Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2026/00113

 

   2026       02          12                                 137/ШШ2026/00113

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймаг, Зсум С баг тоотод оршин суух, Б.. овогт У-ын Ө /РД: , утас:../,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д аймаг З.. сум -р баг, ..-р хэсэг -р байрны тоот хаягт оршин суух, өмгөөлөгч ажилтай, А овогт Н-ийн Б.. /РД: …., утас:9/

Хариуцагч: До аймаг Зсум -р баг -р байрны тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Х.. овогт Ө-эйн У /РД: , утас ../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Хэлцлээс үүссэн тээврийн хэрэгслийн засварын хөлс 7,900,000 төгрөг, банканд зээл чөлөөлүүлэхээр төлсөн мөнгө 6,497,683 төгрөг, машин сул зогсолтоос үүссэн 36,000,000 төгрөг нийт 50,497,683 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч У.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Ө.У, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т нар оролцов.

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д аймгийн Зсумын -р баг -р байрны тоотод оршин суух Б т овогт Э-ийн Э //-иас ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийг Төрийн банк ХХК- ний барьцаанд байхад нь урьдчилгаа төлбөр өгч, банкны зээлийн үлдэгдлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар сард нь төлж, төлбөр дууссаны дараа Тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. 2021 оны 09 дүгээр сарын 02-нд мөнгөний хэрэг гарсан тул найз Э.Т-ийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар хадгалж байсан 19,960,000 төгрөгийг зээлэн авч, зээлийн төлбөрийг Э.Т-ийг тээврийн хэрэгсэл худалдан авах үед нь буцаан төлөхөөр тохиролцсон. 2021 оны 10 дугаар сард Э.Т нь Ө.У-ийн эзэмшлийн УБЯ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авахаар болсон бөгөөд надад Э.Т-т буцаан өгөх мөнгө байхгүй байсан учир Ө.У-тай "тээврийн хэрэгслийн урьдчилгаанд ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийг өгч, Ө.У нь Т банк ХХК-ний зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусган тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн авахаар тохиролцсон" юм. Тухайн өдөртөө Э.Т нь УБЯ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг, Ө.У нь ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийг авч явцгаасан. Гэтэл Э.Т нь Ө.У-тай тохиролцсоны дагуу тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир 2023 онд Ө.У нь УБЯ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг буцаан авч явснаар Э.Т нь надаас мөнгөө нэхэж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2024/00125 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.У нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн, уг мэдүүлгийг үндэслэн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар 44 машины сарын 24-ний өдрийн 202/МА2024/00021 магадлалын 4-р заалтад урьдчилгаа төлбөрт гэж өгсөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эсхүл үнийг аргуулахтай холбоотой маргааныг Ө.У-аад холбогдуулан иргэний журмаар, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсүгэй" гэж нэмэлт оруулсан. Иймд Э.Т-ийн Ө.У-аас худалдан авсан тээврийн хэрэгслийн урьдчилгаанд тооцон өгсөн --- ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг Ө.У-аас гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Ө-ын зүгээс 2021 онд Төмөрчөдөрөөс мөнгөний хэрэг гарч мөнгө зээлсэн байдаг. Төмөрчөдөр тээврийн хэрэгсэл авах үед нь мөнгийг буцаан өгөхөөр тохирсон байсан. Т нь У-аас тээврийн хэрэгсэл худалдан авахаар болж урьдчилгаанд нь өгөх мөнгө байхгүй байсан тул өөрийн эзэмшлийн Альфарт маркийн тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан байдаг. Ингээд Т, У.. нар нь тээврийн хэрэгслүүдээ аваад явсан байдаг. Хэсэг хугацааны дараа Урансанаа нь Төмөрчөдөрт зарсан тээврийн хэрэгслээ буцаан аваад явсан байдаг. Нэгэнт У.. тээврийн хэрэгслээ буцаан авсан тул урьдчилгаанд авсан тээврийн хэрэгслийн төлбөр 20,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Одоо тээврийн хэрэгслийг У нь өөр хүнд худалдсан байгаа тул тухайн үед тооцон өгч байсан үнэ болох 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна  гэв.

           Хариуцагч Ө.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.У миний бие нь Ө-ын нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.   

 

           Хариуцагч Ө.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг машиныг 2021 оны 09 сард Ө машины тээврийн зардал өндөр байх үед зарын дагуу ирж уулзсан. Уг машинаа 71 сая төгрөгт зарна гэсэн. Тэгээд урьдчилгаа өгөөд үлдэх мөнгийг тээвэр хийх явцдаа төлж болно гэж тохиролцоод өгсөн. Би Тгэх хүнийг танихгүй, Ө-тай тохиролцож өгсөн. Урьдчилгаанд 20,000,000 төгрөгөөр тооцон Альфарт тээврийн хэрэгслийг авсан. Тухайн Альфарт тэврийн хэрэгслийн банкны зээлэнд Ө-ын эхнэрээс 1,000,000 төгрөг авч нийт 7,000,000 гаруй төгрөгийг төлж зээлийг хаасан. Өөрийн өгч явуулсан тээврийн хэрэгслийн мөнгийг авч чадахгүй байсан тул сураглаж байгаад Говьсүмбэр аймгаас айлын хашаанаас тээврийн хэрэгслээ авсан. Тухайн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн. Альфарт тээврийн хэрэгслийг зээлэнд 6,497,683 төгрөгийг өөрийн зүгээс төлсөн. Би өөрөө ч хохирсон тул хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хариуцагч Ө.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2021 оны 10 дугаар сарын дундуур хариуцагч У.Ө-т өөрийн эзэмшлийн УБЯ улсын дугаар Норд бенз маркийн чирэгч толгой, чиргүүлийн хамт 68 сая төгрөгөөр зарсан ба мөнгийг нь нэг удаа явалт тутамдаа тодорхой хэмжээний мөнгө өгч байхаар тохирч урьдчилгаанд нь ДГО улсын дугаартай Альфард маркийн автомашиныг 20 сая төгрөгт тооцож надад өгсөн. Тухайн үед Альфард маркийн машин нь төрийн Банкны зээлийн барьцаанд байсан ба 2021 оны 11 сарын 16-ны өдөр 6.597.683 төгрөг Төрийн банканд “Урансанаагаас зээл хаав" гэсэн утгатай гүйлгээгээр бэлэн талж тухайн автомашиныг өөрийн нэр лүү шилжүүлж авсан. Тэгээд У.Ө ямар нэгэн эрхийн доголдолгүй байсан миний автомашиныг аваад явсан ба тэр цагаас хойш надад нэг ч төгрөг өгөөгүй ба мөнгө төгрөгөө У.Ө нь өгөхгүй байхаар нь сураглатал өөрөө Оросын холбооны улс руу тээвэр хийгээд явсан байсан ба миний машиныг Э.Т гэгч хүнд дамжуулан өгсөн байсан. Тэгээд 2 жилийн дараа машин ч байхгүй мөнгө ч байхгүй болохоор нь машинаа сураглаж байгаад олтол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум /Чойр хотод/-нд айлын хашаанд байгааг нь Э.Т-ийн эхнэрээс мэдэж очиж авсан. Очоод машинаа шалгатал машин маань асахгүй эвдэрсэн байсан ба өөрийн дүү болох Б.Ар /утас:/-ын дуудаж ачиж Замын-Үүд сум руу авч явсан ба Замын-Үүд суманд авч ирсэн даруй даа асаан улсын дугаарыг чирэгч толгойг нь .. ДГН, чиргүүлийг нь ОЧ болгон өөрчлөн өөрийн дүү болох Б.А-ын нэр луу шилжүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод оруулан Бүгд Найрамдах Хятад Улсын Иргэн Т /tegusibate/ гэгч хүнээр 2024 оны 03 capaaс 2024 оны 05 сар хүртэлх хугацаанд нийт 16780 юань буюу 7.900.000 төгрөгөөр засуулсан хэвийн болгож тээврийн ажилдаа хэвийн явуулсан болно. Миний машинаа 2021 онд авсан ба сард хамгийн бага ханшаар тооцоход багадаа сард 3 удаа Бүгд Найрамдах Хятад ард Улсаас Замын-Үүд сум хүртэл тээвэр хийхэд нэг удаа жолоочийн цалин тээврийн урсгал зардлаа 500.000 төгрөг сард 1.500.000 төгрөгийн ашигтай байсан ба энэ бүх мөнгө нь бүтэн 2 жилийн хугацаанд надад нийт 36.000.000 төгрөгийн цэвэр орлого болж орох байсан болно. Иймд тээврийн хэрэгслийн засварын хөлс 7.900.000 төгрөг, банканд зээл чөлөөлөхөөр төлсөн мөнгө 6.497.683 төгрөг, машин сул зогсолтоос үүссэн 36.000.000 төгрөг нийт 50.497.683 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан Б.А утас:... гэрчээр асууж, …. маркийн машин 1 жилийн хугацаанд хэдээ удаа ачаа бараа тээвэрлэсэн талаарх лавлагааг Замын-Үүд сум дахь Гаалийн газраас, төрийн банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн төрийн банканд /ЗГ-281862146 тоот барьцаат зээлийн гэрээ/ хаахаар тушаасан “Урансанаагаас зээл хаав гэсэн утгатай баримтыг тус тус гаргуулан хэрэгт хавсаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: У.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа миний бие нь Ө.У-ийн гаргасан 50,497,683 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэлийн хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. 1.Засварын хөлс 7,900,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд У.Ө нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан аваагүй тус шүүхийн 2024 оны дугаар сарын -ны өдрийн 137/ШШ2024/00 дугаар шийдвэрээр Э.Т худалдан авсан болох нь нотлогдох тул дээрх итгэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2.Тээврийн хэрэгслийн Т банкны Замын-Үүд салбараас авсан зээлийг Ө.У нь төлж, хаасан гэж байна. Зээлийн төлбөрт 1,000,000 төгрөгийг У.Ө нь эхнэрийнхээ данснаас шилжүүлэн өгч Ө.У нь төрийн банканд зээлийн төлбөрт 7,597,683.42 төгрөгийг төлж зээлийг хаасан байх тул зээлийн төлбөрт төлсөн 6,497,683 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 3.Сул зогсолтоос үүссэн 36,000,000 төгрөгийн хувьд Э.Т, Ө.У нар нь худалдах худалдан авах гэрээ хийсэн тул дээрх 2 хүний хооронд хийгдсэн гэрээнээс үүссэн хохирлыг У.Ө хариуцах үүрэггүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ө-т Альфарт маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр тооцон, банкны зээлийн хамт Ө-т өгсөн. Өөрөөр хэлбэл Ө нь тухайн банкны үлдэх төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэж байна. Урансанаагийн сөрөг нэхэмжлэлийн хувьд Т-өөс нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэв.  

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 06/, Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-ийн 07-17/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны сарын-ны өдрийн 137/ШШ2024/00дугаартай шийдвэр /хх-ийн 121-124/,

Хариуцагч талаас: Б.О тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 62-74/, Ө.У- ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75/, Эрээн хотын Чэ ди авто засварын газрын авто засварын зардлын дэлгэрэнгүй баримт,

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 05 сарын 16-ны 137/ШШ2024/00125 дугаар шийдвэртэй иргэний хэргээс Ө.У-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /хх-ийн 40-41/, гэрч Э.Эрдэнэмөрөнгийн мэдүүлэг /хх-ийн 56-57/, Э.Э-ийн Төрийн банкны тоот харилцах дансны хуулга /хх-ийн 81-82/ .. тоот харилцах дансны хуулга /хх-ийн 83-84/, дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь /хх-ийн 85/, Төрийн банкны Замын-Үүд салбарын Автомашины өмчлөл шилжүүлэх тухай албан бичиг /хх-ийн 86/, гэрч Б.А-ын мэдүүлэг /хх-ийн 99-101/, хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 102-104/, Төрийн банкны Замын-Үүд салбарын харилцах дансны хуулга /хх-ийн 105-106/, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд өртөөний тодорхойлолт /хх-ийн 86/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104/, Монгол банкны валютын ханш /хх-ийн 125-132/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:

            2021 оны 09 дүгээр сарын 02-нд мөнгөний хэрэг гарсан тул найз Э.Т-ийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар хадгалж байсан 19,960,000 төгрөгийг зээлэн авч, зээлийн төлбөрийг Э.Т-ийг тээврийн хэрэгсэл худалдан авах үед нь буцаан төлөхөөр тохиролцсон. 2021 оны 10 дугаар сард Э.Т нь Ө.У-ийн эзэмшлийн УБЯ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авахаар болсон бөгөөд Э.Төмөрчөдөрт буцаан өгөх мөнгө байхгүй байсан учир Ө.У-ай "тээврийн хэрэгслийн урьдчилгаанд ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийг өгч, Ө.У нь Төрийн банк ХХК-ний зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусган тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн авахаар тохиролцсон". Тухайн өдөртөө Э.Т нь УБЯ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг, Ө.У нь ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийг авч явцгаасан. Гэтэл Э.Т нь Ө.У-ай тохиролцсоны дагуу тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир 2023 онд Ө.У нь УБЯ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг буцаан авч явснаар Э.Т нь надаас мөнгөө нэхэж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2024 оны дугаар сарын -ны өдрийн 137/ШШ2024/00 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.У нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн, уг мэдүүлгийг үндэслэн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны сарын 24-ний өдрийн 202/МА2024/000 магадлалын 4-р заалтад урьдчилгаа төлбөрт гэж өгсөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эсхүл үнийг аргуулахтай холбоотой маргааныг Ө.У-аад холбогдуулан иргэний журмаар, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсүгэй" гэж нэмэлт оруулсан. Иймд Э.Т-ийн Ө.У-аас худалдан авсан тээврийн хэрэгслийн урьдчилгаанд тооцон өгсөн ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 20,000,000 төгрөгийг Ө.У-аас гаргуулахаар шаардсан.

            Хариуцагч Ө.У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ДГО улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийн зээлэнд 6,497,683 төгрөг, УБЯ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээнд зарцуулсан 7.900.000 төгрөг, 2 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 36,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж мэтгэлцсэн болно.

            Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

            Нэхэмжлэгч У.Ө, хариуцагч Ө.У нарын хооронд 2021 оны 10 сард Ө.У-ийн эзэмшлийн УБЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдах худалдан авах, 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт У.Ө-ын эзэмшлийн Төрийн банкны зээлийн барьцаанд байсан ДГО улсын дугаартай Альфарт маркийн тээврийн хэрэгслийг тооцон өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар, 2024 оны сарын 24-н өдрийн 202/МА2024/000 дугаартай  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадалгаа зэргээр тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 202/МА2024/00021 дугаартай магадлал /хх-ийн 15-р тал/-д зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан харилцаа үүссэн гэж үзэж байна.

            Хариуцагч Ө.Унь гэрээний дагуу өгсөн УБЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг буцаан өөрийн өмчлөлт авсан нь зохигчдын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж зааснаар нэгэнт гэрээгээ цуцалж гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг буцаан авсан бол тухайн тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн урьдчилгаа 20,000,000 төгрөгт тооцон авсан .. ДГО улсын дугаартай Альфарт маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан өгөх, нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгөө авах боломжгүй бол үнийг шаардах эрхтэй болно.

            Нэхэмжлэгч У.Ө нь ДГО улсын дугаартай Альфарт маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгд тооцон өгсөн, тухайн тээрийн хэрэгслийн банкны зээлэнд төлөх ёстой байсан 6,497,683 төгрөгийн хариуцагч Ө.У төлөх үүрэгтэй байсан гэх тайлбараа баримтын хүрээнд нотолж чадаагүй болно. Хариуцагч Ө.У нь ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн Төрийн банкин дахь зээлийн үлдэгдэл 7,497,683 төгрөгийн 1,000,000 төгрөгийн У.Ө-ын эхнэрээс шилжүүлэн авч зээлийг төлж барагдуулсан үйл баримт дээр талууд маргаагүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Э.Э-ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан нь зохигчдын тайлбар, болон Төрийн банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 83-84/, Төрийн банкны 2021 оны 11 сарын 16-ны өдрийн А/4501/139 дугаартай албан тоот /хх-ийн 86/ зэргээр тогтоогдож байна. Иймд үндсэн шаардлагаас Төрийн банканд хариуцагчаас төлсөн 6,497,683 төгрөгийг хасаж үлдэх 13,502,317 төгрөгийн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

            Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

            Хариуцагч талаас Б-ийн О Хаан банкны хуулга /хх-ийн 62-74/, хариуцагчийн Хаан банкны хуулга /хх-и йн 75/, Эрээн хотын Чэ Ди авто засварын газар авто засварын зардлын дэлгэрэнгүй /хх-ийн 76/ зэрэг баримтаар өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлохоор хэрэгт гаргаж өгсөн боловч эдгээр баримт нь хариуцагчийн УБЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээнд зарцуулсан 7,900,000 төгрөг, 2 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 36,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй. Б-ийн О Хаан банкны   дугаартай дансны хуулгаар орсон орлогыг хариуцагч нь өөрөө 2 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Хариуцагч Ө.У нь УБЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгаас айлын хашаанаас авахад эвдэрхий асахгүй байсан гэх тайлбараа мөн нотлоогүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргийг хуулиар хүлээсэн. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй болно.

            Хэдийгээр Б-ийн О гэх хүн нь хариуцагч Ө.У-ийн гэр бүлийн хүн гэж тайлбарлаж байгаа болов энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Хариуцагчийн Хаан банкны дугаартай дансны хуулга болон Эрээн хотын Чэ Ди авто засварын газар авто засварын зардлын дэлгэрэнгүй гэх баримт нь УБЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй хамааралтай гарсан зардал болох нь, мөн “хятад хэлнээс орчуулав” гэх баримтын эх сурвалж хэрэгт авагдаагүй зэргээс 43,900,000 төгрөгийн шаардлага хангагдах боломжгүй болно. Түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа баримтгүйгээр 100,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн 50,497,683 төгрөгөөс 6,497,683 төгрөгийг нэхэмжлэгч Ө-аас гаргуулж үлдэх 44,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуулинд зааснаар шийдвэрлсэн.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар хариуцагч Ө.У-аас тээврийн хэрэгслийн үнэ 13,502,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Ө-т олгож, үлдэх 6,497,683 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч У.Ө-аас 6,497,683 төгрөгийн гаргуулж хариуцагч Ө.У-наад олгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх  44,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан үндсэн нэхэмжлэлд төлсөн 257,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 410,438 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ө.У-аас 225,461.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Ө-т, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч У.Ө-аас 118,913 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө.У-аад олгосугай.

            3.  Зохигчид нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.Б