| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Баясгалан |
| Хэргийн индекс | 144/2025/00542/И |
| Дугаар | 144/ШШ2026/00071 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 144/ШШ2026/00071
2026 01 28 144/ШШ2026/00071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***********-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************-д холбогдох,
Гэрээний үүрэгт 34,858,725.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *********** нар оролцов.
Хариуцагч ************ шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
************* нь 2024 оны 09-р сарын 05-ны өдөр ********* регистрийн дугаартай*********** тоот зээлийн гэрээ байгуулан, ********* улсын дугаартай ********* маркийн авто машиныг барьцаалан 31,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 2025 оны 05 дугаар сарын 03-ны төлөлтөөс хойш биелүүлээгүй бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2,870,000 төгрөг төлсөн. Уг төлөлт хийгдсэнээс хойш 153 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. 2025 оны 10-р сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 26,762,584.26, нэмэгдүүлсэн хүү 781,467.46, нийт зээлийн үлдэгдэл 31,689,750.54 болсон байна. Манай байгууллагын зүгээс уг зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаж, төлж барагдуулахыг шаардахад, шаардлагыг биелүүлээгүй явсаар одоогийн байдлаар зээлдэгчтэй уулзаж холбоо барих боломжгүй болж, утсаар холбоо барихад удахгүй хийнэ, мөнгө орж ирэхээр хийнэ, хүнд машинаа өгсөн тэр хүнээс мөнгөө аваад хийнэ, одоохондоо боломжгүй байна гэх мэтчилэн байнга шалтаг тоочин, хугацааг хойшлуулсаар байдаг. Мөн *********ярьж, хугацаа олгосон боловч тохирсон хугацааг дахин дахин хойшлуулсаар байгаа. Зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн. Бүх боломжид хувилбарыг санал болгож байсан боловч зээлдэгч нь тус зээлийг төлөх сонирхолгүй манай компанийг хохироосоор байна. Иймд нийт 34,858,725.59 төгрөгийг ********** гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч *********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хариуцагч ******** би, ********* 2024 оны 09-р сарын 05-ны өдөр ********* тоот зээлийн гэрээ байгуулан, ***********маркийн автомашиныг барьцаалан, 31,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлийг авсан. Зээлдэгч******** би, дээрх зээлийн төлөлтийг 2025 оны 02-р сарын 09-ний өдрийг хүртэл гэрээний дагуу бүрэн төлж ирсэн. Зээлдэгч ******** би өөрийн машинаа 2025 оны 01-р сарын 26-ны орой иргэн ************Урьдчилгаа аван худалдаж зарсан. Машин худалдан авсан ********** нь 2025 оны 02-р сарын 10-ний өдрөөс эхлэн, **********-ны зээлийн төлөлт графикийн дагуу төлөлтийг байнга хийхээр харилцан ярилцан тохиролцон бичгээр гэрээ тайлбар хийсэн болно. Тэр үөдээ би ********* уг машиныг ******** гэдэг хүнд урьдчилгаа авч зарсан гэдгээ мэдэгдэн цаашдаа энэ хүн төлөлтийг гэрээний дагуу хийхээр болсныг мэдэгдэж холбож өгсөн. 2025 оны 01-26-аас хойш тус машиныг миний бие ********* унаж эдэлж хэрэглээгүй********* хүлээлгэж өгөөд тэр өдөр аваад явсан . Уг хүн нь *************тоотод оршин суудаг. Иргэн **********нь машиныг худалдаж аваад банкны төлөлтийг 2025 оны 02-р сарын 10-аас эхлэн төлж барагдуулахаар гаргасан бичгийн тайлбар нотлох баримтууд байгааг гаргаж байна. Иймд хариуцагчаар (2 дахь этгээд ) *********** татан оролцуулж уг нэхэмжлэлийг барагдуулах хүсэлтэй байна тухайн хариуцагч ************ нь хамгийн сүүлд 2025 оны 05-р сарын 03-ны өдөр 2,870,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Иймд уг төлөлтөөс хойш 153 хоногийн хугацаа хэтрэлттэй төлөлт, үндсэн зээлийн үлдэгдэл 26,762,548 төгрөг, үндсэн хүүгийн төлөлт 4,145,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 781,467 төгрөг болон нийт 31,689,750.74 төгрөгийг хариуцагчийн 2-р этгээдээр, машиныг худалдан авсан, иргэн **********холбогдуулан зээлийн төлбөрийг бүрэн төлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авна уу. Иймд иргэн ********** уг машиныг худалдан авсан бичгийн тайлбар, нотлох баримт, Иргэн ************* иргэний үнэмлэхийн хуулбар болон уг машиныг авсан оройн зураг болон бид 2 гар бичгээр харилцан зөвшилцсөн тайлбарыг хавсаргав.
Мөн *********** эвлэрлийн гэрээ хийх хүсэлтэй байгаа ************ нь зээлийн хугацаа хэтэрсэн үед ********* холбогдож чадахгүй нөхцөл үүсвэл над руу залгаж хэлдэг байсан би тухай бүрт нь ********** болон түүний ээж гэх хүнтэй утсаар болон мессежээр дахин дахин сануулж төлөлтөө хугацаандаа хийх шаардлага тавьдаг байсан. Иймд миний бие ********** нь ********** харилцан тохиролцож хийсэн гэрээний дагуу дээрх хохирлыг ******** барагдуулах хүсэлтэй байна.
Мөн ***********гаргасан ********** 34,858,725.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2026 оны 01 сарын 28-ны өдрийн 09 цагт товлогдсон. Хариуцагч ********** би биеийн эрүүл мэндийн байдлын улмаас дээрх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ үү. Бие өвдсөн болон би өөрөө бага насны хүүхдээ асран хамгаалдаг тул ********сум руу явахад маш их хүндрэлтэй байгаа тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Шүүхийн өмнө илэрхийлэхийг хүссэн байр суурь нөхцөл байдлын талаар тайлбараа бичгээр илгээж байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас: “Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ********* дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ********** дугаартай фидуцийн гэрээ, **********иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл хүсэгчийн анкет, зээлийн хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ, *************-ийн мэдэгдэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 4-18 дахь тал/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: “Хариуцагчийн хариу тайлбар, ********** иргэний үнэмлэхийн лавлагаа, Л.Баасанжаргалтай байгуулсан банк бусын машин үргэлжлүүлэн төлөх гэрээ” /хавтаст хэргийн 26-30 дахь тал/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч ********** шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа *********** нь 2024 оны 09 сарын 05-ны өдөр********** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 26,762,584.26 төгрөг, зээлийн хүү 4,145,698.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 781,467.46 төгрөг, нийт 31,689,750.54 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсний гэрээний үүрэгт 3,168,975.05 төгрөг нийт 34,858,725.59 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
4. Хариуцагч **********нь зээлийн барьцаа хөрөнгө болох машинаа 2025 оны 01-р сарын 26-ны орой иргэн ********** урьдчилгаа авч зээлийг Л.Баасанжаргал төлөхөөр тохиролцон зарсан. Иймд зээлийг ************төлүүлэх гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 09 сарын 05-ны өдөр ************ тоот зээлийн гэрээ, 2024 оны 09 сарын 05-ны өдрийн ********* гэрээ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч ***********, хариуцагч ********** нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Зохигчид зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийн төлөлт, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн, зээлийн гэрээ нь хууль зөрчөөгүй байна.
8. Хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслээр хангуулах, бусдад барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийн зээлийг төлөх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн тул тээврийн хэрэгслийг шилжүүлсэн *********төлүүлэх гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч болон *********** нарын хооронд эрх зүйн үр дагавар үүсгэх гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байна.
9. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********* зээлийн гэрээний үүрэгт зээл 26,762,584 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,145,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 781,467 төгрөг, нийт 31,689,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
10. Нэхэмжлэгч зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн туслалцаа үзүүлсний гэрээний төлбөрт 3,168,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, эрх зүйн туслалцаа нь зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,168,975 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********зээлийн гэрээний үүрэгт 31,689,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,168,975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,244 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамжид 316,399 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******