| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0142/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/140 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч С., Б.*******-*******, И., шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, М.баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт ийн , ******* овогт *******ийн *******-*******, овогт ын нарт холбогдох эрүүгийн 1736000630051 дугаартай, 178/2018/0142/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 сарын *******-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сум багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, овогт ийн
Монгол Улсын иргэн, *******98 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сум ******* багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******-*******
Монгол Улсын иргэн, *******94 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролгүй, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сум ******* багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, овогт ын
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.*******-******* нь Ховд аймгийн ******* сум ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******зоригийн гэрт 2017 оны 08 дугаар сарын 02- оос 03-ны шилжих шөнө М.Оюунхорол, М.Оюунтунгалаг, М.Баатарбилэг, М.Пүрэвдаваа нараас архи нэхэн, чулуу шидэж улмаар буу байвал буудна, хутга байвал хутгалан шүү хэмээн шүүгдэгч И., С. нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч И. нь Ховд аймгийн ******* сум ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******зоригийн гэрт 2017 оны 08 дугаар сарын 02- оос 03-ны шилжих шөнө М.Оюунхорол, М.Оюунтунгалаг, М.Баатарбилэг, М.Пүрэвдаваа нараас архи нэхэн, чулуу шидэж, буу байвал буудна, хутга байвал хутгалан шүү хэмээн яллагдагч Б.*******-*******, С. нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч С. нь Ховд аймгийн ******* сум ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******зоригийн гэрт 2017 оны 08 дугаар сарын 02-оос 03-ны шилжих шөнө М.Оюунхорол, М.Оюунтунгалаг, М.Баатарбилэг, М.Пүрэвдаваа нараас архи нэхэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх үйлдэлд яллагдагч Б.*******-*******, И. нарыг өдөөн турхирч татан оруулсны улмаас яллагдагч Б.*******-*******, И. нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С., Б.*******-*******, И. нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч И.*******хуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч Б.*******-******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн шөнө 4 залуу айлын хүүхдүүдтэй маргалдсан зогсож байхаар нь би та нар яв яагаад айл амраахгүй байгаа юм бэ гэсэн чинь чи юу вэ гээд нэг залуу хүрч ирээд намайг бариад авахаар нь бид хоёр барьцалдаж аваад ноцолдоод газар унасан. Би босоод зогсож байхад нэг залуу нь чулуу шидээд миний толгойг онохоор нь би харанхуй руу зугтсан чинь араас мотоциклиор хөөгөөд намайг барьж аваад толгой дээрээс дарж байгаад нүүр цээж рүү өшиглөсөн. Дээрээс дарж байсан залуу чулуугаар миний зүүн мөр лүү хэд хэдэн удаа цохисон тэгэхээр нь би аллаа гээд хашгирсан чинь манай дүү нар ирж салгасан. Харанхуйд сайн таниагүй 3 залуу намайг зодсон. Нэг нь толгой дээрээс хоёр нь хажуу талаас өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч М.Оюунхорол нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 02-оос 03-ны шилжих шөнө гэртээ дүү нартайгаа болон ах Пүрэвдаваа, эгч Оюунтунгалаг нарын хамт унтаж байтал шөнийн 02 цагийн үед манай гэрт *******-******* хажуудаа 3 хүний хамт согтуу ирээд архи нэхээд архи байна уу архи уумаар байна гэсэн. Тэгэхээр нь архи байхгүй гэж хэлсэн чинь уумаар байна гээд гадагшаа гараад хутга байна уу гэж асуугаад алаад хаячихъя гээд байсан. Тэгэхээр нь бид нар айгаад хувцсаа өмсөөд боссон. Тэгээд манай ах хүн дуудаж ирэхээр ахынх руу явсан. Тэр хооронд гэрт орох гээд байхаар нь оруулахгүй гээд байж байтал ах хүрээд ирсэн тэгээд ахтай муудалцаад *******-******* цохиод дээр нь гарахаар нь манай ах, манай эгчийн найз залуу болох Баатарбилэг нар салгасан. Хаалга онгойлгочихоод чулуу шидэхэд 4-5 чулуу орж ирсэн. Тэгээд гэрийн гаднаас чулуугаар цохих үед унь хугарсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/,
Гэрч М.Оюунтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ах юу болж байна яагаад байгаа юм унтаж амарцгаа гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм вэ гээд нэг өндөр шар банди / *******-*******/ нь ахыг барьж аваад шууд шанаа тус газарт нь цохиод авсан. Тэгээд хэсэг зодолдож байснаа салаад *******-******* нь газраас чулуу аваад шидсэн. Тэгээд хажууд нь байсан хоёр залуу чулуу аваад шидсэн тэр чулуунд нь манай дүү Оюунхорол оногдоод толгой хэсэг нь хагарчихсан. Тэгээд бид нар гэр лүү ороод хаалгаа түгжээд оруулахгүй байсан чинь гадна баахан байж байгаад гэрлүү чулуу шидэж байгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй байж байгаад дахиад эргэж ирээд бас архи нэхээд сууж байгаад яваад өгсөн. ахтай зодолдсон өндөр банди /*******-*******/ эхлээд шидсэн дараа нь нөгөө 2 залуу нь чулуу шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-121 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Баатарбилэгийн өгсөн... 2017 оны 08 сарын 02-3-нд шилжих шөнө манайд 4 залуу ирээд архи нэхээд архи уумаар байна гэсэн. Тэгтэл манай найз охин байхгүй гэхэд яахаар байдаггүй юм гээд маргалдаж байгаад гарсан. Манай эрэгтэй дүү Б. ахыг дуудахаар явсан. Б. ах ирээд “та нар яаж байгаа юм бэ" гэхэд нэг банди нь “чамд ямар хамаатай юм” гээд барьж аваад цохиод авсан. Тэгээд арай гэж салгатал газраас чулуу аваад бид нар луу шидсэн. Тэр хооронд манай дүү М.Оюунхоролын толгойг хагалсан. Тэгтэл Б. ах доош зугтахаар нь араас нөгөө залуучууд очоод нэг нь буугаад өшиглөж байсан. Тэгээд Б. ах буцаад ирэхдээ толгой хамарнаас нь цус гарчихсан, нүд нь бүлтэрчихсэн ирсэн. Бид нар Б. ахыг гэр„т оруулсан тэд нар гэрийн гаднаас чулуу шидэж байгаад явсан. Б. ахыг анх цохисон залуугаас салгах гэхэд хажууд байсан нэг залуу нь цохиж байсан. Харанхуй байсан тул хэн болохыг сайн мэдэхгүй байсан. Би хэн нэгийг цохиогүй. Тэд нар хүнд зодуулах залуучууд биш байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 122-123 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч М.Пүрэвдаваа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тэр шөнө манайд 4 залуу мотоцикптой ирээд архи нэхсэн. Тэгээд манай эгч ах нар луу архиа гаргаад ир ална шүү гэж хэлсэн. Тэгээд бид нар явчих гэж гуйсан чинь яваад өгсөн. Тэгээд удалгүй дахиад буцаад ирсэн тэгэхээр нь би том хүн ирвэл явж магадгүй гэж бодоод ахыг аваад ирсэн. Тэгээд ах та нар юу болж байгаа юм бэ гэсэн чинь *******-******* гэдэг залуу чамд ямар хамаатай юм вэ гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би Баатарбилэг ахтай хамт очоод салгасан чинь нөгөө залуу салчихаад газраас чулуу аваад ахын толгойд нь оносон. ахын араас *******-*******, нар мотоцикльтой очоод барьж аваад бүлэглэж зодсон. Тэгээд би манай хүргэн ах Баатарбилэгтэй очиж салгаад гэрлүү авч ирж оруулсан чинь гэрийн гадна нөгөө залуучууд гэрлүү чулуу шидээд хашгирч байгаад манай хаалгыг хүчээр онгойлгоод ороод ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 1-125 дугаар хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 15- ны өдрийн 402 дугаартай дүгнэлтэнд... М.Оюунхоролын биед гэмтэл учирсан байна. М.Оюунхоролын биед тархи доргилт, толгойн дагзны баруун хэсэгт 1x0,8 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо. М.Оюунхоролын биед учирсан гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүсэх боломжтой. М.Оюунхоролын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр / гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Оюунхоролын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. М.Оюунхоролын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой ... гэх дүгнэлт / 1-р хх- ийн 38 дугаар хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 410 дугаартай дүгнэлтэнд Б.ын биед гэмтэл учирсан байна. Б.ын биед баруун нүдний ухархайн дотор хана дотогш цөмөрсөн хугарал, тархи доргилт, зулайн зүүн хэсэгт 2x0,2 см шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Б.ын биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.ын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тоггоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр / гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Б.ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой... гэх дүгнэлт /1-р хх- ийн 43-44 дүгээр хуудас /,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт харааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******-*******, Б., С. нарын 2017 оны 08 сарын 02-ноос 03 - нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт бүлэглэн М.Оюунхорол, М.Оюунтунгалаг, М.Баатарбилэг, М.Пүрэвдаваа нараас архи нэхэж, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд нь Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******-*******, И., С. нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алагдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч Б.*******-*******, И., С. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******-*******, И., С. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б., М.Оюунхорол мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч М.Оюунтунгалаг, М.Баатарбилэг, насанд хүрээгүй гэрч М.Пүрэвдаваа нарын мэдүүлэг, шинжээчийн эмчийн 402, 410 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.*******-*******, И., С. нар нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь тэдгээрийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.*******-*******ын эзэмшлийн “Монел” маркын хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 5/29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай шүүгдэгч И.ийн эзэмшлийн “Дауин” маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”- ыг тус тус хүчингүй болгохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн , ******* овогт *******ийн *******-*******, овогт ын нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт ийн , ******* овогт *******ийн *******-*******, овогт ын нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн 1736000630051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******-*******ын эзэмшлийн “Монел” маркын хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 5/29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай шүүгдэгч И.ийн эзэмшлийн “Дауин” маркын мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”- ыг тус тус хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч овогт ийн , ******* овогт *******ийн *******-*******, овогт ын нарыг гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч, тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч овогт ийн , ******* овогт *******ийн *******-*******, овогт ын нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ, иргэний нэхэмжпэгч иргэний нэхэмжпэлтэй холбоотой хэсэгт гаргасан гомдолоо Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС