Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Г., Н., тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, С.Чулуунбаатар, гэрч Б.Учрал, Д.Ганбат, Б.Эрдэнэсүрэн, Н.Нармандах /онлайнаар/, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын , 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн нарт холбогдох эрүүгийн 1736000000105 дугаартай, 178/2018/0119/Э/ индекстэй хэргийг 2018 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг, ******* хотхоны *******-******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ,

Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, Ховд аймгийн Жаргалант сумын багийн -******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, ПЮ920117 регистрийн дугаартай, овогт ийн ,

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Яллагдагч Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын -ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн - УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж, улмаар Э.ын амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

Яллагдагч Н. нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос -нд шилжих шөнө Ховд аймгийн багийн нутаг дэвсгэрт Э.той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.гийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 22-ны өдөр миний бие өглөө 8 цагт яриандаа очиж суугаад жижүүр хүлээлцсэн. Яриа тарсаны дараа 9 цагт манай тасгийн хамт олон бүгд дэд даргын өрөөнд орж тухайн өдөр хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулсан. Тасгийн хурал дээр Өлзийхутаг дарга “тасгаараа шинэ жил зохион байгуулъя. Өнөөдөр цалин орно” гэсэн. Алба хаагч нар “мөнгө байхгүй. Өнөөдөр амжихгүй байх” гэсэн. Гэтэл дарга өөрийнхөө хувийн зүгээс 1,000,000 төгрөг өгөөд “өнөөдөр жижүүртэй хэн байна” гэхээр нь “Г. би байна” гэсэн. Гэтэл “Баяр-Эрдэнэ, Г., Нармандах гурав шинэ жилийн арга хэмжээ зохион байгуул. Байхгүй алба хаагч нартаа утсаар мэдэгд” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр шинэ жилийг Ховд аймгийн Жаргалант сумын багт байрлах Аргаль уриа кино театрт шинээр нээгдсэн паб-д орой 6 цагт хийхээр болоод бэлтгэл ажлыг бүгдийг хангаад 18 цаг өнгөрч байхад гэртээ харьж хувцсаа солиод 18 цаг өнгөрч байхад шинэ жил болох газраа ирэхэд алба хаагч нарын 80 хувь ирсэн байсан. Шинэ жилийн арга хэмжээг дэд дарга нээж үг хэлээд арга хэмжээгээ зохион байгуулаад 11 цаг 30 минутын үед дэд дарга алба хаагч нартай бүгдтэй нь уулзаад “явлаа. Бүгдээрээ хариад сайхан амарцгаагаарай” гэж хэлээд миний машиныг Н.гаар унуулаад гэртээ хүргүүлсэн. Н.г буцаж ирэхээр нь би өөрийнхөө машиныг аваад Цагдаагийн хошууч Д.Ганбат ахыг ажлын үүдэн дээр буюу гэрийнх нь үүдэн дээр буулгаад буцаж Аргаль уриа кино театрт очсон. Аргаль уриа кино театр дээр очоод эргээд зогсоход Б.Учрал миний машины урд талын суудал дээр орж ирж суусан. Мөн танихгүй гурван эмэгтэй орж ирж миний машинд суусан. Ямар учиртай хүмүүс вэ гэхэд Н. ороод сууж бай гэсэн гээд суусан. Тэгээд би машиныхаа цонхыг хагас онгойлчихоод хөдлөх гэтэл Н. талийгаач хоёр нэгнийгээ хөөж байгаа бололтой миний машины урдуур хөндлөн гарсан. Тэгэхээр нь “наад хоёр чинь маргаж байна уу? Салгаач” гэж Б.Учралд хэлэхэд Б.Учрал цонхоо онгойлгоод “боль лдоо. Та хоёр яагаад байгаа юм” гээд цонхоо хаасан. “Яасан бэ” гэсэн чинь “наад хоёр чинь яваад орчих шиг боллоо” гэсэн. Тэндээс гараад нөгөө гурван эмэгтэйг “хаашаа явах юм бэ?” гэсэн чинь “Х club оруулаад өгчих” гэсэн. Тэгээд Х club-т очсон чинь хаачихсан байхаар нь Аргаль уриа кино театр дээр буулгах гээд доошоо явж байтал спорт ордны халз урд гэрлээ шилжүүлээгүй их тод гэрэлтэй машинтай зөрсөн. Зөрөх үед машин ямар нэгэн зүйл дайрчих шиг болоод донслох хөдөлгөөн мэдрэгдээд гарсан. Цаашаа -60 м газар яваад Аргаль уриа кино театрын хашаа руу ороод нөгөө 3 эмэгтэйг буулгахад миний урдаас нэг машин тулаад ороод ирсэн. Тэгээд бүх хүмүүс буусан. Дотроос нь Н. гарч ирээд “Г. ахаа та ахыг дайрчихлаа ш дээ” гэж хэлэхэд нь бид нар итгэхгүй Б.Учрал, Н. бид гурав ордонгийн урдуур гүйгээд очиход найз маань тэнд нас барчихсан байсан. Бид нарыг гүйж очих явцад эмч нар зэрэг ирсэн. Эмч пүльс тавьж үзээд “та нар найзууд нь уу? Таньдаг хүмүүс нь үү? гэхэд “тиймээ. Бид нар хамт явж байгаа хүмүүс нь” гэхэд “та нар энэ хүнийг хурдан өргөөд машин руу оруулаадах” гэхээр нь Б.Учрал, Н., бид гурав найзыгаа өргөж эмнэлгийн машинд оруулж өгөөд “эмчээ бид нар яах вэ” гэхэд “та нар дагаад 103 дээр хүрээд ир” гэсэн. Тэндээс дагаад 103 дээр очиход “нас барчихсан байна. Та нар ар гэрээс нь хүн дууд” гэсэн. Тэгэнгүүт бид нар цагдаагийн даргад болсон явдлыг хэлэхэд “хурдан ар гэрийг нь дууд” гэсэн. Н. эмнэлэг дээр үлдээд Б.Учрал бид хоёр эрүүгийн ахлах Лхагвадоржийг гэрээс нь очиж аваад Лхагвадоржийн эцгийг Бичигт багаас, талийгаачийн эцэг Эрдэнэбадрах нарыг хүргэж өгөөд буцаад хэрэг болсон газраа ирсэн. Тухайн үед хэргийн газар дээр найзыгаа тийм байдалтай харсан болохоор шоконд орсон. Манай ажлынхан бүгд тухайн үйл явдлыг сонсоод хэргийн газар дээр ирсэн. Миний машинд ахлах дэслэгч Нармандах орж ирж суусан. Шинэ жилийн үйл ажиллагаанаас үлдсэн чихэр, жимс, 5-6 ширхэг пиво, тал шилтэй архи зэргийг миний машины багаажинд хийсэн байсан. Нармандах орж ирээд “юу болсоныг сонслоо. Нэгэнт ийм зүйл болсон юм чинь та хоёр тайван байгаарай. Бүгд тайван байхыг хичээгээрэй” гэж хэлээд пиво задалж өгсөн. Тухайн пивоноос уугаад Нармандахтай юу ч дуугараагүй. Нармандах тал шилтэй Болор нэртэй архийг задлаад надад болон Б.Учралд өгсөн. Тухайн архинаас юу ч дуугаралгүй би бүгдийг уусан. Манай тасгийнханыг бүгдийг нь түргэн аваад цагдаагийн газарт бүгдийг нь цуглуулаад өглөө 5 цаг болж байхад эрүүлжүүлэхийн гадна жагсааж зогсож байгаад драйгер үлээлгэсэн. Өдөр 12 цаг болж байхад бид нарын биенээс бүгдээс нь цусны шинжилгээ авсан гэв.

Шүүгдэгч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 22-ны орой манай байгууллагын тасгийн алба хаагч нар баяр тэмдэглэхээр болж орой 19 цагийн Аргаль уриа кино театрын пабд цугларсан. Тэгээд шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглээд дуусаад шөнө 00 цаг өнгөрч байхад тараад хүмүүсээ хүргэж өгөөд эргээд ирэхэд тэнд 3 хүүхэн зогсож байсан. Түүний нэг нь миний ажлын шугамаар ярьж байсан эмэгтэй байсан ба түнтэй юм яриад зогсож байхад талийгаач гарч ирээд дуудаад байхаар нь би тоохгүй байгаад байсан чинь дахиад дуудахаар нь яваад очсон чинь талийгаач чи ямар том болсон юм бэгэж хэлээд миний зүүн нүдний доод хэсэгт цохиод авахаар нь би зөрүүлээд толгойн тус газар нь цохисон чинь дахиад намайг цохих гээд дайрахаар нь би талийаачаас зугтаагаад такси авах гээд явсан чинь араас гүйгээд ирсэн. Тэгтэл авах гэсэн такси яваад өгөхөөр нь зам хөндлөн гараад дээрээс доошоогоо вакси авах гээд гараа өргөсөн чинь нэг такси зогссон. Тэр таксинд суух гэтэл талийгаач араас ирээд надтай барилцаад унахаар нь би зүүн гар хөлөөрөө цааш түлхэхэд газар унаад хоцорсон. Цаашаагаа эргээд ордны наад талд очиж зогсоод эргээд харахад талийгаач цээжээ өндийлгөөд босох гэж байхад дээрээс хар өнгийн Приус маркийн автомашин ирээд талийгаачийн дээгүүр гарч донслох шиг болсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хоёр ой дөнгөж өнгөрч байсан хүүтэйгээ хатуу байдалтай өвөлжсөн. Одоогоор хүүгээ хараад эрхэлсэн ажилгүй байна. Шинийн 3-нд би гадагшаа Япон улс руу явж сурч, ажиллахаар гэрээтэй ажлаасаа гарчихсан байсан. Тэгээд одоо хүүгээ хараад, эрхэлсэн ажилгүй байна. Энэ хэрэг 2017 оны 12 сарын 21-22-нд шилжих шөнө болсон. Миний хань Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ахлах дэслэгч цолтойгоор жижүүрийн офицер хийдэг байсан. 2017 оны 12 сарын 21-ны өдөр жижүүртэй байж байгаад 22-ны өглөө ажлаасаа буугаад 9 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэр өдөр би ажлаас нь очиж авсан. Гэрийнхээ ойролцоо байдаг гэрлэн дохион дээр ирж байхад “Хайраа энд манайхан шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн. Аргаль уриа хавьцаа гэсэн. Энд ямар юм байдаг юм бол” гэж надаас асуухаар нь “миний хайр мэдэхгүй байхад хайр нь яаж мэдэх вэ” гэж хэлээд дээшээ гэрлэн дохио өнгөрөөд л гэр лүүгээ орсон. Гэртээ ороод “хэдэн цагаас үйл ажиллагаа чинь болох юм бэ” гэсэн чинь 5 цагаас гэсэн. Хаана болохыг нь мэдэхгүй байна. Дөхүүлж байгаад манайхан” ярина гэсэн гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод “намайг 2 цаг 30 минут гээд дуудаарай” гэж хэлээд байж байтал Г. утсаар ярьсан. Г.тай утсаар ярьчихаад “2:30 гээд дуудаарай. Би тэр хүртэл унтаад авъя. Урд шөнө ажил ихтэй байлаа” гэж хэлэхээр нь “за, за тэг” гэж хэлсэн. Би хэлний бэлтгэлд явж байсан ч тэр өдөр хичээлгүй байсан. Тэгээд тэр хооронд хоол хийчихээд 2:30 гэхэд нөхрөө дуудчихаад бид хоёр гэрээсээ хамт 3 цаг гээд гарсан. 3 цаг гэж гараад “5 цагаас үйл ажиллагаатай юм байна. Үсээ засуулаадахъя” гэж хэлээд үсчин орж үсээ засуулаад явж байтал цаг 4 болчихсон байсан. Тэгээд хүүгээ цэцэрлэгээс нь аваад гэр лүүгээ явъя гээд 4 дүгээр цэцэрлэгээс хүүгээ авчихаад дээшээ эргэж байтал Г. дахиад залгасан. Тэгтэл “Г. ярьж байна. 6 цагаас болж байгаа юм шиг байна” гэж хэлээд гэртээ ороод байж байтал 5 цаг өнгөрсөн. Би гэртээ ороод костюм, пиджакийг нь индүүдэж цэвэрлээд 5 цаг өнгөрч байхад хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа хүүгээ болон намайг үнсээд “хайр нь удахгүй” гэж хэлээд өөртөө итгэлтэй машинаа унаад явсан. Намайг хаалгаа түгжээрэй гэж хэлэхээр нь хаалгаа түгжээд үлдсэн. Тэр хаалга дахиж хэзээ ч онгойгоогүй. Би орой 8 цагт хичээлтэй байсан болохоор 7 цаг өнгөрч байхад “хайр нь одоо хичээлтэй. Яах вэ. Машин авах уу” гэсэн чинь “миний хайр таксидаад явчих” гэхээр нь тэр орой таксидаж хичээлдээ яваад 10 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэртээ ирсэн. Манай хүүг харах гээд манай гэрт хадам эцэг, эх хоёр ирчихсэн байсан. Би 10 цаг өнгөрч гэртээ ирчихээд 11 цаг өнгөрч байхад хүүгээ унтуулсан. Хүүгээ унтуулчихаад талийгаач руугаа залгасан. Утас нь дуудаад байсан мөртлөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би “утас нь дуудаад байна. Куртикныхаа кармаанд утсаа хийчихээд авахгүй байгаа юм байна” гэж бодоод хэвтэж байгаад түрхэн зуур унтсан байсан. 12 цаг өнгөрч байхад сэрээд нэг харсан боловч ирээгүй байсан. Би талийгаачийгаа ирчих байх гэж бодоод хаалгаа түгжээгүй унтсан боловч ирээгүй болохоор нь босож хаалгаа түгжчихээд дахиад утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Би 12 цаг өнгөрч байхад залгасан. Тэр үед л аль хэдийн асуудал болчихсон байсан. Надад цагдаагаас байтугай хаанаас ч мэдээлэл ирүүлээгүй. Тэгээд би санаа зовж эхэлсэн. Миний хань архи ууж, тамхи татдаг хүн биш. Би шөнийн 02:30 хүртэл утас руу нь залгасан. Тэр үед надад манай хадам ээж “ийм зүйл болсон байна” гэж мэдээлэл өгсөн. Би хүүгээ орхиод гараад явсан. Тэр шөнө юу болсоныг мэдэхгүй. Би гэрээс гараад бүх зүйл миний нүдэн дээр ил байсан. Тэгэхэд цагдаагийн машин ирчихсэн бөөн зүйл болсон байсан. Би нэг цагаан машиныг такси гэж бодоод зогсооход цагдаагийн ажилтан Золзаяа миний хажууд машинтайгаа ирж зогссон. Би тэр үед өөрөө машинтайгаа явж байгаад аваарт орлоо гэж бодож байсан. Тэгээд “хаана байгаа юм” гэхэд “эмнэлэг дээр Шууд явах уу” гэхээр нь “үгүй ээ. Би эцэг, эхээ авч явна” гэж хэлээд эцэг, эхийнхээ гэр лүү явахад гэрийнх нь гадна янз бүрийн машин ирчихсэн, цагдаагийнхан тэр чигээрээ оччихсон” байсан. Би эцэг, эх хоёроо явъя гэсэн чинь явахгүй гэхээр нь хүчээр авч яваад цагдаагийн машинд суугаад эмнэлэг дээр очоод эмнэлэг рүү ороход хүн танихын аргагүй болсон байсан. Би нөхрөө гараар нь таньсан. Би тэр хүнтэй ганц ч үг сольж чадаагүй. Би тэр хүнийг тийм болчихно гэж бодож гэрээсээ гаргаагүй. Би ханьдаа итгээд явуулсан. Энэ хүмүүсийг ийм хатуу байдалд хүргэнэ гэж яаж мэддэг юм. Би тухайн үедээ Г., Н. хоёрыг амь насанд нь хүрсэн гэж мэдээгүй. Эмнэлэг дээр очсоныхоо дараа л мэдсэн. Түүнээс хойш би өөрөө хэдэн цаг ухаан орон гаран байсан. Талийгаачийгаа 7 хонож байж гаргасан. Тэр хугацаанд өөрөө ямар байдалтай байснаа ч мэдэхгүй байна. Би энэ хэргийг зохион байгуулалттай гэж ойлгож байсан. 3 цагдаа болон таксины жолооч оролцсон. Анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө уулзъя гэж ярьсан. Тэрнээс өмнө Н. надтай ганц ч удаа холбогдоогүй. Манай талийгаачийг гаргах үед ирээгүй. Эцэг, эх нь орой 8 цагийн үед ирчихээд өөрсдийгөө өмгөөлж, хамгаалсан хүмүүс сууж байгаад гарсан гэсэн. Надтай уулзаагүй. Г.гийн эцэг нь манай эцэг, эх рүү 2-3 удаа утсаар ярьсан гэсэн. Г.гийн эхнэр нь надтай нэг уулзсан. Тэгэхдээ 4 сарын үед уулзсан. Энэ хүмүүст үнэхээр гомдож байна. Би Говь-Алтай аймгийн хүн. Би эцэг эхээс ганцаараа. Би хүний нутагт ирчихээд сайхан хань ижилтэй болоод, сайхан амьдарч байсан. Миний хань ижил Манхан суманд 3 жил ажиллачихаад, 2016 онд шилжиж ирсэн. Миний хань ижлийг ямар хүн гэдгийг хүмүүс мэднэ. Хүнд чинь гэр бүлийн хүмүүжил нөлөөлдөг. Миний хадам эцэг, эх хоёр хоёулаа дээд боловсролтой, сэхээтэн хүмүүс. Хоёулаа багш хүмүүс. Миний хань ижил эцэг эхээс дөрвүүлээ. Хамгийн том ах нь Замын Үүдийн хилийн цэрэгт ажиллаж байна. Дараачийн залуу нь миний талийгаач байсан. Дараагийн дүү нь Бээжинд сурч байна. Хамгийн бага охин нь энэ жил оюутан болсон. Миний хадам эцэг, эх, миний эцэг, эх хатуу хүмүүс биш. Тэр өдрийн үйл ажиллагааг Г., Н., Б.Учрал гээд энд холбогдож байгаа хүмүүс зохион байгуулж оролцсон. Тэгээд дуудаад аваад явсан. Г. учир байдлаа хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө уулзаж эхэлсэн. Өчигдөр л “би хэргээ хүлээж байна буруугаа ойлгоод хохирлоо төлж байна” гэж байсан. Бодит хохирол болон сэтгэл санааны хохирлыг Г. төлсөн нь үнэн. Өнөөдөр шүүх хуралдаан дээр “би архи уугаагүй байсан. Зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэлж байна. Нэг мэдүүлэгтээ “өөр хүн ирээд дайрсан” ухааны зүйл мэдүүлсэн байсан. Г.г ийм зүйл яриад байгааг би ойлгохгүй байна. Гэхдээ Г. хийсэн үйлдлээ ухамсарлаад хохирлыг төлсөн. Миний хүү насан туршдаа өнчирч, би хар залуугаараа хань ижлээ алдаж байна. Би одоо 26 настай. Хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэж авдаг юм байна. Үүнийг шүүхийн байгууллагаас тогтоож шийдвэрлэж өгнө үү. Г., Н. хоёрын хэнийг буруутай гэж үзэж байгаа юм. Тэр хүнээс нь гаргуулж шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Миний болон манай ар гэрийн зүгээс Г.г ойлгосон. Өөрөө болон ах дүү нараа бүгдийг нь уулзуулсан. Г. тэжээгчээ алдсаны тэтгэмж, асаргааны тэтгэмж хоёрыг хүлээн зөвшөөрвөл ярих зүйл байхгүй. Н. анхан шатны шүүх хуралдаанаас өмнө надтай уулзсан. Миний болон эцэг, эхийн зүгээс Н.д үнэхээр гомдож байгаа. Яагаад гэвэл энэ хэргийн эх үүсвэрийг Н. тавьсан. Миний хань ижил гэж харсан болгоноо дээрэлхэж цохиод байдаг хүн биш. Миний хань ижилд битгий буруу өг. Тэр хүнийг бид нар тайван байлгамаар байна. Яагаад тэрхэн зуур хараад зогсоод байсан юм. Яагаад очоод авчихаагүй юм бэ? Яагаад тэр хүнийг цохисон юм бэ? Чи ийм байдлаар яаж Хууль сахиулахын их сургууль төгссөн юм. Яаж тангараг өргөж цагдаагийн газар ажиллаж байсан юм. Миний хань ижил өөрийнхөө чадвар, авхаалж, самбаагаар ажилладаг байсан. Ахмад цол нь ирж байсан. Замын цагдаагийн ахлах байцаагчаар орох гээд тушаал нь явчихсан байсан. Чи цээж рүү нь өшиглөөд унагаасан гэсэн. Энэ талаар нотлох баримт байгаа. Хүн хийсэн хэрэгтээ гэмшиж байвал бид нар ч гэсэн та нарыг ойлгоно. Бид нар тийм хатуу хүмүүс биш. Заавал шоронд суулгах гээд, заавал амьдаар чинь тамлах гээд байх сонирхол бидэнд алга. Та нар яаж хандана би та нарт адилхан хандана. Намайг бодохгүй байж болох ч миний үр хүүхдийг бодох хэрэгтэй гэв.

Гэрч П.Ганпүрэв нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би хувиараа таксинд явдаг. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 22-ноос -нд шилжих шөнө 01 цагийн үед Кровн баарнаас хүн аваад прокурорын байранд хүргэчихээд буцаад 52 айлын зогсоол руу явж байтал спортын ордны урд талын засмал дээр зүүн чиглэлд явж байтал Аргаль уриа кино театрын зүгээс нэг хүн гүйж ирээд суусан чинь нөгөө хүн суулгахгүй гээд түлхээд өшиглөөд буулгасан. Тэгээд би тэр хүнтэй доошоо яваад уулзварын тэнд очоод буцаад эргэчих гэхээр нь буцаж эргээд спортын ордны замын дээд талын машины зогсоол дээр зогссон. Тэгтэл нөгөө гүйж ирээд зам дээр үлдсэн залуу нь засмал зам дээр хэвтэж байсан. Тэр хооронд замаар явж байсан машинууд хажуугаар нь өнгөрч байсан. Тэгтэл дээрээс зүүн тийш чиглэлтэй хар бараан өнгийн Приус 20 маркийн авто машин нэлээн хурдтай ирээд нөгөө зам дээр хэвтэж байсан хүний тэнд зогсож чадалгүй дээгүүр нь гараад явчих шиг санагдсан. Тэгтэл миний хажууд сууж байсан залуу дайрчихлаа хурдан яваад улсын дугаарыг нь хараадахъя гэхээр нь би хөдлөөд доошоо эргээд яваад нөгөө машины араас хөдлөөд явтал нөгөө Приус 20 маркийн машин 52 айлын уулзвараар ороод Аргаль уриа кино театрын хашаа руу орсон. Тэгээд миний хажууд сууж явсан залуу буугаад араас нь явсан... нэлээн хурдтай барагцаагаар -60 км цагийн хурдтай явж байсан байх. Тийм хурдтай явж байсан болохоор яаж ч чадалгүй дайрчих шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 70-72 дугаар хуудас/,

Гэрч С.Намхайнямбуу нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад найз Банзрагчийн Гантулгын хамт Жаргалант Цамбарав багийн 10-26 тоот буюу ойн бүсэд байрлах гэрээсээ гарч Б.Гантулга найзтай уулзахаар Жаргалант сумын 12 жилийн дунд сургуулийн хойд талын Дөлгөөн төвийн хажуу талд очиж Гантулгын найзтай уулзаж 40-өөд минут болоод тэр залууг дагуулж тэндээс гараад 8 дугаар цэцэрлэгт очиж Гантулгын найз гэх нэг хүүхэдтэй уулзсан. Тэндээс Гантулгын хоёр найзыг дагуулаад Дөлгөөн төвийн эсрэг талын Петровис колонк дээр ирээд нөгөө хоёр залуугаас салаад бид хоёр гэртээ харихаар салж доош эргэж засмал зам дагуу алхаж спортын ордны хажууд ирэхэд засмал зам дээр цагаан өнгийн Королла маркийн машин дээш чиглэлд дээд талаас хар өнгийн Приус маркийн машин ирээд зөрөх үед тас хийсэн дуу гарахаар нь мөргөлдчихлөө гэж бодож харахад засмал зам дээр буюу доошоо чиглэлд явах зам дээр нэг хүн машинд мөргүүлэн хэвтэж байсан юм. Тэр хүнийг дайрсан машин таксины зогсоолоор ороод спортын ордны бага заалны тийш яваад Аргаль уриа буюу хуучнаар кино театрын байрны урд талын торон хашаанд ороод зогсчихсон юм. Тэгтэл бидний хажуу талд 40 гарсан настай хар курткатай жинсэн өмдтэй 178 орчим см өндөртэй эрэгтэй хүн ирээд ахын хоёр дүү нэгж байвал цагдаа руу залгаарай гэж хэлээд 35-81 ХОҮ улсын дугаартай саарал өнгийн таксинд суугаад яваад өгсөн юм. Тэгээд бид хоёр эмнэлэг дуудсан. Цагдаа дуудчихаад Гантулга бид хоёр тэнд 7-8 минут зогсож байгаад ирэхгүй болохоор цааш эргээд Аргаль уриа, буюу кино театрын байрны урд талын торон хашаанд нөгөө хүн дайрсан машины дугаарыг харахаар очиход хар өнгийн - УНЦ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсныг харчихаад эргээд нөгөө мөргүүлсэн хүн дээрээ очиход эмнэлгийн машин авч явсан юм. Тэгээд Гантулга бид хоёр гэртээ харьсан юм....тухайн хүн ертөнцийн зүгээр урагш дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба толгой чихнээс нь цус гарсан зүүн нүдний доод хэсэгт задарсан хамар амнаас нь цус гарсан баруун шанаа нь хавдсан ухаангүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 64-65 дугаар хуудас/,

 Гэрч Б.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед гэрээсээ гараад нэг гудманд байдаг найз Намхайнямбуутай уулзаад Номинчимэдтэй утсаар яриад Хөрс колонк дээр уулзахаар болоод бид хоёр алхаж колонк ороод Номинчимэдтэй уулзчихаад бид гурав Дөлгөөн төв дотор орж юм ярьж байгаад 12 цаг өнгөрч байхад Номинчимэд бид хоёроос салаад гэрлүүгээ яваад бид хоёр хамтдаа гэрлүүгээ доошоо эргээд спортын ордны урдуур явж байтал машин мөргөлдөх шиг пүд гэсэн дуу гарахаар нь хартал зам дээр нэг эрэгтэй хүн мөргүүлсэн байдалтай ордны урд талд хар өнгийн Приус 20 маркийн машин төв засмал замаар 52 айлын урд талын таксины зогсоол руу эргэж ороод цаашаагаа Аргаль Уриа кино театрын урд хэсэг рүү орж зогссон. Тэгээд би найз Намхайнямбуугийн хамт мөргүүлсэн хүн дээр очиход тухайн хүн дээшээ харсан байдалтай чих хамар амнаас нь цус гарсан байж байтал 52 айлын чиглэлээс орчим насны эрэгтэй хүн гарч ирээд энэ юу болчихвоо гэж асуухад энэ хүнийг машин мөргөчихлөө гэж хэлсэн чинь тэр хүн намайг эмнэлэг дууд гэхээр нь би эхлээд түргэн тусламж дуудаад дараа нь цагдаа руу ярьж дуудлага өгчихөөд би найз Намхайнямбуугийн хамт тухайн хүн мөргөсөн машины дугаарыг харсан. Миний холын хараа муу болохоор би Намхайнямбууг сайн хараарай гэсэн чинь - УНЦ гэсэн дугаартай хар өнгийн Приус 20 маркийн машин байна гэж хэлсэн. Тэгсэн тэр машинаас 3 эрэгтэй 1 эмэгтэй хүн бууж ирээд 3 эрэгтэй хүн нь тэр мөргүүлсэн хүн дээр очоод нэг эмэгтэй хүн нь машин дотроо үлдсэн...гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 87-88 дугаар хуудас/,

Гэрч Л.Хатанбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс -нд шилжих шөнө 01 цагт ард ийн талбайн зогсоол дээрээс Королла маркийн мөнгөлөг өнгөтэй байсан байх хамт ажилладаг Саруул-Эрдэнэ гэдэг хүнтэй хамт суугаад Домбот хотхонд байрлах өөрийн гэрлүүгээ явж байтал спортын ордны өмнө талд машинд дайрагдсан бололтой толгойноос нь цус гоожсон, амнаас нь уур гарсан байдалтай хүн зам дээр хэвтэж байсныг хараад таксины жолоочид цагдаагийн байгууллагад дуудлага өгөөч гэж хэлсэн чинь дургүйцсэн байдалтай байсан болохоор би өөрөө утсаа унтраасан байсан болохоор гаргаж ирээд утсаа асаагаад нягталж харж байгаад дуудлага өгье гэж бодоод машиныг буцааж эргүүлээд тухайн хүнээс метр орчмын зайд зогсож байгаад машин дотроосоо тодруулж сайн харж байгаад цагдаагийн байгууллагад иргэнийхээ үүргийн дагуу дуудлага өгсөн. Тухайн үед амнаас нь уур гарч байсан. Дуудлага өгчихөөд би буцаж ирээд байрныхаа өмнө бууж үлдээд нөгөө хоёр буцаад явсан. Намайг дуудлага өгөхөд шөнийн 01 цаг 07 минут болж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэрэг 63 дугаар хуудас/,

Гэрч Л.Саруул-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 22-ны орой Хатанбаатар манай гэрт ирж бид хоёр Хатанбаатарын гэрт очих гээд төв талбай дээр байдаг таксины зогсоол дээрээс королла маркийн авто машин бариад Хатанбаатарынх руу явж байх замд 62 айлын орон сууцны хойд талын замаар явж байтал эсрэг талын урсгалд зам хөндлөн байрлалтай хэвтсэн эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь бид хоёр өнгөрөөд явж байгаад буцаад тасраад уначихсан хүн байж магадгүй гэж бодоод дээд талын уулзвараас эргээд хэвтэж байгаа хүн дээр яваад очтол машины гэрэлд амнаас нь уур гарсан байдалтай байхаар нь Хатанбаатар буугаад очиж үзээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэрэг 53 дугаар хуудас/,

Гэрч Э.Янжмаа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Бид нар машинтай хөдлөөд Х слив баарны гадна очоод зогстол эзэн нь бололтой нэг залуу зогсож байхаар нь дуудаад 12 цаг өнгөрч байна одоо наад баараа хаагаа ч гэж хэлээд буцаад бид нар Аргаль уриа кино театрын зүгрүү явж байхад бид нарын урд талд саарал өнгийн суудлын тэрэг явж байхаар нь гүйцэж очоод тухайн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд явах үед зам дээр хөндлөн дээшээ харчихсан толгой нь ертөнцийн зүгээр спортын ордон руу харчихсан байсан. Тэр үед урдаас тээврийн хэрэгсэл ирж байсан ба тухайн тээврийн хэрэгслийн гэрэл нь гялбаад зам дээр хүн хэвтэж байхаар нь бид нар хүн байна гэж хэлэхэд тоормос гишгэтэл тухайн хүн нэгэнт тулчихсан байсан болохоор зогсоож чадалгүй, тухайн хэвтэж байсан хүн дээгүүр гараад явчихаар нь бид нар хүн дайрчихлаа гэж хэлээд шууд зогсолгүйгээр Аргаль Уриа кино театрын хашаан дотор очиж зогсоод урд талын суудал дээр сууж явсан залуу хоёр тухайн дайрагдсан хүн рүү явган алхаад явахаар нь би дагаад явах гэтэл чи хэрэггүй цаанаа байж бай гэхээр нь бид нар үлдээд хүлээж байгаад Мөнхцохилохуй эмнэлгийн наад талаас хар өнгийн Эксел маркийн тээврийн хэрэгсэлд суугаад харих гээд явцгаасан... өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод явсан гэх мэдүүлэг.../хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Гэрч Н.Нармандах нь  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 22-ны өдөр 18 цагаас Жаргалант суманд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа Аргаль уриа кино театрын пабд тасгийн хэмжээнд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 18 албан хаагч хамрагдсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад бид нар гараад би өөрийн эзэмшлийн 29-******* дугаартай машинд Зандмаа, Лхагвадорж, Бат-Оюун нар суугаад 10 орчим минут машиныг нармаалдаад шилний цанг нь арилгахад урд - УНЦ  гийн Приус-20 маркийн машин хөдөлж байсан. Тэгээд хүмүүсээ буулгаад явж байтал надруу залгаад чи хаана байна манай алба хаагч нас барсан байна гэхээр нь яваад очтол машин дотроо Учралтай хамт сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад машинд дайруулаад нас барсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 66-67 дугаар хуудас/,

Гэрч Д.Ганбат нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 22-ны орой 18 цагийн үед Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийнхан Аргаль уриа кино театр дээр хоол идэх гээд цугларсан. Тэгээд тэндээ ганц нэг шил архи авч уугаад дуулж байгаад тарцгаасан. Би харих гээд зогсож байхад та хаашаа явах гэж байгаа юм бэ гэхээр нь би харина гэхэд тэгвэл би таныг хүргээд өгье гээд намайг Цагдаагийн газар дээр хүргэж ирчихээд буцаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 68-69 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 144 тоот шинжээчийн “... цогцост хийсэн шинжилгээгээр дух зулай дагз суурь ясны үүрч бяцарсан олон хэлтэрхий үүсгэсэн Далд хугарал, хатуу хальсны урагдал. баруун тал бөмбөлөгийн дагз чамархай дэлдэнгийн тархины эдийн эвдрэл зүүн чамархай зулайн дэлбэнгийн тархмал аалзан бүрхүүлийн доорх цус харвалт эрүү хоншоор ясны дээд доод үүдэн шүд дайрсан далд хугарал, 2 шүдний булгарал хамар ухархайн ясны үүрч бяцарсан хугарал, баруун талын 6, 7 дугаар хавирганы шууд хугарал, зүүн талд 2. 3. 4. 5 дугаар хавирганы нугаламын хажуугийн болон суганы дунд шугамаарх хоёрлосон хугарал, дотор эрхтэнүүдийн доргилт дух хацар баруун шанаа эрүү, зүүн зовхи хацар хамрын нуруу цээж баруун сарвуунд зулгарал баруун зовхи уруул дух, баруун хөмсөг, зовхи завж, уруул буйл, хэлэнд шарх хуралт цээж хэвлийн нуруу баруун ташаанд цус хуралт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь Хүний хүчнээс давсан үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдэх бөгөөд учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас амьдрах боломжгүй анатомийн бүтэц алдагдсан. Дээрх гэмтлийн улмаас шууд нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаачийн цусанд 2.9 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Хохирогч Э. нь 1 дүгээр бүлгийн цустай байна гэх дүгнэлт” /2 дугаар хавтасны 3-6 дугаар хуудас/,

                  2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаартай “2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Замын шинжээчийн дүгнэлт “...Приус 20 маркийн - УНЦ улсын дугаартай автомашины жолооч Г. нь эрүүгийн 1736000000105 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 100 дугаар хуудсанд иргэн Г.гийн өгсөн мэдүүлгээс үзэхэд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-ийн а дахь заалт “...хэрэв жолоочийн нүд гялбаж баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 578 дугаар дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийн хурдыг ойролцоогоор тооцоолохдоо 64.9 км цаг гэж тогтоосон байх тул тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 2.7 а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 2.5 а-д “...тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах болон ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд мөрийн баримтыг цагдаагийн байгууллагын ажилтан хаяг, цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтасны 65-66 дугаар хуудас/,          

                  Шүүгдэгч Г.гийн хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Гэрч Э.Янжмаа нь  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: гийн тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр сууж байхад надтай хамт сууж явсан Ганзаяа би даараад байна гэж хэлээд орж ирээд суусан. Тэр үед Аргаль уриагаас амь хохирогч Э. гарч ирээд ээмэг хайж байсан г хүрээд ир гээд дуудахаар нь яваад очиж байсан. ...Тэр үед урдаас тээврийн хэрэгсэл ирж байсан ба тухайн тээврийн хэрэгслийн гэрэл гялбаад гэнэт зам дээр хүн хэвтэж байхаар нь бид нар хүн байна гэж хэлэхэд тоормос гишгэтэл тухайн хүн нэгэнт тулчихсан байсан болохоор тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй тухайн хэвтэж байсан хүн дээгүүр гараад явчихаар нь бид нар хүн дайрчихлаа гэж хэлээд шууд зогсохгүйгээр Аргаль уриа кино театрын хашаан дотор очиж зогссон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэрэг 109-110 дугаар хуудас/,

Гэрч Г.Ганзаяа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 сарын 22-ны орой найз Эрдэнэсүрэн, Янжмаа нарын хамт уулзаад нэг газар орж хоол идчихээд нэг нэг пиво уучихаад тэндээсээ гараад 52 айлын орон сууцны хажууд явж байтал Аргаль уриа кино театрын караоке нээлттэй байхаар нь явж орсон. Тэгээд тэндээс гэдэг залуугийн машинд суугаад тавуулаа хөдлөөд Х club-д очиход баар хаасан байсан болохоор бид нар тэндээсээ буцаад харих гээд доошоогоо чиглэлтэй спортын ордны урд талд ирж явтал зам дээр нэг эрэгтэй хүн хөндлөн хэвтэж байсан тэгсэн нь машинаа зогсоож чадалгүй тухайн хүн дээгүүр гарсан тэгэхээр нь Янжка бид бид хоёр хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь юм дуугараагүй тэгээд цаашаа яваад Аргаль уриа кино театрын хаалгаар нь орж зогсоод бид гурав машинаасаа буугаад такси аваад гэрлүүгээ явцгаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас хэрэг 113-114 дүгээр хуудас/,

Гэрч Б.Эрдэнэсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 22-ны орой надруу Янжмаа утсаар яриад Ганзаяа гурвуулаа уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамтдаа нэг газар сууж байгаад гараад 52 айлын орон сууцны хажууд явж байтал Аргаль уриа театр онгорхой байсан тэгэхээр нь тэнд очсон. Янжмаа намайг дуудаад хар өнгийн Приус маркийн машинд суугаад хөдөлсөн. Янжмаа, Ганзаяа бид урав ард суугаад урд талд жолооч бас нэг залуу явж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Замдаа явж байхад жолоочийг гээд танилцуулсан. Тэгээд бааранд очоод буцаад явж байсан чинь гэнэт бүгдээрээ “хүүе наана чинь” гээд орилолдоод эхэлтэл машин ямар нэгэн зүйл дээгүүр даваад гарах шиг донсолсон гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтас хэрэг 215-216 дугаар хуудас,

Гэрч Г.Учрал нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: машинаа жолоодоод би хажууд сууж явсан 3 хүүхнийг суулгаад хөдлөхөд тэр хоёр таксины зогсоолын хажууд нь зугтаачихсан талийгаач хойноос нь хөөчихсөн явж харагдсан. бид нар хуучин Нисэхийн дээд талын X слив баарны гадна очиход үүдэн дээр нь хоёр залуу байхаар нь наадах чинь ажиллаж байна уу гэхэд ажиллахгүй байна гэхээр нь буцаад эргээд намайг хүргэж өгөхөөр спортын ордны урд талын зам дээр ирж явтал гэнэт тас хийж дуугараад ямар нэгэн юм машинд дайрагдах шиг болсон. машинаа Аргаль уриа кино театрын зогсоол руу оруулж зогсооход гүйж ирээд жолооч талын буюу гийн урд талын хаалгыг татаж онгойлгоод ахаа та ын дээгүүр гарчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаас буугаад бид 3 талийгаачийг дайрсан газар дээр гүйж очиход талийгаач толгойноос нь цус гоожсон байдалтай дээш хараад ертөнцийн зүгээр замын урд хэсэгт урагшаа харсан байрлалтай хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93-94 дүгээр хуудас/

Шүүгдэгч Н.гийн гэм буруугийн талаар

 Гэрч Д.Ганпүрэв нь шүүгдэгч Н.гийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тэр залуу гүйж ирээд миний машины зүүн талын хойд хаалга онгойлгоод суух гэхэд араас нь нүүр ам нь цус болчихсон, зодуулсан байдалтай залуу гүйж ирээд машинд суусан залуутай барилцаад авсан, би тэр залууг бас машинд суух гэж байна гэж ойлгосон. Гэтэл машинд түрүүлж орж ирж суусан залуу нь нөгөө залуугаасаа зугтааж байгаа бололтой тэр залууг хоёр гараараа түлхээд, чи цаашаагаа зайлаа ч пизда минь гээд 1 удаа цээжрүү нь 1 удаа тийрээд унагаачихаад яв гэхээр нь би машинаа хөдөлгөөд нэмэлт өргөсгөсөн зам дээр очоод эргээд ирэхэд засмал замын голд унасан залуу дээш хараад хэвтэж байгаад намайг машинтайгаа хажуугаар нь өнгөрөөд явж байхад толгойгоо өндийлгөөд босох гэж байсан. Зам дээр унасан залуу өөрийгөө хянах чадвартай байсан машинд суусан залуугийн араас гүйж ирээд суух гэсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэрэг 103-105 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Эрдэнэбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би тухайн өдөр шөнийн 12 цаг өнгөрч байхад найзыгаа гэрт нь хүргэж өгчихөөд эмээгийндээ хонох гээд явж байсан. Манай эмээгийнх 72 айлын орон сууцанд байдаг. Тэгээд явж байхад Аргаль уриа кино театрын хашаанаас манай сургуулийн спартакиадыг бэлдүүлж байсан Баянаа гэдэг ах гүйгээд гараад ирсэн. Түүний хойноос нас бардаг ах хөөж гарч ирсэн. Тэгэхэд тэр ахын хамарнаас цус гарчихсан байсан. Би Баянаа ахыг сайнуу гэхэд сайн гэж хэлээд наад ахаа надаас холдуулаад өг гэж хэлсэн. Би тэр нас бардаг хүнд гар хүрээгүй. Баянаа ах тэр хүнээс зугтаагаад такси зогсоогоод хойд талын хаалгаар нь ороод суусан. Баянаа ахын суусан машинд биенийх нь дээд хэсэг нь орчихсон, хөл нь машины гадна талд байсан. Намайг хамгийн сүүлд харахад машины хаалга онгорхой, талийгаач ахын хөл нь сарваганаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас хэрэг 2-2*******/ хуудас,  

                  2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 348 дугаартай “..хүний хамар орчим гараар цохих үед хамрын яс, мөгөөрсний хугарал зөөлөн эдийн няцрал үүсч болох бөгөөд цохилтын улмаас хамрын салст дахь судас гэмтсэнтэй холбоотойгоор хамраас цус гардаг. Шинжилгээгээр талийгаач Э.ын хамрын ясны хэлбэр дүрс алдагдсан хугаралтай хамрын нуруунд зулгаралттай байсан бөгөөд хүний гараар нэг удаа цохих үед зулгаралт гэмтэл учрах боломжгүй харин хамар ясны хугарал гэмтэл учирч болно. Хамар ясны хугарал болон хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” шинжээч эмчийн дүгнэлт /3 дугаар хавтас хэрэг 87-90 дүгээр хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс шүүгдэгч Г.д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн 27.10 дугаар зүйлийн 3 болгон өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н. нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос -нд шилжих шөнө Ховд аймгийн багийн нутаг дэвсгэр Аргаль-Уриа кино театрын гадна Э.той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь болох нь гэрч Э.Янжмаа, Д.Ганпүрэв, насанд хүрээгүй гэрч Г.Эрдэнэбаяр, шинжээч эмчийн 348 дугаартай дүгнэлт зэргээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба шүүгдэгч Н. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгчийн зүгээс энэ талаар маргах асуудалгүй гэсэн болно.

Шүүгдэгч Г. нь 2017 оны 12 дугаар сарын  22--нд шилжих өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн - УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн хүлээн зөвшөөрсөн харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдээгүй, хэргийн газрын үзлгийг зориуд орхиж зугатаагүй гэж мэтгэлцсэн болно. Гэвч хэрэгт авагдсан гэрч Э.Янжмаа, Д.Ганпүрэв, Н., Б.Эрдэнэсүрэн, Г.Ганзаяа, Б.Учрал  нарын мэдүүлэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж үзлэг хийсэн камерын бичлэг гэх баримтаар хэрэг учралын газрыг орхиж зугтаасан үйлдэл нь тогтоогдсон гэж дүгнэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. нь гэмт хэрэг гарсан талаар Цагдаагийн газрын дэд дарга н.Өлзийхутагт утсаар мэдэгдсэн гэж мэдүүлдэг боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.гийн гар утсанд үзлэг хийсэн боловч хэнтэй ярьсан талаар шалгаж тогтоогоогүйг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Ховд аймгийн Цагдаагийн газрын НХЖХТ-ийн АСБ-ны эмчийн “драгер” багажаар 2018 оны 12 сарын -ны 05 цаг минутад согтолтыг тодорхойлсон тэмдэглэлд Н. 0,00%, Г. 1.21%, Б.Учрал 0.07%, Н.Нармандах 0.46%, Д.Ганбат 0.49% тусгагдсан ба Н. Г., Б.Учрал нараас тухайн өдөр 6 гр цус авч химийн шинжилгээ хийлгэхээр шинжээчид хүргүүлсэн. Химийн шинжээч мөрдөгчийн тогтоол, цусны дээжийг 2018 оны 12 сарын *******-ны өдөр лац ломбогүй ирүүлсэн цусанд шинжилгээ хийхэд Н.н гэх цусанд 1промилли буюу хөнгөн зэргийн согтолт, Н.Учралын гэх цусанд 1.2 промилли буюу хөнгөн, Г.гийн гэх цусанд 1.6 промилли буюу дунд зэргийн согтолтын  зэрэгт хамаарна гэжээ./1хх-229-4х/ Гэтэл “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.4-д “...зориулалтын багаж драгер 6810,7510 шалгах багаж ашиглана.” 2-ын 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” Гэтэл шүүгдэгч Н.н амьсгал дахь спиртийн агууламж 0,00 промиль %, илэрсэн атал цусан дахь спиртийн агууламж 1промиль буюу хөнгөн зэргийн согтолт илэрсэн нь эргэлзээтэй, мэдүүлэг өгөгч нар мэдүүлгийнхээ /шүүгдэгч Г.г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар/ эх сурвалжаа зааж чадаагүй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.г согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болно.

 Н., Б.Учрал, Н.Нармандах, Д.Ганбат Г. нараас /хөнгөн, дунд зэргийн согтолттой/, 2017 оны 12 дугаар сарын -ны өглөө цаг 03 минутаас 08 цаг 45 минутын хооронд гэрчийн мэдүүлэг авсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрчийн мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.д “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” заасан ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс шинэ жил болсон үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л байгаа, 1 лааз пиво уухад хүнд зэргийн согтолт гарах уу  гэдэг хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн байх тул шүүгдэгч Г.г хэрэг учрал гарахын өмнө түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэглэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн талаарх баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй.

Харин хэрэг учрал болсны дараа архи согтууруулах ундаа уусан талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Эрдэнэсүрэн, Б.Учрал, Н.Нармандах, Д.Ганбат нар мэдүүлэг болон хэргээс шинжлэн судалсан бусад нотлох баримтуудыг үнэлвэл шүүгдэгч Г.г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.г 2017 оны 12 дугаар сарын  22--нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн - УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Н.г 2017 оны 12 дугаар сарын 22-ноос -нд шилжих шөнө Ховд аймгийн багийн нутаг дэвсгэр Аргаль-Уриа кино театрын гадна Э.той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

            Шүүгдэгч Г., Н. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

Шүүгдэгч Г., Н. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн, гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.

Шүүгдэгч  Г., Н. нар нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь тэдгээрийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-уудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Цагдаагийн даргын албан бичгээр амь хохирогч Э. нь ажиллах хугацаандаа сарын 789160 төгрөгийн цалинтай байсан нь тогтоогдож байгаа тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж хохирогчийн хүү О.Амарбаясгаланд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр 16947 төгрөгийг шүүгдэгч Г.гаас гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н. нь 00000 /таван сая/ төгрөгийг төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Н.гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хохирол төлөсөн тухай баримт, шүүгдэгч Г. нь 42000000 /дөчин хоёр сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.-ид төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.-, шүүгдэгч Г. нарын хохирол төлсөн тухай харилцан тохиролцсон баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.гийн 2 хоног цагдан хоригдсоныг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн пиджак 1 ширхэг, ягаан өнгийн сорочкин цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн пиджакны өмд 1 ширхэг, бүс 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг, алаг өнгийн дотуур өмд 1 ширхэг, хос савхин бээлийн 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.-ид олгож, 1 ширхэг хар өнгийн товч, 1 ширхэг товч, Хар өнгийн гуперны түгжээ гэх 2 ширхэг хар өнгийн төмөр мэт зүйл 2 ширхэг, хагас сар хэлбэртэй хар өнгийн товч 1 ширхэг, Саарал өнгийн хувцасны сэмэрдэс 1 ширхэг,

  • Хөдөлмөр халамжийн газрын гадна камеранд бичигдсэн бичлэг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын камерын бичлэгийг хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмж /Н13520ОЮМ\/1Р/8*1080Р/1*НОО/8 сирал дугаартай СД, Хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан 2 тоогоор тэмдэглэсэн цус мэт зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 7 тоогоор бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад А үсгээр тэмдэглэсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 10 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 8 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 3 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл,  Хэргийн газрын үзлэгийн явцад 9 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 13 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Айфон маркийн А1453, Самсунг С-9001,5М-3710РМ08 загварын 3 ширхэг гар утсанд шинжилгээ хийж, гар утаснуудаас устгасан болон хадгалагдаж мэдээллийг хуулбарласан ягаан өнгийн 3 ширхэг, цагаан өнгийн 2 ширхэг нийт 5 ширхэг DVD, 7 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаагаар хадгалж, 35-81 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн хувьд ногдох эзэмшлийн - УНЦ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 5/03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл,34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс шүүгдэгч Г.д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн 27.10 дугаар зүйлийн 3 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч ******* овогт *******ын г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 0 /таван зуу/, нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт ийн г 0 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан 0 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, шүүгдэгч Г. нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учиртайг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.д мэдэгдсүгэй.

7.Шүүгдэгч Г. нь 2 хоног цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч Н. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн хэрэглэж байсан хар өнгийн пиджак 1 ширхэг, ягаан өнгийн сорочкин цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн пиджакны өмд 1 ширхэг, бүс 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг, алаг өнгийн дотуур өмд 1 ширхэг, хос савхин бээлийн 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны төлөөлөгч М.-ид буцаан олгож, Хөдөлмөр халамжийн газрын гадна камеранд бичигдсэн бичлэг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын камерын бичлэгийг хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмж /Н13520ОЮМ\/1Р/8*1080Р/1*НОО/8 сирал дугаартай СД, Хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан 2 тоогоор тэмдэглэсэн цус мэт зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 7 тоогоор бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад А үсгээр тэмдэглэсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 10 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 8 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 3 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл,  Хэргийн газрын үзлэгийн явцад 9 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Хэргийн газрын үзлэгийн явцад 13 тоогоор тэмдэглэж, бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, Айфон маркийн А1453, Самсунг С-9001,5М-3710РМ08 загварын 3 ширхэг гар утсанд шинжилгээ хийж, гар утаснуудаас устгасан болон хадгалагдаж мэдээллийг хуулбарласан ягаан өнгийн 3 ширхэг, цагаан өнгийн 2 ширхэг нийт 5 ширхэг DVD, 7 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, 35-81 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хурааж авсан арын суудлын бүрээсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Г.гийн эзэмшлийн - УНЦ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 5/03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4 дэх хэсгийн 4.1-т зааснаар О.Амарбаясгаланд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр 16947 төгрөгийг шүүгдэгч Г.гаас гаргуулж олгуулсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г., Н. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС