Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1396

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Анхбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч:  Т.Баярцэнгэл

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Э

шүүгдэгч: Ц.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Ог  овогт Ц А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806060010332  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар  сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Ц А, 19  оны  дугаар сарын -ны өдөр С аймгийн О  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй, ам  бүл , охин, зээ нарын хамт  Баянзүрх   дүүргийн  дугаар хорооны  хэсэг У тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:        

Холбогдсон хэргийн талаар:

           Ц.А нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14.30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Жанжин захын хойд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан ..жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчин 1.14 хувийн согтолттой үедээ Альфамарал ХХК-ний эзэмшилийн Киа бонго пронтер маркийн 02.78 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3-н а/-д заасан хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй болсон,...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 5.1-д заасан хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг байхгүй бол  тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 7 дугаар сарын 12-нд энэ осол болсны дараа эмнэлэгт үзүүлэхэд гайгүй байна гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр зураг авхуулахад нурууны хугарал гэсэн. Шүүх эмнэлэгийн эмч танай охин яагаад явж чадахгүй байна нэг л биш байна өөр эмнэлэгт сайн үзүүлж, харуул гэсэн. Тэгээд халдвартын тэнд байдаг нэг эмнэлэгт үзүүлэхэд ахар сүүл нь хугаралтай байна гэж гарсан. Гэмтэл дээр эмчлүүлж болохүй гээд хөх хотод очиж эмчлүүлсэн. Цаашид ямар хор уршиг гарахыг мэдэхгүй байна. Одоо бол хүүхэд болхоор хичээлдээ гүйгээд л явж байгаа. Нурууг нь хөдөлгөөнүй байж байгаад бороолуулсан. Хагалгаанд оруулаагүй. Зарим яс нь бүрэн бороолоогүй байгаа. Хөх хотод нэг сар гаран хэвтсэн. Эмчилгээний мөнгө болох 2.446.550 төгрөг нэхэмжилж байна гэв. Цаашид гарах эмчилгээний мөнгийг бас нэхэмжилмээр байна гэв.

         Шүүгдэгч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 12- ны өдөр 13 цагийн үед гэртээ найз Д, Э нарын хамтаар 2 том пиво уугаад манай гэрийн хашаан дотор байсан 02-78 УНТ улсын дугаартай Киа бонго фронтер маркийн автомашиныг холын хамаатан Ц.Б гар утсаар зөвшөөрөл авч Чулуун овоонд байрлах айлаас шороо зөөх санаатай би автомашиныг жолоодон манай 2 найз миний хажууд суугаад хөдлөөд төв замруу орж баруун  эргээд цагдаагийн академи өнгөрөөд явган хүний гарцан дээр улаан гэрэл дээр зогсож байгаад ногоон гэрэл дээр зогсож байгаад ногоон гэрэл асангуут хөдөлгөөнөө зорчих хэсгийн 1 дүгээр үргэлжлүүлэн явж байтал хойд талын ургаа модон дотроос нэг эмэгтэй хүүхэд чихэвч зүүсэн байдалтай гүйгээд гараад ирсэн би тоормоз гишгээд уг хүүхдийг автомашины урд талын баруун хэсгээр мөргөсөн. Манай 2 найз бид хэд машинаас буугаад цагдаа эмнэлэг дуудсан түргэн тусламж ирээд гэмтсэн хүнийг аваад явсаны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газар үзлэг хийгээд намайг цагдаагийн машинд суулгаад аваад явсан.   

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 12 ны өдөр 14 цагийн үед би охин руугаа залгатал эрэгтэй хүн авсан. Би миний охины утсыг яахаараа эрэгтэй хүн авдаг юм бэ гэсэн чинь танай охин чинь Жанжин захын хойд талд машинд мөргүүлчихээд байна хурдан ир гэсэн. Би очиход Түргэн тусламжийн машин ирчихсэн. Миний ач охин Түргэн тусламжын машин дотор хэвтэж байсан. Би түргэн тусламжын машинд суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд рентген зураг авхуулсан. Рентген зургаар ясандаа хугарал гэмтэлгүй байна гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээрээс гэртээ харьсан. Маргааш өглөө нь Гэмтэлийн эмнэлэг дээр очиж ЭХО-д харуулаад, толгойны томографикийн шинжилгээ хийлгэсэн. Томографикийн шинжилгээгээр толгойд хавантай гэж гарсан. ЭХО-ны хариу нь бөөр нь өргөсөн байна гэсэн. Савандаа шингэн хуримтлагдсан байна дахиж үзүүлээрэй гэсэн. Одоо манай охин явж чадахгүй, толгой хүзүү өвдөөд байна гээд байна. /хх-н 23-/

          Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 11-19/

        Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох эрх бүхий албан тушаалтаны тогтоол / хх-н 22/

          Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Танина манай охин байгаа юм. Э Э нь 2004.03.04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн одоо 14 настай. Эцэг эхээсээ 2-лаа айлын том хүүхэд доороо нэг дүүтэй, Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд Улаанбаатар хотод 14 дугаар 10 жилийн сургуульд сурч байгаа одоо 9 дугаар ангид явдаг би 2016 оноос хойш Хятад улсад ажиллаж амьдарч байгаа байнга ирж очиж байдаг манай охиныг нөхөр Э харж хандаж байгаа одоогоор эмээ Э ерөнхийдөө харж цуг байх би удахгүй урагшаа явна. Нуруу ясны эмчилгээ хийлгэсэн зардалд 5000 юан болсон Монгол мөнгөөр 1.820.000 орчим төгрөг болсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэснээр өөрт нь уншуулж үнэн зөв бичигдсэн байна гэснээр мэдүүлэг авах ажиллагааг 10 цаг 30 минутанд дуусгаж\, тэмдэглэл үйлдэв. / хх-н 27/   

          Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би тэр өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 12-ны 13 цагийн үед БЗД-ийн Макс худалдааны төвд эгч Ганхайчтай уулзаад ертөнцийн зүгээр урдаас хойш явах чиглэлд явган хүний гарцан дээр ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байгаад явган хүний зөвшөөрөгдсөн гэрэд дохио асаад гарах үед хойноос урагшаа явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гарч явтал зүүнээс баруун чиглэлд явж байсан цагаан өнгийн пронтер маркийн автомашин явган хүний гарцан дээр мөргөсөн шууд би мөргүүлсэн хүн дээр очиж 102, 103  дуудлага өгсөн тухайн автомашинаас 3 хүн бууж ирсэн бүгд согтуу юм шиг байсан тэгээд цагдаа эмнэлэг ирсэн би гэрийн хаягаа тэмдэглүүлээд явсан. Тухайн үед өөдөөс явсан явган зорчигч эмэгтэй 2 чихэндээ цагаан өнгийн чихэвч зүүсэн байсан пронтер автомашин шууд ирээд мөргөсөн . Миний ярьсан зүйл үнэн надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэснээр өөрт нь өгж уншуулан танилцуулахад үнэн зөв бичигдсэн байна гэснээр мэдүүлэг авах ажиллагааг 12:00 минутанд дуусгаж тэмдэглэл үйлдэв. / хх-н 29/   

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ / хх-н 31/: 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим А гэрт очоод хоол идээд 2 том пиво ууж байгаад  байшингийнхаа дээд талыг янзлуулмаар байна гэсэн тэгээд бид хэд чулуун овоо орж элс хайрга авий гэсэн би зөндөө удаа согтуу машин барьж болохгүй гэж хэлсэн тэгтэл заавал явна гайгүй ойрхон гэсэн тэгээд бид хэд хашаан дотор байсан портер автомашиныг асаагаад төв замруу ороод цагдаагийн академийн баруун уулзвар дээр явган хүний гарцан дээр зогсоод байгаад ногоон гэрэл асахаар нь үргэлжлүүлэн явахад хойд талаас нэг хүүхэд гэнэт гүйгээд ороод ирсэн нэн даруй машинаа зогсоогоод цагдаа эмнэлэг дуудсан. Миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.Харагдах орчин чөлөөтэй хальтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар таатай байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэснээр өөрт нь уншуулж үнэн зөв бичигдсэн байна гэснээр мэдүүлэг авах ажиллагааг 17:30 минутанд дуусгаж \, тэмдэглэл үйлдэв.

          Иргэний хариуцагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нагац ах Ц.А нь миний эзэмшлийн Киа бонго фронтер маркийн 02-78 УНТ улсын дугаартай автомашиныг ойр зуурын ажил амжуулах гэсэн юм гэж надад хэлээд авсан юм. 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим нагац ах Ц.А надруу залгаж би Баянзүрх дүүргийн замд явж байгаад явган зорчигч мөргөчихлөө гэж хэлсэн. Надад өөрөөр ослын талаар мэдэх зүйл байхгүй. Надад хохирогчид учирсан эмчилгээний мөнгө төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ манай нагац ах Ц.А хохирогчид учирсан бодит бүх хохирлыг төлж барагдуулж байгаа. Миний эзэмшлийн Киа бонго фронтер маркийн 02-78 УНТ улсын дугаартай автомашинд ослын улмаас урд салхины шил хагарсан өөр эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би автомашиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Миний  хэлсэн ярьсан  зүйл үнэн, нэмж ярих зүйл байхгүй гэснээр уншуулахад үнэн зөв бичигдсэн байна гэснээр мэдүүлэг авах ажиллагааг дуусгав.   /хх-н 48-50/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-н 32-45/            

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 51/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8690 тоот шинжээчийн дүгнэлт:

1,Э.Э биед бүсэлхийн нурууны 2 болон 4-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэн, ууцны 1-р нугаламын зүүн талын латериал массын ирмэг дайрсан далд хугарал, зүүн зулайн хуйх, дух, зүүн тохой, шуу, сарвуу, баруун сарвуу, бүсэлхийн нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3,Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4,Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.   / хх-н 52-55/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 63/

           2018.8.17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-н 64-69/

          2018.8.16-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-н 70/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 71-72/

          Ц.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 84,87/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 85/,  жолоочийн лавлагаа /хх-н 83/              

          Ц.А  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 74-75/

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 73/ прокурорын тогтоол /хх-н 76-78/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл  хх-н 79-81/ зэрэг болно.

          Ц.А нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Жанжин захын хойд талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлж гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан ..жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчин 1.14 хувийн согтолттой үедээ Альфамарал ХХК-ний эзэмшилийн Киа бонго пронтер маркийн 02.78 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3-н а/-д заасан хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй болсон,...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 5.1-д заасан хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг байхгүй бол  тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 13 настай Э.Э мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

            Э.Э биед бүсэлхийн нурууны 2 болон 4-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэн, ууцны 1-р нугаламын зүүн талын латериал массын ирмэг дайрсан далд хугарал, зүүн зулайн хуйх, дух, зүүн тохой, шуу, сарвуу, баруун сарвуу, бүсэлхийн нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8690 тоот шинжээчийн дүгнэлт

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Гэмтлийн эмнэлэг дээр зураг авхуулахад нурууны хугарал гэсэн. Шүүх эмнэлэгийн эмч танай охин яагаад явж чадахгүй байна нэг л биш байна өөр эмнэлэгт сайн үзүүлж, харуул гэсэн. Тэгээд халдвартын тэнд байдаг нэг эмнэлэгт үзүүлэхэд ахар сүүл нь хугаралтай байна гэж гарсан. Гэмтэл дээр эмчлүүлж болохүй гээд Хөх хотод очиж эмчлүүлсэн. Цаашид ямар хор уршиг гарахыг мэдэхгүй байна. Одоо бол хүүхэд болхоор хичээлдээ гүйгээд л явж байгаа. Нурууг нь хөдөлгөөнүй байж байгаад бороолуулсан. Хагалгаанд оруулаагүй. Зарим яс нь бүрэн бороолоогүй байгаа. Хөх хотод нэг сар гаран хэвтсэн. Эмчилгээний мөнгө болох 2.446.550 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг

          Гэрч Ч.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... явган хүний зөвшөөрөгдсөн гэрэл дохио асаад гарах үед хойноос урагшаа явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гарч явтал зүүнээс баруун чиглэлд явж байсан цагаан өнгийн пронтер маркийн автомашин явган хүний гарцан дээр мөргөсөн шууд би мөргүүлсэн хүн дээр очиж 102, 103  дуудлага өгсөн тухайн автомашинаас 3 хүн бууж ирсэн бүгд согтуу юм шиг байсан тэгээд цагдаа эмнэлэг ирсэн би гэрийн хаягаа тэмдэглүүлээд явсан. Тухайн үед өөдөөс явсан явган зорчигч эмэгтэй 2 чихэндээ цагаан өнгийн чихэвч зүүсэн байсан пронтер автомашин шууд ирээд мөргөсөн  гэсэн мэдүүлэг / хх-н 29/   

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Амараа байшингийнхаа дээд талыг янзлуулмаар байна гэсэн тэгээд бид хэд чулуун овоо орж элс хайрга авий гэсэн би зөндөө удаа согтуу машин барьж болохгүй гэж хэлсэн тэгтэл заавал явна гайгүй ойрхон гэсэн тэгээд бид хэд хашаан дотор байсан портер автомашиныг асаагаад төв замруу ороод цагдаагийн академийн баруун уулзвар дээр явган хүний гарцан дээр зогсоод байгаад ногоон гэрэл асахаар нь үргэлжлүүлэн явахад хойд талаас нэг хүүхэд гэнэт гүйгээд ороод ирсэн нэн даруй машинаа зогсоогоод цагдаа эмнэлэг дуудсан гэсэн мэдүүлэг

          Иргэний хариуцагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... нагац ах Ц.А нь миний эзэмшлийн Киа бонго фронтер маркийн 02-78 УНТ улсын дугаартай автомашиныг ойр зуурын ажил амжуулах гэсэн юм гэж надад хэлээд авсан юм. 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчим нагац ах Ц.А над руу залгаж би Баянзүрх дүүргийн замд явж байгаад явган зорчигч мөргөчихлөө гэж хэлсэн.Гэхдээ манай нагац ах Ц.А хохирогчид учирсан бодит бүх хохирлыг төлж барагдуулж байгаа. Миний эзэмшлийн Киа бонго фронтер маркийн 02-78 УНТ улсын дугаартай автомашинд ослын улмаас урд салхины шил хагарсан өөр эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би автомашиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй гэсэн мэдүүлэг  

          Шүүгдэгч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 02-78 УНТ улсын дугаартай Киа бонго фронтер маркийн автомашиныг холын хамаатан Ц.Б гар утсаар зөвшөөрөл авч Чулуун овоонд байрлах айлаас шороо зөөх санаатай би автомашиныг жолоодон манай 2 найз миний хажууд суугаад хөдлөөд төв замруу орж баруун  эргээд цагдаагийн академи өнгөрөөд явган хүний гарцан дээр улаан гэрэл дээр зогсож байгаад ногоон гэрэл дээр зогсож байгаад ногоон гэрэл асангуут хөдөлгөөнөө зорчих хэсгийн 1 дүгээр үргэлжлүүлэн явж байтал хойд талын ургаа модон дотроос нэг эмэгтэй хүүхэд чихэвч зүүсэн байдалтай гүйгээд гараад ирсэн би тоормоз гишгээд уг хүүхдийг автомашины урд талын баруун хэсгээр мөргөсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

           Ц согтууруулах ундаа хэрэглэсэнээ мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 13 настай н.Э мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Ц.А дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Ц.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э шүүхэд 2.500.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв. Мөн хохирогчийн биеийн байдал бүрэн сайжраагүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

           Шүүгдэгч Ц.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардалд 676.700 төгрөгийг төлсөн ба Хөх хотод эмчлүүлсэн зардал 2.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт  хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О овогт Ц А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Ц.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасаж 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Ц.А цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ц.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.А 2.500.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны  тоотод оршин суух /РД: / М.Э олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг  жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН