| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1349/э |
| Дугаар | 1427 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И,Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 1427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: А.Сайнбаяр
шүүгдэгч нарын өмгөөлөгч : В.Оюун-Эрдэнэ
шүүгдэгч: Б.Э, В.Т, В.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Б Э, С овогт В Т, С овогт В О нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806001751581 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Б Э, 19 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Компьютер ланд төвд хяналтын камер суурилуулалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны Хайрханы дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт В Т, 19 оны 7 дугаар сарын 12-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д камер суурилуулалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт В О, 19 оны 5 дугаар сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д камер суурилуулалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн дугаар хорооны дүгээр байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: И
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э, В.Т, В.О нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Скай баарны гадна Э.Э, С.У нартай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч В.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч В.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр 24-ний өдөр манай компани шинэ жил болоод бид ресторанд орсон. Тэндээсээ тараад хэсэг залуучууд 1 цагийн орчим БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скаи бааранд орсон. Бааранд ороод гарч байтал О эхнэрийг баарны үүдэнд байсан залуучууд өдөөд доромжилсон. Тэгтэл О тухайн залууст хандаад юм хэлээд маргалдаж байсан тэгтэл Тэмүүжин очоод тэр залуустай мөн маргалдсан тэгтэл нэг залуу гадуур хувцасаа тайлаад Тэмүүжин, О нар руу дайрахаар нь би явж очсон. О нэг залууг цохиод авахаар нь тухайн залууг би нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон. Тэгээд бид нарын дунд зодоон эхэлсэн. Миний хувьд нэг л залууг нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээс энэ Э гэх залуугийн хамаранд нь гэмтэл учирсан О бид хоёр цохьсон. Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нөгөө нэг залууд нь би гар хүрээгүй. / хх-н 75-76/
Шүүгдэгч В.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэ жил болоод манай компани хүлээн авалт хийсэн. Тэндээсээ шөнө энэ Скай бааранд очсон. Уг бааранд би ажлынхаа нэлээн олон хүмүүстэй орсон. Манай компаний захирал аав маань одоо бие нь тааруу учир О гээд дүү хариуцаж байгаа. Тухайн үед манай дүү О явсан. Тэгээд нэг сэрэхэд гэртээ байсан. Камерын бичлэг хараад зодоон болсоныг мэдсэн. .., Би тухайн үеийн болсон асуудлыг санахгүй байгаа учир нэлээн согтуу байсан. Камерын бичлэгт бид нар бичигдсэн байсан. Мөн шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд С.У гэх залуугийн гэмтлийг би учруулсан байх магадлалтай. Бид хоёр зууралдаад бичитдсэн байсан. / хх-н 73-74/
Шүүгдэгч В.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай шинэ жил ПАРИС ресторанд болоод шөнө 01 цагт тараад ажлын хэсэг залуучуудын хамт Скай бааранд орж бүжиглэж байгаад шөнө 02-03 цагийн орчим гарах болсон. Манай эхнэр өлгүүрээс хувцасаа авах үед нь 3 залуу эхнэрийг доромжилсон гэсэн. Би санахгүй байгаа. Би цагдаа дээр ирснээс хойших асуудлыг санаж байна. Маргааш нь камерын бичлэг хараад зодоон болсон талаар нь мэдсэн. Уг бичлэг дээр Э бид хоёр нэг залууг цохьж байгаа, мөн ах Т нэг залуутай барилцаж авч байгаа бичлэг байсан. Тэгээд бид нар хүмүүстэй маргалдаж зодоон хийсэн гэдгээ мэдсэн. / хх-н 77-78/
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Таны үзүүлсэн бичлэг 2017 оны 12 дугаар сарын 25 нs өдрийн Скай баарны үүдний коридорийн камерийн хяналтын бичлэг байна. Уг бичлэгийн 1 минут 04 секундэд би баарнаас С У нарын хамтаар гарч ирж байгаа бөгөөд би шаргал өнгийн өмд саарал өнгийн юүдэнтэй цамц өмсөж дээгүүр нь хар куртка өмссөн хаалганы баруун талд зогсож байгаа нь би, миний хажууд ягаан өнгийн цамцтай курткаа тайлж гартаа барьж байгаа нь У мөн саарал малгай хөнгөн тавьсан хар курткатай залуу нь манай найз С байна.Тухайн баарнаас тооцоо хийж гарч байгаад 2 залуутай мөр шүргэлцэхэд тухайн залуус бухимдаж араас дуудхаар эргээд хартал хаалганы цаана баарны дотор хэсэгт 2 залуу байснаас намхан нь миний духны баруун хэсэг рүү гараараа цохиход нь би хойш алхтал миний зүүн ард зогсож байсан богино бараан өнгийн курткатай цагаан юүдэнтэй цамцтай халаасандаа гараа хийгээд зогсож байсан залуу намайг нэг цохиулахад миний зүүн ардаас үргэлжлүүлэн миний нүүр лүү болон хажуу шанаа хэсэг рүү тус тус 2 удаа цохиж намайг цохьсон нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна.Эхний залуу миний дух хэсэг рүү цохиход миний нүдний шил газарт унаж дараачийн залуу цохиход миний хамраас цус гарч миний хамар муруйсан байсан. / хх-н 14-22/
Хохирогч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ Найзуудтайгаа Скай бааранд орсон цагаа сайн санахгүй байна нэг найзынхаа төрсөн өдөр тэмдэглээд орсон. Орж бүжиглэж байгаад гараад явах гэж байтал нэг хартал Э нэг залуу муудалцаж байхаар нь салгах гээд очтол нэг залуу үсдээд доош нь дараад тал талаас нь өшиглөж зодсон. Тэгтэл баарнаас хамгаалагч ирээд салгасан. Тэр үед Э байхгүй, С байж байсан. Над руу аягүй олон хүн дайрсан хэдэн хүн гэж хэлэх боломжгүй байна. Камерын бичлэг дээр намайг нэг залуу дарчихсан байсан: Намайг газар унасан байх бүгд л өшиглөж зодсон./ хх-н 23-28/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр Төгс хурц компаний шинэ жилийн арга хэмжээ болж өнгөрсөн. Бид нар эхлээд зүүн 4 замын хойно байрлах ресторанд орж дараа нь Скай нэртэй бааранд орох болсон. Бааранд ороод би бүжгийн талбай дээр бүжиглэж байсан ба надтай цуг манай дүү Т, манай том бэр У нар хамт бүжиглэж байсан гэтэл бүжиглэж байтал 2 өндөр залуу Т гарнаас нь татаж гараад уулзая гэж байхаар нь би тэр 2 өндөр залууг түлхэж явуулсан тухайн үед Т цамцаа тайлчихсан майктайгаа бүжиглэж байсан ба хамгаалагч нар ирэн Т өдөж камер бичиж байгаа шүү биеэрээ шахаад хоргоогоод байхаар нь би уурлаж хамгаалагч нарыг холдохыг хэлж байсан. Тухайн үед архи уусан байсан бас дуу чимээ ихтэй байсан учир яг хэлж байсныг нь сайн мэдэхгүй байна. Улмаар би хамгаалагч нарт та нар эрүүл хүмүүс байж согтуу зодоон эхлүүлэх гээд өдөөд байгаа хүмүүсийг зохицуулчихгүй манай дүү рүү дайрлаа гэтэл бид нарыг гаргана тооцоогоо хий гэхээр нь би уурлаж тэкэн дээр очин барменд нь ширээн дээр байгаа юмнуудыгаа ууж дуусаагүй байтал танай ажилчидаас болж бид нар гарах гэж байна гэж бухимдлаа илэрхийлсэн ба тооцоогоо хийх болтол гараар бичсэн НӨАТ-гүй баримт байхаар нь Довдонням ах авахгүй гэж ундуйцаж улмаар баримтаа солиулах болсон тухайн үед би зохион байгуулагчийг нь дуудтал гарч ирээгүй ба би өрөөнд очиж уулзан танай хамгаалагч нар бүжиглэж байгаа хүнийг өдсөн залуусыг биш зүгээр хүнийг ирж хоргоолоо ажлаа муу хийж байна гэтэл чи миний ажлыг заахгүй өрөөнөөс гарч зайл балай авгай минь гэж над руу уурлаж намайг өрөөнөөсөө гаргасан ба би коридорт гартал баарны үүдэнд манай ажилчид бүгд бужигналдаад байхаар нь би хамгаалагч нарт нь энэ зодоон та нараас болсон гэж шаардлага тавьсан. / хх-н 42-43/
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай бааранд Шөнийн 2 цаг 30 минутын орчимд 1 зодоон болсон. Уг зодоон нь шинэ жилээ тэмдэглэж байсан 10 гаруй хүмүүсийн хоорондоо маргалдаж улмаар тооцоо хийгээд гарч байсан нилээн согтолттой 3 залуу коридорт зодсон асуудал болсон. Тухайн шинэ жилээ хийсэн албан байгуулгын намхан нуруутай 25 орчим насны залуу бүжгийн тайзан дээр 2 өндөр залуутай маргахаар нь манай хамгаалагч нар салгахад албан байгууллагын бүсгүйчүүд хамгаалалтанд гарч байсан бидэн рүү дайраад байхаар нь олон хүн гаргаснаас бага хүнийг гаргах гээд тухайн залууг гаргачихаад ороод ирэх үед албан байгуулагын шар сортой үстэй цагаан үсний даруулгатай эмэгтэй манай барменийг алгадаж меню шидэж танай тооцоог төлөхгүй танай тооцоог өгөхгүй гээд баримтыг урж хаяхаар нь би зөөгчөө дахин баримт аваад ир гэхэд тэнд байсан саарал хүрэмтэй залуу чи эндээ үлд би тооцоогоо хийчихэе гэхээр нь би танайхан их согтуу байна. Би энд байхгүй бол асуудал гарна гэтэл намайг түлхээд явуулах гэхэд нь би яваагүй ба баримт ирэхгүй удаад байхаар нь текрүү очтол гурван залуу тооцоо хийгээд зөрөөд гарч байсан ба би албан байгуулгын баримт хүлээгээд зогсож байтал үүдний аркны доор маргаан болж албан байгуулгын ажилчид надтай зөрсөн гурван залуу руу дайрч байхаар нь эхний туранхай хар куртка хар ноосон малгайтай залууруу дайрсан хүнийг холдуулчихаад эргээд хартал улбар шардуу цамцтай залуу болон нүдний шилтэй залуу руу албан байгууллагын 2 эрэгтэй цохиж улбар шар цамцтай залууг баганатай толь руу түлхэж нүдний шилтэй залууг баганы хажууд байсан цагаан юүдэнтэй цамцтай залуу цохиж харагдсан. Улбар шар цамцтай залуу дээр эр эмгүй овоорсон байхаар нь очиж салгаад үүд рүү дөхтөл нүдний шилтэй туранхай залуугийн хамраас цус гарсан байдалтай унаад босч ирж байсан./ хх-н 45-48/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 49/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 627 дугаартай шинжээчийн дүгнэлт
1,Э.Э биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын ясны хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3,Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4,Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 50/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 687 дугаартай шинжээчийн дүгнэлт
1,С.У биед тархи доргилт, дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3,Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4,Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
/хх-н 51/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 52-56/
С.У, Э.Э нарын толгойн компьютер томографийн шинжилгээний баримтууд /хх-н 57-59/
В.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79/
В.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83,85/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 80/
Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 84/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 81/
Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 62-63/
В.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 60-61/
В.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 64-65/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / хх-н 66/, прокурорын тогтоол /хх-н 67-72/, яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 73-78/ зэрэг болно.
Б.Э, В.Т, В.О нар нь 2017 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Скай баарны гадна Э.Э, С.У нартай В.О эхнэрйиг хэл амаар доромжиллоо гэсэн асуудлаас болж маргалдан улмаар тэднийг зодож Э.Э биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын ясны хугарал, хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, С. биед тархи доргилт, дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...2 залуутай мөр шүргэлцэхэд тухайн залуус бухимдаж араас дуудахаар нь эргээд хартал хаалганы цаана баарны дотор хэсэгт 2 залуу байснаас намхан нь миний духны баруун хэсэг рүү гараараа цохиход нь би хойш алхтал миний зүүн ард зогсож байсан богино бараан өнгийн курткатай цагаан юүдэнтэй цамцтай халаасандаа гараа хийгээд зогсож байсан залуу намайг нэг цохиулахад миний зүүн ардаас үргэлжлүүлэн миний нүүр лүү болон хажуу шанаа хэсэг рүү тус тус 2 удаа цохиж намайг цохьсон нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна.Эхний залуу миний дух хэсэг рүү цохиход миний нүдний шил газарт унаж дараачийн залуу цохиход миний хамраас цус гарч миний хамар муруйсан байсан гэсэн мэдүүлэг, С.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Э нэг залуу муудалцаж байхаар нь салгах гээд очтол нэг залуу үсдээд доош нь дараад тал талаас нь өшиглөж зодсон. Тэгтэл баарнаас хамгаалагч ирээд салгасан гэсэн мэдүүлэг , шүүгдэгч Б.Э өгсөн ... О эхнэрийг баарны үүдэнд байсан залуучууд өдөөд доромжилсон. Тэгтэл О тухайн залууст хандаад юм хэлээд маргалдаж байсан тэгтэл Т очоод тэр залуустай мөн маргалдсан тэгтэл нэг залуу гадуур хувцасаа тайлаад Т, О нар руу дайрахаар нь би явж очсон. О нэг залууг цохиод авахаар нь тухайн залууг би нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон. Тэгээд бид нарын дунд зодоон эхэлсэн. Миний хувьд нэг л залууг нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээс энэ Э гэх залуугийн хамаранд нь гэмтэл учирсан О бид хоёр цохьсон гэсэн мэдүүлэг, В.Тэмүүжин, В.Оргилболд нар нь ...манай эхнэр өлгүүрээс хувцасаа авах үед нь 3 залуу эхнэрийг доромжилсон гэсэн. Би санахгүй байгаа. Би цагдаа дээр ирснээс хойших асуудлыг санаж байна гэсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Б.Э, В.Т, В.О нар нь эхнэр доромжиллоо гэсэн зүйлээр шалтагдан С.У, Э.Э нартай маргалдан зодолдож тэдний биед хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба Б.Энхбаяр, В.Т, В.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байна.
Б.Э, В.Т, В.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Э, В.Т, В.О нарыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчилсэн нь зөв байна..
Б.Э, В.Т, В.О нар нь хохирогч нарт эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нар цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.Э, В.Т, В.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Э, В.Т, В.О нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгасан байх тул тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Б Э, С овогт В Т, С овогт В О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э, В.Т, В.О нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, В.Т, В.О нар нь тус бүр торгох ялыг гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э, В.Т, В.О нар нь тус бүр шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Э, В.Т, В.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН