| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Баясгалан |
| Хэргийн индекс | 144/2025/00382/И |
| Дугаар | 144/ШШ2026/00152 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 144/ШШ2026/00152
2026 03 13 144/ШШ2026/00152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч **************даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ****************-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө******************-д холбогдох,
********************* тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч *************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ************ нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** нар шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт ирүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
************ би **************-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн ********** тоот тушаалаар **************томилогдсон. Гэтэл ***********-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 26-ны өдрийн ***********тоот ************* тушаал /цаашид “захирлын тушаал” гэх/-аар намайг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж иргэн миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул ийнхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Намайг ажлаас чөлөөлсөн Захирлын тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэсэн байдаг. Гэтэл ********** миний ажиллаж байсан орон тоо огт хасагдаагүй буюу *********** албан тушаал огт байхгүй болоогүй бөгөөд албан тушаалын нэрийг өөрчилсөн хэдий ч ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа болно. Иймээс тухайн албан тушаал нь албан ёсоор устаж үгүй болсон гэж тооцох боломжгүй. Мөн орон тоо цөөрөх гэдэг нь нэг ижил орон тооноос цөөрөхийг ойлгох бөгөөд ************албан тушаал нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан “...компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог... компанийн эрх бүхий албан тушаалтан...” ба компанид зайлшгүй байх шаардлагатай Компанийн тухай хуульд нэрлэн заасан нэг л байдаг албан тушаал тул орон тоо цөөрөх үндэслэлд хамаарахгүй болно. Иймд захирлын тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.1 нь намайг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болох учиргүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Гэтэл энэ талаар огт мэдэгдээгүй. Түүнчлэн захирлын тушаалын үндэслэх хэсэгт *********шийдвэрийг үндэслэсэн. Гэвч ********** шийдвэрийг надад огт харуулаагүй, ямар бүтэц, ямар орон тоо яаж өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2.-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасан. Гэтэл миний ажиллаж байсан аж ахуй нэгж байгууллага салбар нэгж огт татан буугдаагүй одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дээрх үйл баримтаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэлгүй байхад захирлын тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн бөгөөд хариуцагчаас “эвлэрэх боломжгүй” гэх агуулгатай хариуг өгсөн байдаг. Мөн ажил олгогч нь байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог цөөрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу “...орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч нь уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна.” эсхүл “...байгууллагад байгаа сул орон тоонд шилжүүлэх” зэрэг хуульд заасан сонгох боломжийг хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Миний бие нь ************** санхүүгийн хувьд ихээхэн хохирол амссан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан байна. Мөн тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно.” гэж тус тус зохицуулсан. Мөн тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй хэвийн ажил, үүргээ гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд ********** намайг ********* ********************хийхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралдаанд ************* эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Хариуцагч талаас нэгдүгээрт, ***************нь хууль бус байгууллага бөгөөд хууль бус байгууллагын үр дагавар гараад байна гэж тайлбарлаж байна. Үүнийгээ Хөдөлмөр нийгмийн хамгаалал түншлэлийн гурван талт үндэсний хороонд явуулсан бичгээр тайлбарлаж байна. Энэ нь хэрэгт хамааралгүй, зөвхөн өөрсдийн саналаа хэлж байна гэж үзэж байна. Энэ талаар ямар нэгэн сөрөг нэхэмжлэл болон иргэний, захиргааны хэрэг үүсээгүй байгаа гэдгийг дурдъя. Хоёрдугаарт, өмнө нь шүүхээс хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарчхаад байхад дахин шийдүүлэх гээд байна гэх тайлбарыг хариуцагч талаас гаргаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон 117 дугаартай захирамжийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой байна гэж дүгнэсэн байдаг. *********** хуульд заасан хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан бөгөөд тус хандсан байдал нь төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалт бүтэцтэй холбоотой байна, тийм учраас хуулийн дагуу хугацаа сэргээх нь зүйтэй гэж агуулгын хувьд дүгнэсэн. Тодруулбал, ************ хуульд заасан аймаг, сумын хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комисс нь ***********огт байдаггүй болох нь хэрэг маргааны явцад харагдсан. Ийнхүү хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэхээр ************* хандсан боловч ************ даргын зүгээс “манайд ийм байгууллага байхгүй, аймагт байгаа” гэсэн учраас аймагт хандсан. Хариуцагчийн хувьд энэ байгууллагын хуралдаанд оролцсон. Энэ хурал дээр “талууд хоорондоо учир зүйгээ олж чадахгүй юм байгаа учраас манайх шийдвэр гаргахгүй” гэдэг ерөнхий агуулга гарсан учраас тэр хугацаанд нь багтаагаад *************** шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагчийн зүгээс “та нар эрх бүхий биш байгууллагад хандаад хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан” гэдэг тайлбар гаргаж байна. Бид гомдол гаргасны дагуу ************ шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн *********** захирамж гарсан. Уг захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу *************** тул тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр **************** хугацаанд хандсан, гэвч засаг даргын зүгээс манайд гурван талт хороо байгуулагдаагүй гэдэг хариу өгсөн учраас ************ төвд байдаг ************* гээд, үндэслэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасны дагуу маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хөдөлмөрийн эрхийн гомдол гаргах хугацааг сэргээсэн гэж үзнэ. Хэдийгээр энэ хэрэгт шууд хамааралтай биш боловч энэ асуудал хоёр өөр байдлаар шийдэгдээд байдаг. Тухайлбал, энэний өмнөх нэр бүхий нэхэмжлэгч хэрэгсэхгүй болсон шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргахад “хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй” гэдэг агуулгаар шийдэгдсэнийг дашрамд дурдъя. Манай энэ тохиолдлын тухайд 2025 оны 05 сарын 19-ний ************* дугаар шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хугацааг сэргээсэн. Гомдол гаргах хугацааг шүүх өөрөө сэргээдэг. Бүх төрлийн хэрэг маргаан дээр гомдол гаргах хугацааг хэн, хэрхэн сэргээх талаар хуульчилсан байдаг. Энэ маргаантай холбоотойгоор гомдол гаргах хугацааг шүүх сэргээчихсэн. Тийм ч учраас шүүгч иргэний хэрэг үүсгэсэн. Гомдол гаргах хугацаатай холбоотойгоор шүүх хууль ёсны шийдвэр гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор хариуцагч талын зүгээс талаар ямар нэг тайлбар гаргаж өгөөгүй. Мөн иргэний хэрэг үүсгэсэн талаар гомдол гаргаагүй болохыг дурдъя гэв.
Хариуцагч ****************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
****************2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн*********** дугаар тогтоолоор ************* гэдэг бүтэц гэх юм уу, ажлын хэсэг гэх юм уу ийм зүйл байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд “аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо” гэдэг нэр томьёо огт байдаггүй. Хуульд зааснаар байгууллага өөрөө хөдөлмөрийн маргаан таслах комисстой, сум, дүүрэг дээр хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо ажилладаг байгаа. Тэгэхээр аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг бол хууль бус шийдвэр юм. Уг хороо 2023 оноос хойш одоог хүртэл хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаад ажил олгогч болон ажилтанд маш их хэмжээний эдийн засаг, эрх зүйн үр дагаврыг үүсгэсээр явж байна. ************** маргаан дээр *************** гэдэг байгууллага гомдол хүлээж аваад 7-8 сар дараад, ирц бүртгэхгүй байна гэдэг тайлбар өгөөд, хуралдаж тэмдэглэл үйлдэж яваад байгаа. Энэ нь маш их үр дагаврыг үүсгэж байгаа юм. Хуулийн зохицуулалтын дагуу бол ************ нь *************** албан бичгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээж аваад, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор дараагийн шатны байгууллага буюу шүүхэд хандаад явах боломжтой байсан. Гэтэл 2024 оны 06 сарын 07-ны өдөр *************** гомдол гаргасныг 7 сар өнгөрсний даруу буюу 2025 оны 01 сарын 16-ны өдөр хэлэлцээд, тэмдэглэл үйлдэн талуудад өгсөн. Уг нь бол сум, дүүргийн хороо гомдлыг хүлээж аваад, 10 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, үүнээс гарсан тэмдэглэл, шийдвэрийг гомдол гаргагч хүлээж аваад 10 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалттай. Бидний хоорондох маргаан өнөөдрөөс 7 сарын өмнө шийдвэрлэгдэх боломжтой байсан. Маргаан шийдвэрлэгдэж, хэрвээ нэхэмжлэл хангагдсан бол ************ ажилтай болоод, ажилгүй байсан хугацааныхаа цалинтай тэнцэх хэмжээний олговрыг авчихсан, дээрээс нь компанийн зүгээс ажилтанд олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс энэ хугацаагаар хасагдсан байх байсан. Хэрвээ нэхэмжлэл хангагдахгүй бол ************* ажилдаа эргээд орчихно гэдэг хүлээлт 7 сарын өмнө дуусаад, өөрийнхөө ажил амьдралыг зохицуулах боломжтой хугацаа юм. Мөн ************ энэ маргаанд хариуцагчаар татагдаад 7 сарын хугацаанд ачаалал үүсгээд явахгүй байсан. Энэ бол үр дагавар юм. Ийм үр дагавар үүсгээд байгаа Өмнөговь аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг байгууллагыг шүүхийн зүгээс цаашид анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт, ************* хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй гэдэг бичгийг 2024 оны 05 сарын 31-ний өдөр хүлээж аваад, 2024 оны 06 сарын 10-ны өдрийн дотор шүүхэд хандах ёстой байсан боловч 07 сарын 06-ны өдөр *************** хандаж, хугацаа алдаж явсаар байгаад 2026 оны 02 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөв явуулах, хуульд заасан журмын дагуу явуулах нь нэхэмжлэгчийн буюу гомдол гаргагчийн үүрэг юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэлийг тогтоож өгсөн байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаад дараагийн шатны байгууллагад хандах нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүй буюу хуульд байхгүй бүтцэд хандаад, 7 сарын хугацаанд гомдол гаргах хугацаагаа алдсан байна. ************* нь 2025 оны 02 сард шүүхэд нэхэмжлэл гаргасныг *********** шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2025 оны 04 сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг 117 дугаартай захирамжийг нэхэмжлэгч талаас сүүлд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан бөгөөд өнөөдрийн бид нарын хэлэлцэж байгаа хавтаст хэрэгт орчихсон байгаа. Энэ захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг агуулгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд энэ захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон, хэргийн материалд авагдсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон аудитын шийдвэр эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, шүүх хуралдаанаар хэлэлцвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зохицуулсан. Хариуцагчийн зүгээс энэ хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д зааснаар шийдвэрлэгдэх ёстой гэж харж байгаа. Иймд нэхэмжлэгч ************ нэхэмжлэлдээ дурдсан **************** гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 26-ны өдрийн*********** дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, **************** гэж харж байна. Нэг нэхэмжлэгчээс нэг хариуцагчид холбогдуулан яг адилхан нэхэмжлэлийн шаардлага гаргаад, үүнтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч талаас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 09 сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, итгэмжлэл, *************** захирлын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн Б/309 дугаартай тушаал, ***************-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 26-ны өдрийн *************** дугаартай тушаал, *************хийх тойрох хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, *************** газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн ************дугаартай албан тоот, ************** даргын 2024 оны 05 сарын 31-ний өдрийн **********дугаартай албан тоот, *************2025 оны 04 сарын 30-ны өдрийн**********дугаар албан бичиг, ********** 2025 оны 01 сарын 16-ны өдрийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ***************дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ************ дугаартай захирамж, ************* шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн ************ дугаартай захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол шуудан ХК-ийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 13 дугаар албан тоот” /хавтаст хэргийн 4-42 дахь тал/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.1-т заасан орон тоо хасагдаагүй, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал огт байхгүй болоогүй, албан тушаалын нэрийг өөрчилсөн хэдий ч ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа,
4.2. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.
4.3. Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн.
5.1. *************** хууль бус байгууллага.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргасан.
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,
154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1.-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”,
154.7-д **************** хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана”,
154.8-д ************хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
6.1.1. Нэхэмжлэгч ************2024 оны 03 сарын 26-ны өдөр албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх9-10 дахь тал/
6.1.2. ************ даргын 2024 оны 05 сарын 31-ний өдрийн ********* тоот албан бичгээр /хх14 дэх тал/ *********** нь 2024 оны 05 сарын 21-ний өдөр ************даргын Тамгын газар нь ************* гомдол гаргасан гэж тодорхойлсон байна.
Гэвч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ********** дугаар захирамжийн /хх24-30 дахь тал/ үндэслэх хэсгийн 2-т “**************дарга, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч ************** гомдол гаргажээ” гэж, үндэслэх хэсгийн 4-т “*****************даргын 2024 оны 05 сарын 31-ний өдөр ....дараагийн шатны байгууллагад хандана уу” гэж гомдол хүлээн авсан болон хариу ирүүлсэн хугацааг дүгнэсэн байна.
6.1.3. ************** газрын 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 207 тоот албан бичиг /хх15-16 дахь тал/ 2-т Иргэн ************* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн ************ гомдол ирүүлсэн. Хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй байсан шалтгаанаар хуралдаагүй байсаар 2025 оны 01 дүгээр сар хүргэсэн” гэжээ.
6.1.4. *************** газрын 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 48 тоот албан бичгээр /хх13 дахь тал/ “...2025 оны 01 сарын 16-ны өдөр хуралдсан. ... тэмдэглэлийг гомдол гаргагч талд 2025 оны 01 сарын 29-нд хүлээлгэн өгсөн болно” гэжээ.
6.1.5. Нэхэмжлэгч ************* тус шүүхэд 2025 оны 02 сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүгчийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ************* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
6.1.6.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн *************дугаар захирамжаар /хх31-33 дахь тал/ “...гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг ************* нэхэмжлэл гаргах хугацааг сэргээн тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг/ хангаж хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээжээ.
6.1.7. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ************, 2025 оны 05 сарын 19-ний өдрийн *************** дугаар захирамж хүчин төгөлдөр болсон байна.
6.1.8. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн ************дугаар захирамжийг 2025 оны 06 сарын 05-ны өдөр шуудан хүргэж, нэхэмжлэгч 06 сарын 12-ны өдөр хүлээн авсан болох нь Монгол шуудангийн албан бичгээр тогтоогдож байна. /хх39 дэх тал/.
6.1.9. Шүүхэд нэхэмжлэгч “***************** тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 23-ны өдөр дахин гаргажээ.
6.1.10. 2025 оны 04 сарын 23-ны өдрийн **************дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ***************нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэн 2025 оны 07 сарын 23-ны өдөр шүүхэд дахин хандсан байна. Тэрээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа таслагдсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан тул ************** хуулийн хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан.
6.1.10. Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуульд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гэж хуульчилсан. Иймд ***************хууль бус байгууллага юм. Иймд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн маргасан.
**************газрын 2025 оны 04 сарын 30-ны өдрийн ********** тоот албан бичиг /хх15 дахь тал/ 1-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 2.6 дахь заалтыг үндэслэн *****************хороо (цаашид "Үндэсний хороо" гэх)-ны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тогтоолоор **************** тус шийдвэрийн дагуу ***********бүх сумдад үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг аймгийн ************** хүлээн авч, шийдвэрлэж ажилладаг болно” гэжээ.
6.1.11. Дээрх тогтоогдсон үйл баримтуудаар нэхэмжлэгч **************** нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
6.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэх үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэж буй асуудал биш. Харин нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иймд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ************** дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гэж үзэх үндэслэлгүй.
6.4. *************д даалгах шаардлагын тухайд:
6.4.1. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн ******** тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.
6.4.2. *************нэг сарын дундаж цалин хөлс нь ******************* төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх7 дахь тал/
Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 12, 2024 оны 01,02 саруудын цалингаас тооцсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч *******************хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.4.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.
Иймд ************ 2024.03.26-ны өдрөөс 2026.03.13-ны өдрийг хүртэл хугацааны ***************** даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *********** урьд эрхэлж байсан **************** тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ****************гаргуулж ************* олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 292,722,547 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч ************ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ***************даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************** улсын тэмдэгтийн хураамжид 1,621,562 /нэг сая зургаан зуун хорин нэг мянга таван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, үүнээс нэхэмжлэгчид 70,200 төгрөгийг олгож, үлдэх 1,551,362 /нэг сая таван зуун тавин нэг мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *********