Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 144/ШШ2026/00188  

 

 

      2026            03              19                                                  144/ШШ2026/00188                                         

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч *********** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: *************-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ****************-т холбогдох,       

Зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********** /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ******** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********** нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *********** зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.  

3. Хариуцагч ************ нь *********** 2023 оны 03 сард танилцаж хамт амьдарч байгаад 2024 оны 05 сард салсан. Миний бие ************** виза карттай байсан тул *********** нь миний данс руу мөнгө шилжүүлж бэлэн мөнгө авах, өрхийн хэрэгцээндээ зориулж хувцас хунар, хоол унд, хүнс, бензин тос, бусад зардал зэргийг төлдөг байсан. Гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан мөнгөө нэхэмжилж байгаад хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ************* худалдаа хөгжлийн банкны *********** дугаарын данснаас хариуцагч *********** хаан банкны **********дугаарын дансанд 2023.07.26-ны өдөр 100,000 төгрөг, 2023.07.27-ны өдөр 300,000 төгрөг, 2023.08.01-ний өдөр 250,000 төгрөг, 2023.08.18-ны өдөр 60,000 төгрөг, 2023.08.27-ны өдөр 800,000 төгрөг, 2023.08.28-ны өдөр 150,000 төгрөг, 2023.09.04-ний өдөр 80,000 төгрөг, 2023.09.05-ны өдөр 40,000, 17,000 төгрөг, 2023.09.09-ний өдөр 30,000 төгрөг, 2023.09.10-ны өдөр 50,000 төгрөг, 2023.09.15-ны өдөр 300,000 төгрөг, 2023.10.02-ны өдөр 300,000, 150,000, 150,000 төгрөг, 2023.10.03-ны өдөр 100,000, 50,000, 60,000, 30,000 төгрөг, 2023.10.04-ний өдөр 100,000 төгрөг, 2023.10.06-ны өдөр 30,000 төгрөг, 2023.10.07-ны өдөр 40,000, 30,000, 10,000 төгрөг, 2023.10.09-ний өдөр 1,850,000 төгрөг, 2023.10.13-ны өдөр 70,000 төгрөг, 2023.10.14-ний өдөр 200,000, 35,000 төгрөг, 2023.10.15-ны өдөр 80,000, 100,000 төгрөг, 2023.10.16-ны өдөр 40,000 төгрөг, 2023.10.21-ний өдөр 130,000, 40,000 төгрөг, 2023.10.22-ны өдөр 300,000 төгрөгийг тус бүр “aagii, fcjbgvn, 8822, хосөотанр, fhvfff, эхнэр шиг байж сэтгэл гаргада ханиа” гэсэн утгатай нийт 6,342,000 төгрөг шилжүүлж байсан болох нь *********** худалдаа хөгжлийн банкны 432025391 дугаар дансны хуулгаар,

нэхэмжлэгч********** ********* *********** дугаарын данснаас хариуцагч ********* *******************дугаарын дансанд 2023.07.26-ны өдөр 50,000, 50,000, 200,000 төгрөг, 2023.10.11-ний өдөр 200,000 төгрөгийг тус бүр 8822 гэсэн утгатайгаар нийт 320,000 төгрөг шилжүүлж байсан, хариуцагчийн тухайн данснаас нэхэмжлэгчийн тухайн данс руу 2023.09.23-ны өдөр 100,000 төгрөгийг ************* гэсэн утгатайгаар тус тус шилжүүлж байсан болох нь нэхэмжлэгч ******** ******************************** дугаарын дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч хариуцагчтай хамтран амьдарч байгаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2023 оны 03 сараас 2024 оны 05 сар хүртэл хамтран амьдарч байсан гэх тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 2023 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд мөнгө шилжүүлсэн, дахин дахин давтамжтай мөнгө шилжүүлдэг байсан, мөнгө шилжүүлэхдээ зээл гэсэн утгыг илэрхийлэхээр шилжүүлж байгаагүй, “эхнэр шиг байж сэтгэл гаргада ханиа” гэх утгаар мөнгө шилжүүлж байсан,шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн “хариуцагч нэхэмжлэгчийн автомашин авах зориулалттай зээлийн хамтран зээлдэгчээр байдаг, өөрийн Хаан банкны данс руу шилжүүлсэн мөнгийг хариуцагч ашигладаг байсан” гэх тайлбар зэргээр зохигчид 2023 онд хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна.

6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан ба зохигчид 2013 оны 03 сараас 2024 оны 05 сар хүртэл гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байжээ.

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн харилцан илэрхийлэл бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцдог. Хэргийн баримтаар зохигч талуудын хүсэл зоригийн дээрх илэрхийлэл тогтоогдоогүй ба мөнгөн хөрөнгийн шилжүүлэг нь зээлийн гэрээ байгуулагдсаны нотолгоо болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлсэн болохоо нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй байна.

8. Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа амьдралын хэрэгцээ шаардлагаар харилцан мөнгө, эд хөрөнгө өгч байсан байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь мөнгө, эд зүйл хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд************** 10,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

9. Нэхэмжлэгчээс урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,350 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч *************нэхэмжлэлтэй ********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    *******