| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426004090111 |
| Дугаар | 2026/ДШМ/37 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/37
2026 оны 04 сарын 17 2026/ДШМ/37
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нэргүй
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал /цахимаар/
Шүүгдэгч С.Б
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Б.Батжаргал нарын гомдлоор С.Б холбогдох эрүүгийн 2426004090111 тоот хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С.Б
С.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар баг Соёмбо өргөө ... байрны зүүн талын авто зам дээр согтуугаар тоёота приус-30 маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Ц-ын амь насанд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 9 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч С.Б-наас 74495762 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-д олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ны цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Б эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэм хорын хохиролд 74,495,762 төгрөг нэмж төлөхөөр тогтоосон нь эрүү, иргэний хуулийн энэ хэрэгт холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч С.Б холбогдох хэргийг анх 2025 оны 11 дүгээр сарын 13 -ны өдөр Сум дундын анхан шатны шүүх хянан шийдвэрлэснийг миний бие ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны төлөөс болгож шүүгдэгч С.Б-ны ял шийтгэлийг хүндрүүлж, хохирол төлбөрийг үндэслэлгүй нэмж байгаад гомдолтой байна.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолдоо шүүгдэгч С.Б гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй...” гэж мөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн шүүгдэгчийн эрх зүйн байдалд буруу дүгнэлт хийж байна.
Улсын дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.6-р заалтад, "... Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид хор уршгийг хүснэгтээр тогтоож...” төлүүлэхээр заасан баримтлалгүйгээр гэм хорын хохирлыг тооцож байгаа анхан шатны шүүх улсын дээд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй мэт дүгнэлт хийж байгаа нь шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээж, үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас үрэгдэж, үр хүүхдүүд нь өнчрөл хагацал үзсэнд ихээхэн гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан мөнгөөр үнэлж болох хохирлыг төлж барагдуулсан, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч шүүгдэгчтэй адилхан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие С.Б эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэж заасан байдаг.
Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо гэжээ.
С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг хохирогчийн ар гэрт төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө ч нөхөн төлөхөө илэрхийлж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг зэргийг харахад шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурдсанаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэдэг нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. С.Б нь өөрийн гэм буруугаа бүрэн хүлээж, хохирогчийн гэр бүлд учирсан хохирлын 56,780,972 төгрөгийг төлж барагдуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба хувийн байдал зэргийг нь харгалзан үзэхэд хорих ялыг үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.
Манай үйлчлүүлэгчийн хувьд хохирлыг нөхөн төлсөн байхад огт хохирол төлбөр төлөөгүй мэтээр дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хохирогчид хохирол төлбөр төлөх болон, сэтгэцэд учирсан хохирлыг бодохтой холбоотой хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс хүний эрүүл мэндэд учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл), хулгайлах (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), залилах (17.3 дугаар зүйл), мал хулгайлах (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж зохицуулсан бөгөөд дээрх заалтын хүрээнд хохиролтой холбоотой харилцааг шийдвэрлээгүй байгаад гомдолтой байна. Дээрх зөрөөтэй ойлголтын хүрээнд манай үйлчлүүлэгч хохирлоо төлөөгүй мэт нөхцөлд байдал үүсгэж эрх зүйн байдлыг нь дордуулж байгаад гомдолтой байна.
Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хуувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.3-т заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж заасны дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулах хуулийн бүрэн боломж байгааг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гаргасан хариу тайлбартаа: Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч бусдад төлөх төлбөртэй буюу үндэслэлгүйгээр хохирол гаргасан зүйлгүй. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.3-т ...сэтгэцийн гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ...хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно гэсэн үндэслэлээр хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийг төлүүлэхээр гаргасан нь үндэслэлтэй байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй байж өөртөө ял хүндэднэ, ялаас хасаж өгөөч гэж гомдол гаргаж байгааг нь харахад хохирогчийг биш өөрийгөө бодож байгаа зүйл гэж ойлгож байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд саналдаа: Миний үйлчлүүлэгч С.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн төлбөрийг төлж барагдуулсан. Гэхдээ хүний хагацал зовлонг хөнгөлж чадахгүй гэдгээ ойлгож байгаа. Шүүхийн тогтоосон төлбөрийг бүх хөрөнгөө зарж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Шүүх хуралдаанд оролцогчдын санал бодол, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, түүнийг үгүйсгэж байгаа, зөвшөөрч байгаа баримтууд болгоныг нэг бүрчлэн шүүх үнэлж дүгнэж дүгнэлт өгөх ёстой. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Чи гомдол гаргаж байгаа бол чамайг ингэнэ гэсэн шиг бүх юмыг нэг нугалаад нэмж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс 50,000,000 гаруй төгрөгийн хохирол төлсөн байхад хохирол төлөөгүй гэж дүгнэсэн. Мөн хэргийн оролцогч нарын гаргаж байгаа тайлбарт ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хохирогч юу хэлнэ тэр болгоныг за гэж хүлээж авч байгаа. Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхээс анхан шатны шүүх татгалзсан. Анхан шатны шүүх энэ бүгдэд дураараа загнаж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэлэлцэхгүй орхисон төлбөрийг тогтоо гэсэн байхад дээд шатны шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн. Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. С.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хохироож түүний үр хүүхдэд хэзээ ч мартаж үл болох аймшигтай хохирол учруулсан нь үнэн. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Мөн төлбөр төлөх ч ёстой. Гэхдээ хуульд заасан хэм хэмжээний дагуу байх ёстой, нотлох баримтуудаар нэг бүрчлэн тогтоогдсон байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээний дагуу шүүх оролцогчдын санал бодлыг сонсоод түүндээ хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Гэтэл хууль зүйн дүгнэлт өгөлгүй дур зоргоороо хууль тогтоомжийг өөрчилж хэрэглэж байгаа явдлыг буруу гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн учраас хуульд зааснаас доогуур ял шийтгэх боломж байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөөр илэрхийлсэн. Шүүгдэгч нь өөрийн хөрөнгө бусад боломжуудаа ашиглан хохирлыг төлж барагдуулж байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлж барагдуулсныг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар хуульчилсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, тухайн гэмт хэргийг үйлдэхтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хохирол төлбөрийг төлсөн байдал байхгүй мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэм хор, сэтгэл санаанд учирсан хохирлыг үнэлэхтэй холбоотой харилцааг Монгол Улсын Дээд шүүх тайлбарласан байхад иргэний хуулийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн хувь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь тухайн хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуульд заасан эрх зүйн үйл баримтад тулгуурлан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Манай үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд эхнэр 5-н хүүхдүүдийн хамт амьдардаг. Гэмт хэргийн хувьд санаатай гэмт хэрэг биш учраас Эрүүгийн хуульд заасан хариуцлагын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөнтэй нь холбоотой эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой. Тийм учраас Эрүүгийн хуульд заасан 9-н жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахтай холбоотой асуудалд маргаагүй. Харин шүүгдэгчид ял оногдуулахдаа өмнө нь шийдвэрлэж байсан шүүгч өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулж байсан ялаас нэмж оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүх, хууль тогтоох байгууллагын хувьд тухайн зүйл заалтыг тухайн үйлдсэн гэмт хэргийнх нь шалтгаан нөхцөл, бодит байдал, бусад зүйлийг харгалзан хорих ялын хэмжээг тодорхойлохоор заасан. Гэхдээ хөнгөрүүлж үзэх олон шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан байхад хуульд заасан шударга ёсны зарчмуудыг харгалзаж үзээгүй. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг гаргахдаа иргэний эрх зүйн зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчээс: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирол төлбөр нэмснийг хянаж өгөөч гэв.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэж гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т учруулсан хохирлоо бүрэн төлсөн байхыг хэлдэг. Анхан шатны шүүх хүний амь нас хохирсон, хохирлыг бүрэн төлсөн, төлөөгүй гэсэн хуулийг хэрэглэхгүй гэдэг зүйл яригдахгүй байгаа. Шүүхээс тогтоосон хор уршгийг бүрэн төлсөн эсэхийг харгалзан үзэх ёстой. Анхан шатны шүүхээс нийтдээ учруулсан хохирол, хор уршгаас 74,495,762 төгрөгийг нөхөн төлөөгүй, үүнийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа юм. Хохирол, хор уршиг төлөгдөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй талаар шийтгэх тогтоолдоо дурдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын тодорхойлолт, зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дурдсан байна. Өмгөөлөгч нарын гаргаад байгаа хохирол төлөөгүй гэж дүгнэсэн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасныг баримталж шүүх тогтоогдсон зэрэглэлээр гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар гаргасан тогтоолыг зөрчсөн гэж тайлбарлаад байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, нөхөн төлүүлэх журам байгаа. Энэ журмын 2.2.5-д хэрвээ хүн нас барсан бол зэрэглэл тогтоохгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хохирол, хор уршгийг арилгуулна гээд заасан. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хор уршгийн нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож гаргуулна гэж заасан. Тэгэхээр хүн нас барсан тохиолдолд хор уршгийн зэрэглэлийг харгалзаж гаргуулахгүйгээр Иргэний хуульд заасны дагуу гаргуулна гэж хууль тогтоомжууд заасан байгаа учраас иргэний хуулийн дагуу гаргасан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хэрэгт авагдсан нөхцөл байдал болон хохирол төлсөн байдлыг харгалзахгүйгээр хэт өндөр ял оногдуулсан юм шиг гомдол гаргасан байна. Энэ хэрэг 2-оос 8-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулах заалттай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж доод хэмжээнээс доошоо хэрэглэх боломжгүй гэдгийг хэлсэн. Энэ хэрэгт хохирлыг бүрэн төлсөн байхыг шаарддаг. Гэтэл шүүхийн тогтоосон хохирол бүрэн төлөгдөөгүй тодорхой хэмжээнд нөхөн төлөгдсөн байна. Тэгэхээр хохирол нөхөн төлөгдсөнийг нь бүрэн төлөгдсөн гэж шууд ойлгохгүй. Мөн 2-оос 8-н жилийн хорих ялтай хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын яриад байгаа хохирлоо тодорхой хэмжээгээр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал буюу олон хүүхэдтэй гэдэг гэдгийг харгалзан шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч С.Б-ны өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналыг, өмгөөлөгч Б.Батжаргалаас шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд бүхэлдээ үндэслэлгүй учраас Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл оршуулгын зардал нийтдээ хохирогчийн зүгээс 33,100,000 төгрөгийн баримт бүрдүүлж өгснөөс анхан шатны шүүхээс 32,711,104 төгрөгийн оршуулгын зардалд нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэж 434,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр буюу мөрдөгдөж байсан үеэр нь тооцож сэтгэц учирсан хохирлыг 99,000,000 төгрөгөөр тооцсон.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 99,000,000 төгрөг гаргуулах шийдвэрлэсэн. Нийт хохирол нь 131,711,104 төгрөг болж байгаа. Шүүгдэгч С.Б 56,780,972 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирлыг төлсөн. Нийт хохирлын зөрүү өнөөдрийн байдлаар шийтгэх тогтоол дурдагдсанаар 74,495,792 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ хохирлыг төлөөгүй учраас анхан шатны шүүх хуралдаанаар хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн үзээгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хамгийн их шударга ёс гэж яриад байх юм. Биднийг хууль эрх зүй талаас нь биш хүн ёсныхоо үүднээс 2 жилийн хугацаанд шүүгдэгчийн зүгээс биечлэн уулзаж уучлалт гуйх байх гэж бодсон ч тийм үйлдлийг нэг ч удаа хийгээгүй. Харин анхан шатны шүүхээс 3-н жилийн хорих ял оногдуулсны дараа эхнэр нь над руу уулзъя гэж ярьсан. Тэгээд би хүний элдвийн болсон болоогүй зовлон сонсохыг хүсээгүй учраас уучлаарай би сонсмооргүй байна гээд нэг удаа уулзаад салсан. Хүн ёсныхоо үүднээс уучлал гуйгаагүй. Шударга ёс л яриад байх юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Шүүгдэгч хэргээ хүлээж байгаа бол ялаа эдэлж нас барсан хүний ясыг нь битгий өндөлзүүлээд байгаарай гэж хэлмээр байна. Миний сэтгэл санаа ямар хэцүү байгааг ойлгох хэрэгтэй. Би маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлээ эдэлж болдоггүй юм уу. Энэ хэргийг 2 жил сунжруулаад ээжийн минь ясыг нь өндөлзүүлээд л овог нэрийг нь дуудуулаад баймааргүй байна. Би шүүх бүрэлдэхүүнийг энэ хэргийг дуусгаж шийдвэрлэж өгөөрэй гэж хүсэж байна. Хэрэг шийдвэрлэгдэхгүй 2 жил болж байна. Шүүгдэгч та элэг бүтэн эхнэр хүүхдүүдтэйгээ сайхан шинэлсэн. Би хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байгаа боловч ард нь 3-н хүүхэд, 20 гаруй ач зээ нар нь байгаа. Мөн төрсөн дүү, ах дүү нар нь ямар шийдвэр гарч байна гэж мэдээлэл хүлээгээд л сууж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох шударга ёс биш. Би шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг ахиж хэргийн материалтай танилцаж үзээсэй гэж хүсэж байна. Манай ээж зам гарахдаа шууд зам гараагүй бичлэг нь байгаа. Ээж 2 тийшээ маш сайн анхааралтай харж байгаад зам гарсан байхад хойд талын 3 эгнээтэй зам дээр голоос нь ирээд дайрчихсан байсан. Тэр бичлэгийг ахиж нэг нягталж үзээрэй. Шүүх хуралдаан болгонд сэтгэл эмзэглүүлмээр юм гарч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс П.Адьяасүрэнгээс ... Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан мөнгөөр үнэлж болох хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргалаас ... Шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруугаа бүрэн хүлээж, хохиролд 56,780,972 төгрөгийг төлж барагдуулсан байхад шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид тохирсон шийтгэлийг оногдуулаагүй, хохирол төлбөр огт төлөөгүй мэтээр дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.
Учир нь: Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.3-д заасан хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор, мөн тогтоолын 3.6-д заасан хүснэгтээр тогтоож нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж зохицуулсан байхад Иргэний хуулийн тусгай ангийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаарх өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яагаад 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор шийдвэрлэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөн шүүгдэгч С.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н 56,780,972 төгрөгийг хохиролд төлсөн байхад шүүгдэгч нь хохирол төлөөгүй гэж дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирч буйг тухайн хэргийн нөхцөл байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Иймээс хохирлыг нөхөн төлөгдсөн эсэхэд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Б энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ