Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/449

 

2026                04             16                                                                   2026/ДШМ/449

 

Б.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бум-Аюуш,

хохирогч Г.Д-гийн өмгөөлөгч Ч.Содончимэг,

яллагдагч Б.Н-ын өмгөөлөгч Х.Чинбат, Б.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ч.Содончимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Н-д холбогдох 2405035371528 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

            А- овгийн Б-н Н-, 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, “Б-” ХХК-д операторч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ИБ-/;

            Яллагдагч Б.Н- нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө .............

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Г.Д-гийн өмгөөлөгч Ч.Содончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                                  Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ     

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ