| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Баясгалан |
| Хэргийн индекс | 144/2025/00642/И |
| Дугаар | 144/ШШ2026/00076 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 144/ШШ2026/00076
2026 02 02 144/ШШ2026/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч ********* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *************-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 225,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********** /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ********* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*********болон ************ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20/05 дугаартай “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Уг зээлийн гэрээний дагуу **********нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 48,580 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 101,046,400 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 48,580 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 101,046,400 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 48,580 литр, нэгж бүрийн 2,100 төгрөг ба 102,018,400 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 46,340 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 90,387,200 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 49,900 литр, нэгж бүрийн 2,080 төгрөг ба 103,792,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 47,250 литр нэгж бүрийн 1,950 төгрөг ба 92,137,500 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 46,340 литр, нэгж бүрийн 1,950 төгрөг ба 90,363,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 46,340 литр, нэгж бүрийн 1,910 төгрөг ба 88,509,400 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50,880 литр, нэгж бүрийн 1,910 төгрөг ба 97,180,800 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 46,340 литр нэгж бүрийн 1,850 төгрөг ба 85,729,000 төгрөгийн үнэ бүхий нийт 958,210,100 төгрөгийн түлш нийлүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийлүүлсэн түлш нийлүүлэлтийн төлбөрийн тооцооны үлдэгдлийн баталгааг талууд үйлдсэн бөгөөд хариуцагч ************* нь 512,927,200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс ************ нь хэсэгчилсэн төлсөн ба 2020 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар 170,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаар тооцоо нийлж 2020 о ны 11 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 150,000,000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй өдийг хүрээд байна. **********нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ************** шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ************шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн ************** дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд *********** анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн ************ дугаар шүүхийн шийдвэрээр ************* эрэн сурвалжлуулсан ************бөгөөд **************эрэн сурвалжилж ************тоотод оршин сууж байгааг тогтоосон. Энэ хугацаанд төлбөрөө төлөхийг байнга шаардаж, утсаар залгаж, мессеж бичиж, байсан бөгөөд одоо удахгүй өгнөө гэсээр өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-д зааснаар худалдан авагч тал төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх нөхцөлөөр тооцоход алданги 75,000,000 төгрөг болж байна. Иймд Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 150,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% болох алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсн 1,282,950 төгрөг, нийт 226,282,950 төгрөгийг хариуцагч ************гаргуулж нэхэмжлэгч ************* олгуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу шатахуун худалдах, худалдаа авах гэрээ байгуулагдсан. Тухайн үед шатахууны бөөний худалдаа болон шатахууны импортын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл авсан байсан бөгөөд гэрээ хийх үед тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан. Одоо ч тусгай зөвшөөрлөө сунгачихсан явж байгаа. Гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги нэхэмжилж байгаа бөгөөд алдангид нэхэмжилсэн 75,000,000 төгрөгийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Хариуцагч компанийн зүгээс хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг хийсэн. Тус компани үлдэгдэл 170,000,000 төгрөгөө 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа бичгээр илэрхийлж, баталгаажуулж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй. Алдангид нэхэмжилж байгаа 75,000,000 төгрөг нь 2023 оноос 2025 оны хугацаанд нэхэмжилж байгаа алданги юм. Хариуцагч талаас ковидын үеийн алданги гэж ярьж байгаа бол ковидын үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх боломжгүй болсон талаар нотлох баримтыг шүүхэд өгөөгүй. Бид нарын зүгээс 2023 оны 01 дүгээр сараас 2025 онд ногдох алдангийг нэхэмжилж байгаа. Ковидын үеийн алданги нэхэмжлээгүй. Иймд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөөч гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 225,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Төлбөрийн үлдэгдэл дээр тооцоо нийлж, гарын үсэг зурсан байна. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна. Учир нь тус гэрээ 2020 онд байгуулагдсан бөгөөд 2020 оны 11 сараас эхлээд Монгол Улсад корона вирус тахал гарсны улмаас хөл хорио тогтоож, тус гэрээ биелүүлэхгүй байх үндсэн шалтгаан болсон. Корона вирус нь нийтэд илэрхий баримт учраас энэ талаарх баримтыг заавал гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг гаргуулахгүйгээр, үндсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ... Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа, мөн хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий болон тусгай хугацаануудыг зааж өгсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэл гаргах эрх нь нэхэмжлэгч талд байсан. Гэтэл хугацаа хэтрүүлээд 2024 оны 08 дугаар сарын 02-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн тухайд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасанд шаардах эрхээ хэтрүүлсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд оруулж байна. Тухайн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох ойлголтууд байхгүй. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаад, эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэх хүсэлтүүд гаргаад яваад байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах гэсэн ойлголт байхгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ************* дүрэм, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 20/05 дугаартай Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Шатахуун тослох материалын зарлагын падаан, ************* анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн ********** дугаартай шийдвэр, ****************2025 оны 07 сарын 31-ний өдрийн ************дугаартай албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, авлага, өглөгийн тооцоо, нэхэмжлэх” /хавтаст хэргийн 2-41 дэх тал/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч *************нь хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа *********** болон **********-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан*********** дугаартай “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт худалдан авсан түлшний төлбөрийн үлдэгдэл 150,000,000 төгрөг, алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн төлбөрийг төлөх гэж байсан боловч шүүх хуралдааны дүгнэлтийн шатанд Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж маргасан.
4. ************ болон ************-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20/05 дугаартай “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байна. /хх-11-12 дахь тал/
5. Гэрээний дагуу худалдан авсан дизель түлшний хэмжээ, үнэ, түлшний төлсөн төлбөр, үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаагүй байна.
6. “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2-т энэхүү гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хүчинтэй гэж,
гэрээний 4.1-т “Худалдагчийн нийлүүлсэн шатахууны төлбөрийг худалдан авагч тал ачилт хийсэн өдөр Худалдагч талын дансанд бүрэн шилжүүлнэ. Сарын 30-наар тасалбар болгон тооцоо нийлж баталгаажуулна. ...” гэж тус тус заажээ,
Хариуцагч “*********** нь хамгийн сүүлд 2020 оны 04 сарын 03-ны өдөр шатахуун авч 2020 оны 05 сарын 15-ны төлбөрийг шилжүүлэхээр тохирсон байна. /хх-22 дахь тал/
**************2020 оны 03 сарын 31-ний өдөр түлшний төлбөрийг өөрөө бүрэн хариуцан төлөхөө илэрхийлсэн, 2020 оны 10 сарын 10-ны өдөр өр төлбөрөө 2020 оны 11 сарын 15-ны дотор багтаан төлж дуусгах хүсэлт тус тус гаргасан байна /хх-23, 24 дэх тал/.
Талууд гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч *******************д “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шаардах эрх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байна.
7. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.”, 75 дугаар зүйлийн 75.2 дэх хэсгийн 75.2.1.-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч ************** нь “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шатахууны төлбөрийг шаардах эрх үүссэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хариуцагч **************-иас шаардах эрхтэй байжээ.
8. ************ анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн ************дугаартай шийдвэр /хх 28-29 дэх тал/-ээр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********** болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсан байна.
Тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ************ шатны шүүхийн 2024.09.03-ны өдрийн ************дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн талаар дурдсан байна.
Гэвч нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар баримт хэрэгт ирүүлээгүй, нотлоогүй байна.
9. Иймд “Худалдах худалдан авах гэрээ”-ний үүрэгт 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ************ нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “************-ийн нэхэмжлэлтэй ************ холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***