| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00027/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 201623000196 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Б
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ч.Б нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын цалингаас давхардсан тоогоор 1124 хүнээс 25.307.481,27 төгрөгийн суутгал хийж бусдын данс руу 46 удаагийн гүйлгээгээр 25.477.271,04 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа” гэв.
Шүүгдэгч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газарт 2007 онд тооцооны нягтлан бодогчоор ажилд орж 2016 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2013 оноос эхлэн халагдах хүртлээ албан хаагчдын гарт олгох цалингаас нь өөрийн болон бусад хүмүүсийн дансаар мөнгө авч эхэлсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар сард цагдаагийн ерөнхий газраас ирсэн иж бүрэн шалгалтын үеэр миний энэ асуудал ил болсон. Цагдаагийн газрын албан хаагчдын сарын цалинг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцдэг, тэгээд цалингийн тушаал санхүү дээр ирдэг. Албан хаагчдын цагийн бүртгэлийг хүний нөөцийн ажилтнаас авч цалинг боддог. Миний бодсон цалинг ахлах нягтлан бодогч Ж.Б хянаад газрын даргаар зуруулж төрийн сан руу мөнгөн гүйлгээ хийж харилцагч банкууд руу шилжүүлдэг. Харилцагч банкууд руу гүйлгээ хийгдсэний дараа би албан хаагчдын гарт олгох цалингийн цэсийг банкнууд руу файлаар өгч албан хаагчдын дансанд цалин ордог юм. Би харилцагч банкнууд руу өгөх файлд засвар хийж сардаа 10-20 албан хаагчдын цалингаас нийт 300.000-400.000 төгрөгийг өөрийн болон ээж Б, охин Н, үйлчлэгч М нарын дансаар авдаг байсан. Би энэ байдлаар яг хэдэн төгрөг албан хаагчдын цалингаас авсан гэдгээ хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 249-250 талд/
Хохирогч Д.Д мөрдөн байцаалтад өгсөн “... Цагдаад 12 жил ажиллаж байна. Одоо Хэнтий аймгийн Батноров сумын цагдаагийн тасагт жолооч ажилтай. Цалингаа сардаа 500.000 гаран төгрөг авдаг. Цалингаа хасуулж байсан удаа байхгүй, харин хэд хэдэн удаа нэмүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 103-104 талд/
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн “... Би Хэнтий аймгийн Баянмөнх суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. ТТ-10-аар цалинжиж байгаа. Би өөрийн үндсэн цалин яг хэдэн төгрөг бодогддог талаар мэдэхгүй байна. Цалин хасах нэмэх гээд янз бүрийн хэлбэлзэлтэй байдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106-107 талд/
Хохирогч Я.Ү мөрдөн байцаалтад өгсөн “...2011 оны 11 сараас Батноров суман дахь цагдаагийн тасагт цагдаагаар ажиллаж байна. Би ТТ-7-3-аар цалинждаг. Нийт бодогддог цалингаа мэдэхгүй байна 760-790 мянган төгрөгний цалин авдаг. Нягтлан бодогч Ч.Б миний цалингаа авсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 109 талд/
Хохирогч О.О мөрдөн байцаалтад өгсөн “... Би ТТ-9-1 цалинжиж байсан сард 600 гаран мянган төгрөгний цалин авдаг. Гомдолтой байна. Хохирол төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 111 талд/
Хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Цагдаагийн байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна. Цалингийн ТТ-7 дахь шатлалаар цалинжиж байсан. Би сард 600-700 мянгын хооронд гар дээрээ авдаг байсан. Би тухайн үед цалингаас авдаг байсныг мэдээгүй, сая л сонсож мэдлээ. Хохирол төлүүлж авах хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 113 талд/
Хохирогч В.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Хэнтий аймгийн Баянмөнх суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. ТТ-10-аар цалинжиж байгаа. Би өөрийн үндсэн цалин яг хэдэн төгрөг бодогддог талаар мэдэхгүй байна. Цалин хасах нэмэх гээд янз бүрийн хэлбэлзэлтэй байдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 115 талд/
Хохирогч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би цагдаагийн байгууллагад 5 жил ажилласан. Цалингийн ТТ-11-2-оор цалинждаг. ... Гомдолтой байна, хохирлыг минь төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 117 талд/
Хохирогч Г.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би цагдаагийн байгууллагад 2013 оны 06 сараас 2017 оны 11 сар хүртэл ажилласан. Цалингийн ТТ-11-1-ээр цалинждаг. ... Гомдолтой байна, хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 119 талд/
Хохирогч Н.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 121 талд/
Хохирогч С.П-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдолтой байна. Асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123 талд/
Хохирогч О.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би гомдолтой байна. 69.604 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 125 талд/
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдолтой байна. Хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 127 талд/
Хохирогч Р.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 129 талд/
Хохирогч М.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131 талд/
Хохирогч С.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 134 талд/
Хохирогч Н.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “... Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 136 талд/
Хохирогч Д.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 138 талд/
Хохирогч Б.Д-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас авсан 166710 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 140-141 талд/
Хохирогч Б.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас авсан мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 143-144 талд/
Хохирогч С.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас авсан 40.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 146-147 талд/
Хохирогч Н.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас авсан 352803 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 149-150 талд/
Хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас авсан 31000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 152-153 талд/
Хохирогч О.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас авсан 235205 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155-156 талд/
Хохирогч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас авсан 34000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 158-159 талд/
Хохирогч И.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 161 талд/
Хохирогч Э.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 163 талд/
Хохирогч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165 талд/
Хохирогч Н.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 167 талд/
Хохирогч Б.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолтой байна, хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 169 талд/
Хохирогч Ж.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 171 талд/
Хохирогч Г.-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 173-174 талд/
Хохирогч Г.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 176-177талд/
Хохирогч Б.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас мэдэгдэлгүй мөнгө авсан явдалд гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 179 талд/
Хохирогч Х.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 181 талд/
Хохирогч Д.М мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 183 талд/
Хохирогч Ц.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 185 талд/
Хохирогч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 187 талд/
Хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...Хамт олны мөнгийг авсан хүнд би гомдолгүй гэж хэлж чадахгүй нэгэнт миний хөдөлмөрийн хөлс юм бол мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 189 талд/
Хохирогч Э.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 193 талд/
Хохирогч Э.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 196 талд/
Хохирогч О.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 198 талд/
Хохирогч Т.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “...Байгалмаагаар хохиролын мөнгөө төлүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 200 талд/
Хохирогч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдолгүй. Хохирлыг минь барагдуулж өгнө үү гэж хүсч байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 202 талд/
Хохирогч Т.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад цалинтай холбоотой мэдээлэл байдаггүй, цалингийн цэсээ хараад байддаггүй. ... Байгалмаа нь алба хаагчдын цалингаас мөнгө завшсан гэж сонссон” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 204-205 талд/
Хохирогч Ц.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би ТТ-10-аар цалинждаг, гэхдээ яг хэдэн төгрөг бодогддог гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 207-208 талд/
Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...2012 оны хүүхэд харах амралтын мөнгийг дутуу гаргаж өгсөн юм шиг байгаа юм. Үүнийг шалгуулмаар байна. Би тухайн үед Ч.Б нягтланд хэлж байсан бөгөөд уурлаад мөнгийг бодож өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 210-211 талд/
Хохирогч Х.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. 148158 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 213 талд/
Хохирогч С.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. 228529 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 215 талд/
Хохирогч М.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 217 талд/
Хохирогч Б.-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. 95000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 219 талд/
Хохирогч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. 61715 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 221 талд/
Хохирогч Х.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 223 талд/
Хохирогч Б.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаа хасуулж нэмүүлэх зэргээр хэлбэлзэлтэй авдаг болохоор нь яг хэдэн төгрөг бодогдоод гар дээр хэдэн төгрөг ирдэг гэдгийг нь мэддэггүй юм ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 225-226 талд/
Хохирогч Ц.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Хаяа нэг төвд ирээд цалингийн цэсээ харах гэхээр Ч.Б нягтлан уурлаад өгдөггүй байсан, сүүлдээ төвөгшөөгөөд цалингийн цэсээ үзэхээ больсон” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228-229 талд/
Хохирогч Н.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолтой байна мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 231талд/
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 233 талд/
Хохирогч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдолгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 235 талд/
Хохирогч Б.И-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдолгүй. Хохирлыг маань барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 237 талд/
Хохирогч Х.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдолгүй. Ч.Б-р хохирлын мөнгөө төлүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 239 талд/
Хохирогч Ж.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 241 талд/
Хохирогч М.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 243 талд/
Хохирогч Б.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 245-246 талд/
Хохирогч А.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолтой байна. Өөрийн 115500 төгрөгийг буцааж авч хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 248 талд/
Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол санал байхгүй. 37000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250 талд/
Хохирогч Г.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 3 талд/
Хохирогч С.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 4 талд/
Хохирогч С.Ш-р мөрдөн байцаалтад өгсөн “...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6 талд/
Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 10 талд/
Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 12 талд/
Хохирогч Б.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 14 талд/
Хохирогч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн “...Би 10000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 17 талд/
Хохирогч Б.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн “...Би 750571 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 20 талд/
Хохирогч Б.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 22 талд/
Хохирогч Ш.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24 талд/
Хохирогч Д.З-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би энэ талаар мэдэхгүй, миний цалин хэвийн орж байна гэж ойлгодог байсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 26 талд/
Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би энэ талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 28 талд/
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би энэ талаар мэдэхгүй. Тухайн үед би ээлжийн амралттай байсан юм. Ээлжийн амралтын мөнгөний нэмэгдэл хасагдаж орсон гэж ойлгосон” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 29-30 талд/
Хохирогч Г.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 32 талд/
Хохирогч Л.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цалингаас суутгаж авсан мөнгөө өгчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 34 талд/
Хохирогч Н.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 168421 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 36 талд/
Хохирогч Б.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 75213 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 38 талд/
Хохирогч Г.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 10000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 40 талд/
Хохирогч Л.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 130867 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 42 талд/
Хохирогч О.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 196446 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 44 талд/
Хохирогч Ц.С- мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 108513 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 46 талд/
Хохирогч Б.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 48999 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 48 талд/
Хохирогч Ш.Р-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 160929 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 50 талд/
Хохирогч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 233222 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 52 талд/
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 170296 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 54 талд/
Хохирогч Г.Болорсүхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 168517 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 56 талд/
Хохирогч С.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 149763 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 58 талд/
Хохирогч Л.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 693753 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 38 талд/
Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 30000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 62 талд/
Хохирогч Д.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 70000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 64 талд/
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 79704 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 66 талд/
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 60000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 68 талд/
Хохирогч Х.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 163505 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 70 талд/
Хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 18916 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 72 талд/
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 560324 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 74 талд/
Хохирогч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 30001 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 76 талд/
Хохирогч П.Б мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 80731 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 78 талд/
Хохирогч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 100000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 80 талд/
Хохирогч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 155952 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 82 талд/
Хохирогч Н.З-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 173349 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 84 талд/
Хохирогч Г.З-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 178405 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 38 талд/
Хохирогч Г.И-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 194891 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 88 талд/
Хохирогч Т.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 212460 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 90 талд/
Хохирогч З.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 10000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 92 талд/
Хохирогч Ц.М-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 134253 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 94 талд/
Хохирогч А.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 134253 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 96 талд/
Хохирогч Н.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 69000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 98 талд/
Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 50000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 100 талд/
Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 178168 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 102 талд/
Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 222036 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 104 талд/
Хохирогч П.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 170296 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 106 талд/
Хохирогч Д.А-н мөрдөн байцаалтад өгсөн “ ... Цалингаас авсан 159365 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 108-109 талд/
Хохирогч О.Р-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 111 талд/
Хохирогч О.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Хэрэв миний дансанд 2 удаагийн гүйлгээгээр 233070 төгрөг шилжүүлсэн бол надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 114 талд/
Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...ЦЕГ-ын ДХАБГ-ын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Ц-н өгсөн үүрэг, зааварчилгааны дагуу ХААН банкинд хүсэлт өгч банкнаас 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар дуустал хугацааны алба хаагчдын картанд орсон цалинг авч, байгууллагын бодогдсон цалингийн гарт олгох дүнтэй сар бүрээр тулгалт хийхэд сар бүр ойролцоогоор 300.000-800.000 орчим төгрөгийг Ч.Б өөрийн эзэмшдэг ХААН банкны дансаар, мөн цагдаагийн газрын үйлчлэгч ажилтай Ж.М-н ХААН банкны дансаар, өөрийн төрсөн эх болох Г.Б ХААН банкны тоот данснуудыг ашиглан авдаг болохыг шалгаж танилцуулсан. Миний шалган тогтоосноор 11.000.000 төгрөг ашигласан байж болох тооцоог гаргасан. Харин 2015 оноос өмнөх тооцоог шалгаагүй. Үргэлжилсэн үйлдэл тасралтгүй байгаа учраас урьд онуудад ашигласан байх гэж бодож байна. Надад өөрөө хэлэхдээ 2014 оноос эхэлсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 115-118 талд/
Гэрч Ж.М-н мөрдөн байцаалтад өгсөн “ Би Ч.Б нягтлангаас 20 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан юм, тэгээд барьцаанд нь виза картаа иргэний үнэмлэхний хамт үлдээдэг байсан юм. Яг миний дансаар хэдэн төгрөг орсон гэдгийг нь би мэдэхгүй. 2015 оны 02 сард байх Ч.Б нягтлан чиний дансанд 800000 орсон байгаа, гурван зуун хэд нь чиний цалин шүү, илүү мөнгийг нь аваад ир гэхээр нь би виза картнаасаа аваад өгдөг байсан. 2015 оны 01 сард байх мөн л дансанд чинь есөн зуун мянган төгрөг орсон, цалин чинь гурван зуун мянга нь гээд би мөн л авч өгч байсан. Тэгээд 2015 оны 09 дүгээр сард миний виза картыг алга болгочихсон гэж байсан. 2016 онд бол Ч.Б нягтлан надаас мөнгө төгрөг авч байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 119-120 талд/
Гэрч Т.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “2013-2014 онд би Хэнтий аймгийн Вишн фанд банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг байсан юм. Энэ үед цалингийн зээлтэй байсан, мөн давхар хувиараа ажил хийдэг байсан. Цалин маань тэр чигтээ зээлэнд явдаг байсан юм. Тухайн үед бол миний виза карт манай ээж Ч.Б-д байдаг байсан. Хэрэгтэй үедээ ээжээс виза картаа авч хэрэглэдэг байсан болохоор надад мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /2 хав 121-122 талд/
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Энэ харилцах дансанд маань охин Ч.Б маань хамтран зээлдэгч хүний дансанд мөнгө орохгүй миний данснаас банк мөнгө аваад байна таны дансанд цалингаа хийлээ шүү гэдэг. Хэдэн удаа хичнээн төгрөг орж гарсныг мэдэхгүй байна. 2016 он гарсаар л мөнгө орж ирсэн байх” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 123-124 талд/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаартай
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Ц-н Хэнтий аймгийн Цагдаагийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын баталсан удирдамжийн дагуу явуулсан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн түүвэрчилсэн шалгалтын дүн үндэслэлтэй байна. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Б-н 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шалгалтын дүн нь бүрэн үндэслэлтэй байна.
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын тооцооны нягтлан бодогч, цагдаагийн ахлагч Ч.Б нь ажиллах хугацаандаа 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд банкинд хүргүүлсэн цалингийн мэдээллийн файл, гарт олгохоор тооцсон цалингийн мэдээлэл, харилцагчдын дансны хуулга зэрэг санхүүгийн баримтаар албан хаагчдын цалингаас 25.307.481.27 төгрөгийн суутгал хийж, бусдын дансанд гүйлгэн шилжүүлсэн зөрчил дутагдал гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд давхардсан тоогоор 1124 албан хаагчийн цалингаас 25.307.481.27 төгрөгийн суутгал хийж бусдын данс руу 46 удаагийн гүйлгээгээр 25.477.271.04 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшсан болох нь шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ч.Б нь тус Цагдаагийн газарт тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллах хугацаандаа буюу 2013 оны 04 дүгээр сараас эхлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад заавар, журмыг зөрчин сар бүр 15-44 хүртэл тооны албан хаагчдын цалингаас дунджаар 3000-аас 200.000 хүртэл төгрөгийг, цалингийн мэдээлэл бүхий хүснэгтийг файлаар холбогдох банкны ажилтанд хүлээлгэн өгөхдөө засварлан нийт 25.477.271 төгрөгийг хувьдаа завшжээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн бөгөөд дээрх үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь: Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба хууль тогтоогчийн зүгээс дээрх зүйлд тодорхойлсон шинжийг агуулсан хөрөнгө завших гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон нь Ч.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болсон байна.
Ч.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хувьдаа завшиж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь байгууллагын санхүүгийн дотоод хяналт шалгалт сул, албан хаагчдын цалин, цалингийн өөрчлөлтийг албан хаагч бүрт танилцуулдаггүй зэргээс үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан дийлэнх хохирлыг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас бусдад 25.477.271 төгрөгийн хохирол учирсан ба Ч.Б нь 17.775.400 төгрөгийн хохиролыг төлж барагдуулжээ. /3-р хх-н 104-105 хуу/ Хохирогч Н.Д, Ц.Д, Н.Н, Э.Н, Д.С, С.Ш, Д.Э, Г.Ц, Б.Х, Д.М нар нь өөрт учирсан хохирлыг нэхэмжилэхгүй гэжээ. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгчийг бусдад 1.070.093 төгрөгийн хохирол төлөх үлдэгдэлтэй гэж дурдсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь бусдад 1.936.962 төгрөгийн хохирол төлөх үлдэдэлтэй болох нь тогтоогдож байх тул дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б-г албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Бг 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Бд оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ч.Бгаас 1.936.962 төгрөгийг гаргуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын оршин суух хохирогч С.Ц 40.000 төгрөг, Улаанбаатар хот оршин суух хохирогч Ц.М-д 134.253 төгрөг, Улаанбаатар хот оршин суух хохирогч Н.Г-д 34.000 төгрөг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Э.Б-д 301.516 төгрөг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Б.Б 560.324 төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн оршин суух хохирогч Б.Б 866.869 төгрөгийг тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 хавтас санхүүгийн баримтыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР