Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/410

 

2026             04             09                                                                      2026/ДШМ/410        

Г.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

прокурор Д.Ганчимэг /томилолтоор/,

насанд хүрээгүй хохирогч У.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.У- тэдгээрийн өмгөөлөгч Д.Март,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2892 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Бамбадоржийн бичсэн эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогч У.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.У- нарын өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлоор Г.А-т холбогдох эрүүгийн 23060335853754 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Г-ын А-, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Г- группт орчуулагч, нарийн бичгийн ажилтай, ам бүл, 5, эцэг,  эх, дүү нарын хамт ......... тоотод оршин суух, /РД:ТГ-/, урьд:

- 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1600 нэгж буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Г.А- нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ...............

.......

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2892 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

            ШҮҮГЧ                                                           Л.ГАЛБАДАР