| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1341/э |
| Дугаар | 1385 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга:Д.Амуундарь
улсын яллагч: М.Эрдэнэзаяа
хохирогч: Ц.Ц
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт С Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806073541624 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овогт С Б, 19 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хорооны дугаар хороололын Энхтайваны Өргөн чөлөө гудамжны дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
С.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө Баянзүрх дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоотод гэртээ өөрийн эхнэр Ц.Ц нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 8-нд өглөө 10.00 цагт үйлчлүүлэгч хурдан ир гээд ажилдаа гарах гэж байхад эхнэр гэнэт оймсоо сольж өмс гээд байсан. Би яараад гарах гэж байхад юу яриад байгаан гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд эхнэрээ хоолойг нь боогоод нүүрэнд нь цохьсон. Гэтэл эхнэр гараад цагдаа дуудсан байсан. Цагдаа над руу залгаад би хэлтэс очоод мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн бямба гарагийн өглөө / бид 2 амралтын өдрөөр арай оройтож гэрээсээ гардаг/ би толинд нүүрээ будаж байгаад хуучин оймстойгоо байгааг хараад соль гэсэн чинь дургүйцээд уурлаж бид 2 маргалдсан.Тэгээд намайг дарж унагаагаад цохьсон. Би цамцнаас нь зуурч байгаад урсан чинь цамцаараа хоолой боосон. Миний хамарнаас цус их гарч байсан. Тэгээд уурлаад тагтан дээр тамхи татахгээд гархаар нь гарч яваад цагдаа дуудлага өгсөн. Цагдаа 30 минутын дараа ирэхэд нөхөр гараад явцан байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр очоод нагац эгчийгээ дуудаад байцаалт өгхөд надтай хамт байсан. Тэгээд шүүх эмнэлэг дээр очиж үзүүлхэд таны хамар хугарсан байна. Яаралтай өөр эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн.”Мөнгөн гүүр” эмнэлэг дээр очоод Томо графикийн зураг авхуулж хамрын хугарлыг татах эмчилгээ хийлгэсэн. Хэрэг гарснаас хойш 14 хоног нүдний шил зүүх боломжгүй нүүр их хавдартай байсан. Одоо санал гомдолгүй гэв.
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өглөө эхнэр Ц.Ц бид хоёр Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо ХД- байр тоотод гэртээ байж байсан ба бид 2 ажилдаа гарах гээд бэлдэж байхад 10 цагийн үед нэг үйлчлүүлэгч миний утас руу залгаад би яараад байна ирэх болж байна уу гэсэн. Би яаран хувцасаа өмсөөд гарах гэхэд эхнэр Ц оймсоо сольсонгүй гэж над руу уурлаад бид хоёрын дунд хэрүүл болсон. Хэрэлдэж байх явцад би сандал авч айлгах гэхэд эхнэр Ц сандал дээр сууж орилхоор нь дуугүй бай гэж хэлээд татаж унагаад дээр нь гарч эхнэр Ц аман дээр нь баруун гараараа дарсан. Тэгсэн Ц миний өмсөж явсан бор хүрэн өнгийн сороочиг нь цамц, хөх өнгийн макийг урсан. Урсан цамцыг тайлаад эхнэр Ц би боосон. Би Ц боож, амыг нь дараад түүнд хандаж “одоо дуугүй бай болоо юм бишүү” гэхэд эхнэр Ц толгой дохьсон. Тэгэхээр нь тавьсан чинь улам чанга хашгарсан тэгэхээр нь би дээр нь гарч дарж байгаад баруун гараа атгаж байгаад эхнэр Ц хамар луу цохисон. Хамараас нь цус гарахаар нь цусаа арилга гэж хэлээд би дал мөрнөөс нь нойл руу чирсэн тэгсэн эхнэр орилоод байсан. Миний гар цус болсон байсан учир би нойл орж цусаа угаачихаад гарч ирсэн. Би тамхи татхаар гарах хооронд эхнэр Ц гараад явсан байсан.
Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 08 өдөр би нөхөр С овогтой Б цуг бид хоёр Баянзүрх дүүргийн дугаар хороо ХД- байр тоотод гэртээ байсан. 2018 оны 09 дүгээр сарын 08 өдөр 09 цагийн үед би нөхөр С.Б цуг ажилруугаа явах гээд нүүрээ будаад сууж байсан. Тэгсэн манай нөхөр утсаар ярьж байсан аа гэнэт яараад дотуур хувцасаа шокав дотроос авсан. Тэгээд хувцасаа солих гэж байхаар нь би түүнд хандаж “чи оймсоо сольчих” гэж хэлэхэд нөхөр С.Б надад хандаж “чи дандаа илүү дуугар ч байх юм аа ” гэж хэлээд нойл ороод гараад ирэхээр нь би “илүү дугарах юу байхав эмэгтэй хүний нүдээр харсан юм аа хэллээ, оймсоо солиод, амаа угаасан хүн цэвэр харагдана” гэж хэлэхэд “чи юм болгон хянах юм ” гэж хэлээд бор өнгийн түшлэгтэй том модон сандал авах гэхээр нь би сандал дээр нь дархад намайг барьж аваад том өрөөний дороожин дээр унагаад “дуугай бай чи” гэж хэлээд миний амыг дарсан ба би амьсгал авч чадахгүй болоод нөхөр С.Б бор хүрэн өнгийн сороочигноос нь татаж цамцыг нь урсан. \өөр арга байхгүй байсан би амьсгал авахад хүндрэлтэй байсан\ нөхөр С.Б урагдсан бор хүрэн цамцаа тайлаад миний дээрээс дарж байгаад цамцаараа боосон. Цамцаараа боож байгаад баруун гараа атгаад миний хамар луу цохисон. Миний хамараас цус гарахаар нь би бор өнгийн цамццар цусаа арьчаад уйлсан ба манай нөхөр С.Б босоод нойл орсон. Нойлоос гарч ирээд “дуугүй уйл чи ямар чанга уйлдаг юм” гэхээр нь би түүнд хандаж “чи зайл” гэж хэлэхэд нөхөр С.Б надад хандаж “би гэртээ байна чи намайг хөөдөг юу юм” гэхээр нь “би тэгвэл гэртээ уйлж байна” гэж хэлсэн. Нөхөр С.Б тамхи татах гээд гарахаар нь зугтаагаад гараад ирсэн гэжээ. / хх-н 4-8/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10 /
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11005 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ц.Ц хамрын нурууны хугарал, шарх тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-н 11/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12-13/
С.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/
С.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29/ зэрэг болно.
С.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө Баянзүрх дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоотод гэртээ өөрийн эхнэр Ц.Ц оймсоо сольчих гэж хэлсэнээс болж уурлан түүнийг боож нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Ц.Ц хамрын нурууны хугарал, шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11005 дугаартай шинжээчийн дүгнэлт
Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би түүнд хандаж “чи оймсоо сольчих” гэж хэлэхэд нөхөр С.Б надад хандаж чи дандаа илүү дуугар ч байх юм аа гэж хэлээд нойл ороод гараад ирэхээр нь би илүү дуугарах юу байхав эмэгтэй хүний нүдээр харсан юм аа хэллээ, оймсоо солиод, амаа угаасан хүн цэвэр харагдана” гэж хэлэхэд чи юм болгон хянах юм гэж хэлээд бор өнгийн түшлэгтэй том модон сандал авах гэхээр нь би сандал дээр нь дарахад намайг барьж аваад том өрөөний дороожин дээр унагаад “дуугай бай чи” гэж хэлээд миний амыг дарсан ба би амьсгал авч чадахгүй болоод нөхөр С.Б бор хүрэн өнгийн сороочигноос нь татаж цамцыг нь урсан, нөхөр С.Б урагдсан бор хүрэн цамцаа тайлаад миний дээрээс дарж байгаад цамцаараа боосон. Цамцаараа боож байгаад баруун гараа атгаад миний хамар луу цохисон. Миний хамараас цус гарахаар нь би бор өнгийн цамцаар цусаа арчсан гэсэн мэдүүлэг хх-н 4-8/
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... эхнэр Ц оймсоо сольсонгүй гэж над руу уурлаад бид хоёрын дунд хэрүүл болсон. Хэрэлдэж байх явцад би сандал авч айлгах гэхэд эхнэр Ц сандал дээр сууж орилхоор нь дуугүй бай гэж хэлээд татаж унагаад дээр нь гарч эхнэр Цн аман дээр нь баруун гараараа дарсан. Тэгсэн Ц миний өмсөж явсан бор хүрэн өнгийн сороочиг нь цамц, хөх өнгийн макийг урсан. Урсан цамцыг тайлаад эхнэр Ц би боосон. Би Ц боож, амыг нь дараад түүнд хандаж “одоо дуугүй бай болоо юм бишүү” гэхэд эхнэр Ц толгой дохьсон. Тэгэхээр нь тавьсан чинь улам чанга хашгарсан тэгэхээр нь би дээр нь гарч дарж байгаад баруун гараа атгаж байгаад эхнэр Ц хамар луу цохисон. Хамараас нь цус гарахаар нь цусаа арилга гэж хэлээд би дал мөрнөөс нь нойл руу чирсэн тэгсэн эхнэр орилоод байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
С.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц С.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул С.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт С Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН