Ийм төрлийн бүтээгдэхүүн импортлоход мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл болон импортын лиценз шаарддаг” гэсэн 122 тоот /хх-ийн 242/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б-н 2018 оны 02 сарын 06-ны өдөр дангаараа гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, Б.Б-тай бүлэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв. Учир нь: Шүүгдэгч Б.Б нь Эрээн хотын Минзу гэх буудлын гаднаас өөрийнхөө машинд 27 хайрцаг малын тарилга ачиж, илүү гарсан 15 хайрцаг малын тарилгыг Б.Б-н машинд ачсан, Монгол Улсын хилээр 09 цаг өнгөрч байхад нэвтэрч 09 цаг 40 минутын үед гаалийн шалгалтаар орсон, шүүгдэгч Б.Б нь Б.Б-н ачуулсан 15 хайрцагтай малын тарилгыг ачсан машинтайгаа 11 цагийн үед хилээр нэвтэрсэн, санаа зорилгыг хувьд нийт 42 хайрцаг малын тарилгыг улсын хилээр нэвтрүүлэх байсан зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Шүүгдэгч Б.Б-н 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус, тусад нь зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Н.Б-н үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Иймд шүүгдэгч нарт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна тэдний хувийн байдлыг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б нь УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Б.Б нь УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ тус тус ашигласан байх ба УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Б-н өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25/ зэргээр, харин УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Н.Д-н өмчлөлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 119/ зэргээр тус, тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого, шүүгдэгч Б.Б-с УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 500,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого тус тус болгох нь зүйтэй байна.
Прокурорын тогтоолоор битүүмжилсэн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Н.Д-д олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт нийт 42 хайрцаг IVERMECTIN /ивермектин/ нэртэй малын тарилга эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан байх ба уг эд зүйл нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторын “ ... IVERMECTIN /SORVET/ эмийн 20170701-р цувралын дээж нь итгэмжлэгдсэн лабораторын 2018/134 тоот сорилтын дүнгээр МЭҮФӨ-11.220-00180-14 фармакопейн өгүүллийн 3.8-д заасан ивермектиний хэмжээ гэсэн үзүүлэлт, шаардлагад нийцэхгүй байна” гэсэн 02/0111 дугаартай дүгнэлт, сорилтын дүн /хх-ийн 51-53/ гарсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б-н 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус, тусад нь зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Н.Б, Б овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Б нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Б нар нь тус бүр 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б, Н.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нийт 42 хайрцаг IVERMECTIN /ивермектин/ нэртэй малын тарилгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Прокурорын тогтоолоор битүүмжилсэн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Н.Д-д олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар 500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, шүүгдэгч Н.Б-с тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц