Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 144/ШШ2026/00109 

 

 

    2026             02             27                                                  144/ШШ2026/00109                                         

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч ************даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *************-д холбогдох,        

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 6,650,000 төгрөг, алданги 3,325,000 төгрөг, хүү 2,660,000 төгрөг, нийт 12,635,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч тусгай журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********** /цахимаар/, хариуцагч **********/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******** нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч  2024 оны 01 сарын 02-ны өдөр********** дугаартай “********** зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-р зээлээр худалдан авсан 2025 оны 02 дугаар сард нийт 6,650,000 төгрөгийн шатахуун авсан, шатахууны төлбөрийг төлөөгүй тул гэрээний дагуу алданги 3,325,000 төгрөг, хүү 2,660,000 төгрөг, нийт 12,635,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

3. Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *********** дугаартай “************зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г шинэчлэн байгуулан ********** сумын нутаг ********** уурхайгаас 2 километрт байрлах “Шатахуун түгээх станц”-аас гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр, тохиролцсон үнэ, хэмжээ, хуваарийн дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг /дизель түлш/ зээлээр худалдан авч байсан.  2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн хооронд ******** улсын дугаартай тээврийн
хэрэгсэлд тээвэрт гараагүй байхад түлш олгосон байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. ********** болон *********** хооронд 2024 оны 01 сарын 02-ны өдөр ********** дугаартай “************зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан хавсралтаар **********-ийн 14 улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд түлш зээлээр нийлүүлэхээр тохирсон байна. /хх 69-78/,

Талууд гэрээ байгуулсан, хавсралтаар түлш олгох тээврийн хэрэгслүүдийг баталсан  талаар маргаагүй байна. 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэх гэрээ байгуулагдсан байна.

4.2. *********** болон ********** хооронд 2024 оны 01 сарын 02-ны өдөр ********* дугаартай “************зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.4-т “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сард 2 удаа /сар болгоны 15,30 эсхүл 31/ тооцоо нийлж, ажлын 3 хоногт *********-ийн ******** *********** тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байна. 4.2-т “Худалдагч бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, эсхүл түүний тээврийн хэрэгслийн бак-нд цэнэглэснээр нийлүүлсэнд, худалдан авагч хүлээн авсанд тус тус тооцно.”, 4.3-т “Худалдагч нь бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэхдээ тээврийн хэрэгслийн дугаар, хүлээлгэн өгсөн шатахууны хэмжээ зэргийг бичиж жолоочоор гарын үсэг зуруулж баримт үйлдэн баталгаажуулж хүлээлгэн өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч ************ийн нягтлан бодогч ***********авлага 2024 оны 02 сар, 6,650,000 төгрөг, алданги, хүүгийн тооцоолол, нягтлан бодогч ************ хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэх зэргийг ирүүлсэн.  /хх 12, 13, 15/

Харин 2024 оны 02 дугаар сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сард 2 удаа нийлсэн буюу түлшийг **********-ийн дугаар бүхий 14 тээврийн хэрэгсэлд ямар хэмжээтэй, хэрхэн олгосон буюу хэнд хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчаас ирүүлсэн 2025 оны 02 дугаар сард нийт 14,257 литр түлш авснаас 1,750 литр түлшийг аваагүй гэж тайлбарласан 2024 оны 1, 2 дугаар сарын түлш авсан дэлгэрэнгүй гэх баримт /хх 96/, *********гэх гарын үсэг өөр өөр байгаа гэж тайлбарласан шатахуун олгосон карт /хх 97/, нэхэмжлэгчээс ирүүлсэн тооцоо нийлэх акт /хх 14/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар нэхэмжлэгч*********** /худалдагч/ нь ************** /худалдан авагч/-д үнийг төлөхөөс өмнө эд хөрөнө/түлш/-ийг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

4.3. *************сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ********* **********-ий нэр бүхий ажилтан нь ********** нэр барьж зөвшөөрөлгүйгээр **********улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 1,750 литр түлш хийж хувьдаа хэрэглэсэн гэх гомдолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн *********** дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохын мэдэгдэж байна” гэх албан бичгийг хариуцагч ирүүлсэн, тус эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан. 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсалтад дурдсан тээврийн хэрэгсэлд *************улсын дугаартай тээврийн хэрэгсэл багтсан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 02 дугаар сард нийт шатахууны үнэ 6,650,000 төгрөг, алданги 3,325,000 төгрөг, хүү 2,660,000 төгрөг, нийт 12,635,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг бүртгэлтийн************ дугаартай хэргийн утга нэг болох нь нотлогдохгүй байна.

Иймд хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

5. Иймд нэхэмжлэгч 2024 оны 01 сарын 02-ны өдөр ЗГ-24-04 дугаартай “*********** зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2025 оны 2 дугаар сард хариуцагчид түлш нийлүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул түлшний төлбөр болох 6,650,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.  

Үндсэн төлбөр 6,650,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн тул тухайн төлбөрийн хүү, алданги зэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд ***********-ийн “*********** зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 12,635,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

6. Нэхэмжлэгчээс урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,150 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч “***********-ийн нэхэмжлэлтэй **********-д холбогдох “************* зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 12,635,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     **********