Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/109

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч Г.*******, гэрч М.Энхзаяа, Н., шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Дима нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, .6 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 83600000005 дугаартай, 78/2/0078/Э/ индекстэй хэргийг 2 оны 04 сарын 6- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 03 сарын 3-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 3 настай, эрэгтэй, ард мянгад, бүрэн дунд боловсролтой,жолоочийн мэргэжилтэй, ам бүл- 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, баруун нүдэндээ хоёр удаа хагалгаа хийлгэсэн, баруун нүд харааны бууралттай, Ховд аймгийн сумын Гахайт багийн харьяат, одоо Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2 оны 0 сарын 6- ны өдрөөс 7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод Г.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч Г.*******гийн цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн Д.ын толгойн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлж дүгнэхэд: 2 оны 0 сарын 6-ны шөнө Н.*******г гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт унтаж байхад нь Г.*******, Д., Н. нарын хамт 0.75 литрийн нэг шил архи авчирсан ба Н.*******гийн хамт Г.*******, Д., Н. нар нь 0.75 литрийн архиа ууцгаасан. Улмаар дахин архи уухаар ярилцаж, Н.*******, Д., Н. нар нь архинд явж, “Орхын гол” нэртэй дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авчирсан. Тэд нарыг архинд явах үед Г.******* нь Н.*******гийн гэрт үлдсэн ба тэд нарыг гэртээ буцаж ирэхэд үед Н.*******гийн эхнэр М.Энхзаяагийн унтаж байсан ор хөнжилийн байдал өөрчлөгдсөн байсан тул Н.******* нь Г.*******г ... чи тасарлаа гэж гэрт үлдчихээд архинд явсан араар гэр орон буулгаад хаясан байна “ гэж уурлан түүний хэвлийн тус газар хутгалсан, мөн Д.ын толгойн тус газар хутгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн өгсөн... Намайг эхнэр хүүхдийнхээ хамт унтаж байхад шөнө хаалга цохисон. Гэтэл манай эхнэрийн хамаатан Д. байсан. Манай эхнэр хаалга тайлж өгсөн. Д., манай хөрш Г.*******, мөн Н. нар нь нэг шил барьсан орж ирээд тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд дахин архи авахаар болоод Д., Н. бид гурав архинд явсан. Манай гэрт Г.******* үлдсэн. Бид гурвыг архи аваад ирэхэд ... манай эхнэр хүүхдийн унтаж байсан хөнжил гудас хөдөлсөн байсан. Тэгтэл манай эхнэр найзыгаа аваад явахгүй яасан юм бэ ... гэсэн. Тэгээд л галын өрөө рүү ороод хутга аваад Г.*******г хутгалсан. Мөн Д. ахын толгойн тус газар хутгалсан байсан. Найз болон ахынхаа эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Хохирлыг төлсөн. Эхнэр М.Энхзаяа ... нь найзыгаа аваад явахгүй яасан юм ... гэж хэлсэн болон ... миний унтаж байсан орны байдал өөрчлөгдсөн байсан ... тул Г.*******г хутгалсан байсан. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******гийн өгсөн... Д., Н. бид нар согтуу байсан тул машин барихгүй гээд Н.*******гийн гэрт очсон. Нэг архиа хувааж ууцгаасан. Би нэлээд согтоод унтсан. Нэг мэдэхэд эдний эхнэртэй оролдсон байсан. Заяа байна гэхээр нь буцаад хэвтсэн. Тэгтэл Н.*******гийн гэрт унтаж байсан. Удалгүй Д. ирж сэрээсэн. Н.******* нь үгийн зөрөөгүй хутгалсан. Сүүлд нь эхнэртэйгээ оролдсон гэж уурласан болохыг мэдсэн. Н.******* нь хохирол 2500000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Бид нар шөнө архи ууж эдний гэрт очоогүй бол энэ хэрэг явдал гарахгүй байсан. Н.******* болон манайх хөрш амьдардаг мөрдөн шалгах ажиллагаанд санаа зовоод энэ талаар мэдүүлээүй... гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Энхзаяагийн өгсөн... Шөнө унтаж байтал манай ээжийн төрсөн дүү Д. ах хотоос ирсэн тул амрах гэж байна гэж бодоод хаалга тайлж өгсөн. Г.******* нь манай холын хамаатан болдог. Н.*******, Д., Н. нарыг явсны дараа Г.******* нь намайг тэврээд авсан. Тэгээд ноцолдсон. Би “Заяа” байна гэхэд больсон. Арай л хүчиндээгүй. Би нөхрөө орж ирэхээр нь ... Г.*******г дагуулаад гарахгүй яасан юм бэ гэж хэлээд орныхоо дэргэд уйлсан сууж байсан. Г.******* хэвтэж байсан. Бид гэр бүл болоод 8 жил болж байна... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.ын өгсөн...Архинд явж ирээд Д. нь Г.*******г сэрээж ирсэн. Зөрөөд унтлагын өрөөрүү Н.******* орж гарч ирээд Г.*******г хутгалсан. Энэ үйл явдал -2 минутын хугацаанд л болсон. Г.******* “унтана” гээд үлдсэн унтсан эсэхийг мэдэхгүй. Би нөгөө өрөө рүү ороогүй ... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын өгсөн... Би Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоод хашаанд байх Н.*******гийн гэрт 2 оны 0 сарын 6- ны шөнө 23 цагийн орчин найз Н., Г.******* нарын хамт нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авч очиж уусан. Тэгээд шөнө 0 цагийн үед Н.*******, Н. нарын хамт архинд явсан. Н.*******гийн гэрт Г.******* унтаад үлдсэн. Тэгээд бид гурав 6 дугаар сургуулийн арын Орхын гол нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн ерөөл архи аваад буцаж очоод Г.*******г сэрээгээд архиа тойруулсан. Н.******* нь унтлагын өрөөрүүгээ орж гарч ирээд “ Г.*******г манай эхнэртэй унтсан байна гээд дайраад хоолны шкабан дээрээс хутга аваад Г.*******гийн цээжин тус газар хутгалсан... Би урдуур нь ортол миний толгойн тус газар хутгалагдсан. Тэгээд Н.*******г Н. барьж авсан. М.Энхзаяа нь эрүүл байсан.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна. Н.******* нь Г.*******гийн цээжин тус газар хутгалж, улмаар хүнд хохирол учруулсан болох нь ... Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2 оны 0 сарын 23-ны өдрийн 30 дугаартай... Г.*******гийн биед баруун уушгины доод дэлбэн атлектаз / шалчийх / баруун плеврт / гялтан халс / IV хавирганы түвшин хүртэл шингэн, цээжний баруун урд хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, тус хэсгүүдэд зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл тогтоогдлоо. Г.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Г.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 204 оны Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..-д “ цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2 оны 03 сарын 3- ны өдрийн 2558 дугаартай ... Г.*******, Д. нарын ДНХ-ийн тогтоцыг тогтоож хүснэгтээр үзүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн хутганд илэрсэн ДНХ-ийн тогтоц, Г.*******, Д. нарын ДНХийн тогтоцтой тохирч байна ... дүгнэлт / хэргийн 40-4 дүгээр хуудас/ - ээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч болон хохирогч нарын өгсөн мэдүүлэгт зөрүү байхгүй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсанд маргахгүй байна. Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч нь ... шүүгдэгч М.******* нь хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирлыг санаатай учруулаагүй, харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан... гэх үндэслэлээр маргаж байгаа болно. Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн ... хохирогч Г.*******гийн ... Би гэрт унтаж үлдсэн. Нэг мэдэхэд М.Энхзаяатай ноцолдож байсан. Түүнийг Заяа байна гэхээр нь айлд унтаж байгааг мэдсэн... гэх мэдүүлэг, гэрч М.Энхзаяагийн өгсөн... Шөнө унтаж байтал манай ээжийн төрсөн дүү Д. ах хотоос ирсэн тул амрах гэж байна гэж бодоод хаалга тайлж өгсөн. Г.******* нь манай холын хамаатан болдог. Н.*******, Д., Н. нарыг явсны дараа Г.******* нь намайг тэврээд авсан. Тэгээд ноцолдсон. Би Заяа байна гэхэд больсон. Арай л хүчиндээгүй. Би нөхрөө орж ирэхээр нь ... Г.*******г дагуулаад гарахгүй яасан юм бэ гэж хэлээд орныхоо дэргэд уйлсан сууж байсан. Г.******* хэвтэж байсан ... гэх мэдүүлэг, гэрч Н.ын өгсөн...Архинд явж ирээд Д. нь Г.*******г сэрээж ирсэн. Зөрөөд унтлагын өрөөрүү Н.******* орж гарч ирээд Г.*******г хутгалсан. Энэ үйл явдал -2 минутын хугацаанд болсон.... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын өгсөн... Би Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоод хашаанд байх Н.*******гийн гэрт 2 оны 0 сарын 6-ны шөнө 23 цагийн орчин найз Н., Г.******* нарын хамт нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авч очиж уусан. Тэгээд шөнө 0 цагийн үед Н.*******, Н. нарын хамт архинд явсан. Н.*******гийн гэрт Г.******* унтаад үлдсэн. Тэгээд бид гурав 6 дугаар сургуулийн арын Орхын гол нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” архи аваад буцаж очоод Г.*******г сэрээгээд архиа тойруулсан. Н.******* нь унтлагын өрөө рүүгээ орж гарч ирээд “ Г.*******г манай эхнэртэй унтсан байна гээд дайраад хоолны шкабан дээрээс хутга аваад Г.*******гийн цээжин тус газар хутгалсан... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн өгсөн... Намайг эхнэр хүүхдийнхээ хамт унтаж байхад шөнө хаалга цохисон. Гэтэл манай эхнэрийн хамаатан Д. байсан. Манай эхнэр хаалга тайлж өгсөн. Д., манай хөрш Г.*******, мөн Н. нар нь нэг шил барьсан орж ирээд тухайн архийг хувааж ууцгаасан. Тэгээд дахин архи авахаар болоод Д., Н. бид гурав архинд явсан. Манай гэрт Г.******* үлдсэн. Бид гурвыг архи аваад ирэхэд ... манай эхнэр хүүхдийн унтаж байсан хөнжил гудас хөдөлсөн байсан. Тэгтэл манай эхнэр найзыгаа аваад явахгүй яасан юм бэ ... гэсэн. Тэгээд л галын өрөө рүү ороод хутга аваад Г.*******г хутгалсан ... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Н.******* нь...хохирогч Г.*******гийн ... өөрийг нь байхгүй үед эхнэр М.Энхзаяатай ноцолдож, гэр бүлийн нэр хүндэд халдсан ... хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, улмаар хохирогчийг хутгалж, хүнд хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтыг үнэлж үзэхэд шүүгдэгч Н.******* нь хохирогч Г.*******г ямар нэгэн шалтгаангүйгээр эрүүл мэндэд нь зэвсэг хэрэглэн санаатайгаар хүнд хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүхээс шүүгдэгч Н.*******г хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн , 2-т заасан ... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ ... гэснийг үндэслэн Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн зүйл болгон өөрчлөв. Харин шүүгдэгч Н.Мярмарсүрэн нь хохирогч Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргахгүй байгаа ба энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн өгсөн... Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлыг төлсөн... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын өгсөн... Миний толгойн тус газар хутгалсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******, гэрч Н. нарын өгсөн... Н.******* нь Д.ын толгойн тус газар хутгалахад барьж авсан... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2 оны 0 сарын 9- ний өдрийн 27 дугаартай... Д.ын биед гэмтэл учирсан байна. Д.ын биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт 5.6х 0.2 см шарх, духны баруун дээд хэсэгт 2х см шарх гэмтэл тогтоогдлоо. Д.ын биед учирсан гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Д.ын биед үүссэн гэмтэлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 204 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.ын биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2 оны 03 сарын 3- ны өдрийн 2558 дугаартай ... Г.*******, Д. нарын ДНХ-ийн тогтоцыг тогтоож хүснэгтээр үзүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн хутганд илэрсэн ДНХ-ийн тогтоц, Г.*******, Д. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ... дүгнэлт зэрэг болно. Шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзлээ. Иймд Ховд аймгийн Прокрорын газраас Г.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Г.*******д 2500000 төгрөгний хохирол төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******гийн өгсөн... Хохирол 2500000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын өгсөн... Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн , .6 дугаар зүйлийн -д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 60 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн , .6 дугаар зүйлийн -д заасан хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар “хөнгөн” ангилалын гэмт хэрэгт хамаарч байна. Шүүгдэгч Н.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай холбогдон гарсан хор уршиг 2500000 төгрөгний хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн -д зааснаар Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх... үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Н.*******г 000 нэгж буюу 000000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Н.******* нь 2 оны 06 сарын 27- ны өдрөөс 2 оны 07 сарын 06 - ны өдөр хүртэл 0 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн ,2-т зааснаар ... цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 50000 төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх 850000 төгрөгний торгох ялыг сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Эрүүгийн 83600000005 дугаартай хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хохирогч Г.*******гийн өвчтөний түүхийн хуулбарыг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээхээр тогтов. Шүүгдэгч Н.*******д торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2 оны 0 сарын 3- ний өдрийн 5/2 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлдэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2, 36., 36.2 дугаар зүйлийн .2.4, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: . Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- зааснаар... оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх ... үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Н.*******г 000 нэгж буюу 000000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Н.*******гийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, 0 хоног цагдан хоригдсоныг 50000 төгрөгөөр тогтоож торгох ялаас хасаж тооцсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 850000 / найман зуун тавин мянга/ төгрөгний торгох ялыг сарын хугацаанд төлүүлсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 8.Эрүүгийн 83600000005 дугаартай хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хохирогч Г.*******гийн өвчтөний түүхийн хуулбарыг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай. 9.Шүүгдэгч Н.*******гийн эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2 оны 0 сарын 3- ний өдрийн 5/2 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй. 0.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 5-д заасан журмыг шүүгдэгч Н.*******д тайлбарлан өгсүгэй. .Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гаргасан гомдолоо Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ЦЭЦЭГМАА