Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 144/ШШ2026/00040

 

 

           2026            01             13                                                   144/ШШ2026/00040           

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч *********** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ************-ийн хүсэлттэй,

***********эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ************ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ********** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Отгончимэг миний бие ************* 2025 оны 05 сарын 12-с 2025 оны 06 сарын 05-ны өдрийн хооронд “Цалингийн зээл, зээлийн апп-ын зээл, утасны лизингийн зээл” зэрэг олон удаагийн давтамжтай зээл авахуулж цалин буухаар өгье, сар бүрийн утасны төлөлтийг өгнө асуудалгүй, санаа зоволтгүй гэсэн аман харилцан тохиролцоогоор нийт 30,324,000 төгрөгийн зээл авч өгсөн боловч хугацаандаа огт төлөлт хийгээгүй 6 сар гаруй хугацаа өнгөрч чатаар болон албан бүртгэлтэй хаягаар нь очсон боловч *************гэх хүн огт байхгүй гэсэн учир одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул ************* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ************хүсэлттэй ************ эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн ************* 2025 оны 05 сарын 12-с 2025 оны 06 сарын 05-ны өдрийн хооронд “Цалингийн зээл, зээлийн апп-ын зээл, утасны лизингийн зээл” зэрэг олон удаагийн давтамжтай зээл авахуулж цалин буухаар өгье, сар бүрийн утасны төлөлтийг өгнө асуудалгүй, санаа зоволтгүй гэсэн аман харилцан тохиролцоогоор нийт 30,324,000 төгрөгийн зээл авч өгсөн боловч хугацаандаа огт төлөлт хийгээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, дансны хуулга, Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээгээр нотлогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болжээ. /хавтас хэргийн 5-17 дахь тал/

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********** оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байх тул ************* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

************ нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ***************тоот хаягт оршин суудаггүй, **********дугаарын утастай, *************дугаарын регистртэй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ************* эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч ************* дугаарт мэдэгдэхийг **************** тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     ***