| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Баясгалан |
| Хэргийн индекс | 144/2025/00432/И |
| Дугаар | 144/ШШ2026/00068 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 144/ШШ2026/00068
2026 01 28 144/ШШ2026/00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч ********* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26.370.328 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** /цахимаар/, хариуцагч ********* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ********* нь тус банктай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *********** тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ” байгуулан 27,749,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид 27,749,000.00 төгрөгийн зээлийг олгосноор “Цахим цалингийн зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,262,624.58 төгрөг, зээлийн хүүнд 836,808.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,559,63 төгрөг тус тус төлсөн байна. Хариуцагчид “Цахим цалингийн зээлийн гэрээ”-ээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байгаа боловч тэрээр 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болно.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *********** тоот “Цахим цалингийн гэрээ”-ний мөнгөн төлбөрийн үүрэгт нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнд: Үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 23,486,375.00 төгрөг, зээлийн хүүнд 2,810,479.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,474.00 төгрөг буюу нийт 26,370,328.00 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч ************ 2023 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ***********-н зүгээс банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. 2024 оны 10 дугаар сарын 28-ны 11,080,000 төгрөг, 280,000 төгрөгийг тус тус дижитал зээлээр харилцагч өөрийн харилцах дансаараа авсан. Зээл авсанаас хойш төлөлт хийгдээгүй учир 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ************ анхан шатны шүүхэд 12,287,817.08 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч ********* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ********* ажиллаад 3 жил болж байна. Сард 1 сая гаран төгрөгийн цалин авдаг.******** банкны 25 сая төгрөгийн зээл, *****аппликейшний 1 сая төгрөг төлж байгаа. Нөхөр болох **********ажилгүй, гэртээ хааяа ажил олдвол хийдэг. Манай охин ******** гэх эмэгтэйтэй цуг ажилладаг. ******* мөнгө зээлээд сар сард нь төлөөд явна. Танаас мөнгө зээлж авъя гэсэн. Тухайн үед манай охин миний утсыг авч явсан. Авчирч өгөхөд аягүй их код ирдэг болсон. Кодоо хэлж байгаарай гэж тухайн үедээ хэлсэн. Кодын хэлснээр ийм их зээл авсан байсан. *********миний нийгмийн даатгалыг төлж явдаг. ********** дээр миний нийгмийн даатгалыг давхар төлөөд их зээл гаргуулсан байсан. ******** гэх хүнд мөнгөө залилуулсан. Нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Би өөрөө данс нээж өгсөн. Дараа нь миний утсанд ирсэн мессежийг хүүхдээрээ дамжуулан ******** гэдэг хүнд өгсөн. Зээлийг авсныг мэдсэн төлөх боломжгүй гэв.
Нэхэмжлэгч талаас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ********* дугаар Цахим цалингийн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүний тооцоолол” /хавтаст хэргийн 3-16 дахь тал/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн дансны хуулга, **********сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2026 оны 01 сарын 19-ний өдрийн ********* дугаар албан тоот, ***********-ийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаар тодорхойлолт, **********-ийн дансны хуулга, ************ийн дансны хуулга, ***********ийн дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа, /хавтаст хэргийн 48-60 дахь тал/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,370,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ********* нь********** нартай байгуулсан 2024 оны 10 сарын 28-ны өдөр **********тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 23,486,375 төгрөг, зээлийн хүү 2,810,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,474 төгрөг, нийт 26,370,328 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон.
4. Хариуцагч**********зээлийг өөрийн биеэр аваагүй, ахуйн хэрэглээндээ зарцуулаагүй, авсан мөнгийг бүгдийг **********авсан, энэ хүнд залилуулсан тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй гэж маргасан.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт 2024 оны 10 сарын 28-ны өдөр ********* тоот зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч тухайн гэрээ хэрэгт байхгүй байна.
Гэвч хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэх 2024 оны 09 сарын 10-ны өдөр ***********тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ” ирүүлсэн боловч тус гэрээ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, цахимаар хэрхэн байгуулсан болох нь тодорхойгүй байна. /хх 8-13/
6. Хариуцагч ********* Капитрон банкны *********** тоот дансны хуулгаар /хх-14, 38/ 2024 оны 10 сарын 28-ны өдөр 24,749,000 төгрөгийг зээл олголт гэсэн утгатайгаар шилжүүлсэн, үндсэн зээлийн төлбөрт 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1,015,664.52 төгрөг, 2025 оны 01 сарын 09-ний өдөр 246,960.06 төгрөг нийт 1,262,624.58 төгрөг, хүүний өр төлөх гэсэн утгатайгаар 2024 оны 10 сарын 28-ны өдөр 27,664.63 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 9,997.30 төгрөг, 2025 оны 01 сарын 09-ний өдөр 799,146.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлөх гэсэн утгатайгаар 2025 оны 01 сарын 09-ний өдөр 3,559.63 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч өөрийн дансаар зээлийн мөнгө шилжиж орсон, зээл, хүү нэмэгдүүлсэн хүү төлсөн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан, хариуцагч өөрөө зээлийн гэрээг байгуулаагүй, өөрийн утсанд Капитрон банкнаас ирсэн кодыг охиндоо өгч байсан гэж мэдүүлж байгаагаас нэхэмжлэгч Капитрон банк, хариуцагч Н.Баттуяа нарын хооронд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1.Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.” гэж зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй байна.
9. Иймд хариуцагч ********-аас ***********-иас 2024 оны 10 сарын 28-ны өдөр дансаар шилжүүлсэн авсан 24,749,000 төгрөгийг зээлээс үндсэн зээлд төлсөн 1,262,625 төгрөгийг хасаж 23,486,375 төгрөгийг гаргуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 2,883,953 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан үндэслэл, хувь хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* зээлийн гэрээний үүрэгт 23,486,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **************-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдсэн 2,883,953 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ****