| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00048/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1840000660042 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.А/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Галшар сум-д оршин суух хохирогч О.Бн гэрийн гаднаас 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, 10 литр бензин нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.517.500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “Би 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын наадамд очсон. Манай баз хүргэний гэрт Улаанбаатар хотоос хамаатнууд нь ирсэн байсан. Би найзынхаа мотоциклийг унаад айл руу явж байхад нөгөө мотоцикль нь эвдэрсэн. Тэгээд айлын гадаа очиход айлд хүн байгаагүй. Тэгээд айлын гадаа хүн ирэх нь үү гээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гэрийн гадаа байсан мотоциклийг унаад явсан. Буцаж ирээд гэртээ нэг хонож байхад цагдаа ирээд бариад аваад явсан” гэв.
Хохирогч О.Б-н хэрэг бүртгэлтэд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... Аав Д.О-м залгаад мотоцикль чинь хулгайд алдагдсан байна, чиний улаан Даюун, тракторт байсан бензинийг авч яваад хөх өнгийн хуучин Даюун орхиод явсан байна гэж хэлсэн” /хх-ийн 10-11-р хуудас/
Хохирогч О.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гэрийн гадаа байгаа ногоон өнгийн падны доор 25 литрийн багтаамжтай шар өнгийн хуванцар саванд 10 литр бензин байсныг Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний мотоциклийг унаж явахдаа аваад явчихсан байсан ... Б.А нь надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж мотоциклийн үнэ болох бензин үнэ өртөг нийт 2.000.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Галшар сумын төв дээр ирж найз Лутаа гэгчтэй архи ууж байгаад 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Галшар сумын төвөөс өдрийн 12 цаг өнгөрч байх үед өмнө нь манайд хоньчин хийж байсан, найз Лутаа гэх найзынхаа хар өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг гуйж унаад хөдөө гэр буюу Галшар сумын 4 дүгээр баг “Элгэн баарангийн говь” гэх газар байх гэрлүү ганцаараа явсан. Манай гэр Галшар сумын төвөөс зүүн зүгт 45 км-ийн зайд байдаг юм. Ингээд гэрлүүгээ явж байтал миний унаж явсан хар өнгийн мотоцикль маань байн байн явж өгөхгүй байхаар нь замаасаа хазайж хамаатны залуу болох О.Баярхүүгийн гэрлүү явсан. О.Б-н зам дагуу байдаг юм. Ингээд О.Б-н гэрч очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би эзэнгүй айлын гадна байгаад яахав гэж бодоод гэрийн зүүн талд улсын дугааргүй, улаан өнгийн, хятад улсад үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклийг урд хэсгээр даавуун материалаар бүтээгээд данхраатай орхисон байхаар нь бүтээсэн зүйлийг нь авч хаяад уг мотоциклийн кундактарыг нь утсаар нь салгаж хөлөөрөө гишгэж асаагаад унаж явсан хуучин мотоциклийг гэрийнх нь зүүн хойд хэсэгт үлдээгээд явсан. Би уг мотоциклийг унаж явахдаа бензин нь дуусч магадгүй гэж бодоод гэрийн хойд талд тавьсан ногоон өнгийн тракторын доор тавьсан байсан шар өнгийн 20 литрийн савалгаатай хуванцар саванд хийсэн байсан 10 литр бензинийг нь авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36 хуу/
Гэрч Х.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Намайг гэрлүү харьж байхад манай нөхөр болох О нь Б-н болон өөрийнхөө хонины хооронд хонь маллаж байгаад намайг ирэхийг хараад гэртээ ирсэн. Ингээд гэртээ ирээд Б-н гэрийн гадаа байсан улаан өнгийн Даюун маркийн мотоцикль нь байхгүй, оронд нь хөх өнгийн хуучивтар мотоциклийг орхиод явчихсан байсан. Мөн мотоцикль байсан газарт бензин хийж байсан 3-5 литрийн савалгаатай саарал болон цагаан өнгөтэй савнууд, мөн улаан эрээн шланк болон ногоон, саарал өнгийн жижиг нарийн кабель утсыг тасдаж үлдээсэн байхаар нь гэрийн гаднаас мотоцикль хулгайд алдагдсан байна гээд гэрийн баруун хойд хэсэгт тавьсан байсан ногоон өнгийн падны доор тавьсан байсан 25 литрийн савалгаатай шар өнгийн хуванцар саванд хийсан байсан 10 литрийн бензинийг байгаа эсэхийг шалгахад мөн алдагдсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад мотоцикль, бензин хулгайд алдсан байна гэж мэдэгдсэн.... Намайг наадамлахаар явах үед гэрийнх нь гадаа улаан өнгийн мотоцикль байсан. Би бүр гэрийнх нь хажуугаар өнгөрч явахдаа харсан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр уг улаан мотоциклинд савтай бензинээс дүүртэл нь хийж байхыг харсан. Би сумын төвөөс уг бензинийг сумын төвөөс авчирч байсан юм. Сүүлд манай хүүхдүүд уг мотоциклийн эзнийг Галшар сумын харъяат Б.Л гэдэг хүний мотоцикль байна гэдгийг олж мэдсэн. Харин уг мотоциклийг манай сумын Сангийн далай багийн малчин Б.А нь Л-с гуйж унаж яваад манай хүү Б-н гэрийн гадаа үлдээж Б-н улаан өнгийн мотоциклийг унаад явсан байсан” гэх мэдүүлэг. /хх-н 15-16-р хуу/
Гэрч Б.Л мөрдөн байцаалтад өгсөн “Намайг 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад Б.А нь манай гэрт ирсэн. Би Б.А-тай найзууд мөн төрөл садан учир ойрд уулзаагүй гээд хамт архи уусан. Б.А нь манай гэрт болон гадуур дотуур архидаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклийг гуйж унаад гэртээ харина гээд гарсан. Үүнээс хойш дахин уулзаагүй. Харин сүүлд сонсоход надаас гуйж унаж явсан мотоциклийг Галшар сумын Жаргалант багийн харъяат О.Б гэгчийн гэрийн гадаа үлдээгээд О.Б-н эзэмшлийн улаан өнгийн мотоциклийг унаад явчихсан гэдгийг сонссон” гэх мэдүүлэг. /хх-н 30-31 хуу/
Гэрч С.Т мөрдөн байцаалтад өгсөн “...Б.А нь манай гэрт 2018 оны 07 сарын 17-ны өдөр билүү 18-ны өдөр ирсэн. Тухайн үед манай эхнэр эзгүй аймгийн төврүү ажил явдалд явчихсан байсан. Б.А нь тухайн үед манайд ганцаараа шинэвтэр улаан өнгийн мотоцикльтой ирсэн. Би тухайн үед ямар нэртэй байсныг мэдээгүй. Б.А уг мотоциклийг Улаанбаатар хотоос найз маань мөнгө явуулсан юм. Тэгээд шинэ мотоцикль авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 хуу/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/, Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын тамгын газрын дарга У.Б-н шүүгдэгч Б.А-н зан байдлын талаар гаргасан тодорхойлолт /хх-н 50 хуу/, шүүгдэгч Б.А-д олгосон хүндэтгэлийн гэрчилгээ, талархал /хх-н 52-53 хуу/, хохирол барагдуулсан талаарх баримт /хх-н 60 хуу/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н ... хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Б.А-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн нутаг “Шагшуургат” гэх газар оршин суух хохирогч О.Б-н гэрийн гаднаас улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг, 10 литр бензиний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.535.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч О.Б-н “Аав Д.О залгаад мотоцикль чинь хулгайд алдагдсан байна, чиний улаан Даюун, тракторт байсан бензинийг авч яваад хөх өнгийн хуучин Даюун орхиод явсан байна гэж хэлсэн ...Манай гэрийн гадаа байгаа ногоон өнгийн падны доор 25 литрийн багтаамжтай шар өнгийн хуванцар саванд 10 литр бензин байсныг Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний мотоциклийг унаж явахдаа аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Д-н “...Баярхүүгийн гэрийн гадаа байсан улаан өнгийн Даюун маркийн мотоцикль нь байхгүй, оронд нь хөх өнгийн хуучивтар мотоциклийг орхиод явчихсан байсан...” гэх мэдүүлэг
Гэрч С.Т-н “...Б.А нь тухайн үед манайд ганцаараа шинэвтэр улаан өнгийн мотоцикльтой ирсэн. Би тухайн үед ямар нэртэй байсныг мэдээгүй. Б.А уг мотоциклийг Улаанбаатар хотоос найз маань мөнгө явуулсан юм. Тэгээд шинэ мотоцикль авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж зааснаар хулгайлах гэмт хэргийн улмаас 300,000 төгрөгнөөс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 1.535.000 төгрөгийн хохирол учирсан нь дээрх шаардлагыг хангаж байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. Шүүгдэгч Б.А нь гэрийн гадна байсан мотоцикль, 20 литр шатахууныг хулгайлж авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь тусгай субъект байхыг шаарддаггүй болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
Тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийн хувьд хохирогчийн эд хөрөнгөндөө хэт хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Аид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын мөнгө болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.А-оос хүлээн авч, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг
тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР